Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х************** ************* овогт Ч*****************ийн Б-ад холбогдох эрүүгийн 2440000000061 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны .... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ..............., .......................... мэргэжилтэй, ...................., ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн ............................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгийн торгох ялаар,

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, Х************** ************* овогт Ч*****************ийн Б-. /РД:............................................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” маркийн *********************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Манайд 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цуг ажиллаж байсан найз Замын-Үүд сумаас эхнэр хүүхэдтэйгээ ирээд манайд хоносон. Орой нь нэг шил архи хувааж уусан. Тэгээд өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд эргээд ирсэн чинь найз маань бид нар хөдөлж байна гэхээр нь би араас нь явж байгаад Баянмөнх суманд очоод цагдаад баригдсан” гэв.

 

2440000000061 дугаартай эрүүгийн хэргээс

 

1 Гэрч Э.Х*****************ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянмөнх сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр буюу 15 цагийн үед сумын төв хэсэг буюу "Оч" дэлгүүрийн үүднээс ************* улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд урд зүг рүү явахаар нь зогсоож шалгасан. Намайг шалгахад жолооч нь Б- гэх иргэн жолоо бариад явж байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь цагдаагийн байр луу авч ирж драгер багажаар үлээлгэхэд 3.41 хувийн согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулан маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Бор-Өндөр сум руу очиж ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ц************д хүлээлгэн өгсөн...Машиндаа 5 хүн явж байсан. Хөдлөөд 5-6 метр л явсан байх…гэх мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас)

 

2.Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн "... Тэгээд өчигдөр буюу 2024 оны 09 сарын 06-ны өдөр 12 цагийн орчим манайд ирсэн улс явлаа гээд гарсан, би араас нь утасдаад сумын хойно байж бай би очлоо гээд араас нь 1 шил 0.5 л савлагаатай Агар нэртэй архитай өөрийн цагаан өнгийн ********** улсын дугаартай автомашинаа өөрөө жолоодоод сумаас гараад очиход утас нь болохгүй байсан нэг ярихад Баянмөнх сум дээр явж байна гэхээр нь наанаа хүлээж бай гээд би Баянмөнх сум орсон. Баянмөнх суманд ойролцоогоор 15 цагийн орчим очсон байх. Тэгээд бид Баянмөнх сумын урд гарч миний авч очсон архийг уугаад эргээд сумын төвд орж ирж дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад цагдаад баригдсан. Намайг согтуурал хэмжих багажаар шалгахад 3.41% гарч байсан. Би өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж ял шийтгэл авсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу" гэх мэдүүлэг (хх-ийн 4-5 дугаар хуудас)

 

- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 9 дүгээр хуудас)

- Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 11 дүгээр хуудас)

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 13-15 дугаар хуудас)

-  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 16-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүгдэгч Ч.Б- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” маркийн *********************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Э.Х*****************ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянмөнх сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр буюу 15 цагийн үед сумын төв хэсэг буюу "Оч" дэлгүүрийн үүднээс ************* улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд урд зүг рүү явахаар нь зогсоож шалгасан. Намайг шалгахад жолооч нь Б- гэх иргэн жолоо бариад явж байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь цагдаагийн байр луу авч ирж драгер багажаар үлээлгэхэд 3.41 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг

 

Ч.Б-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Шүүгдэгчийн гаргасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн замын хөдөлгөөний холбогдох хууль, дүрмийг баримтлаагүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 1 хоногийн ялыг, мөн 1 жил  2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жил 1 сар 13 хоногийн хорих  ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тооцуулах  дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-ад тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 1 хоногийг, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 жил, 5 сар 1 хоног, хорих ялыг 1 жил 11 сар 13 хоногийн хугацаагар  тус тус тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х************** ************* овогт Ч*****************ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар  хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Б-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 1 жилийн  хугацагаар хорих ял дээр өмнө нь тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 1 хоногийг, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил, 5 (тав) сар 1 (нэг) хоног, хорих ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 13 (арван гурав) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ад оногдуулсан 1 жил, 11 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдлүүлснээс хойш тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР