| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
2
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Р.М************- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогт ************ын М************-д холбогдох эрүүгийн 2540000000021 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хэнтий аймгийн ..... суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,.... мэргэжилтэй, ....., ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ....................................................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............................... регистрийн дугаартай ************* овогт ************ын М************-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М************- нь өөрийн охин М.*****************гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвийн урд талын талбайгаас олсон Самсунг А15 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.*************од 420,000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.М************- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
2540000000021 дугаартай эрүүгийн хэргээс
1.Хохирогчийн Б.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Г.************** 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бор-Өндөр сумын Соёлын төвд тоглолт үзэхээр 17 цагийн үед гэрээсээ явсан. Тэгээд 19 цагийн үед үзвэрээ үзээд дуусчихлаа гээд над руу утсаараа залгаж хэлчхээд, гэртээ ирэх замдаа утсаа гээгдүүлчихсэн байсан. Миний хүү ************** надад хэлэхдээ "....ээж би хамгийн сүүлд тан руу Соёлын төвийн гадна гарч ирээд ярьсан..." гэж хэлсэн. Тэгээд хүү бид хоёр гэрээс Соёлын төв, Соёлын төвөөс гэр рүү явах замд хайсан боловч олоогүй. Тэгээд Бор-Өндөр сумын фейсбүүк зард зар оруулсан боловч олдоогүй. Хүүгээ гэрт ирэхэд нь утас нь алга болсныг мэдээд хүүгийнхээ ************** тоот дугаар руу залгасан боловч 30-аад минут дуудаж байгаад утас нь унтарчихсан. Хүүгээ тоглолт үзэхээр гэрээс гарахад нь би "....утас нь цэнэгтэй юу. Тарахаараа залгаарай..." гээд утсыг нь харахад утас нь дүүрэн цэнэгтэй байсан. Миний хүү Г.**************ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Бор-Өндөр Соёлын төвөөс гэр рүүгээ ирэх замдаа гээгдүүлсэн утас нь Самсунг А15 маркийн цайвар цэнхэр өнгөтэй, гадуураа өнгөгүй кейстэй байсан. Би хүүдээ энэ утсыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байхдаа Мобикомоос шинээр нь 699.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 10.000 төгрөгийн үнэтэй өнгөгүй кейстэй байсан. Манай хүү 2024 оны 04 дүгээр сараас энэ утсыг шинээр нь барьж байгаа ямар нэгэн эвдрэл, гэмтэл зэв, зураас байгаагүй." гэх мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас)
2.Шүүгдэгч Р.М************-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн " Манай охин ***************** 2025 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрийн аль нэгэнд өдөр 13 цагт Оюуны уурхай сургууль руу хичээлдээ яваад хичээлээ дөнгөж тараад ангиасаа найзуудтайгаа Бор-Өндөр Соёлын төвд цирк ирсэн гээд үзэхээр явсан. Тэгээд циркээ үзчихээд Соёлын төвийн урд талын цементэн талбай дээрээс самсунгийн утас олсон байсан. Тэгээд тоглолт үзээд ирсэн оройноо машинд үлдээчихсэн гэсэн. Тэгээд манай охины цирк үзсэний маргааш өглөө 08 өнгөрөөгөөд охиноо хичээлд нь хүргэхээр намайг машиндаа суухад миний охин ***************** надад хандаж "....ээж би өчигдөр ийм утас олсон..." гээд машины хойд суудал дээрээс өнгөгүй кейстэй, цагаан цэнхэр өнгийн самсунгийн утас бариад надад өгсөн. Тэгээд тэр утсыг нь би асаах гэж үзэхэд унтарчихсан байсан. Тэгээд гэртээ байлгаж байгаад 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэж санаж байна. "....охиныхоо олсон утсыг охиндоо бариулчихъя..." гэж бодоод цэнэглэж үзэхэд кодтой байсан. Тэгээд тухайн үед цагаан cap хуучраагүй Улаанбаатар хотоос манай нөхрийн талын хамаатан миний сайн танихгүй нэг ах манайд золголтоор ирсэн байсан юм. Тэр үед нь золголтоор ирсэн ахад би охиныхоо олсон цагаан цэнхэр өнгийн самсунг маркийн гар утасны кодыг нь гаргуулахаар өгөөд Улаанбаатар хот явуулсан. Тэгээд тэр ах Улаанбаатарт очоод утас засварын газарт очиход 70.000 төгрөгөөр код тайлна гэж байна гэхээр нь би тэр ахад хандаж та түр надад 70.000 төгрөг зээлчхээд кодыг нь гаргуулаад өгчих..." гэж гуйгаад тэр нэрийг нь санахгүй байгаа нөхрийн талын хамаатны ахаар төлбөрийг нь шилжүүлээд охиныхоо олсон утасны кодыг нь гаргуулж, Бор-Өндөр рүү тэр ахаар унаанд тавиулаад авсан. Тэгээд би тэр утсыг охиныхоо сим картыг хийгээд охиндоо ашиглуулж байсан юм. Би охиныхоо олсон цагаан цэнхэр өнгийн гар утсыг нөхрийн талын хамаатны ахад Улаанбаатар хот руу өгч явуулаад кодыг нь тайлуулчихсан болохоор дээр нь байсан бүх мэдээлэл устчихсан. Тэгээд би 10 настай охиноо барь гээд өгчихсөн болохоор охины маань шинээр хадгалсан зүйлс л байгаа байх." гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас)
3.Шүүгдэгч Р.М************-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би өмнөх мэдүүлэг дээрээ бүх болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан. Одоо дахин өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас)
“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШД-123 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд кейс, Samsung A15 маркийн утасны зах зээлийн үнэлгээг 420,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт,
“Юнител” ХХК-ийн лавлагааны мэргэжилтэйн М.Эрдэнэчимэгийн 353182201829271 имэй кодтой утсанд *********** дугаарыг 2025 сарын 11-ний өдрөөс хийж ашигласан байна. *********** - ********************* *****************, ******************
Жич: Мэдээллийг файл хэлбэрээр өгөх боломжгүй болно.” гэх албан бичиг (хх-ийн 10 дугаар хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 11-14 дүгээр хуудас), эд зүйлийг хүлээлгэн өгсөн (хх-ийн 18 дугаар хуудас), *********************ын *****************гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), шүүгдэгч Р.М************-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.М************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Р.М************- нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгч Р.М************- нь өөрийн охин М.*****************гийн олсон Samsung А15 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.*************од бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.*************ын“...Манай хүү Г.************** 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бор-Өндөр сумын Соёлын төвд тоглолт үзэхээр 17 цагийн үед гэрээсээ явсан. Тэгээд 19 цагийн үед үзвэрээ үзээд дуусчихлаа гээд над руу утсаараа залгаж хэлчхээд, гэртээ ирэх замдаа утсаа гээгдүүлчихсэн байсан. Миний хүү ************** надад хэлэхдээ "....ээж би хамгийн сүүлд тан руу Соёлын төвийн гадна гарч ирээд ярьсан..." гэж хэлсэн. Тэгээд хүү бид хоёр гэрээс Соёлын төв, Соёлын төвөөс гэр рүү явах замд хайсан боловч олоогүй. ...Миний хүү Г.**************ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Бор-Өндөр Соёлын төвөөс гэр рүүгээ ирэх замдаа гээгдүүлсэн утас нь Самсунг А15 маркийн цайвар цэнхэр өнгөтэй, гадуураа өнгөгүй кейстэй байсан.” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Р.М************-гийн "Би өмнөх мэдүүлэг дээрээ бүх болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан. Одоо дахин өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байна " гэх мэдүүлэг,
“Юнител” ХХК-ийн лавлагааны мэргэжилтэн М.Эрдэнэчимэгийн 353182201829271 имэй кодтой утсанд *********** дугаарыг 2025 сарын 11-ний өдрөөс хийж ашигласан байна. *********** - ********************* *****************, ****************** Жич: Мэдээллийг файл хэлбэрээр өгөх боломжгүй болно.” гэх албан бичиг, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах ба бусдын эд хөрөнгийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжин ирсний дараа өөрийн болгож завших сэдэлт төрж, эзэмшилдээ үлдээн захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгө хохирогчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас түүний хяналтаас гарсан байх шаардлага тавигддаг. Үүний жишээ нь хохирогч эд хөрөнгөө гээх, орхисон байршил, цаг хугацаагаа мартах байдал юм.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” мөн зүйлийн 116.6-д “Олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан. Энэхүү үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Р.М************-гийн дээрх эс үйлдэхүй нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, шүүгдэгчийн эс үйлдэхүйн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчаас Р.М************-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал, дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
“Samsung А15” маркийн гар утас, өнгөгүй кэйсийг хохирогч Б.*************од хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс, амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүйн хандлага зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.М************- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Р.М************-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Улсын яллагчийн шүүгдэгчийг ажил, хөдөлмөр эрхэлдэггүй тул гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэх дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, учирсан хохирлын хэмжээ буюу бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэгт нийцээгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдал нь түүнд торгох ял оногдуулах боломжийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Шүүгдэгч нь хөдөлмөрийн насны, эрүүл мэндийн хувьд хэвийн тул түүний цаашид ажил, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Учир нь зорчих эрх хязгаарлах ял нь тодорхой орон зайгаар шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хумьж, хязгаарладаг, ялын төрөл дотроо хорих ялын өмнө орох хүнд ял тул энэхүү нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялыг 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.М************-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР