Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа 
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 09 сарын 08-ны  өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялын тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 05 сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2013 оны  оны 12 сарын 16-ны өдөр мөн шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:/.
Шүүгдэгч ******* овогт ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг *******ын ******* тоотод орших  гэртээ өөрийн эхнэр болох ямар ч шалтаг шалтгаангүйгээр  үснээс зулгааж газарт унаган толгой, нүүр, баруун мөр  хэсэг рүү нь олон удаа цохих зэргээр зодож ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хамар, уруул, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, эрүү, духанд зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед халдсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  "...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр *******ын төрсөн өдөр болоод төрсөн өдрөө гэртээ тэмдэглэсэн юм. Тухайн үед манай нөхөр ******* найзуудтайгаа 8 шил архи хувааж уусан ба уг архийг ууж дууссаны дараа би нөхрийн найзуудыг ар гэрт нь хүргэж өгөөд 00 цагийн орчим би Хэрлэн сумын 8 дугаар баг *******ын ******* тоотод байрлах гэртээ очсон. Тэгээд би бага хүүгээ унтуулчхаад байж байтал манай нөхөр ******* нь жижиг өрөөнөөсөө гарч ирсэн. Тухайн үед би том өрөөнийхөө буйдан дээр сууж байсан чинь манай нөхөр ******* миний дэргэд ирээд үгийн зөрүүгүй миний үснээс зулгааж газарт унагаад миний толгой, нүүр хэсэгт 10 орчим удаа гараараа цохиж, мөн 7-8 удаа баруун мөр хэсэгт гараараа цохисон...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч ийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд (/-ийн эмчилгээний зардалд 102,165 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс ийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ******* тоотод аав, ээж, 3 дүүгийн хамтаар амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчим би Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ******* тоотод орших гэртээ 2 дүүгийн хамт жижиг өрөөндөө унтаж байтал чимээ шуугиан гараад хүн орилж чарлаад байхаар нь би сэрээд хартал манай аав ******* согтуугаар ээж толгой, нүүр хэсэг рүү нь газарт унагаад зодож байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед манай ээжийн толгой нь хавдсан зүүн нүд нь цус хурсан, баруун мөр, баруун гарын булчин хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:
 1. ийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хамар, уруул, баруун чамархайд цус хуралт, баруун зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, эрүү, духанд зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/ 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг *******ын ******* тоотод  гэртээ эхнэр ямар ч шалтаг шалтгаангүйгээр  үснээс зулгааж газарт унаган толгой, нүүр, баруун мөр  хэсэг рүү нь олон удаа цохих зэргээр зодож ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хамар, уруул, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, эрүү, духанд зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 55 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй", Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т "Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй" гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан ба яллагдагч *******ын үйлдэл нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” хэмээн шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 102,165 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 102,165 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
 5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 102,165 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ