Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т.Э-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь 2024 оны *** дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ****сумын **** тоотод байрлах хохирогч Б.Б-ийн  гэрт хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 420,000 төгрөгийн хохирол, 2024 оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн **н сумын ***тоотод байх Б.Бгийн гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч 43 инч зурагт, Ддиш станц, уртасгагч, 20 литрийн ширмэн тогоо, гар утас цэнэглэгч, нэмэх гэрэл, ус буцалгагчны залгуур зэргийг хулгайлж 903,000 төгрөгийн нийт 1,323,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ****дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Т.Э нь  2024 оны ***сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***тоотод байх Б.Бгийн гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч 43 инч зурагт, Ддиш станц, уртасгагч, 20 литрийн ширмэн тогоо, гар утас цэнэглэгч, нэмэх гэрэл, ус буцалгагчны залгуур зэргийг хулгайлж 903,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын өгсөн: “... 8 дугаар сар надад хамаа байхгүй. Би 10 сарын үйлдлийг зөвшөөрнө. 8 сарын үйлдлийг н.Гуйлаа гэдэг нөхөр хийсэн... ” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ийн өгсөн: “...2024 оны ***дугаар сарын ***-наас тус оны ** сарын **-ний хооронд гэр бүлийн хамт ***р аймаг яваад ирэхэд гэрт хулгай орж 32 инч зурагт, ддиш станцийн хамт алга болсон байсан харин тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. 2024 оны ** дугаар сарын **-ний өдөр хүүхдүүд хичээл сургуульдаа явж эхнэр бид хоёр ажилдаа явсан хойгуур гэрт хулгай орж 43  инч зурагт, станц, уртасгагч, тогоо, 2 ширхэг гар утасны цэнэглэгч, нэмэх гэрэл утастай, ус- буцалгагчийн залгуур зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан байна. “манай хүүхэд өдөр 02 цагийн үед хичээлээ тараад очиход гэрийн цоож эвдэж хулгай орсон байсныг мэдсэн. 43, 32 инч 2 ширхэг зурагт, 2 ширхэг ддиш станц, уртасгагч, тогоо, 2 ширхэг гар утасны цэнэглэгч, нэмэх гэрэл утастай, ус буцалгагчийн залгуур зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна. Өмнөх хулгайд 32 инчийн зурагтыг 2021 онд танидаг хүнээс 300 мянган төгрөгөөр худалдан авч байсан. 43 ичнийн зурагтыг лизингээр 2024 оны **дугаар сарын сүүлчээр 950 мянган төгрөгөөр Нэкст цахилгаан барааны дэлгүүрээс авсан, ддиш станцийг лизингээр 150 мянган төгрөгөөр. Гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагатай байна... 2024 оны *** дугаар сарын 03-наас тус оны ** сарын 11-ний хооронд гэр бүлийн хамт ***р аймаг яваад ирэхэд гэрт хулгай орж 32 инч зурагт, ддиш станцийн хамт алга болсон байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад 2024 оны ** дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж байна. 2024 оны ** сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгаас гэртээ ирээд мэдсэн. 2024 оны 08 дугаар сарын 03-наас тус оны *** сарын 11-ний хооронд гэр бүлийн хамт ***аймаг яваад ирэхэд гэрт хулгай орж 32 инч зурагт, ддиш станцийн хамт алга болсон байсан. Өмнөх хулгайд 32 инчийн зурагтыг 2021 онд танидаг хүнээс 300 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Станцыг хэдээр авсанаа сайн санахгүй байна 2021 онд авсан байсан. Гомдолтой, хохиролоо нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 45-46 тал/,

            Гэрч Х.Э өгсөн: “...2024 оны *** дугаар сарын 03-наас тус оны ** сарын 11 –ний  бүлийн хамт **р аймаг яваад ирэхэд гэрт хулгай орж 32 инч зурагт, ддиш станц хамт алга болсон байсан харин тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. 2024 оны *** дугаар сарын 11-ний өдөр хүүхдүүд хичээл сургуульдаа явж нөхөр ажилдаа явсан хойгуур гэрт хулгай орж 43 инч зурагт, станц, уртасгагч, тогос 1 гар утасны цэнэглэгч, нэмэх гэрэл утастай, ус буцалгагчийн залгуур зэрэг эд зүйл хулгайд алдсан байна. Манай хүүхэд өдөр 02 цагийн үед хичээлээ тараад очиход гэрийн цоож эвдэж хулгай орсон байсныг мэдсэн. 43, 32 инч 2 ширхэг зурагт, 2 ширхэг ддиш станц, уртасгагч, тогоо 2 ширхэг гар утасны цэнэглэгч, нэмэх гэрэл утастай, ус буцалгагчийн залгуур зэрэг эд  зүйлүүд хулгайд алдагдсан байна. Өмнөх хулгайд алдсан 32 инчийн зурагтыг 2021 онд танидаг хүнээс 311.000 төгрөгөөр худалдан авч байсан. 43 инчийн зурагтыг лизингээр 2024 оны *** дугаар сүүлчээр 950 мянган төгрөгөөр Нэкст цахилгаан барааны дэлгүүрээс авсан, ддиш станц лизингээр 150 мянган төгрөгөөр авсан. Гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагатай байна... 2024 оны ***дугаар сарын 03-наас тус оны *** сарын 11-ний хооронд гэр бүлэээрээ Сүхбаатар аймаг яваад ирэхэд гэрт хулгай орж 32 инч зурагт, ддиш станцийн хамт алга болсон байсан харин тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. 2024 оны *** дугаар сарын 11-ний өдөр хүүхдүүд хичээл сургуульдаа явж нөхөр бид хоёр ажилдаа явсан хойгуур гэрт хулгай орж 43 инч зурагт, станц, уртасгагч, тогоо, 2 ширхэг гэр утасны цэнэглэгч, нэмэх гэрэл утастай, ус буцалгагчийн залгуур зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан. Манай хүүхэд өдөр 02 цагийн үед хичээлээ тараад очиход гэрийн цоож эвдэж хулгай орсон байсныг мэдсэн. 43, 32 инч 2 ширхэг зурагт, 2 ширхэг ддиш станц, уртасгагч, тогоо, 2 ширхэг гар утасны цэнэглэгч нэмэх гэрэл утастай, ус буцалгагчийн залгуур зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна. Өмнөх хулгайд алдагдсан 32 инчийн зурагтыг 2021 онд танидаг хүнээс 300 мянган  төгрөгөөр худалдан авч байсан. 43 ичнийн зурагтыг лизингээр 2024 оны **** дугаар сарын сүүлчээр 950.000  төгрөгөөр Нэкст цахилгаан барааны дэлгүүрээс авсан, ддиш станцийг лизингээр 150.000 төгрөгөөр авсан. Гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагатай байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 49 тал/,

           Гэрч Д.Т-ийн өгсөн: “...Тухайн үед Т.Э *****д байсан. Хөдөө бол ерөөсөө байгаагүй. Дандаа  **** байсан. Тухайн үед *** дугаар сард халуун байсан болохоор Э.Д хамт хөдөө явна гэхээр *** төвөөс аваад явж байсан. Би энэ талаар ерөөсөө мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

           Иргэний нэхэмжлэгч Д.Б өгсөн: “...Би Э.ой одоогоос 2-3 жилийн өмнө танилцаж байсан зүс танина.  Хааяа нэг ***** ороод цуг архи уудаг юм. Би 2024 оны намар байхаа сарыг нь би сайн санахгүй байна Би ***** ороод Э.Дын гэрт мотоциклтой явж байгаад Э.Дыг гэртээ байгаа юм болов уу гээд очсон чинь Э.Д гэртээ байсан тэгээд би гэрт ороод тамхи татаад сууж байсан чинь Э.Д нь намайг зурагт худалдаж авах уу гэхээр нь би ямар зурагт юм бэ гэж асуусан чинь чиний хажууд байна гээд харсан чинь баруун талын орон дээр ногоон дээлээр бүтээсэн хар өнгийн зурагт байсан тэгээд би Э.Д-оос энэ чинь асдаг юм уу гэж  асуусан чинь зүгээр гэж хэлж байсан. Энэ ямар учиртай зураг юм бэ гэж асуусан чинь миний зурагт байгаа юм манай ах хэрэглэж байгаад **** аймаг руу нүүсэн би очиж зурагтаа аваад ирсэн байна. Зарна гэхээр нь би энэ асдаг юм уу шалгаад үзье гэсэн чинь Э.Дын гэрт тог байхгүй байсан тэгээд би чи хэдээр зарах юм гэсэн чинь 100.000 мянган төгрөг гэж надад хэлсэн тэгэхээр нь би эхлээд 30.000 мянган төгрөг өгөөд нэг шил архи авч өгье тэгээд зурагтаа аваад шалгаж үзээд үлдсэн 50.000 мянган төгрөгөө өгнө гэж хэлээд энэ чинь хулгайн зурагт биш биз яагаад ийм хямдхан байгаа юм бэ гэсэн чинь үгүй ээ миний зурагт гээд байхад чинь гэж надад хэлээд би зурагтаа машин дуудаад өгч явуулаад Э.Д бид хоёр цуг дэлгүүр орж 0.75 ийн хараа нэртэй архи авч өгсөн тэр архи Э.Д нь гэртээ үлдээгээд би таньдаг айлдаа очих гэсэн чинь надтай цуг явна гээд бид 2  Ю.Ж ахын гэрт очоод байж байсан тэгээд тэнд байхад л өөрөө гэр лүүгээ явган яваад өгсөн тэрнээс хойш би уулзаагүй. Тэгээд намайг хөдөө байхад цагдаа манай гэрт очоод нөгөө зурагтыг авсан. Би Э.Д гэдэг хүнд 50.000 мянган төгрөг л өгсөн тэрийг бол авахгүй гэж бодож байна надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (  хх-ийн 151-152 тал),

          Гэрч Б.М өгсөн: “...Надаас өөр хүн манай дэлгүүрт  зогсохгүй.  Манай дэлгүүрт 2024 оны 08 дугаар сарын эхээр ямар нэгэн зурагт тавьсан зүйл  байхгүй.  Хүмүүс бол жижиг зүйл авах уу гэж орж ирдэг харин би огт авдаггүй. Т.Э Г.А гэж хүнийг танихгүй.. гэх мэдүүлэг (  хх-ийн 155 тал),

          Гэрч М.Б өгсөн: “..Ж.В овогт  Б.Л гэдэг  хүнийг****  гэж дууддаг юм.  Ж.Б гэдэг хүнийг хэрэг бүртгэлтийн дугаартай  хэрэгт  цагдаагийн нэгдсэн санд эрэн сурвалжилт зарласан  мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  эрэн сурвалжилж байгаа болно.  Одоогоор Г.А буюу Б.Л нь  хаана байгаа нь тогтоогдохгүй байна...” ( хх-ийн 158-159 тал),

           Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны *** дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924/11046 дугаартай: “...Үнэлэгдэж буй  32 инч телевизор болон Ддиш станц зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 420,000 (дөрвөн зуун хорин мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 18-22 тал/,

           Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924/11047 дугаартай: “...Үнэлэгдэж буй  эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 903.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 56-60 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 40 тал/,

Хохирогч Б.Бгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 6, 4 тал/,

 Хөвсгөл аймгийн **** өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн  21 дугаартай: “Т.Э нь тархины гэмтлийн дараах бие хүний зан төрөхийн  өөрчлөлт оношоор  Хөвсгөл аймгийн сэтгэцийн эмч, гэмтлийн эмч, өрхийн  эмчтийн хяналтад тогтмол байдаг...” гэх албан бичиг, Хөвсгөл аймгийн ****Т.Э нь 2-4-б F.07.8 өвчний жагсаалтын заалтаар 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг 12 сараар сунгав...гэх шийдвэрийн хуулбар хувь /хх-ийн 75-76 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “...32 инч зурагт, 20 литр тогоо,  Ддиш төхөөрөмж, тог дамжуулагч уртасгагч зэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 12 минутад хүлээлгэн өгөв…” гэх тэмдэглэл /хх-ийн 78 тал/,

 

 Б.Б-г эрэн сурвалжилсан тухай АСАП сангийн мэдээлэл (хх-ийн 160 тал),

           Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ***** сумын *****гэдэг газар  Б.Л гэдэг найзтайгаа уулзах гээд очсон. Б.Л өмнө нь одоо энэ миний хулгай хийсэн айлаас 2-3 удаа гарч ирж надтай уулзаж байсан болохоор нь байгаа байх гэж бодоод очсон. Тэгээд өглөөний 10 цагийн үед гэрт нь явж очоод гэрийнх  нь хаалгыг татсан чинь онгорхой байхаар нь яваад орсон чинь гэрт нь хэн ч байгаагүй. Тэгэхээр нь хойморт байсан зурагтыг нь аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод унд цай ууж хэсэг амарч байгаад буцаад нөгөө айлдаа өдрийн 12 цагийн үед ирсэн чинь хүн байхгүй байхаар нь ширмэн тогоо, ддиш-ийн цагаан өнгийн станц  зэргийг нь аваад буцаад гэртээ ирсэн. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тогоо, станц зэргийг нь гэртээ ашигласан. Харин зурагтыг нь Б.Н гэдэг найздаа 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд сүүлд цагдаа намайг дуудахаар буцаагаад тогоо, станц хоёрыг нь өгсөн. Харин зурагтыг нь буцааж өгөөгүй байгаа. Зурагт нь Б.Нд байгаа. Б.Н өрөөсөн хөлтөй суга таягтай Т.Л сумын иргэн байгаа юм. Би цоо эрүүл байсан... Би 2024 оны 08 дугаар сард хөдөө А.г сумын 2 дугаар багт мал дээр  байсан. Би өөрийнхөө төрсөн аав, ээжтэйгээ хамт байсан. Би энэ хэргийг бол зөвшөөрөхгүй байна. Мэдүүлэг өгөхгүй.... Тухайн үед тэр айлын гэр нь онгорхой байсан болохоор би ороод зурагтыг эхэлж аваад гэртээ аваачиж тавиад хэсэг гэртээ  амарч байгаад нөгөө айлдаа буцаж очсон чинь хүн байхгүй байхаар нь би гэртээ  байж байгаад буцаж нөгөө айлд очоод ороод Ддиш станц, 20-ийн тогоо станцыг нь аваад буцаад гэртээ ирсэн тэрнээс өөр зүйл бол аваагүй тэгээд гэртээ очиж нөгөө айлаас авсан байсан зурагтаа маргааш нь өөрийн хамт архи уудаг танил болох Б.Нд 20.000 мянган төгрөгөөр зараад бид хоёр хамт архи уусан. тэгээд би гэртээ хоноод маргааш нь босса дэлгүүрийн тэнд явж байсан чинь нэг танихгүй хүн дуудаад очсон чинь надаас зарах зүйл байна уу гэхээр нь би байна гээд гэртээ дагуулж очоод нөгөө айлаас авсан байсан станцаа үзүүлсэн чинь мөнгө аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд би тогоо, станц хоёрыг нь бол буцааж өгсөн. Тухайн үед би тэр Ү.Т гэдэг хүнтэй бол хулгай хийгээгүй харин надад Ү.Т нь өөрөө айл руу орж хулгай хийсэн гэж надад хэлсэн зүйлийг нь мэдүүлэгтэй хэлсэн юм би хамт бол хулгай хийгээгүй. Би бүгдийг нь буцааж өгсөн. Хохиролгүй болсон байгаа.. Би архины мөнгө олох гэж хулгай хийсэн. .....Надад хүсэлт бол байхгүй гэхдээ би энэ айлд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр билүү 14-ний өдөр орсон тэрнээс бол би 2024 оны 08 дугаар сард бол орж хулгай хийгээгүй би тухайн үед хөдөө байсан.  Би бол 2024 оны 08 дугаар сард би хөдөө гэртээ байсан тэрийг бол манай аав ээж мэдэж байгаа би хөдөө байж байгаад 2024 оны 09 дүгээр сарын эхээр ***** суманд орж ирсэн тэгээд би айл руу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр юм уу 14-ний өдөр л орсон. Би ганцаараа л орсон надаас өөр хүн бол байгаагүй. Би зурагтыг нь бол гэртээ нэг хонуулж байгаад маргааш нь Б.Н гэдэг хүнд зарсан байсан чинь маргааш нь би үлдсэн байсан зүйлсээ зарах гэж байхад цагдаа ирээд 20 литр тогоо ддиш станц, зурагтны аваад тэр айлын хүмүүсд нь буцааж өгсөн. Зурагтыг бас тухайн хүмүүсд нь буцааж өгсөн байгаа. Би Б.Н гэдэг хүнд зарсан боловч нөгөө зурагтаа  буцааж авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 67, 90-91, 97-98 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.Э нь  2024 оны ***дугаар сарын эхээр, 2024 оны *** дугаар сарын 9-ний өдөр хоёр удаа ***** сумын ***** тоотод байрлах Б.Б-гийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 1,323,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Б-д 463,000 төгрөгийн төлбөртэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

шүүгдэгч Т.Э нь: “ ... 2024 оны *** дугаар сард Б.Б гэх айлаас хулгай хийгээгүй  ... Би энэ хэргийг бол зөвшөөрөхгүй байна...“ гэж мэтгэлцжээ.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч  Т.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч  Т.Э нь  2024 оны ** дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ***** сумын ****тоотод байрлах хохирогч Б.Бгийн гэрт хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж үнэлэхэд Т.Э нь  2024 оны ** дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ***** сумын ****тоотод байрлах хохирогч Б.Бгийн гэрт хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, түүний  гэм буруугийн талаарх нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2  дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэмт хэргийг хэн үйлдсэн нь хэрэгт хангалттай нотлогдоогүй байна.

Тодуулбал: 2024 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ***** сумын Хөх толгойн 43-11 тоотод байрлах Б.Бгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлж  420,000 төгрөгийн хохирол  учирсан нь Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч энэ гэмт хэргийг шүүгдэгч Т.Эыг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Т.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин түүний гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч Т.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  75 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй буюу шүүгдэгч Т.Эыг 2024 оны *** дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ***** сумын ****тоотод байрлах хохирогч Б.Бгийн гэрт хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн Т.Эын өгсөн: “...Тогоо ддиш хоёр манай гэрт байгаа, харин зурагтыг  Б.Н гэдэг хүнд 20.000 төгрөгөөр  зарж борлуулсан. Өмнөх хулгай хийсэн зурагтыг би зараагүй Г.А “Од” гэдэг дэлгүүрт зарсан байх..” гэх гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах шаардлагатай гэж дүгнэж  шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 Шүүх хуралдааныг  хойшлуулсан цаг хугацаанд мөрдөгч нь Т.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг  шалгаж тодруулаагүй,  хэрэгт ач холбогдол бүхий Г.А гэх хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй, мөн түүнчлэн гэрч Б.B өгсөн: “...Надаас өөр хүн манай дэлгүүрт  зогсохгүй.  Манай дэлгүүрт 2024 оны 08 дугаар сарын эхээр ямар нэгэн зурагт тавьсан зүйл  байхгүй.  Хүмүүс бол жижиг зүйл авах уу гэж орж ирдэг харин би огт авдаггүй. Т.Э Г.А гэж хүнийг танихгүй..” гэх мэдүүлэг  зэргээс дүгнэхэд шүүгдэгч Т.Эыг 2024 оны **** дугаар сарын эхээр бусдын эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг шүүгдэгч Т.Эыг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Эын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж улмаар тус мэдүүлгийг нь яллах талын нотлох баримтаар тооцож яллах дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг Т.Эод танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч “тусгайлан тайлбарлаж өгөөгүй” тул түүний урьд өмнө өөрийнх нь эсрэг өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлт үйлдэх, гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосныг Т.Эын хувьд мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзнэ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн  489 дугаартай Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч Т.Эын  2024 оны 08 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ***** сумын ***тоотод байрлах Б.Бгийн гэрт хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл холбогдол нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Эыг 2024 оны *** дугаар сарын эхээр хохирогч Б.Бгийн гэрээс 32 инч телевизор, станц зэргийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, гэрч Х.Э, Д.Т, Д.Б.Н нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны *** дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924/11047 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Бд эд зүйлийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл,  шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Т.Э нь  2024 оны ***дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын ****байх Б.Б гийн гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч 43 инч зурагт, Ддиш станц, уртасгагч, 20 литрийн ширмэн тогоо, гар утас цэнэглэгч, нэмэх гэрэл, ус буцалгагчны залгуур зэргийг хулгайлж 903,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

           Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Т.Эын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Э нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.Э нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Эын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанөмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Б.Бд 903.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-924/11047 дугаартай дүгнэлтээр  тогтоогдсон ба  Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “...32 инч зурагт, 20 литр тогоо,  Ддиш төхөөрөмж, тог дамжуулагч уртасгагч зэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 12 минутад хүлээлгэн өгөв…” гэх тэмдэглэлээр нийт  870.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь (хх-ийн 78 тал)-д, шүүгчийн туслах Д.Сонинбаярын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн: “..Би цагдаагаас 43 инч зурагт ширмэн тогоо уртасгагч зэргийг хүлээн авсан..”  гэх тэмдэглэл, шүүх хуралдаанд  шүүгдэгч Т.Э нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үлдэгдэл хохирол 33.000 төгрөгийг хохирогч Б.Бгийн Хаан банкны ****дансанд  2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Т.Эыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Бд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Б.Н нь: “...Би Э.Д гэдэг хүнд 50.000 мянган төгрөг л өгсөн тэрийг бол авахгүй гэж бодож байна надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 151-152 тал)-д авагдсан байх тул шүүгдэгч Т.Эыг иргэний нэхэмжлэгч Д.Б.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Т.Эын 2024 оны 08 дугаар  сарын эхээр Б.Бгийн 32 инч телевизор 1 ширхэг, ДДШ-н станцыг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан  хохирогч  Б.Б нь Цагдаагийн газарт гомдол, мэдээллээ гаргаж, хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын  2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №45 дугаартай шинжилгээгээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогч Б.Бд учирсан 33,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй...” гэх санал дүгнэлт,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

    Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж,  хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эын  цагдан хоригдсон  36  хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т.Э нь 36 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.Б.Нд нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Т.Э-ыг  2024 оны *** дугаар сарын эхээр хохирогч Б.Бгийн гэрээс  32 инч телевизор,  ДДШ-н станц зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

  2. Шүүгдэгч Д.Т –ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын  цагдан хоригдсон 36 (гучин зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.   

   6.  Энэ хэрэгт шүүгдэгч  Т.Э нь 36 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч  Д.Б.Н нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН