Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

 

    2025          04           23                                       2025/ШЦТ/66

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000067 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Саранзаяа

Улсын яллагч                                                             Б.Баттуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Цолмон                           

Шүүгдэгч                                                                    нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, шилэн кабелын оптик техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *******,******* орон сууцанд оршин суух хаягтай, одоо , орон сууцанд түр оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны арын зам дээр “Приус-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,75 хувийн согтолттой үедээ жолоодсон гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас)

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хх-ийн 4-7-р хуудас)

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 8-р хуудас)

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос цагаан сарын бэлтгэл хийхээр 2025 оны 02  дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүрэгт ирсэн. Жамъяндорж гэх найзындаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Батмөрөн, *******, *******, нарын хамт цугласан. Намайг ирэхээс өмнө найзууд бүгд архи уусан байсан, би цуг сууж 4-5 шил архи уусан байх. Ингээд нилээн орой болж, бүгд нилээн согтож би 00 цагийн үед гэртээ харьсан. Бусад найзууд амрах нь амраад, харих нь харьсан. Миний найз Батмөрөн нь энгийн үедээ даруухан зантай, хааяа архи уухаараа хүний үгэнд ордоггүй зантай, тамхи татдаг, бид найзлаад 20 жил болж байна. Батмөрөн ерөнхий боловсролын сургуулиа Багануур дүүргийн 64 дүгээр сургуулийг дүүргэж, улмаар 2007 онд ШУТИС-д оюутан болж, 2 жил сураад сургуулиа төгсөөгүй гарсан. Одоогоор гэр бүл байхгүй ганц бие. Ээжтэйгээ хамт амьдардаг, хоёр дүү нь тусдаа гарсан. Хувиараа таксинд явдаг, тогтсон ажил эрхэлдэггүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас)

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батмөрөн нь миний үеэл ах. Төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, тамхи тогтмол хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл тэр болгон хэрэглээд байдаггүй, хааяа уухаараа олон хоногоор уугаад явчихдаг. Тогтсон эрхэлсэн ажилгүй, урьд Турк улсад 3-4 жил ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн. Батмөрөн ах өмнөх жил шүүхээр орж жолоодох эрхээ хасуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас)

Шүүгдэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирсэн. гэх найзындаа цуглаж, тэнд 3-4 шил архи шөнийн 02 цаг хүртэл уусан. Тэгээд унтаж амраад өглөө буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд босоод цагаан өнгийн ******* улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон найз хүргэж өгөх гээд *******, 3 дугаар байрны арын замд хөдөлгөөнд оролцож яваад цагдаад саатуулагдсан. Согтуурал шалгахад 1.75 хувийн согтолттой гарсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүү машин. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас)

Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн “...мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 32, 35-36-р хуудас)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10-01/854 тоот албан бичиг (хх-ийн 38-р хуудас)

Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай “Бямбадоржийн Батмөрөн нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн тогтоол (хх-ийн 39-р хуудас)

Ялын тооцооны хуудаст “д холбогдох 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 312 хоногийг эдэлж, 53 хоногийн үлдэгдэлтэй байна” гэжээ. (хх-ийн 40-р хуудас)

              Шүүгдэгч гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 11-12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй…” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Анх сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Бусдад төлөх төлбөргүй...” гэсэн,

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны арын зам дээр “Prius-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,75 хувийн согтолттой үедээ жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч д дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Энэ хэрэгт хохирол хор уршиг нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 70 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эрх хасах ялыг 2 жил 5 сар 70 хоногийн хугацаагаар тогтоох саналыг гаргаж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийн хувьд шүүхээс торгох ял оногдуулж өгөхийг хүсэж, торгох ялыг төлөх боломжтой гэдгээ нотолж дансны хуулга өгсөн. Хэрэв торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөхийг өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд хүсэж байна...” гэсэн,

            Шүүгдэгчээс ”...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.       

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг д мэдэгдэх нь зүйтэй.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн ялын тооцооны хуудаст “д холбогдох 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 312 хоногийг эдэлж, 53 хоногийн үлдэгдэлтэй байна” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын эрх хасах нэмэгдэл ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасаж, таван зуун /500/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын эрх хасах нэмэгдэл ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ