Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг  
Улсын яллагч М.Мэндбаяр
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа 
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /. 

Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* нь 16 нас 4 сар, 5 хоногтой байхдаа 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн гадаа насанд хүрээгүй ямар нэгэн шалтгаангүйгээр хөлөн тус газар нь хутгаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
                 ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэв. 
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би хүүхдийнхээ өмнөөс хохирогч талаас уучлалт гуйж байна. Би улирлын чанартай ажил хийдэг учраас хохирол төлбөрийг төлж чадаагүй байгаа. Цаашид шүүхээс тогтоосон хэмжээний дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай талаас улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан үнийн дүнгээр хохирол төлбөр нэхэмжилж байгаа. Би байцаагчаас хүүхдийнхээ тухайн үед өмсөж явсан хувцасыг яах талаар асуухад надад “хохирол учруулсан буруутай этгээд нь тодорхой юм чинь хувцас нь хэрэг болохгүй байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ламаас асууж байгаад хүүхдийнхээ өмсөж явсан хувцасыг нь зүүн зүгт гаргаж хаясан гэв.
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим гэрээсээ гараад өөрийн сурдаг “Шинэ хөгжил” сургууль дээр ирсэн. Тэр өдөр сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн болох байсан ба манай анги зохион байгуулсан юм. ...сургуулийн зүүн талд хогийн цэгийн хажууд очоод бүгдээрээ зогсож байтал бөөндөө зодолдож байхаар муудалцсан хоёр нь хоорондоо зодолдоё гээд , хоёр зодолдсон. ...Би хүүхдүүдийг салгаад явж байхад овгор шорооны тэнд 2 хүүхэд байхаар нь очиж харахад гэдэг хүүхэд байхаар нь араас нь очоод барьж байгаад хавсарч унагаад буцаад сургуулийн зүг гүйж байтал хөл бадайраад сонин болоод байхаар нь ангид ороод хартал хөлийн ард хэсэг булчинд хутгалсан байсан. ...Намайг өөр хэн нэгэн хүүхэд цохиж зодсон үйлдэл хийгээгүй... Би тухайн хэрэг болдог шөнө БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан. Түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж өвчин намдаах лаа, эм тариа гээд нийлээд эмийн сангаас авсан зүйлүүд нийлээд 390.000 төгрөг, мөн сүүлд явж чадахгүй байхаар нь “Баянбүрд” гээд хувийн эмнэлэгт хэвтэн үйлчилгээ авахдаа 520.000 мянган төгрөгөөр эмчлүүлсэн. ...Би хичээлдээ ч явж чадахгүй болсон ба миний үеийн хүүхдүүд намайг бусдад хутгалуулсан гээд сургуулиар дүүрэн яриад сэтгэл санаа хэцүү байсан. Тиймээс сэтгэл санааны хохирлоо 4.500.000 мянган төгрөгөөр үнэлнэ. ...тэр үед өмсөж явсан хувцаснууд маань дахиж өмсөж болохгүй болсон байна. ...куртик 180.000, өмд 70.000, гутал 280.000, оймс 5000, дотуур өмд 30.000 нийт 565.000 мянган төгрөгний эд зүйлсийг лам хүнд үзүүлэхэд зүүн зүгт гаргаж устга гэсний дагуу шатаасан. Эдгээр зүйлсийг иргэний журмаар нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 10-11, 59-60 тал/
Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаан мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болоод би оролцсон юм. Орой 00:00 цагийн орчим намайг биеийн тамирын зааланд сууж байхад манай найз Дөлгөөн над дээр ирээд гадаа намайг нэг хүүхэд зүгээр байлгахгүй өдөөд байна гарч уулзъя гэхээр нь бид нар уулзахаар очиход 12 дугаар сургуульд сурдаг хүүхдүүд байсан. Тэгэхээр нь би гараад очиход Бааска гэдэг хүүхэд байхаар нь би түүний баруун хацар орчимд нь гурван удаа алгадсан. ...бид нар сургуулийн зүүн талын хогийн савны дэргэд харанхуй газар очоод хоорондоо барьцалдаад зодолдож байхад би доор нь ороод газар унасан. Тэгтэл манай найзууд бид хоёрын зодоон дундуур ороод хүүхдүүд хоёр тал болоод бужигнаан үүсэн. Тэгж байтал нэг хүүхэд нь “ гэдэг хүүхэд хутгатай байна зугтаарай” гэхээр нь би тэндээс зугтаад шууд гэртээ ирсэн. Гэрт ирээд байж байтал манай найз Дөлгөөн над руу чат бичээд гэдэг хүүхэд нь хүүхэд хутгалсан гэнээ гэсэн. Тэгэхээр нь би өөрийн үеэл ах Ивээлдээ хэлээд Дорнод аймгийн цагдаагийн газар ирсэн...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №23 дугаартай дүгнэлтэд “...ын биед зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ. /хх-ийн 42-43-р хуудас/,

-    Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* нь 16 нас 4 сар, 5 хоногтой байхдаа 2024 оны 12 дугаар сарын 09-ны шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн гадаа насанд хүрээгүй хохирогч ямар нэгэн шалтгаангүйгээр хөлөн тус газар нь хутгаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 
Иймд өсвөр насны шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2-т “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж хуульчилсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ сарын Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ сарын Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзлээ.
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас эрүүл мэндийн хохирол 910,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол арилгах төлбөрт 4500,000 төгрөгийг, эд хөрөнгөд буюу хувцсанд учирсан хохиролд 565,000 төгрөг, нийт 5,975,000 төгрөгийг”  нэхэмжилсэн. 
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжлэн судалж үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баримтаар тогтоогдсон 910,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух ******* /РД: /-т олгох нь зүйтэй гэж үзлээ. 
Иргэний нэхэмжлэгч нь “...эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 154,814 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 154,814 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 
Хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын зэрэг тогтоох дүгнэлт, гадуур хувцасны хохирлын дүгнэлт зэргээ гаргуулан, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шяүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т 1 /нэг/ сар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, өсвөр насны шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 910,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух ******* /РД: /-т олгосугай.
.  7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль  ёсны төлөөлөгч *******оос нараас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 154,814 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
8. Өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэцэд учирсан гэм хорын зэрэг тогтоох дүгнэлт, гадуур хувцасны хохирлын дүгнэлт зэргээ гаргуулан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шяүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ