| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Э.*******ь /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Налайх, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2507 00000 0080 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, *******йн , ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо ******* хотхон тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
овогт*******сангийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 11- ний шөнө 01 цагийн орчимд ******* дүүргийн ******* хороо, ******* байрны гадна Т.ийг эхнэр А.тай хардаж маргаан үүсгэн улмаар гэртээ орохгүй гэж Т.тэй ноцолдох явцдаа түүний толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, баруун чих, хүзүүнд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ хардаад ийм зүйл болчихлоо...” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шөнө 01 цагийн орчимд ******* дүүргийн ******* хороо, ******* байрны гадна Т.ийг эхнэр А.тай хардаж маргаан үүсгэн улмаар гэртээ орохгүй гэж Т.тэй ноцолдох явцдаа түүний толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, баруун чих, хүзүүнд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би Т.тэй эхнэрээ хардаад уурлаад маргалдсан. Тэгээд уурандаа Т.ийн зүүн чихний дээд толгой хэсэгт нэг удаа бөгжтэй баруун гараараа толгой руу нь нэг удаа цохиод бид хоёр зууралдаж газар унаж ноцолдсон. Би Т.ийг мөргөх гэж оролдсон. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч Т., гэрч Б., С. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн НАЛ0725/117 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хохирогчид шүүгдэгчийн зүгээс санаатайгаар халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид эрх үүрэг тайлбарласан тухай “ тэмдэглэлтэй танилцан сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Т. нь “ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчид эрх үүрэг танилцуулсан тухай” тэмдэглэлтэй танилцан зөвшөөрсөн болно.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.*******г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч нь өмгөөлөгчийн хамт танилцан тохиролцсон тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан 750 /долоон зуун тавин / нэгж буюу 750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД