| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 1910009040302 |
| Дугаар | 2021/ДШМ/301 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/301
2021 3 25 2021/ДШМ/0301
Ц.Б, Ж.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Э,
яллагдагч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
яллагдагч Ж.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Б.Буянт,
хохирогч Ч.Т, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,
хохирогч Н.П,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/2492 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Эын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1910009040302 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б,
Э,
Яллагдагч Ц.Б нь ганцаараа:
1. “Шагайн жим” ХХК-д “Сэлэнгэ аймгийн Түшиг-Шаамар чиглэлийн 118 км автозамын барилгын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллана, автозамын ажил өгнө” гэж хуурч, хохирогч Б.Жөөс 2015 оны 3 дугаар сарын17-ны өдөр 40,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг гишүүнчлэлийн төлбөр нэрээр шилжүүлэн авсан, мөн 2018 оны 6 дугаар сард “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд зам талбайн ажил хийж гүйцэтгүүлье, 15,000,000 төгрөг өгнө” гэж тохиролцон, гүйцэтгүүлсэн боловч төлбөрийг нь өгөлгүй залилсан,
2. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Мд” тус байгууллагад гишүүнээр элсэж, гишүүнчлэлийн төлбөр 40,000,000 төгрөгийг төлбөл хатуу хучилттай замын ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 40,000,000 төгрөгийг бусдаар дамжуулж бэлнээр шилжүүлэн авч, хохирол учруулсан,
3. Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа “Сэлэнгэ аймгийн Түшиг-Шаамар чиглэлийн 118 км автозамын барилгын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллана, автозамын ажил өгнө” гэж хуурч, ажил гүйцэтгэх гэрээ, албан ёсны гишүүнчлэлийн гэрчилгээ, мэдэгдэл зэрэг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.Баас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 2-ны хооронд нийт 72,400,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан,
4. 2017 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Түшиг-Шаамар чиглэлийн 118 км автозамын барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаа удахгүй мөнгөтэй болно гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгийг нь удахгүй өгнө гэж хуурч хохирогч Ө.Бгаас 12,000,000 төгрөгийн үнэтэй 3 литрийн мөнгөн хул, 9,000,000 төгрөгийн үнэтэй 2 литрийн мөнгөн домбо, нэг бүр нь 399,000 төгрөгийн үнэтэй 6 насны хаш чулуун суурьтай мөнгөн бүрмэл 2 ширхэг, нэг бүр нь 1,550,000 төгрөгийн үнэтэй 1 литрийн 4 ширхэг мөнгөн хул зэрэг эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулж залилсан,
5. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны орчим иргэн Б.Баас “аавын чинь замын ажлыг бүтээж өгнө” гэж хуурч 6,500,000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,
6. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших суух иргэн Б.Дд “хүүхдүүдэд нь япон улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 9,930,000 төгрөгийг залилан авч хохироол учруулсан,
7.”Зам тээврийн хөгжлийн яаманд улсын болон орон нутгийн зам ашиглах маршрут батлуулах ажлыг бүтээж өгнө” гэж хуурч, биелэгдэх боломжгүй зүйлийг амалж, иргэн Н.Поос 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
8. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Чаас 2015 оны 8 дугаар сард 05-66 УБА улсын дугаартай Ниссан Патрол загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, “мөнгийг нь дараа өгнө” гэж хуурч өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад уг тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан өгч 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг гэсэн дөрвөн сумыг дайрсан 135 км автозамын ажлыг авч өгнө” гэж “Мон Трейс Тинто” ХХК-ийн захирал П.Бгээс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 40,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирол учруулсан,
10. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бг “охин О-ийг нь ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр биет 2,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5006363508 тоот дансаар 500,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 5131134100 тоот дансаар 250,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 2,700,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
11. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд иргэн Ч.Тд “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин цагаан” гэх газарт “Оргил” хаягдал төмөр авах цэг дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч,бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны дансаар 41,150,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
12. “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргилон дэлгэрэх сүм” ХХК-ийн захирал Ё.Ээд “хамтарч замын ажил хийнэ” гэж хуурч, “2015 оны 5 дугаар сард гишүүнчлэлээр элсүүлэн, удахгүй ажил бүтнэ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, нийт 76,500,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч хохирол учруулсан,
13. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 2019 оны 10 дугаар сарын 21-ний хооронд иргэн Б.Бгаас 24 удаагийн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг Б.Б, Д.С, Д.Э нарын дансаар болон бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан,
14. “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал гэж танилцуулан иргэн Г.Тт “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2,3 км зам барих ажлыг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд 39,410,000 төгрөгийг залилж нийт 61,760,000 төгрөгийн хохирол учруулсан,
15. Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хооронд “Road and robers” ХХК-ийн Д.Бийг “Сэлэнгэ аймгийн Түшиг-Шаамар чиглэлийн 118 км автозамын барилгын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллана, автозамын ажил өгнө” гэж хуурч, 45,380,000 төгрөг болон Тоёота Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Ж.Э нь ганцаараа:
1. 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Бг “автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциацын захиалгаар баригдах Улаанбаатар хотоос баруун аймгууд руу чиглэсэн хатуу хучилттай автозамын ажлыг авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, 5,000,000 төгрөгийг залилан авч нийт 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э “хүүхдийг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
3. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.Эоос “сумо бөхийн холбооны шугамаар Япон улс руу гэрээгээр ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 1,800,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Б, Ж.Э нар нь бүлэглэн:
1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа хохирогч Б.Тт “Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбаян, Цагааннуур, Түшиг сумдыг дайрсан 135 км автозамыг хатуу хучилттай болгох нийт 8,500,000,000 төгрөгийн төсөвтэй ажлыг манай төрийн бус байгууллага хариуцан хийлгэхээр Зам тээврийн яамтай тохиролцсон байгаа энэ ажилд танай компанийг шалгаруулж, зам тавих ажил өгье” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Ш” ХХК болон иргэн Б.Т нараас 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 6,750,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын сүүлээр 8,650,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгч, үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан,
2. “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад гишүүнээр элсэж, гишүүнчлэлийн 40,000,000 төгрөгийг төлбөл хатуу хучилттай замын ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын хооронд хохирогч Д.Бгаас нийт 34,377,700 төгрөгийг бусдаар дамжуулан болон бэлнээр өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, залилан мэхэлж хохирол учруулсан,
3. Иргэн Д.Бд “замын ажил олж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан,
4. Иргэн О.Атай “замын ажлын тусгай зөвшөөрөл гаргаж өгч хамтран ажиллана” гэж 2018 оны 8 дугаар сарын 10-наас 2018 оны 12 дугаар сар хүртэл ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон дансаар болон бэлнээр нийт 104,905,000 төгрөгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
5. “Япон улс руу явуулж ажилд оруулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Эаар дамжуулан хохирогч Ө.Агаас 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн Хаан банкны салбараас 2,000,000 төгрөг, Голомт банкны интернет банкаар 640,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 15,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,
6. “Хамтын замын ажил хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд хохирогч Г.Эоос нийт 29,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
7. “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Чулуутын амны 2,8 км хайрган хучилттай зам тавих тендерт гүйцэтгэх компани шалгаруулж авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэх аргаар Ж.Эаар дамжуулан П.Бгээс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
8. “Автозамын ажил олж өгнө” гэж хуурч, “замын ажлын зураг манай инженерүүд авах гээд байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Мээс 2019 оны 9 дүгээр сард өөрийн болон бусдын дансаар 11,200,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1709012011347 дугаартай тогтоолын хуулбар хувьтай танилцахад Ц.Б нь Д.Даас 4 удаагийн үйлдлээр нийт 126,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь тогтоогдож байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/13649 дугаартай захирамж, нэхэмжлэлийн хуулбар хувьтай танилцахад Ж.Эаас 61 сая төгрөг гаргуулах тухай Э.Болдбаатарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэлийн агуулга нь “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Этай зээлийн гэрээ байгуулан 40 сая төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Ж.Э уг зээлийг төлөөгүй”, уг асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн цагдаад хандаж байсан боловч Баянзүрх дүүргийн цагдаад ханд гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаад хандсан боловч “гэмт хэргийн шинжтэй хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна” иргэний шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн гэжээ. Дээрх нөхцөл байдал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинээр илэрч байгаа бөгөөд яллагдагч Ц.Б, Ж.Э нарын хэн аль нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт буюу залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэж шүүхэд ирсэн тул дээр дурдсан үйлдлүүдийг нэгтгэн шалгах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд тухай нөхцөл байдал нь яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд нөлөөлөхүйц байдал мөн тул энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
2. Прокурорын яллах дүгнэлтэд дүгнэснээр Ц.Б нь “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ-ын захирлаар ажиллаж байхдаа “тус байгууллагын гишүүн байгууллагад замын ажил олж өгнө, хамтран замын ажил хийнэ” гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч мэхлэн залилсан гэх нийтлэг нэг арга барилаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Яллагдагч Ц.Б нь “Автозамын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга албан тушаалтай болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /10хх 115-119/-гаар тогтоогдож байна. Мөн яллагдагч Ж.Э нь уг төрийн бус байгууллагад гүйцэтгэх захирал, менежерээр ажилладаг гэж хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэн мөнгийг авч байсан болох нь хохирогч Б.Бийн /17хх 27-28/, хохирогч Х.Мийн /8хх 159-164/, хохирогч Н.Эын /8хх 41-45/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Дээрх үйлдлүүд нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байхад шалгаж ирүүлээгүй нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
3. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 605 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Ц.Бийг дангаараа 15 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Этай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, яллагдагч Ж.Эыг дангаараа 3 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ц.Бтэй бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хэргийг шилжүүлжээ. Яллах дүгнэлтээс үзэхэд яллагдагч нарын үйлдэл нь 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 2019 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн байна. Иймд “яллагдагч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж буй хууль зүйн үндэслэлээ яллах дүгнэлтэд заах ёстой” гэх өмгөөлөгчийн О.Баярбаясгалангийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эдгээр нөхцөл байдал, үйл баримтад дүгнэлт хийхэд Ц.Бийн бусдыг залилсан гэх үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1709012011347 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгтэй нэгтгэн шалгах эсэх асуудлыг шийдвэрлэх, мөн иргэн Э.Болдбаатарын гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэх хэрэг нь Ж.Эын бусдыг залилсан гэх үйлдэлд хамааралтай эсэхийг мөрдөн шалгах, яллагдагч Ц.Б, Ж.Э нарын үйлдэлд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Ц.Бийг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж үүнийг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Залилах гэмт хэргийн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс “... хэргийг прокурорт буцааж байгаагийн улмаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжлэхгүй тул өмгөөлөгч, яллагдагч нараас гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хэрэгт ач холбогдол бүхий мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг тодорхой дурдаж гаргасан байхад анхан шатны шүүхээс дээрх үндэслэлүүдийг прокурорт буцаасан захирамждаа дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчлүүд байхад түүнийг засч шийдвэрлэхийг дурдаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэсэн байдаг боловч зарим хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол гараагүй байдаг. Үүнд:
Яллагдагч Ц.Бд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 201726030020 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдачаар татах тухай прокурорын тогтоол авагдсан байдаг. Уг тогтоолоор хохирогч Тийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. /3хх 85-87/,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2010002670309 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /5хх 225-226/,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1909018770797 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /8хх 16-17/ хэрэгт байх бөгөөд дээрх хэргүүдийг Ц.Б нарт холбогдох үндсэн хэрэг болох эрүүгийн 1910009040302 дугаартай хэрэгт нэгтгээгүй. Иймд дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор нэгтгэх шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж хуульчилсан.
Гэтэл яллагдагч Ц.Б, Ж.Э нарын үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байдаг. Яллагдагч Ц.Бийг яллах дүгнэлтэд дурдсанаар ганцаараа залилах гэмт хэргийн 15 удаагийн үйлдэл, яллагдагч Ж.Этай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт тусгагдсан байдаг. Үүнээс яллагдагч Ж.Этай бүлэглэн хохирогч Тийг залилсан гэх хэрэгт түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, Ж.Этай бүлэглэсэн гэж дурдаагүй зөвхөн Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Уг үйлдэлд яллагдагч Ж.Эыг яллагдагчаар татаагүй байдаг. /3хх 85/,
Яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Бийг Ж.Этай бүлэглэн хохирогч Б.Бг залилсан гэх боловч уг хэрэгт Ц.Бд эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаагүй. /6хх 1/,
Ц.Бийг Ж.Этай бүлэглэн хохирогч Аыг залилж 104,500,000 төгрөгийг хохирол учруулсан гэх боловч уг хэрэгт Ж.Эыг яллагдагчаар татаагүй. /6хх 140/,
Ц.Бийг Ж.Этай бүлэглэн хохирогч Аг залилсан гэх боловч уг хэрэгт Ж.Эд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. /7хх 186/,
Ц.Бийг Ж.Этай бүлэглэн хохирогч Г.Эыг залилсан гэх боловч уг хэрэг Ц.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. /8хх 16/,
Ц.Бийг Ж.Этай бүлэглэн хохирогч Мийг залилсан гэх боловч уг хэрэгт Ж.Эыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй /8хх 151/ байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэх үндэслэл нь өөрөө нотлох баримт хангалттай цугларсан, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хөдөлбөргүй нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэний үндсэн дээр хийгдэх ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” тусгана гэж заасан. Гэтэл тухайн яллах дүгнэлтэд яллагдагч тус бүрийг бусдад нийт хэдэн төгрөгний хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй. Яллагдагч Ц.Бийг ганцаараа 15 удаагийн үйлдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол учруулж, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол өрхийн орлогогүй мөртлөө залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /18хх 198/ ялласан атлаа Ж.Этай бүлэглэн нийт 8 удаагийн үйлдлээр бусдыг залилж хохирол учруулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ялласан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Бийн дангаар болон бусадтай бүлэглэж үйлдсэн залилах гэмт хэргийг тус тусад нь зүйлчилсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бийн үйлдэл үргэлжилсэн үйлдэл байхад үүнийг тус тусад нь зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болон бусад байдал ...” мөн зүйлийн 1.3-т заасан “... гэмт хэргийг хэн үйлдсэн ...” гэдгийг хөдөлбөргүй нотлон тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал Ц.Бд холбогдох хэрэгт дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тал бүрээс нь бодитойгоор тогтоож чадаагүй. Тухайлбал, гэрч н.Бын /3хх 11/, гэрч н.Мын /3хх 14/, гэрч н.Эын /3хх 22/, Ц.Бийн сэжигтнээр өгсөн /3хх 28/ мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн хэрэгт Т гэх хүнийг шалгаж уг хэрэгт хамааралтай эсэхийг, тухайн хохирогч гэх Моос авсан мөнгийг хэн авсан, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй нотолж Т гэх хүнийг уг хэрэгт яллагдагчаар татах шаардлагатай байна.
Мөн хохирогч Д.Бийн /17хх 27-29/ мэдүүлгээс үзэхэд Ж.Э нь Д.Бээс 5 сая төгрөгийг дансаар авсан. Хуулийн зөвлөх гэх Т нь хохирогчийн Тоёота Ланд круйзер 100 автомашиныг худалдаж авна гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэн ломбарданд тавьж 18 сая төгрөгийг залилсан үйлдэл тогтоогдож байхад уг хэрэгт Ж.Э, Т нарыг яллагдагчаар татаагүй байна.
Н.Тгийн хохирогчоор өгсөн /9хх 72/ мэдүүлэг, түүний гаргасан гомдол /9хх 47/, тайлбар /9хх 51-66/ зэргээс үзэхэд н.Б гэгч нь хохирогч Тсайханд өөрийгөө газрын албанд таньдаг хүнтэй газрын бичиг баримтыг чинь бүтээж өгнө гэж хохирогч Тгээс нийт 11,760,000 төгрөгийг шилжүүлж авсан үйлдэл тогтоогдож байна. Гэтэл н.Бын дээрх хууль бус үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож, шалгаагүй байна.
Мөн хохирогч Т нь Ц.Б, Ж.Э нарт нийт 41,850,000 төгрөг өгсөн, 20,000,000 төгрөг, 6,750,000 төгрөг, 650,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, хүргэн Баар 5,000,000 төгрөгийг өгүүлсэн /3х 151/ гэх мэдүүлэг байх боловч хохирогч Тийн хүргэн гэх Быг гэрчээр асуугаагүй байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Бийг хохирогч Д.Бэд 45,380,000 төгрөг болон Тоёота Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үздэг. Хохирогч Д.Бийн /17хх 27-29/ мэдүүлгээс харахад дээрх Тоёота Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн үнэлгээ хийгээгүй. Хохирлын тооцоог гаргаагүй хэрнээ яллах дүгнэлтэд дурдсан. Иймд хохирогч Д.Бийн 79-21 УНГ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн үнэлгээ хийж, бодит хохирлыг тогтоох, мөн тухайн хохирогч гэх Д.Бээс хэн хэдэн төгрөг авсан гэдгийг тогтоож хохирлыг тус бүрт нь гаргах шаардлагатай байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Б, Ж.Э нар нь бүлэглэн хохирогч Т 55,400,000 төгрөгийг залилан авсан гэдэг боловч 55,400,000 төгрөгийг хэнд өгсөн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй хохирлын хэмжээ зөрүүтэй байдаг. Уг хохирол “Ш” ХХК-ийн захирал Пы өгсөн гэх 20,000,000 төгрөг орж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хохирогч Пы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж гэх хүнд Ц.Б 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх бөгөөд Ж нь уг мөнгийг хохирогчид өгсөн эсэхийг шалган тогтоогоогүй.
Хохирогч н.Т “... Ц.Бд нийт 39,410,000 төгрөг өгсөн. Үүний хүүнд 13,500,000 төгрөг төлсөн. ... сүүлд Ц.Бийн эхнэрийн дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 61,760,000 төгрөгийг нэхэмжилнэ.” /17хх 191/ гэж мэдүүлжээ. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлөх ёстой бөгөөд түүний хүүг төлөх үндэслэлгүй юм.
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүхээс дээрх хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх боломжгүй хэргийг прокурорт буцааж байгаагийн улмаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжлэхгүй тул өмгөөлөгч, яллагдагч нараас гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор П.Э бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 3 дахь заалт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Автозамын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци” Төрийн бус байгууллагад захирал, менежерээр ажиллаж байхдаа зохиомол байдлыг зориуд бий болгон, авто замын ажил олж өгнө гэж хуурч уг төрийн бус байгууллагын нэрийг ашиглаж бусдыг залилсан нь тогтоогдсон. Тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь сургалт, сурталчилгаа явуулах, гишүүнчлэлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг ба харин бусдад замын ажил авч өгөх, тендерт оролцож замын ажил хийх эрхгүй, тийм үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж нь ... хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны үлэмж хэмжээний хохирол учирсан гэж заасан бөгөөд яллагдагч Ц.Б, Ж.Э нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл дүрмээр олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэгт замын ажилд оролцох, бусдад замын ажил авч өгөх эрх олгогдоогүй тул хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж заасан.
Яллагдагч Ц.Бийн сүүлийн үйлдэл буюу “Автозамын ажил олж өгнө гэж хуурч, замын ажлын зураг манай инженерүүд авах гээд байна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Мээс 2019 оны 9 дүгээр сард өөрийн болон бусдын дансаар 11,200,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулсан” гэх хэрэг нь 2019 оны 9 дүгээр сар буюу 2015 онд шинэчлэн баталж 2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхэлж дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар яллагдагч Ц.Бийн үйлдсэн “Залилах” гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэл тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Яллагдагч Ж.Эын өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхээс хэргийг прокурорт шилжүүлэхдээ нотлогдох байдлууд нотлогдоогүй гэж үзсэн. Гэтэл прокурор эсэргүүцэл бичиж, “шалгана” гэж байгаа нь холбогдох ажиллагаануудыг шүүхийн шатанд эсхүл хэрэг прокурорт буцсаны дараа шалгахын аль болох нь тодорхойгүйг харуулж байна. Шалгах байсан бол прокурор эсэргүүцэл бичих шаардлага байхгүй. Шүүхийн шатанд шалгах боломжгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч Ж.Эын өмгөөлөгч Б.Буянт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирлын хэмжээ тодорхойгүй, мэдүүлгийн зөрүү их байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг эхнээс нь шалгаж өгнө үү” гэв.
Яллагдагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирлын хэмжээг тогтоолгох хүсэлт өгсөн тул үүнийхээ дагуу хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэв.
Хохирогч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б гэх хүн надаас 11,760,000 төгрөг авсан. Бусад мөнгө Ц.Бийн эхнэр Эгийн данс руу орсон байдаг. Ц.Б Баас мөнгө аваагүй гэдэг. Миний итгэл үнэмшилд тулгуурлаж намайг хуурч залилсан тул тэднээс мөнгөө гаргуулж авмаар байна” гэв.
Хохирогч Ч.Тгийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд нэмж хийх боломжгүй ажиллагаанууд байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг дэмжиж байна. Учир нь, энэ хэрэгт хамтран оролцсон байж болох Быг яллагдагчаар татаж шалгах шаардлагатай. Өмгөөлөгч О.Баярбаясгалангийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэг үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна. Учир нь, шүүгчийн захирамжаар яллагдагч нарын өмгөөлөгч нарын гомдлыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.12 дугаар зүйл, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурор, мөрдөгч хэрэгт шаардлагатай бүхий л ажиллагааг хийх ёстой. Ц.Б нь “Автозамын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга албан тушаалтай. Ж.Э нь уг байгууллагын гүйцэтгэх захирал албан тушаалтай байсан бөгөөд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тодорхой харагддаг учир өмгөөлөгч О.Баябаясгалангийн гаргасан давж заалдах гомдлын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бын хувьд хохирогч Ч.Тгээс мөнгө авч, Ц.Бд дамжуулсан. Энэ талаарх үйлдэл нь нарийвчлан тогтоогдоогүй. Хохирогчийн зүгээс Бт маш их гомдолтой байгаа бөгөөд энэ хэргийн холбогдогч гэж үзэж байх тул түүнийг яллагдагчаар татаж шалгах нь зүйтэй” гэв.
Хохирогч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Бд залилуулж 15,000,000 төгрөгөөр хохирсон тул түүнээс мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ мөнгөө авахын тулд яах ёстойгоо сайн мэдэхгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг, мөн яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, тус шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан хоёр дахь үндэслэл болгосон “яллагдагч Ц.Б, Ж.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бий эсэхийг шалгах шаардлагатай” гэсэн заалт нь үндэслэлгүй байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авав.
Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг гэж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Яллагдагч Ц.Б, Ж.Э нарын эрхлэн явуулдаг “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” хэмээх төрийн бус байгууллага нь улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, замын аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байна. Харин уг төрийн бус байгууллага нь яллагдагч Ц.Б, Ж.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шиг “замын ажил авч өгөх” зэрэг бусдад давуу байдал бий болгосон үйл ажиллагаа явуулах эрх олгогдоогүй байх тул яллагдагч Ц.Б, Ж.Э нарын үйлдэлд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагагүй байна.
Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоос эхний хоёр үндэслэлийг буюу “эрүүгийн 201726030020, 2010002670309, 1909018770797 дугаартай хэргүүдийг үндсэн эрүүгийн 1910009040302 хэрэгт нэгтгээгүй”, “зарим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдээгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд өмгөөлөгчийн гомдолд дурдсан эрүүгийн 201726030020 /3хх 85-87/ дугаартай хэргийг прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор /1хх 3-4/, эрүүгийн 2010002670309 /5хх 225-226/ дугаартай хэргийг прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор /2хх 224-225/ тус тус эрүүгийн 1910009040302 дугаартай хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн байна. Мөн эрүүгийн 1909018770797 /8хх 16-17/ дугаартай хэргийг прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаартай тогтоолоор /4хх 114/ эрүүгийн 1806007300668 дугаартай хэрэгт нэгтгэсэн байх ба уг хэргийг прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаартай тогтоолоор /4хх 112-113/ эрүүгийн 1910009040302 дугаартай хэрэгт тус тус нэгтгэж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, өмгөөлөгчийн гомдолд дурдсан хохирогч Б.Тийг залилсан гэх хэрэгт яллагдагч Ж.Эыг, хохирогч Б.Бг залилсан гэх хэрэгт яллагдагч Ц.Бийг, хохирогч О.Аыг залилсан гэх хэрэгт яллагдагч Ж.Эыг, хохирогч Ө.Аг залилсан гэх хэрэгт яллагдагч Ж.Эыг, хохирогч Г.Эыг залилсан гэх хэрэгт яллагдагч Ц.Бийг, хохирогч Х.Мийг залилсан гэх хэрэгт яллагдагч Ж.Эыг тус тус яллагдагчаар татаагүй гэх гомдлын хувьд прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор /18хх 114-116/ өмнөх яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулж, яллагдагч Ц.Б, Ж.Э нарыг бүлэглэн хохирогч “Ш” ХХК болон иргэн Б.Т нарыг, хохирогч Б.Бг, хохирогч О.Аыг, хохирогч Ө.Аг, хохирогч Г.Эыг, хохирогч Х.Мийг тус тус залилсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж шийдвэрлэсэн, энэ талаарх гаргасан гомдол үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн дээрх хоёр үндэслэлээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гомдолд дурдсан 3, 4, 5 дахь үндэслэлүүдийг хүлээн авах үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
1. Прокуророос Ц.Бийн ганцаараа 15 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Этай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Эын ганцаараа 3 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ц.Бтэй бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ц.Бийн ганцаараа үйлдсэн 15 удаагийн, Ж.Этай бүлэглэн үйлдсэн 8 удаагийн, яллагдагч Ж.Эын ганцаараа үйлдсэн 3 удаагийн, Ц.Бтэй бүлэглэн үйлдсэн 8 удаагийн гэмт хэргийг тус тус үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд яллагдагчаар татсан тогтоолдоо энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн яллагдагч нарын ганцаараа болон бүлэглэн залилсан үйлдлийг тус тусад нь бус нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ тус тусад нь зүйлчилсэн нь үндэслэлгүй болсон байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй.
2. Гэрч Н.Бын “... Хан-Уул дүүргийн Удирдлагын академын хажуу талын байранд “Авто замын бодлого, төлөвлөлт хөгжлийн ассоциаци” ТББ-ын хуулийн зөвлөх Т гэх залууд бэлнээр тоолж өгөөд мөнгө тушаасан баримт аваад Тг нь өөрийнхөө хажууд Ц.Бтэй утсаар яриулаад мөнгөө өгсөн. ... Тэгэхээр Баас авсан 60 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг миний харснаар уг төрийн бус байгууллагын хуулийн зөвлөх Тд өгч баримт авсан” /3хх 11/ гэх, Н.Мын гэрчээр өгсөн “... үлдсэн 40 сая төгрөгийг Төмөрхуяг, Б ах бид гурав 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буюу Б ахаас 60 сая төгрөг авсан өдрөө тус дүүрэгт байрлах удирдлагын академын хойно мянганы сорилын сан байсан байрны 3 дугаар давхарт тус төрийн бус байгууллагын хуулийн зөвлөх Т гэдэг хүнд бэлнээр тоолж өгч баримт гаргуулж авсан. Тухайн үед Э, Бд нарт гишүүнчлэлд орох 40 сая төгрөгийг энэ хуулийн зөвлөх Т гэх хүнд өгөх юм уу гэж асуусан чинь “наад хүндээ өгчих” гэж хэлэхээр нь өгсөн бөгөөд энэ баримтыг Б ахад өгсөн байгаа” /3хх 13-15/, Ж.Эын гэрчээр өгсөн “... намайг Бийн “Авто зам бодлого, төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” төрийн бус байгууллагад хэсэг ажиллахгүй байх үед Т гэх залуу хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлж байсан. 40 сая төгрөгийг би аваагүй, Т, Б хоёр мөнгө авсан байх” /3хх 21-22/ Ц.Бийн гэрчээр өгсөн “... 40 сая төгрөгийг манай төрийн бус байгууллагын хуулийн зөвлөх Т, манай ажилтан Ж.Э нар авсан байх” /3хх 28/ мэдүүлгүүд,
мөн хохирогч Д.Бэ “... Хамгийн анх 5 сая төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ж.Эын өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкных нь данс руу Саппоро төвийн салбараас шилжүүлж өгсөн. Дараа нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б 10 сая төгрөгийг бэлнээр Энхтайваны гүүрний ертөнцийн зүгээр баруун хойд талын “Петровис” ШТС-ын гадаа өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4 сая төгрөгийг Саппорогийн “Хаан” банкны АТМ-ээр шилжүүлж өгсөн. ... 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн зөвлөх болох С.Т нь “танайх унаж байгаа автомашинаа зарах уу, тэгвэл худалдаж авъя” гэх хэлээд манай нөхрийн унаж явсан 79-21 УНГ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 загварын автомашиныг үзэж хараад 45 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “автомашиныг чинь 7 хоногийн хугацаанд түр ломбарданд барьцаанд тавьчихъя” гэж хэлээд Баянгол дүүрэгт байрлах Сайн ломбарданд 23 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Үүнээс 5 сая төгрөгийг нь надад өгч, үлдэгдэл 18 сая төгрөгийг Т авсан” /17хх 27-29/ гэх мэдүүлгүүд,
түүнчлэн, хохирогч Ч.Тгийн “... Удалгүй Отгоо 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яриад манай ажил дээр Б гэх хүнтэй хамт ирж уулзсан. Б гэх хүн нь газрын гэрчилгээ гаргаж өгөхөөр болсон. Намайг “5 сая төгрөг өгчих “гэхээр нь би Бын данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Б нь Б гэх хүнийг дагуулж ирээд “энэ хүн Нийслэлийн газрын албаны ажилтан байгаа юм. Чиний бичиг баримтыг гаргаж өгнө” гэж хэлээд дахин “5 сая төгрөг өгчих” гэхээр нь би Бын дансанд 5 саяыг шилжүүлсэн. Дараа нь Бийн өгсөн Э гэх хүний данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 7 дугаар сарын 31-ний өдөр Б залгаад “бичиг баримт чинь бүтэхээр болсон” дахин 5 саяыг шилжүүл гэсэн. Тэгээд мөн Э гэх хүний данс руу 5 саяыг шилжүүлсэн. Дараа нь тэмдэгтийн хураамж 1,760,000 төгрөгийг шилжүүл гэхээр нь хийсэн. Ингээд нийт Бын дансанд 11,760,000 төгрөг, Бийн дансанд 29,390,000 төгрөг нийт дээрх хоёр хүнд 41,150,000 төгрөгийг шилжүүлсэн” /9хх 72/ зэрэг мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд С.Т, Б гэх хүмүүсийн үйлдэлд гэмт хэргийн шинж бий эсэхийг дахин шалгах шаардлагатай байна.
Хохирогч Б.Т нь “... 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Б нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна гээд надаас мөнгө асуусан. Би тэр үед хүргэн Бд хэлэхэд хүргэн Бд 5 сая төгрөгийг аваачиж өгсөн” /3хх 151/ гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт энэ талаар гэрчүүдээс асуусан зүйл байхгүй байх тул хохирогч Б.Тийн хүргэн гэх Б, охин Б нарыг гэрчээр асуух шаардлагатай байна.
3. Прокуророос яллагдагч Ц.Бийг хохирогч Д.Бээс 45,380,000 төгрөг болон Тоёота Ланд Круйзер-100 загварын тээврийн хэрэгслийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Д.Бийн ломбарданд тавьсан гэх Тоёота Ланд Круйзер-100 загварын тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ хийгээгүй, хохирлын тооцоог гаргаагүй байх тул хохирогч Д.Бийн эзэмшлийн 79-21 УНГ улсын дугаартай Тоёота ланд Круйзер-100 загварын тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ хийж, хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоох нь хуульд нийцнэ.
Мөн прокуророос яллагдагч Ц.Б, Ж.Э нарыг бүлэглэж хохирогч “Ш” ХХК болон Б.Т нараас 55,400,000 төгрөгийг залилан авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хохирогч Б.Т нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай захирал Пак Мангваан 20 сая төгрөгийг Ц.Б, Ж.Э нарт ... бэлнээр өгч Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ... манай байрыг 25 сая төгрөгөөр барьцаалаад Ж.Э нь надаас 1 сая төгрөг хэрэгтэй байна гэж зээлээд, тэдний ажил дээр бэлнээр 20 сая төгрөгийг Ц.Б гэх залууд өгсөн. ... 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ... замын зурагны мөнгө гэж 6,750,000 төгрөгийг тушаасан. ... Дараа нь Б, инженер Баттулга гэх хоёр хүн мөнгө хэрэг болоод байна гээд надаас 650,000 төгрөг бэлнээр авсан. Үүнээс хоёр хоногийн дараа Ц.Б 3 сая төгрөгийг дансаар, дараа нь хүргэнээр дамжуулж 5 сая төгрөг өгсөн. Би Ц.Б, Ж.Э нарт нийт 41,850,000 төгрөг өгсөн” /3хх 150/ гэх мэдүүлэг,
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “... надад нийт 41,750,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 20 сая төгрөгийг “Ш” ХХК-тай хамтарч гишүүнчлэлийн хөлсөнд өгсөн. ... Хүргэн Б, охин Б нараар дамжуулж 5 сая төгрөгийг бэлнээр, ... зурагны мөнгө 6,750,000 төгрөгийг дансаар, ... С гэх хүнээс мөнгө зээлээд 2 сая төгрөгийг дансаар, ... 3 сая төгрөгийг дансаар, ... ээмэг бөгжөө барьцаанд тавьж 5 сая төгрөгийг дансаар тус тус Бд өгсөн” /3хх 152/ зэрэг мэдүүлгүүдээс харахад хохирлын хэмжээ зөрүүтэй, “Ш” ХХК-ийн захирал Пак Мангвааны өгсөн гэх 20 сая төгрөг уг хохиролд орж байгаа эсэх нь ойлгомжгүй байх тул хохирогч Б.Т болон “Ш” ХХК-д учирсан хохирлыг дахин нарийвчлан гаргах шаардлагатай байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй, орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/2492 дугаартай захирамжийн 2 дахь үндэслэлийг, прокурор П.Эын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийн 1 дэх үндэслэлийг, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлын 2, 3 дахь үндэслэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, бусад үндэслэлүүдийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/2492 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Эын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ