Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т*********** овогт З*****ын А*******, Ц************* овогт П********н А**********, С*********** овогт С********ын Н*********, Ц******* овогт С********ийн П********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х********** овогт Э********ийн Ж***********, Х********** овогт Н*********ийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж байгааг харсан хэр нь уг үйлдлийг таслан зогсоогоогүй бусдыг бэлгийн харьцаанд орохыг дэмжиж хүчиндэх гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З*****ын А*******, П********н А********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус бүр 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С********ын Н*********, С********ийн П********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус бүр 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э********ийн Ж***********, Н*********ийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус бүр 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н*********д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*****************т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч******************өд оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч**************д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************,***************** нарт оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч****************,*****************,******************,************** нарт оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************,*****************,****************,***************** нарын цагдан хоригдсон 165 (нэг зуун жаран тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.  

6. Эрүүгийн 2238*********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн дотуур хувцас /турсик/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн 2238*********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь******************,************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Л******* нь сэтгэл санааны хохирол болон гэм хорын хохирол нэхэмжилсэн дүнгээс үлдсэн 9,250,000 (есөн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч **************ээс, 9,250,000 (есөн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч*****************гаас, 4,250,000 (дөрвөн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч*****************аас, 9,650,000 (есөн сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч****************аас тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************,*****************,****************,*****************,******************,************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ХҮРЭЛБААТАР                                

                         ШҮҮГЧИД                        М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                         А.ДӨЛГӨӨН