Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШЗ2022/0277

 

2022 04 11 128/ШЗ2022/0277

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Д.С*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.С******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

Гуравдагч этгээд Г.Б******* нь 50 мкв газрыг тасалж өгөх болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд дараагийн орц гарцны асуудлыг асуудалгүй шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

Миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 9 гудамж  *** тоот газрын кадастрын 160 мкв газраас Д.С*******ын орц гарцыг хаасан мкв газрыг өөрийн эзэмшлийн 160 мкв газраас хасалт хийхийг зөвшөөрч, үлдсэн мкв газраар дахин газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С******* нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 3 айлын орц гарц болох 50 м.кв талбай бүхий газрыг Т.Б*******д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Гуравдагч этгээд Г.Б******* нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.С******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгч Д.С*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч Д.С*******, гуравдагч этгээд Г.Б******* нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.С*******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Д.С*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 3 айлын орц гарц болох 50 м.кв талбай бүхий газрыг Т.Б*******д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН