| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/113 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Пинк” нэртэй амралтын газрын байрнаас 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч эзэмшлийн Самсунг А-54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хас банкны виза картыг нь ашиглан тоот данснаас нь 6 удаагийн үйлдлээр 24,200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдад нийт 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 16:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өэлүн эхийн хөшөөний урд талд байрлах FINK нэртэй амралтын газарт гэр бүлийнхэн болон жолооч ажилчидтайгаа салхинд гарч амрахаар очсон ... би өөрийн гар утсаараа хүнтэй ярьж байгаад ширээн дээр орхиод гадуур ойр зуурын юм хийж байхдаа гар утсаа анзаараагүй өөрийн хүүхдээ аваад тоглож байгаа байх гэж бодоод нээх юм бодолгүй амарсан. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 13-ны 11:00 цагийн орчимд амралтын газраасаа явах гээд өөрсдийн эд зүйлээ бүртгэхэд миний гар утас байгаагүй...” гэжээ. /хх-ийн 19-20, 22 талууд/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх зүс таних залуу залгаад “эгчээ би гар утас, карт зэрэг эд зүйлсээ алдсан чинь картыг маань танай дэлгүүрт уншуулчихсан байна, та хяналтын камераа шүүгээд өгөөч” гэж хэлсэн. Хяналтын камераа шүүж байтал 2024 оны 07 дугаар сарын 16-ны 07:52 цагаас 07:58 цагийн хооронд хар хөх өнгийн саравчтай малгайтай, хөх нимгэн хальсан куртиктэй, дотуураа улаан өнгийн цамцтай, 30-35 орчим насны, туранхай намхан, бор арьстай залуу байсан. Ингээд би камерын бичлэгээс хуулж авсан 6 ширхэг зургийг нь руу яриад түүний фейсбүүк чатаар явуулсан. Ингээд би өнөөдөр өглөө 07 цагийн орчимд худалдагч Оюунцэцэгтэй утсаар яриад “...ийм төрхтэй залуу дэлгүүрт хүний карт уншуулсан байна, чи тухайн залууг дэлгүүрт орж ирвэл мэдэгдээрэй” гэж хэлээд би дэлгүүрийнхээ камерыг шүүж байтал өмнө манайд орж ирсэн залуу манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан. Тэгээд би худалдагч руугаа залгаад "наад залуугаа гарахад нь араас нь дагаж гараад хаана очихыг нь хараад байж бай" гэж хэлээд би машинаа унаад явж байгаад худалдагч руугаа холбогдтол "нөгөө залуу Хэрлэн сумын 7-р баг “Хиймэл нуур”-ын баруун урд талд 2 хүнтэй архи уух гээд сууж байна" гэхэд нь би шууд явж очоод нөгөө залууг барьж аваад руу залгаад "нөгөө залууг чинь бариад авчихлаа, чи хүрээд ирэх үү" гээд дуудтал удалгүй ирээд нөгөө залууг аваад цагдаа руу явсан...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/,
- *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,
- “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн РЦ-24-203 дугаартай дүгнэлтээр “алдагдсан Самсунг А-54 загварын гар утас нь 696,000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-36 тал/.
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-82 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Пинк” нэртэй амралтын газрын байрнаас 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч эзэмшлийн Самсунг А-54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хас банкны виза картыг нь ашиглан тоот данснаас нь 6 удаагийн үйлдлээр 24,200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдад нийт 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Чинзоиг, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Damnо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж буюу бусдын эзэмшил, өмчлөлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 21 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор хасаж тооцон шүүгдэгчийн эдлэх ялыг 7 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй, өөрт учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна хэмээн мэдүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 720,200 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух, //-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор хасаж тооцон, шүүгдэгч *******ын эдлэх ялыг 7 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 7 сар 9 хоног Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 720,200 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух, //-долгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ