Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар  2025/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Э.Б************- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М********** овогт Э***************ы Б************-д холбогдох эрүүгийн 2440000600056 дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн .................................................оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, ................ регистрийн дугаартай, М********** овогт Э***************ы Б************-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б************- нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.***********ын эрх чөлөөнд халдан зодож бие махбодод нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б************- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ***********ыг Маяти” загварын машинд толгойгоор нь 4-5 удаа мөргүүлээгүй, цулбуураар 4-5 удаа толгой руу нь ороолгоогүй, үсдэж чирээгүй. *********** салаад явна гээд машинд суухаар нь цамцнаас нь татаад боосон. Тэгээд л хүзүү нь жаахан улайсан байх. Би гэрээс гараагүй, Маяти машин гэрээс хол байсан. Тухайн үед би мотоциклоос ойчоод хэвтрийн дэглэм сахиж байсан. ***********ыг явна гэхээр нь чи хоол унд хийгээд хажууд байж байгаач гэж хэлсэн. Өөр юм болоогүй” гэв.

 

2440000600056 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч Ж.***********ын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр болох ******************ы Б************-тай хамт амьдраад 3 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Бид гэрлэлтээ 2022 онд батлуулсан. Бид Баянхутаг сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Манай нөхөр Б************- 8 дугаар сарын 9, 10, 11-ний өдөр надаас архи нэхээд намайг үсдээд, багалзуурдаад, тэгээд үснээс чирээд маяти гэх машины өндөрлөгөөнд намайг толгойгоор маань саваад, алгадаад, цулбуураар гуядаад, тэгээд би машины урд талын суудал дээр суучихсан. Малгайтай цамцтай байсан чинь ард талын суудал дээр өөрөө очиж суугаад араас боогоод, машинаас чирч буулгаад дэвсэж зодсон. Тэгээд би маш ихээр зодуулаад Галшар сум руу дуудлага өгөхөд эмнэлгийн түргэн тусламж цагдаа хоёр 08 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт ирсэн. 8 дугаар сарын 09-нөөс 11-ний өдөр хүртэл өглөө болгон сэрэх болгондоо надаас архи нэхээд чамд  архи байгаа, миний бие өвдөөд байна, архи уувал миний бие зүгээр болох гээд байна гээд надаас байнга архи нэхсэн. Өдөр болгон архи нэхээд зодож байсан. Дүү нь гэх **************ынх манайхтай хөдөө хамт айл байж амьдардаг. Тэгээд би өчигдөр буюу 8 дугаар сарын 11-ний өдөр дүүгээс нь намайг манай ахынх руу хүргээд өг гэж гуйгаад **************аар хүргүүлсэн. ...Өмнө нь 2021 онд найр хийсэн үеийнхээ дараа намайг зодож байсан. Тэгээд тэрнээс хойш одоо намайг зодож байна. Б************- өөрөө 2024 оны 6 дугаар сарын 03-нд мотоциклоос унаад тархины сааталтай болчихсон. Зарим зүйлээ санадаггүй. гэх мэдүүлэг (хх-ийн 12-15 дугаар хуудас)

 

Хохирогч Ж.***********ын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хөдөө хадам аав ээжтэйгээ айл саахалт нөхөр Э.Б************-ын хамтаар амьдардаг юм . Хадам аав, ээж наадамд яваад хэд хоног эзгүй байсан хөдөө гэр нөхөр бид хоёр хажуу гэрт манай нөхрийн дүү ************** гэрээ харж үлдсэн байсан. Манай нөхөр Э.Б************- сүүлийн 3 хоног надаас архи нэхсэн би архи байхгүй гээд өгөөгүй. Тэгтэл надтай хэрүүл маргаан үүсгэж 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дүүгээ малдаа явсан хойгуур нь намайг цохиж зодсон. Намайг гэрээс чирч гаргаад цулбуураар толгойн хэсэгт 4-5 удаа ороолгож гадаа Маяти машин дагзаар мөргүүлж, газар унагааж хэвлий нурууны хэсэг рүү удаа дараа өшиглөсөн. Э.Б************- намайг зодох үед би толгойгоо дарж доош хараад биеэ хамгаалсан боловч намайг машин мөргүүлж хоолой боож улам л уурлаж дайраад байсан. Тухайн үед хүн байгаагүй Э.Б************-ын дүү ************** нь малдаа явсан байсан. **************ыг малдаа яваад ирэхэд нь би гуйж ах дүүгийндээ хүргүүлсэн. ... Э.Б************- нь хуримаа хийсний дараа жил нь 2022 оны 7, 8 сарын орчимд санаж байна намайг зодож байсан. Тэр асуудлаас болж би тухайн үедээ Э.Б************-аас салаад хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад эргэж нийлсэн. Э.Б************- нь 2022 онд намайг зодсоноос хойш сая буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг зодсон. Э.Б************- надаас архи нэхээд надад архи өгөхгүй байна гэж намайг зодсон. гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас)

 

Хохирогч Ж.***********ын 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.************** нь ганцаараа гэрээ сахиж байсан. Тэгээд манай нөхөр Э.Б************- нь эрүүлдээ надаас архи нэхэж гөлөг пиздаа минь гараад архи аваад ир гэж 2024 оны 08 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд удаа дараа дарамталж биед маань халдаж хазаарын суран цулбуураар тархи толгойгүй ороолгож гараараа толгойтой үснээс зулгааж хоолойг маань багалзуурдаж зодсон. Тэр үед 3 настай хүү маань хараад гэртээ байж байсан. 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд хадам дүү Э.**************ыг малдаа явсан хойгуур намайг үснээс чирч гэрээс гаргаад гадаа байсан машиныг ар дагзаар маань удаа дараа мөргүүлж газар унагааж хэвлий, бөөр хэсэг рүү маань гуталтай хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсон. Энэ асуудал нь дандаа манай хадам аав, ээж болон хадам дүүг байхгүйд болдог байсан. ...Надад маш их гомдолтой байна. Намайг зодож цохисноос хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй, би өмнө болсон асуудлуудын талаар хүүгээ бодоод ямар нэгэн хүнд хэлдэггүй цагдаа шүүх гэж явдаггүй ам бүлээрээ сайхан амьдрахын төлөө явдаг байсан.гэх мэдүүлэг (хх-ийн 84-85 дугаар хуудас)

 

Гэрч Д.***************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.*********** нь миний төрсөн дүү *************** гэх хүний хүүхэд байгаа юм. *********** нь манайхаас 30 шахам км-т нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 8 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим санаж байна. *********** нөхрийнхөө дүү нь гээд нэг хүүгээр хүргүүлж ирсэн. ***********аас юу болсон талаар асуухад нөхөртэйгөө хэрэлдэж маргалдсан гэж байх шиг байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй. ...Ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй, хүүхдүүд л хоолой ч гэлүү юу гэлээ улайж хөхөрсөн байна гэж ярьж байх шиг байсан..” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас)

 

Гэрч Ж.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхээсээ хоёулаа бөгөөд *********** нь миний төрсөн эгч байгаа юм... Манай төрсөн эгч Ж.*********** нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зодуулсан байдалтай хадам дүү *****************аар Хэнтий аймгийн Галшар суманд амьдардаг нагац ах ***************гийн гэрт хүргүүлсэн байсан. Тухайн үед ****************** эгч надтай утсаар яриад "бие нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан, дух нь хавдсан, амьсгаа авч чадахгүй байдалтай байна" гэж хэлсэн. Тэгээд Галшар сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн гэж хэлсэн бөгөөд Галшар сумын эрүүл мэндийн төвөөс манай суманд хандахад нь сумын эрүүл мэндийн төвийн жолооч **************, эмчлэгч эмч ************** болон миний бие хамт очсон. Бид нарыг очиход бие нь нилээд зовуурьтай, хэвлий өвдөлттэй, хүчилтөрөгч залгуулсан байдалтай, босч чадахгүй байсан. Улмаар үзлэг шинжилгээг нь Галшар сумын эрүүл мэндийн төвөөр хийлгээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхөд гэмтлийн эмч үзээд толгой нилээд хавантай, томографи харах шаардлагатай гэж хэлж байсан бөгөөд яг ийм тийм гэх онош хэлж өгөөгүй. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн төрсөн эгч ***********ыг 7 хоногийн хугацаанд сахиж байгаад гарах үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Одоогоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, мэдрэлийн тасагт эмчилгээ хийлгэж байгаа... Манай төрсөн эгч Ж.***********ын хэлснээр бол 2021 оноос хойш хамт амьдарч байх хугацаанд хэл амаар доромжилж байсан, мөн хэд хэдэн удаа гар хүрч байсан гэж хэлсэн. Архи уухаараа агсам тавьдаг, гар хүрдэг гэж хэлснийг нь өргөдөлд тусгаж бичиж өгсөн. Тэрнээс биш намайг төрсөн эгч ***********ын дэргэд байх хугацаанд бол ийм зүйл огт болж байгаагүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай төрсөн эгч ***********ыг нөхөр Б************- нь архи дарс уугаагүй, эрүүл саруул үедээ зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас)

 

Гэрч Д.******************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хамаатнуудын хамтаар Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багт нутагладаг найз ***************гийнд очсон юм. Тухайн үед бид нар салхинд гарах зугаалах зорилгоор явж байсан юм. Тэгтэл тэр орой 20 цагийн орчимд *********** гэдэг хүүхэн хүүхэдтэйгээ гаднаас орж ирсэн. Би ***********ыг юугаар хаанаас ирснийг мэдээгүй. Тухайн үед ***********ын царай их гундуу бие нь маш эмзэглэлтэй байх шиг байсан. Тэр үед нөхөртөө зодуулсан намайг үсдэж газраар чирч гэдэс хэвлий хэсэг рүү маань олон удаа өшиглөсөн гэж ярьж байсан, тэгээд хоол идээд хүүхдээ хооллож байгаад гэнэт бие нь муудаад ухаан алдаад уначихсан. Би тэр үед сандраад харьяа газрын эрүүл мэндийн төв болох Галшар сумын эрүүл мэндийн төв рүү утсаар мэдэгдсэн юм. Тэгээд удаагүй Галшар сумын эрүүл мэндийн төвөөс түргэний машин ирээд ***********ын биеийн байдлыг үзээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан... Тэр орой *********** анх гаднаас орж ирэхдээ нүүр царай нь хавагнасан, чихний ар хэсэгт зулгарсан цус болсон байсан би өөр зүйл анзаараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 88-89 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Э.Б************-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 09, 10, 11-ны өдрүүдэд эхнэр бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан болсон юм. Уг маргаан үүссэн шалтгаан нь манай эхнэр сүүлийн үед гэрээ цэвэрлэхгүй хоол ундаа хийхгүй байгаад байхаар нь би уурлаж хэдэн үг хэлсэн юм. Тэгтэл манай эхнэр 2024 оны 08 дугаар сарын 11-ний орой нар шингэх үед хамаг хувцсаа боож баглаад явна чамаас сална гээд гэрээсээ гарах гэхээр нь би гартаа барьж байсан цүнхнээс нь арагш таттал *********** нь гэрийн хаалганы гадна хэсэг рүү биеийнхээ баруун хэсгээр уначихсан тэгээд би уурандаа хазаарын суран цулбуураар нэг удаа зүүн гар луу нь гуядсан, тэгтэл *********** нь гэрийн гадаа байсан Маяти маркийн машины тэвшин дээр гарчихсан тэгэхээр нь би ***********ыг наанаасаа буу гэсэн тэгтэл *********** машины тэвшин дээрээс үсэрсэн би ***********ыг барьж авах гээд чадаагүй газар унагачихсан юм. Тэр үед *********** машины тэвшин дээрээс газар унах даа биеийн хээ бэлхүүс хэсгээр унасан тухайн үед буюу 2024 оны 08 угаар сарын 11-ны өдөр ийм асуудал болсон өөр ямар нэгэн зодож цохисон асуудал байхгүй. Миний хувьд би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, ахиж ийм асуудал гаргахгүй. Тийм ээ би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хөө эзэмшлийн "Хаужи" маркийн мотоциклтой малдаа явж байгаад унасан юм тухайн үед би хөдөө хээр ганцаараа явж байсан тэгээд намайг аав олж авсан байсан би тухайн үед ухаангүй Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байсан тэгээд би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд ирсэн одоо гэртээ хэвтрийн дэглэм сахиж өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа. Эмч надад зөвлөх дөө хэврийн дэглэм сахиж эмээ сайн ууж байгаад 2 сарын дараа эргэж үзүүлээрэй гэж хэлж байсан. Миний ухаан санаа зүгээр би өмнө болсон асуулыг сайн санаж байна. Манай гэрт бол эхнэр хүү хоёр байсан. хажуу гэрт маань миний төрсөн дүү ************** байж байгаад малдаа явсан байсан юм. Би тухайн үед архи, пивоны төрлийн зүйл уугаагүй эрүүл байсан. Би осолд орсноос хойш бие маань өвдөөд хааяа орой унтах даа ганц хоёр хундага цэвэр архи уучихвал биеийн маань өвдөлт мэдрэгдэхгүй унтчихдаг юм тэгээд би эхнэрээсээ архи байна уу гэж асуусан юм. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 77-79 дүгээр хуудас)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай

1. Ж.***********ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 39-40 дүгээр хуудас),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-7-р хуудас), Өвчний түүх, Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 41-62 дугаар хуудас), Түргэн тусламжийн дуудлагын хуудас (107-108) дугаар хуудас, Хэнтий нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу (109-123 хуу), КТГ-ийн шинжилгээний хариу (126 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр “Э.Б************-ыг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтай байгаа” гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Э.Б************-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б************- нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.***********тай эрх чөлөөнд халдан зодож түүний биед тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.***********ын “...Манай нөхөр Б************- 8 дугаар сарын 9, 10, 11-ний өдөр надаас архи нэхээд намайг үсдээд, багалзуурдаад, тэгээд үснээс чирээд Маяти гэх машины өндөрлөгөөнд намайг толгойгоор маань саваад, алгадаад, цулбуураар гуядаад, тэгээд би машины урд талын суудал дээр суучихсан. Малгайтай цамцтай байсан чинь ард талын суудал дээр өөрөө очиж суугаад араас боогоод, машинаас чирч буулгаад дэвсэж зодсон. Тэгээд би маш ихээр зодуулаад Галшар сум руу дуудлага өгөхөд эмнэлгийн түргэн тусламж цагдаа хоёр 08 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт ирсэн.

... 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дүүгээ малдаа явсан хойгуур нь намайг цохиж зодсон. Намайг гэрээс чирч гаргаад цулбуураар толгойн хэсэгт 4-5 удаа ороолгож гадаа Маяти машин дагзаар мөргүүлж, газар унагааж хэвлий нурууны хэсэг рүү удаа дараа өшиглөсөн. Э.Б************- намайг зодох үед би толгойгоо дарж доош хараад биеэ хамгаалсан боловч намайг машин мөргүүлж хоолой боож улам л уурлаж дайраад байсан." гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.***************гийн “...2024 оны 8 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим санаж байна. *********** нөхрийнхөө дүү нь гээд нэг хүүгээр хүргүүлж ирсэн. ***********аас юу болсон талаар асуухад нөхөртэйгөө хэрэлдэж маргалдсан гэж байх шиг байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй. ...Ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй, хүүхдүүд л хоолой ч гэлүү юу гэлээ улайж хөхөрсөн байна гэж ярьж байх шиг байсан " гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.**************гийн “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зодуулсан байдалтай хадам дүү *****************аар Хэнтий аймгийн Галшар суманд амьдардаг нагац ах ***************гийн гэрт хүргүүлсэн байсан. Тухайн үед ****************** эгч надтай утсаар яриад "бие нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан, дух нь хавдсан, амьсгаа авч чадахгүй байдалтай байна" гэж хэлсэн. Тэгээд Галшар сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн гэж хэлсэн бөгөөд Галшар сумын эрүүл мэндийн төвөөс манай суманд хандахад нь сумын эрүүл мэндийн төвийн жолооч **************, эмчлэгч эмч ************** болон миний бие хамт очсон. Бид нарыг очиход бие нь нилээд зовуурьтай, хэвлий өвдөлттэй, хүчилтөрөгч залгуулсан байдалтай, босч чадахгүй байсан. Улмаар үзлэг шинжилгээг нь Галшар сумын эрүүл мэндийн төвөөр хийлгээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхөд гэмтлийн эмч үзээд толгой нилээд хавантай, томографи харах шаардлагатай гэж хэлж байсан бөгөөд яг ийм тийм гэх онош хэлж өгөөгүй. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн төрсөн эгч ***********ыг 7 хоногийн хугацаанд сахиж байгаад гарах үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн " гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.******************ийн “...Тэгтэл тэр орой 20 цагийн орчимд *********** гэдэг хүүхэн хүүхэдтэйгээ гаднаас орж ирсэн. Би ***********ыг юугаар хаанаас ирснийг мэдээгүй. Тухайн үед ***********ын царай их гундуу бие нь маш эмзэглэлтэй байх шиг байсан. Тэр үед нөхөртөө зодуулсан намайг үсдэж газраар чирч, гэдэс хэвлий хэсэг рүү маань олон удаа өшиглөсөн гэж ярьж байсан, тэгээд хоол идээд хүүхдээ хооллож байгаад гэнэт бие нь муудаад ухаан алдаад уначихсан. Би тэр үед сандраад харьяа газрын эрүүл мэндийн төв болох Галшар сумын эрүүл мэндийн төв рүү утсаар мэдэгдсэн юм. Тэгээд удаагүй Галшар сумын эрүүл мэндийн төвөөс түргэний машин ирээд ***********ын биеийн байдлыг үзээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан... Тэр орой *********** анх гаднаас орж ирэхдээ нүүр царай нь хавагнасан, чихний ар хэсэгт зулгарсан цус болсон байсан би өөр зүйл анзаараагүй." гэх мэдүүлэг,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид үр дагавар болон учирсан гэмтэл нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж юм. 

 

Шүүгдэгч Э.Б************-, хохирогч Ж.*********** нар нь гэрлэлтийн баталгаатай эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.Б************- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ж.***********ыг үсдэж чирэх, хоолойноос нь багалзуурдах, хазаарын цулбуураар 4-5 удаа толгой тус газарт ороолгож, гэрийн гадаа байрлах “Маяти” загварын машиныг ар дагз хэсгээр нь мөргүүлж, хэвлий, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг нэг талаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх бол нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Б************- нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Ж.***********ын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь хор уршиг гэм буруугүйгээр учруулсан” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгчийг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэхийн тулд шүүгдэгчийн сэтгэхүйн хандлага буюу субьектив шинж болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог. Үүнд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлаас ухамсарлах боломжгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг. Тэгвэл энэ хэргийн тухайд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсэн хэр нь түүнийг хүсэж зориуд хор уршигт хүргэсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй, түүний бие гэмтэл учруулаагүй гэж мэдүүлэх боловч түүний яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй /яллагдагчаар өгсөн мэдүүлэгт хохирогч Маяти машин дээрээс өөрөө үсэрсэн гэж мэдүүлсэн бол шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт би гэрээсээ гараагүй, Маяти машин гэрээс хол байдаг гэж/, байхаас гадна хохирогч гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яаралтай тусламжаар суманд, сумаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан болох нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Хохирогч Ж.*********** нь шүүгдэгчээс өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй байх тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн түрэмгий зан, авир, харилцаа нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгчид 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал буюу мэдрэлийн эмчийн байнгын хяналтад, эмчилгээ хийлгэж байгаа байдал, хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийг орхиж явна гэсэн шалтгаанаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийг өвчтэй байхад нь хаяж явах гэснээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дүгнэлт хэрэгт авагдсан гэрч Э.**************ын “...Б************- ах осолд ороод гэмтэл авч хэвтрийн дэглэм сахиж байгаа болохоор эхнэр *********** харж байсан... 2024.08.11-ний өдөр би хониндоо явж байгаад 18:00 цаг өнгөрч байхад гэрт иртэл Б************- ах, *********** эгч хоёр маргаж муудаад байсан. *********** эгч явна гээд бүх хувцас хунараа баглачихсан, Б************- ах явуулахгүй гээд байсан...” гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэний дараа дээрх үйл явдал өрнөсөн болох нь тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

   Шүүхээс шүүгдэгч Э.Б************-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт үйлдлээ удтал үргэлжлүүлсэн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу хохирогч эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч байсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн гэмт үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа, эмчилгээ, үйлчилгээний зардалд тусламж дэмжлэг үзүүлээгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гэмт хэргийн хэр хэмжээтэй тохирохгүй гэж үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б************-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М********** овогт Э***************ы Б************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б************-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б************-д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Б************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР