Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2020/01113

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн банкны Б аймаг дахь Б салбар /захирал Х.Жанузах/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын   дүгээр багт оршин суух, Б А,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын   дүгээр багт оршин суух, Р Г,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын   дугаар багт оршин суух, Х Г нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Х.Б, хариуцагч Р.Г, хариуцагч Е.Аий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:  Е.А, Х.Г нараас 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506368.51 төгрөг бүгд 25,844,213.36 төгрөг, Е.А, Х.Г, Р.Г нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174749.30 төгрөг бүгд 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарын захирал Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Е.А, Х.Г нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай банктай 291400436927 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 35,000,000 (Гучин таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.0 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар барааны бөөний худалдааны зориулалтаар зээлдэж авсан.

Е.А, Х.Г, Р.Г нар нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай банктай 291400461526 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 (Хорин сая) төгрөгийн зээлийг сарын 2.3 хувь, жилийн 27.60 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар зээлдэж авсан.

Зээлийн барьцаанд Б аймгийн Ө сум **-р баг, ховд гол ***** тоот хаягт байршилтай Н.Е, А.С, И.П нарын гурван хүний өмчлөлтэй 130м/кв талбайтай Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай 6 өрөө бүхий өвлийн сууц НТ№031300428 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй 672 мкв газрын хамт, Ө сумын 11-р баг Б ***в тоот хаягт байршилтай ЕрБын Аий өмчлөлд байгаа Ү-******улсын бүртгэлийн дугаартай 125,13 мкв талбайтай үйлчилгээний подвал, Г-******тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газрын хамт, Н.ЕрБ, Р.Г нарын өмчлөлд байгаа Ө сумын ****-р баг, Б ***а тоотод байрлалтай 250,26 мкв талбайтай хоёр давхар амины сууц, 572 мкв №031304122 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн 0000 БӨА улсын дугаартай Тоуоta Ist суудлын тэрэг, Ө сумын 2-р баг Г-******улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй 700мкв газар, гэрийн эд хогшил зэрэг барьцаа хөрөнгө барьцаалсан болно.

Зээлдэгч Е.А, Х.Г, Р.Г нар нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, тухайлбал зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан, мэдэгдэх хуудас хүргүүлж зээлээ төлөх тухай мэдэгдсэн ч зээл, зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Е.А, Х.Г, Р.Г нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1 6.2.3, 6.2.5 дэх заалтуудыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.1. 6.2.3, 6.2.5 дах заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж байна.

Зээлдэгч Е.А, Х.Г нар нь 2017 оны 02-р сарын 15-ны өдөр манай банктай 291400436927/1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж авсан 35,000.000 (Гучин таван сая) төгрөгөөс үндсэн зээлд 14.481,783.26 ( Арван дөрвөн сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун наян гурван мянга 26 мөнгө ), Үндсэн хүүд 15.719,771.15 (Арван таван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун далан нэгэн төгрөг 15 мөнгө ), нэмэгдүүлсэн хүүд 400,752.52 (Дөрвөн зуун мянга долоон зуун тавин хоёр төгрөг 52 мөнгө ) нийт 30,602,307.11 (Гучин сая зургаан зуун хоёр мянга гурван зуун долоон төгрөг 11 мөнгө ) төлөгдсөн.

Зээл болон хүү нь 2018 оны 09-р сарын 18-ны өдрөөс 2020 оны 08-р сарын 31-ны өдөр хүртэл 715 хоног хугацаа хэтэрч төлөгдөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 4,819,628.11 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 506,368.51 төгрөг, Нийт төлөгдөхгүй байгаа дүн 25,844,213.36 төгрөг байна. Тухайн мөнгийг хариуцагч Е.А, Х.Г нараас нэхэмжилж байна.

Мөн зээлдэгч Е.А. Х.Г, Р.Г нар нь 2017 оны 08-р сарын 23-ны өдөр манай банктай 291400461526 тоот барьцааг зээлийн гэрээ байгуулж авсан 20.000,000 (Хорин сая) төгрөгөөс үндсэн зээлд 1,927.886.15 ( нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун наян зургаан төгрөг 15 мөнгө ), Үндсэн хүүд 6.581.078.30 (зургаан сая таван зуун наян нэгэн мянга далан найман төгрөг 30 мөнгө). нэмэгдүүлсэн хүүд 90,004.26 (ерэн мянга дөрвөн төгрөг 26 мөнгө) нийт 8.598,968.71 (найман сая таван зуун ерэн найман мянга есөн зуун жаран найман төгрөг 71 мөнгө ) төлөгдсөн.

Зээл болон хүү нь 2018 оны 07-р сарын 26-ны өдрөөс 2020 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэл 768 хоног хугацаа хэтэрч төлөгдөөгүй, дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 8,079,864.98 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 174,749.30 төгрөг, Нийт төлөгдөхгүй байгаа дүн 26,326,728.13 төгрөг байна. Тухайн мөнгийг хариуцагч Е.А. Х.Г, Р.Г нараас нэхэмжилж байна.Зээлдэгч нараас хоёр удаагийн зээлийн төлбөрт нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Е.А Х.Г нар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкнаас эргэлтийн хөрөнгөө сайжруулах зорилгоор 35 сая төгрөг зээлж авсан. Тухайн үед 3 хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. 35 сая төгрөгөөс үндсэн зээлд 144811783,26 төгрөг, үндсэн хүүд 15719771,15 төгрөг, нэмэгдсэн хүүд 400752,52 төгрөг тус тус төлөгдсөн. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдсэн хүүгийн төлбөр нийт 25844213,36 төгрөг байгаа бөгөөд уг мөнгийг Е.А Х.Г гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа.

Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Е.А Х.Г, Р.Г нар нь манай банкнаас 20 сая төгрөгийг жилийн 27,60 хувийн хүүтэй зээлдэж авсан. Уг 20 сая төгрөгөөс үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдсэн хүү нийтэд 8598968,71 төгрөг төлөгдөж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдсэн хүүгийн төлбөр нийт 26326728,13 төгрөг байна.Уг мөнгийг олгосны дараа бид 3 сар тутам хяналт хийдэг байсан ба Талхи нарийн боовны цехэд нэмж зуух, тоног төхөөрөмж худалдаж авсан байсан. Түүний бид зургаар баталгаажуулсан бөгөөд зургийг шүүхэд өгөх гэхэд нотариатын газар нотариатаар гэрчлүүлж өгөхгүй болоод өгч чадаагүй байсан.

Төлбөр төлөгч нарын төлбөр төлөх чадвар нь муудаж тухайн үед ажиллуулж байсан дэлгүүрүүд нь татан буугдаж зээлийн төлбөрөө төлөөгүй тул зээлийг нь барьцаанд тавьсан эд хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан. Зээлийн барьцаанд Б аймгийн Ө сумын 5 дугаар баг ховд гол 1-46 тоотод байрлагдах 130 метр кв талбайтай өвлийн сууц, Ө сумын 5 дугаар баг 672 метр кв газар, үйлчилгээний подвалын хэсэг, Ө сумын 11 дүгээр баг Б23-15а тоот хаягт байрлагдах 125 метр кв талбайтай өмчлөх газар, Ө сум 2 баг Цагаан эрэг 672 метр кв газар, Toyota ist маркийн машин, Ө сумын 11 баг 23-15 250,26 метр кв талбайтай амины орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Б аймаг дахь салбар нь 2020 оны 09-р сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Е.Аий зээл авч төлөөгүй 52,2 сая төгрөгийн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгөхийг хүссэн байна. Төрийн банк нэхэмжлэлдээ гэрээний хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр намайг хариуцагчаар бичсэн байна.

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ер Б овогтой Атэй гэр бүл болсон. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин П төрсөн. 2017 оны 11-р сараас бид хоёр муудалдаж би өөрийн төрсөн гэртээ ирж тусдаа амьдарсан. Үүнээс хойш би юу болсныг мэдэхгүй. Е.А нь намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учраас би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд 2019 оны 8-р сард нэхэмжлэл гаргасан. Шүүхийн процесс 2020 оны 04-р сарын 02-н хүртэл үргэлжилж, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 02-ны өдрийн 212/МА2020/00027 дугаар шийдвэр гарснаар гэрлэлтээ цуцлуулах миний нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдсэн.

Е.А, ээж Г нар нь 2017 оны 2-р сарын 15-нд Төрийн банкнаас 35,0 сая төгрөг, 2017 оны 8-р сард 20,0 сая төгрөгийн зээл авсан. Эдгээр зээлийг авах үед бид хоёр салаагүй эхнэр нөхөр хэвээр байсан. Е.А нь банк заавал гэр бүлийн хүнийг хамтран эзэмшигчээр гарын үсэг зуруулах юм байна. Чи гарын үсгээ зураад өгөөч гэсэн. Би зурахгүй гэхэд зээл авсан хүний эхнэр юм уу нөхөр нь заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зурдаг юм байна. Тэгэхгүй бол зээл өгөхгүй юм байна. Тэртээ тэргүй банк зээлийн барьцаанд миний аав ээжийн байшинг барьцаалж байгаа юм чинь чамд ямар ч эрсдэлгүй. Бид зээлээ төлж чадахгүй бол банк барьцааны хөрөнгө буюу бидний байшинг л авна шүү дээ гэж намайг гуйсан. Тухайн үед би эхнэр нь байсан учраас би гарын үсгээ зурахгүй бол нөхөрт минь зээл өгөхгүй юм байна гэж гарцаагүй байдалд орсны улмаас хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсгээ зурж өгсөн.

2017 оны 2-р сард авсан 35,0 сая төгрөгийн зээлийн барьцаанд аавын минь надад гэрлэхээс өмнө авч өгсөн машиныг тавина гэсэн. Би машинаа барьцаанд тавихгүй, би машинаа барьцаанд тавьж, машиныхаа бичиг баримтаа хураалгачхаад яаж явах юм бэ, та нар байшингаа тавина гэсэн яасан юм бэ гэсэн чинь Е.А Төрийн банк барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгөнөөс гадна туслах чанарын хөдлөх хөрөнгийг зүгээр үзэмжийн чанартай бичүүлээрэй, хөдлөх хөрөнгө бол барьцаа болохгүй гэсэн. Тэгээд би дэлгүүрт байгаа бараа болон чиний машиныг бичүүлсэн. Гэхдээ машиныхаа бичиг баримтыг авахгүй. Машинаа өөрөө унаж яваад хэзээ ч худалдаж болно гэсэн. Би ч гэсэн дэлгүүрт байгаа бараагаа худалдана шүү дээ, тэрэнтэй адилхан юм гэсэн. Тэгээд би Төрийн банкны зээлийн мэргэжилтнээс асуухад тийм гэсэн учраас барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан болно.

Е.А, Г нар 2017 оны 8-р сарын 02-нд дахин 20,0 сая төгрөгийн зээл авахад өмнөх 35,0 сая төгрөгийн зээлийн барьцааны хөрөнгийг сүүлд авсан 20,0 сая төгрөгийн зээлийн барьцаанд дахин барьцаалсан. Ингэхдээ өмнөх зээлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг банк дахин үнэлж өмнөх 35,0 сая төгрөгийн зээлтэй нэгтгэж нийт 55,0 сая төгрөгийн зээлийн барьцааны гэрээ болгож шинэчилж хийсэн. Барьцааны гэрээг шинэчлэн хийсэн үед би машинаа барьцаанд бичүүлээгүй. Өмнөх барьцааны гэрээнд байсан миний машинаас бусад хөрөнгийг бүгдийг дахин үнэлж сүүлд шинэчлэн хийсэн барьцааны гэрээнд бичсэн юм. Үүнийг Төрийн банкнаас нотлох баримтаар гаргаж өгсөн барьцааны гэрээнүүдээс харж болно.

Төрийн банк нэхэмжлэлдээ миний Тоуоtа-Ist маркийн 0000 дугаартай машин барьцаад байгаа гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Би машинаа аль хэдийн өөр хүнд худалдчихсан юм. Би машинаа худалдах үед надаас машин худалдаж авах гээд байгаа хүнтэй хамт очиж Төрийн банкны эдийн засагч Армангүл гэдэг хүнээс миний машин барьцаанд байгаа эсэхийг асууж лавлахад чиний машин барьцаанд байхгүй, сүүлд 20,0 сая төгрөгийн зээл авахад барьцааны гэрээг өмнөх зээлтэй нэгтгэж дахин хийхдээ чиний машин бичигдээгүй байна. Тэгээд ч чиний машины барьцааны үнийн хэмжээнээс хэд дахин илүү зээлийн төлбөр аль хэдийн эргэн төлөгдсөн учир машинаа худалдаж болно гэсэн. Тэгээд би машинаа 2019 оны 12-р сард М.Т гэдэг хүнд худалдчихсан

Төрийн банкнаас шүүхэд гаргасан нотлох баримт болох зээл, хүү тооцооллын хүснэгтэд 2017 оны 02-р сараас 2019 оны 12-р сар хүртэл 14481646 төгрөгийн үндсэн зээл, 15719771 төгрөгийн үндсэн хүү, 400752 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 30602170 төгрөг эргэн төлөгдсөн байна. Гэтэл миний машины барьцаа хангуулах үнэ гэрээнд 2400000 төгрөг байна. 30,6 сая төгрөг эргэн төлөгдсөн байхад 2,4 сая төгрөгийн үнэтэй миний машин барьцаанаас аль хэдийн чөлөөлөгдсөн байх ёстой. Үүнийг эдийн засагч Армангүл өөрөө надад ярьсан.

Төрийн банк нэхэмжлэлдээ миний машиныг барьцаанд байгаа гэж бичиж байгаа нь огт үндэслэлгүй юм. Тэгвэл Төрийн банк 2017 оны 2-р сард хийсэн анхны барьцааны гэрээнд адилхан хөдлөх хөрөнгө болох Е.Аий миний машинтай хамт барьцаанд бичүүлсэн 21,8 сая төгрөгийн бараа материалаар нэхэмжлэлийн шаардлагаа хангаж өг гэж яагаад бичихгүй байгаа юм бэ. Е.А ч гэсэн 21,8 сая төгрөгийн бараагаа дэлгүүртэй нь хамт аль хэдийн өөр хүнд худалдсан байгаа ш дээ. Е.А барьцаанд бичүүлсэн 21,8 сая төгрөгийн бараагаа худалдсан байхад үүнийг нэхэмжлэлд бичихгүй, би машинаа Төрийн банкнаас худалдаж болох уу гэж асуугаад болно гэхээр худалдсан байхад 2,4 сая төгрөгийн үнэтэй миний машиныг барьцаанд байгаа гэж нэхэмжлэлдээ бичиж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Төрийн банк аливаа юманд ижил тэгш шударга хандах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол хөдлөх хөрөнгийг банк хэзээ барьцаа болгож байсан. Банк зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалж гэрчилгээ, бичиг баримтыг нь хурааж авдаг.

Би Е.Аээс салахад охин бид хоёр нэг ч төгрөгийн хөрөнгө аваагүй. Тэдний хөрөнгөнөөс нэг ч төгрөг авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Бүх үл хөдлөх хөрөнгө, дэлгүүр, нарийн боовны цех, бусад хөрөнгө мөнгө нь аав, ээж, Е.А гуравт үлдсэн бөгөөд би аавын авч өгсөн өөрийн машинаа унаад охиноо аваад явсан. Одоо гэр бүлээ албан ёсоор цуцлуулж салсан учир банкны зээлийн асуудал нь надад ямар ч хамаагүй юм.

Төрийн банк нэхэмжлэлийн шаардлагыг барьцаанд байгаа хөрөнгүүдээр хангуулахаар бичсэн байна. Би Е.Аээс салахдаа тэдний гэр бүлийн дундын хөрөнгөөс охин бид хоёрт ноогдох хөрөнгөө авна гэж шүүхэд хөрөнгийн маргаан үүсгээгүй. Зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө дотор охин бид хоёрын өмчлөлтэй, эзэмшилтэй хөрөнгө байхгүй бөгөөд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болон барьцаанд байхгүй бусад хөрөнгөнөөс би юу ч аваагүй. Тийм учраас Төрийн банк гэрчилгээ бичиг баримтаа хурааж авч албан ёсоор барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр зээлээ төлүүлж авах нь зөв гэж үзэж байна.

Төрийн банк нэхэмжлэлдээ намайг хамтран зээлдэгч гэсэн үндэслэлээр хариуцагчаар бичсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл:

1.Тухайн үед би Е.Аий эхнэр байсан боловч одоо бол салсан өөр хүн байгаа юм. Зээлийг Е.А авсан болохоос биш би аваагүй. Төрийн банк зээлийн мөнгийг Е.Аий дансанд хийж өгсөн. Миний дансанд Төрийн банк нэг ч төгрөг хийж өгөөгүй байхад би яаж хамтран зээлдэгч болох юм.

2.Төрийн банк энэ нэхэмжлэлээ шүүхэд анх 2020 оны 1-р сард гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед шүүхэд ирүүлсэн Төрийн банкны Хариуцагч тодорхойлох тухай 2020 оны 2-р сарын 21-ний өдрийн 50/99 дугаар албан бичигт Х.Г Е.Аээс гэрлэлтээ цуцлуулсан, барьцааны хөрөнгүүд бүгд Е.А, Х.Г, н.ЕрБ нарын өмчлөл, эзэмшилд байгаа учраас Х.Гг хариуцагчаас татгалзаж байна. гэсэн байна. Тэгсэн мөртлөө өнөөдөр яагаад хариуцагчаар бичиж байгаа юм. Төрийн байгууллага өмнөх албан бичгээ үгүйсгэж дахин хариуцагчаар бичиж байгаа нь тоглоом юм уу, эсвэл хайхрамжгүй, хариуцлагагүй явдал гэж ойлгох уу.

Төрийн банкны зээлийн гэрээнд Хамтран зээлдэгч гэсэн нэр томьёо байна. Үүний дагуу нөхөрт нь зээл өгөх гэж байгаа давуу байдлаа ашиглаж гарцаагүй байдалд оруулан, өгч байгаа зээлд нь ямар ч хамаагүй эхнэрээр нь гарын үсэг зуруулсан явдал нь өөрөө хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Ер нь нөхөрт зээл өгөхөд гэрт нь байгаа эхнэрийнхээ гарын үсгээ зуруулаад аваад ир гэж банк гэрээгээ өгөөд явуулдаг нь буруу гэж үзэж байна. Тэгээд нөхөр нь ирээд эхнэртээ хамтран эзэмшигч гэдэг дээр гарын үсгээ зур гэж шаарддаг.

Зурахгүй бол би зээл авах гэж байхад чи саад боллоо гэж хэрүүл маргаан гардаг. Ингээд гарцаагүй байдалд ордог. Би бас ийм байдалд орсон юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Зохицуулсан хууль нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль юм. Энэ хуулийн дагуу банкны зээл олгох үйл ажиллагаа зохицуулагдах ёстой. Гэтэл энэ хуулийн бүлэг, заалт, хэсэг дотор Хамтран зээлдэгч гэсэн нэр томьёо огт байхгүй байна.

Хуулийн 22 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана, 28 дугаар зүйлийн 1-т Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ, 2-т Зээлдэгч нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу батлан даагчтай гэрээ байгуулна, 3-т Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа юм. Хуулиараа бол Хамтран зээлдэгч гэж байх ёсгүй байна.

Төрийн банкны зээлийн гэрээний 3.2.10-т Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, Хамтран зээлдэгч, Зээлийн баталгаа гаргагч нь Гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцаж барагдуулна гэсэн заалтад орсон Хамтран зээлдэгч гэсэн үг нь, 3.3-т Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэсэн заалт нь хууль зөрчсөн хууль бус заалт байна.

Төрийн банкны тухайн үед миний Е.Аий эхнэр нь байсныг минь далимдуулан намайг гарын үсэг зурахгүй бол нөхөрт чинь зээл өгөхгүй гэж гарцаагүй байдалд оруулан хууль бусаар Хамтран зээлдэгч болгож гэрээнд гарын үсэг зуруулсан нь хууль бус үйлдэл байна. Үүнийг Төрийн банкнаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээнээс харж болно. Хуулийн дагуу бол зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол батлан даагч төлөх ёстой байна шүү дээ.

Хуулийн 23 дугаар зүйлийн 1-т Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө, 2-т Зээлийн хувийн хэрэг дараах бүрдүүлбэртэй байна: 1/зээл олгохыг хүссэн өргөдөл; 10/зээлдэгчийн орлогын талаар мэдээлэл.... г.м гэсэн байна. Тэгвэл би Төрийн банканд надад зээл өгөөч гэж өргөдөл гаргаагүй. Төрийн банк надад зээл өгсөн бол миний нэр дээр хуулийн дагуу хувийн хэрэг хөтөлж холбогдох материалыг бүрүүлэх ёстой биз дээ. Тийм юм байхгүй байхад ямар ч үндэслэлгүй намайг хариуцагчаар бичиж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Миний бие энгийн логикоор бодоход хамтран зээлдэгч гэж тодорхой бизнес эрхэлдэг, барьцаанд тавьдаг үл хөдлөх хөрөнгөтэй, өөртөө ногдох зээлийг эргүүлэн төлөх чадвартай банкны тодорхой шалгуурыг хангасан, зээлээр авсан мөнгийг хувааж авч захиран зарцуулдаг эсвэл хамтарч бизнес хийж зээлээ төлж гарсан ашгийг хувааж авдаг хүнийг хэлэх байх гэж боддог. Тэрнээс биш аавынхаа авч өгсөн нэг муу машинаас өөр хөрөнгөгүй, нялх хүүхдээ асрахаас өөр ажилгүй, аавынхаа өгдөг мөнгөнөөс өөр орлогогүй над чиг хүн хар ухаанаар бодоход яаж хамтран зээлдэгч болох юм бэ. Ер нь Төрийн банк ямар шалгуур үндэслэлээр намайг хамтран зээлдэгч болгосон, эхнэр нь байсны төлөө хамтран зээлдэгч болгосон уу гэдгийг шүүх Төрийн банкнаас тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Миний бие зээлдэгч Е.Атэй хамтарч зээл авч бизнес хийгээгүй, тийм боломжгүй, авсан зээлээс нь нэг ч төгрөг аваагүй, бизнесийн үйл ажиллагаанаас ямар ч хувь хүртээгүй, Хамтран зээлдэгч биш гэдгийг дараах байдлаар нотолж байна. Үүнд:

1.Е.А нь зээл авахаас өмнө болон зээл авсан үе болох 2017 оны 2, 8-р сард би Е.Атэй хамт зээл авч бизнес хийх ямар ч боломжгүй байсан. Учир нь би 2016 онд охиндоо хөл хүнд байсан ба 2017 онд охин маань ой хүрээгүй нярай хүүхэд байсан. Би охиноо асраад гэрт байсан./Охины төрсний гэрчилгээний хуулбар, Жансая өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг хавсаргав/.

2.Е.А бид хоёр муудалдаж намайг зодсоны дараа буюу 2017 оны 11-р сарын 2-ноос эхлэн одоо хүртэл би төрхөмдөө буюу төрсөн аавын гэрт тусдаа амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс цаг хугацааны хувьд бодож үзэхэд би Е.Атэй хамтарч бизнес хийх боломжгүй байсан нь харагдаж байна. /Багийн Засаг даргын тодорхойлолтыг хавсаргав/

3.Хэрэв би зээлийг хамтран авч Е.Атэй хамтарч бизнес хийсэн бол салахдаа надад хамтарч хийсэн бизнесийн ашиг юм уу ногдох хувь өгөх ёстой биздээ. Тэгж өгсөн мөнгө юмуу хөрөнгө байвал Е.А нотлох баримтаа гаргаж ирэх хэрэгтэй. Надад Аээс болон түүний аав ээжээс авсан нэг ч төгрөг байхгүй. Миний бүх хэрэгцээний мөнгийг миний аав өгдөг байсан.

4.Е.Аий ажиллуулдаг Малчин төвд байрлалтай А нэртэй супермаркетын худалдагчийг 2016-2018 онуудад М.Х гэдэг хүн хийдэг байсан бөгөөд ирсэн барааг хүлээн авч дэлгүүрийн борлуулалтын орлогыг өдөр бүр Е.А болон түүний ээжид хүлээлгэн өгдөг байсан нь миний тэдний бизнест оролцоогүйг нотолж байна./М.Хын тодорхойлолтыг хавсаргав/.

5.Супермаркет болон нарийн боовны цехээс бэлэн бусаар болон картаар хийсэн гүйлгээний орлого Е.Аий Капитрон банкин дахь ****тоот дансанд, ХААН банкин дахь ****тоот дансанд орж Е.А захиран зарцуулж байсан нь банкнуудын хуулгаар нотлогдож байна. /Е.Аий Капитрон банкин дахь ****тоот дансны, ХААН банкин дахь ****тоот дансны хуулгыг хавсаргав/.

 

6.Нарийн боовны цехээс болон супермаркетаас сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад бэлэн бусаар өгсөн барааны үнэ Е.А захиралтай А хоршооны Төрийн банкин дахь 291400365848 тоот дансанд орж Е.А захиран зарцуулж байсан нь дансны хуулгаар нотлогдож байна. А хоршооны Төрийн банкин дахь ***тоот дансны хуулгыг хавсаргав/

 

7.Зээлээр авсан 35,0 сая болон 20,0 сая төгрөгийг Төрийн банк зээлдэгч Е.Аий хувийн дансанд хийж өгсөн бөгөөд үүнийг Е.А захиран зарцуулсан нь Төрийн банкин дахь Е.Аий хувийн дансны хуулгаар нотлогдож байна. Е.Аий хувийн дансны хамтран эзэмшигч нь Ж Б гэдэг хүн байна шүү дээ. Би Е.Аий зээлийн мөнгө орсон дансны ядаж хамтран эзэмшигч биш, Төрийн банкнаас миний дансанд нэг ч төгрөг ороогүй, байхад би яаж хамтран зээлдэгч болох юм бэ. /Е.Аий Төрийн банкин дахь *****тоот дансны хуулгыг хавсаргав/

 

8.Е.А нь авсан зээлээр өмнөх зээлүүдээ төлсөн. Зөвхөн 2017 онд 35,0 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 13,7 сая төгрөгийг, 20,0 сая төгрөгийн эргэн төлөлтөд 2,4 сая төгрөгийг Г ЕрБ нарын 2013 онд авсан 70,0 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд сар бүр төлдөг байсан 1,5 сая төгрөгөөр бодоход 16,5 сая төгрөгийг, нийт 36,4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал: Е.Аий Төрийн банканд байгаа 291400369957 тоот дансанд 2017 оны 2-р сарын 17-ны өдөр олгосон зээлийн мөнгө болох 35,0 сая төгрөг орж ирсэн байна. Мөн өдөр 5,7 сая төгрөгийг зээл хаав гэж зарлага гаргасан байна. Зээл авсан өдөрт нь эргэн төлөлт хийгдэнэ гэж байхгүй бөгөөд энэ нь өмнөх 2013 онд ээж нь Гы авсан зээлийн үлдэгдлийг төлж байгаа нь юм. Энэ нь Төрийн банкнаас гаргаж өгсөн зээл, хүү төлсөн жагсаалт, Е.Аий Төрийн банк, ХААН банк, Капитрон банкин дахь харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

9.Е.А, ээж Р.Г нар энэхүү зээлийн мөнгөөр 15,0 сая төгрөгөөр нарийн боовны 2 зуух, гурил хөөлгөх төхөөрөмж болон бусад туслах тоног төхөөрөмж худалдаж авч нарийн боовны цех нээж ажиллуулсан. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь одоо тэдний байшингийн подвалд байрлалтай нарийн боовны цехэд байж л байгаа. Үүнээс би нэг ч юм аваагүй.

10. Е.Аий авсан зээлээс би нэг ч төгрөг аваад зарцуулаагүй гэдэг нь миний хувийн дансны хуулгаар нотлогдож байна. Одоо цагт бэлэн мөнгө авч бэлэн мөнгөөр гүйлгээ хийнэ гэж байхгүй болсон. Миний банкны хуулганд Аээс гэж орж ирсэн мөнгө юу ч байхгүй бөгөөд би ХААН банкин дахь харилцах дансны 2017,2018 хуулгаа нотлох баримтаар гаргаж өгч байна. Надад өөр банкинд данс байхгүй.

Үүнээс үзэхэд Төрийн банк намайг хамтран зээлдэгч гэж хариуцагчаар тодорхойлох ямар ч үндэс байхгүй юм. Би Төрийн банкны өмнөх нэхэмжлэлээр шүүхэд өгсөн нотлох баримтын үндсэн хувь болон шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудаа Шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж хуулбарлуулан авч өгч байгаа юм. Хэрэв танигдахгүй бүдэг зүйл байвал үндсэн хувь нь өмнөх хавтаст хэрэгт байгаа болно.

Иймд шүүхээс Төрийн банкны нэхэмжлэлийн намайг хариуцагчаар тодорхойлсон хэсэг болон миний бусдад худалдсан машиныг барьцаанд байгаа гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хариуцагч Е.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны Б аймаг дахь салбараас надад холбогдуулан гаргасан 52.170,941.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Би айлын ганц хүү нь болдог ба Х.Г бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 01- ний өдөр гэр бүл болоход эцэг эх маань ганц хүүдээ зориулж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хурим найрын цайллага хийж өгсөн. Энэ тухай Х.Г болон хоёр талын эцэг эхчүүд, мөн бусад хамаатан төрөл садны хүмүүс бүгд мэднэ. Хоёр талын эцэг эхчүүд бүгд Х.Г бид хоёрыг цаашид сайн сайхан амьдруулахын тулд чадах чинээгээр дэмжиж тусалж ирсэн. Тодруулбал, миний эцэх эхийн зүгээс X Г бид хоёрын бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны Б аймаг дахь салбараас сарын 2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийн зээл гаргуулж бидэнд өгсөн. Х.Г бид хоёр уг мөнгөөр тус сумын 4 дүгээр багт байрлах 'Малчин төв-ийн доод давхарт супермаркет нээн ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан. Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Баян- Ө аймаг дахь салбараас сарын 2,20%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан, түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Б аймаг дахь салбараас сарын 2,30%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийн зээлийг дахиад нэмж авсан юм. Эдгээр зээлийг авахад олон барьцаа хөрөнгө шаардлагатай байсан ба Х.Г бид хоёрын хувьд өөрсдөө байгаа хөрөнгөөр ийм хэмжээний зээлийг авах боломжгүй байсан. Иймээс дээр дурдсанчлан миний эцэг эх болон бусад Н.Е, А.С, И.П нарын хүмүүс чухам бидний төлөө өөрсдийн хувийн эд хөрөнгүүд болох Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, ****дугаартай эзэмшил газар, Г-*****улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар. Ү-*****улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, Ү- ******улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцын подвал хэсэг. ****дугаартай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч Х.Г бид хоёрт өгсөн Энэ нь Төрийн банкны Б аймаг дахь салбараас Х.Г бид хоёрт холбогдуулан гаргасан 44,323,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн хадам аав ээж Х, Г нараас мөн Х.Г бид хоёрын төлөө нийт 16,000,000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн юм Х.Г бид хоёр эцэг эхийн тусламж дэмжлэгээр авсан эдгээр мөнгөөр 2 дэлгүүр ажиллуулж сайхан амьдарч байсан. Гэтэл удалгүй Х.Г бид хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд гардаг болсон. Нэгэнт Х.Г бид хоёрын хоорондын асуудал хурцдаж, Х.Г надаас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа учраас дээр дурдсан хөрөнгө буюу зээлийн талыг хариуцах ёстой.

 

Төрийн банкнаас 2019 оны 11 дүгээр сард холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж, улмаар зээлдэгч, хамтран зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлд 44,323,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Гэтэл Төрийн банк энэ удаа 52,170,941.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанчлан гэрээ цуцлагдсан байхад нэхэмжилж буй мөнгөн дүн өсөх ёсгүй.

Нэмж тайлбарлахад Х.Г бид хоёр банкнаас зээлээр авсан мөнгийг бизнест хөрөнгө оруулж 3 дэлгүүр ажиллуулсан боловч ашиг олоогүй дампуурсан, түүнчлэн Х.Г бид хоёр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан байгаа, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг арай гэж төлж байгаа тул дээрх зээлийн үүргийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэхэд бэрхшээлтэй байна. Иймд үндсэн зээлд бодогдсон зээлийн хүүг 50 хувиар багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ цуцлагдах өдөр хүртэл бодогдсон үндсэн зээлийн үлдэгдлээс өөрт ногдох хэсэг 12,863,499 (35,590,497.10 / 3) төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 900,000 төгрөг нийт 13,763,4 төгрөгийг хуваарь гаргаж төлж өгье. Төрийн банкнаас нэхэмжилж буй 52,170,941.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл дээрх байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Е.Аий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн зарим хэсэг нь үндэслэлтэй дэлгэрэнгүй хэлэх юм бол Е.А хариуцагч Р.Гы ганц хүү, Х.Гтэй 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл бөгөөд гэр бүлээ цуцлуулах өдөр хүртэл хамт амьдарч ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Е.А Х.Г нарын тухайн үед ажил төрөлгүй байсан бөгөөд 2 талын эцэг эх нь дэмжлэг үзүүлж бизнес хийхийг нь дэмжиж өөрсдийн хөрөнгийг барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн байдаг. Ингээд Е.А Х.Г нар нь 2017 онд 35 сая төгрөгийн зээл авсан байдаг. Дараа нь бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд дахиад зээл авсан байдаг. Түүнчлэн хариуцагч Х.Ггийн эцэг Х гэдэг хүнээс 18 сая гарам төгрөгийг зээлээр авсан байдаг. Уг зээлээр 3 супермаркет ажиллуулж банкнаас авсан бүх зээлийг уг 3 дэлгүүрт хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Жишээлбэл бүх мөнгийг дэлгүүрийн дотор байгаа бараа болон эд хөрөнгө болгон хувиргасан. Ингээд энэ бизнес ашигтай ажиллаж байсан боловч хариуцагч Е.А Х.Г нарын хооронд үл ойлголцох асуудал гарч нэг хэсэгтээ Казахстан улсад амьдарч байсан, тус тусдаа амьдарч байсан асуудлууд гарсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байгаа. Харин уг дэлгүүрийн хэн хэн ажиллуулж байсан бэ гэхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бол тухайн 3 Дэлгүүрийн санхүүг хариуцагч Х.Г, Р.Г нар нь хариуцдаг байсан. Харин хариуцагч Е.А дэлгүүрийн гаднах ажлыг зохицуулдаг байсан. Жишээ нь барааг захаас авчрах, Оросын холбооны улсаас бараа татах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг байсан.

Гэтэл хариуцагч Е.А Х.Г нарын гэрлэлтээ цуцлуулснаас болоод эд хөрөнгийн маргаантай байсан учраас зээл төлөгдөөгүй. Ингээд зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүй нь улмаас болоод нэхэмжлэгч Төрийн банкнаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлж байсан. Хамгийн сүүлд бол 2019 оны 11 дүгээр сарын 11,20-ны өдрийн байдлаар хоёр зээл хоёулаа цуцлагдсан байдаг. Ингэсэн тохиолдолд яах ёстой вэ гэхээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж болдог, эсвэл мөнгөн дүнгээр төлж болдог. Төрийн банкнаас хариуцагч нарт бол зээлийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсний дараа буюу 2020 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ цуцлагдсан тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөнөгөөр хангуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүхээс нэг удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Өнөөдрийн хувьд бол өмнөх нэхэмжлэлдээ агуулгын хувьд төстэй нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрх бүхий субъектээр гаргаж байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёр дээр нэг зөрүү харагдаад байгаа. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар бол банк хариуцагч нараас 52 сая гарам төгрөг нэхэмжилж байгаа бол өмнө 44323640 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнд бол үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдсэн хүүгийн төлбөр орж байсан. Хариуцагч тал нэгэнт зээлийн гэрээ цуцлагдсан ч хүү тооцох мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөрүүгийн хувьд бол 8 сая гарам төгрөг болж байгаа. Анх 44323640 төгрөг нэхэмжилсэн байснаа одоо 52 сая гарам төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээ цуцлагдсан бол гэрээ цуцлагдах өдөр хүртэлх хүү хэд байсан нэмэгдсэн хүүг хэдээр тооцсон тэр хэмжээгээр л явах ёстой.

Хариуцагч Е.Аий хувь зээлийг хариуцагч Х.Г бид хоёр авсан байгаа тул бид хоёр л хариуцаад төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа. Ингэхдээ бол төрийн банкны нэхэмжилж байгаа 44323640 төгрөгөөр тооцож байгаа. Уг мөнгийг гуравт хуваах юм бол Е.Ад хэдэн төгрөг оногдож байна тэр хэсгийг л хариуцъя гэж байгаа. Гэхдээ Е.А ийм санал тавьж байгаа. Бодогдсон хүү дээр маргаж байгаа. Одоо бол 3 супермаркет гурвуулаа дампуурсан байгаа. Уг 3 супермаркет одоо байхгүй байгаа доторх бараанууд ч байхгүй байгаа. Ихэнх нь хүнсний чанартай зүйл байсан учраас хугацаа нь дуусаж одоо бүгд байхгүй болсон учраас Е.А өөрөө бас хөрөнгийн чадваргүй байгаа тул хүү бол 50 хүртэлх хувиар багасгаж өгөх талаар санал гаргаж байгаа. Тодруулж хэлэх юм бол уг зээл банкнаас авсан зээл учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг баримтлаад хүүг нь багасгаж өгөөч үндсэн төлбөрөөс өөрт нь оногдсон хэсгийг төлье гэсэн тайлбар гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч Е.Аий шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбарыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний шүүхэд гаргаж өгсөн тайлбарт техникийн шинжтэй зарим тоонд алдаа гарсан байна. Үүнийг би шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа залруулж байна. Төрийн банкны Б аймаг дахь салбараас бид нарт холбогдуулан гаргасан 52170941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүүгийн хувьд зөвшөөрөхгүй байна. Е.А Х.Г хоёр 2015 онд гэр бүлээд эцэг эхчүүд бид нар хоёр хүүхдээ дэмжиж тусалж ирсэн. 2017 онд Е.А Х.Г нар нь Төрийн банкнаас 35 сая төгрөгийн зээл авсан. Дараа нь 10 сая төгрөгийн зээл авсан. Уг 10 сая төгрөгийн зээл авахдаа би хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Яагаад гэвэл энэ хоёрын барьцаалах хөрөнгөд хэмжээ нь хүрэлцэхгүй байсан. Төрийн банк уг 10 сая төгрөгийг нэхэмжлээгүй яагаад гэвэл би уг мөнгийг барагдуулж дуусгасан. 20 сая төгрөгийн зээл авах үед би бас хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Нэгэнт бид нар Төрийн банкнаас зээл аваад 3 супермаркетыг ажиллуулж байгаа юм чинь гэрээ нь дээр хамтран эзэмшигч, зээлдэгч хоёр адилхан үүрэгтэй гэж заасан учраас эрх үүргээ мэдээд төлөх ёстой. Гэхдээ надтай холбоотой 20 сая төгрөгийг Төрийн банк анх нэхэмжлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээгээ цуцлаад 22438864,5 төгрөг нэхсэн. Тэгээд дараа нь нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж тогтоогдож шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дахиад нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Би бол надад холболдогдох 22438864 төгрөгийн нэмэгдсэн хүүг бодоод 6761591 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн хүүг 50 хувиар бууруулаад 3 хүнд хуваагаад тэрнээс бодож үзэхэд нэг хүнд 6761591 төгрөг ноогдож байгаа. Би тэрийг сар болгон 5000000 төгрөгөөр төлөхөөр хүсэлт гаргаж байна. Харин 52170941 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би сая Төрийн банк анх нэхэмжлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээгээ цуцлаад 22438864,5 төгрөг нэхсэн гэж тайлбар хэлсэн. Учир нь 44323640 төгрөг бол 35 сая төгрөг болон 20 сая төгрөг зээлийн нийлбэр байсан. Тэрнээс надтай холбоотой нь 22438864 төгрөг. Нөгөө 35 сая төгрөг дээр бол би гарын үсэг зураагүй, Е.А Х.Г нар гарын үсэг зурсан тул надтай холбоогүй.

Харин 20 сая төгрөг дээр би хамтран эзэмшигч гэдгээр гарын үсэг зурсан тул надтай холбоотой хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиад нэмж хэлэхэд Төрийн банкны барьцаа хөрөнгөөр хангуулах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тэр үед зээлийн барьцаанд 3 супермаркет ажиллуулна гээд баахан барьцаа хөрөнгө тавьсан байна. Тэрийг бид нар ч анзаараагүй. Тухайн үед ийм асуудал болно гэдгийг бид нар мэдээгүй. Тэр үед 3 супермаркет сайн ажиллаж ашгаа олж байсан, хоёр хүүхдийн маань ч хоорондох харилцаа нь сайн байсан. Гэнэт 2 хүүхдийн маань хооронд маргаан гараад нэг нь төрхөмдөө яваад нэг нь Казахстан яваад 3 супермаркет нь хараа хяналтгүй үлдсэн. Эзэн нь байхгүй болоод сүүлд 2 супермаркет нь дампуурсан. Гэр бүлийн маргаан гарахаас өмнө зээлийг төлөөд явж байсан. Е.А нөхөр бид хоёрын ганц хүүхэд болохоор бид хоёр учрыг олохгүй баахан зүйл болсон. Нэхэмжлэгч байгууллага гэрээ цуцлагдсанаас хойш хүү бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас хариуцагч Е.А, Х.Г нараас 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506368.51 төгрөг бүгд 25,844,213.36 төгрөг, Е.А, Х.Г, Р.Г нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174749.30 төгрөг бүгд 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болон үйл баримтын талаар

1.1 Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас хариуцагч Е.А, Х.Г нар нь 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаартай зээлийн гэрээгээр 35.000.000 (гучин таван сая ) төгрөгийг машин, мотоциклоос бусад барааны бөөний худалдааны зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, мөн Е.А, Х.Г,Р.Г нар нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 291400461526 дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар, жилийн 27,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар тус тус зээл авсан байжээ.

Зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаанд Н.Е, А.С, И.П нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р баг Ховд гол 1-46 тоот байршилтай Y-00000 улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий өвлийн сууц мөн Н.Егийн эзэмшлийн 031300428 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 672 м.кв талбайтай газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-*****дугаартай, Ө сумын 2-р баг Цагаан эрэг хаягт байршилтай 031301005 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, Н.ЕрБ, Х.Г нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 11-р Б баг 23-15 а тоот хаягт байршилтай, Y-******улсын бүртгэлийн дугаартай 250.26 м.кв талбайтай, хоёр давхар амины сууц мөн Н.ЕрБын эзэмшлийн 031304122 нэгж талбарын Ө сумын 4-р баг МСҮ-ийн төвийн зүүн талд байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 572 м.кв газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-******дугаартай , Ө сумын 11-р баг Б 23-15в тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай үйлчилгээний подвалын хэсэг зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаартай, 2017 оны 08-р сарын 23-ны өдрийн 291400461526 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарь мөн 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927/1 дугаартай, 2017 оны 08-р сарын 23-ны өдрийн 291400461526 дугаартай Барьцааны гэрээ талуудын тайлбараар нотлогдож байна.

1.2 Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлагад нийцсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй ба энэ тохиолдолд банк гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас хариуцагч Х.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар

2.1 Хариуцагч Х.Г, Е.А нар нь гэрлэлтээ тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/0092 дугаар шийдвэрээр цуцалсан болох нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00027 дугаартай магадлалаар нотлогдож байна.

Тэд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэж, хариуцагч Е.Аий эцэг Н.ЕрБ, эх Р.Г нартай хамт нэг гэрт амьдарч улмаар 2017 оны 02-р сарын 15-ны өдөр Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас үндсэн зээлдэгч буюу хариуцагч Е.А нь 291400436927 дугаартай зээлийн гэрээгээр 35.000.000 (гучин таван сая ) төгрөгийг машин, мотоциклоос бусад барааны бөөний худалдааны зориулалтаар, дараа нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 291400461526 дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус зээл авсан ба эдгээр зээлийн гэрээнд хариуцагч Х.Г нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.(хх-ийн 4-13)

Нэхэмжлэгч банкнаас олгосон 35.000.000 (гучин тавин сая ) төгрөгөөс зээл олголтын шимтгэлд 350000 төгрөг татсан ба хариуцагч Е.Аээс 5,711,851.18 (таван сая долоон зуун арван нэгэн мянга найман зуун тавин нэгэн төгрөг, арван найман мөнгийг ) төгрөг мөн 1,258, 081.50 (нэг сая хоёр зуун тавин найман мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус зээл хаасан ба нийт 7,319,932.68 (долоон сая гурван зуун арван есөн мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран найман мөнгийг) төгрөг бөгөөд үлдсэн 27,680,067.32 (35.000.000-7319932.68) төгрөг мөн 20.000.000 төгрөгөөс зээл олголтын шимтгэлийг хасаж тооцож үлдсэн 19.800.000 төгрөгийг тус тус хариуцагч Е.Ад олгосон болох нь түүний Төрийн банк дахь Депозит дансны харилцагчийн хуулгаар нотлон тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээгээр авсан 35.000.000 төгрөгөөс үлдсэн мөнгөөр хариуцагч Е.А нь малчны төвийн доод давхарт А, мөн П гэсэн дэлгүүрийг нээж ажиллуулж өдрийн орлогыг хариуцагч Е.А, Р.Г нар авч, тэд байхгүй үед хариуцагч Х.Г хүлээж авч байсан нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон А дэлгүүрийн худалдагч хийж байсан гэх М.Хын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор, тус дэлгүүрүүдээс пост машинаар уншуулсан өдрийн орлого нь Е.Аий Капитрон банк, ХААН банкин дахь дансны хуулгаар мөн дэлгүүрээс олсон орлогоороо зээл болон дэлгүүрийн цахилгаан, усны мөнгийг төлж, бараа материал татаж, Е.А, Р.Г, Н.ЕрБ нар гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан нь хэрэгт авагдсан борлуулалтын дэвтрийн хуулгаар тус тус тогтоогдлоо.

Харин хариуцагч Е.А, Р.Г нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч банкнаас авсан 20.000.000 ( хорин сая ) төгрөгийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээгүй дээрх дэлгүүрүүдэд бараа татаж авсан, тус дэлгүүрийг хариуцагч Е.А, Х.Г нар нь гэр бүлийн маргааны асуудлаас болж ажиллуулаагүйгээс дампуурсан тул хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд гэрээнд заасан зээлийн өөрт нь ноогдох хэсгийг төлөх үүрэгтэй гэж тус тус маргасан.

Гэтэл хариуцагч Е.А, Р.Г нараас 20.000.000 төгрөгийг А, П дэлгүүрт бараа татаж тавьсныг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба анхнаас уг зээлийг авахдаа талх нарийн боовны цэхийг өргөтгөж нэмж зуух, тоног төхөөрөмж авах зориулалтаар авахаар банканд төслийг гаргаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Төрийн банкны салбараас уг зээлийг олгосны дараа 3 сард нэг удаа хяналт тавих үед Талхи нарийн боовны цехэд нэмж зуух худалдаж, тоног төхөөрөмж авч одоо хүртэл талх нарийн боовны цехээ ажиллуулдаг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар буюу хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн 130/ТМ2020/00210 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Мөн Иргэний хуулийн 240 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.10-д Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, Хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч" нь энэ Гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцах-аар харилцан тохирсон байх ба энэхүү гэрээнд заасан үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч байгууллагаас хамтран зээлдэгч Х.Ггээс зээлийн гэрээний үүргийг шууд нэхэмжилсэн нь гэрээний дээрх заалтыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас олгосон хоёр удаагийн зээлийн мөнгийг хариуцагчид Е.Аий тус банкин дахь 291400369957 дугаар дансанд оруулж, уг данснаас түүнд хэд хэдэн удаагийн зарлагаар бэлэн олгосон болон хариуцагч Е.А, Х.Г нар нь тус банкнаас 35.000.000 төгрөгийн зээл аваад 8 сарын дараа 20.000.000 төгрөгийн зээл аваад 2 сарын дараа тус тусдаа амьдарч улмаар тус шүүхээр гэрлэлтээ цуцалсан байдал мөн хариуцагч Х.Ггээс А, П дэлгүүрийн өдрийн орлогыг хүлээж авахдаа хувьдаа ашигласан эсэх тус дэлгүүрүүдийн борлогдоогүй үлдэгдэл бараанаас хувьдаа авсан эсэх нь мөн хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэл нь тус тус тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч банкны хариуцагч Х.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.2. Хариуцагч Х.Ггээс нөхөр нь байсан Е.А нэхэмжлэгч банкнаас 35.000.000 (гучин таван сая) төгрөгийн зээл авах үед тус зээлд өөрийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай, Toyota Lst маркийн машиныг барьцаанд тавихыг зөвшөөрч зээлийн баталгаа гаргаж өгсөн байна.

Гэтэл тээврийн хэрэгслийг барьцаанд тавихад барьцаа нь ямар тохиолдолд баталгаажих эсэхийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас 0000 БӨА улсын дугаартай, Toyota Ist маркийн тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй мөн нэхэмжлэгч байгууллагаас уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж хариуцагч Х.Гд олгож, улмаар Х.Ггээс М.Т гэдэг хүнд худалдаж 0000 БӨА улсын дугаартай, Toyota Ist маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М.Т болсон нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох 0000 БӨА улсын дугаартай Toyota Ist маркийн машинаар хангуулахыг хүссэн хэсгийг хангах боломжгүй болно.

3. Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбараас хариуцагч Е.А, Р.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар

3.1. Хариуцагч Е.А нь үндсэн зээлдэгчээр нэхэмжлэгч банкнаас 35.000.000 болон 20.000.000 төгрөгийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч банктай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар болон 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар Зээлийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт зааснаар Е.А нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Тэрээр банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1,6.2.1, 6.2.3, 6.2.5 дэх заалтуудыг тус тус зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291400436927/1 тоот зээлийн гэрээ байгуулж авсан 35.000.000 төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс төлөлт хийгдээгүй 715 хоног, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 тоот зээлийн гэрээ байгуулж авсан 20.000.000 төгрөгөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй 768 хоног тус тус хоног хугацаа хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч банкны харилцааны ахлах менежерээс гаргаж өгсөн Хүү тооцооллын хүснэгт-ээр нотлогдож байна.

3.2 Хариуцагч Е.А, Р.Г нараас нэхэмжлэгч банк нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний болон 20-ны өдөр гэрээ цуцлахаар мэдэгдэл хүргүүлж гэрээ цуцалж тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж нийт 44.323.640 төгрөг нэхэмжилсэн үндэслэлтэй байсан ба гэрээ цуцалснаас хойш хүү тооцогдохгүй тул илүү 7.847.301 төгрөг нэхэмжилж байгааг мөн зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг баримтлаад хүүг нь багасгаж өгөөч үндсэн төлбөрөөс өөрт нь оногдсон хэсгийг төлье гэж тайлбарлажээ.

Хэрэв хариуцагч Е.А нь 35.000.000 төгрөг авсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291400436927 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийг хүүгээ төлсөн тохиолдолд 49.500.551 төгрөг мөн 20.000.000 төгрөг авсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийг хүүгээ төлсөн тохиолдолд 37.142.327 төгрөг тус тус төлөх ёстой байтал зээлдэгч Е.А нь авсан зээлээ гэрээндээ заасан хугацаанд нь төлөөгүй бөгөөд гэрээнд заасан хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар төлөх үүрэгтэй байна.

Жич нь: Е.А нь 35.000.000 төгрөгийг зээлийн гэрээний эргэн төлөх хуваариар төлсөн тохиолдолд 49.500.551 төгрөг төлөх ёстой байснаас тэрээр хугацаа хэтэрч үндсэн зээл болон хүүд төлсөн нь 30,201,554.59( зээлдэгчийн зээлийг гэрээний үүргийг биелүүлээгүй улмаас тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 400,752.52 төгрөгийг нэмж тооцоогүй) төгрөгийг хасан тооцоход 19,298,996.41 (49.500.551- 30,201,554.59) төгрөг ба үүнээс өдрийн хүү тооцоход 1,268,975.10 /19,298,996.41х24%\365\ төгрөг ба түүнийг төлөлт хийгдээгүй хугацаа хэтэрсэн 715 хоногт хүү тооцоход нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн мөнгөнөөс илүү мөнгө гарч байгаа болохыг дурдлаа.

3.3 Хариуцагч Е.А, Р.Г нараас нэхэмжлэгч банкны зээлийн хүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгаж өгөхийг хүссэн боловч хариуцагч нарт 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаартай зээлийн гэрээгээр 35.000.000(гучин таван сая ) төгрөгийг сарын 2 хувийн жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, мөн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 291400461526 дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг сарын 2,3 хувийн жилийн 27,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар тус тус зээл олгосон ба энэхүү талуудын зээлийн гэрээгээр тохирсон жилийн хүүгийн хувь нь зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор эсэх нь тогтоогдохгүй байгаа.

Тодруулбал, нэхэмжлэгч банкны зээлийн үндэслэл болгосон зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах талаарх болон хариуцагч Е.А, Р.Г нараас зээлийн хүүг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргасан талаар хэрэгт бичгийн нотлох баримтгүй.

Нөгөө талаар хариуцагч буюу зээлдэгч Е.А, Р.Г нар нь дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн үндсэн мөнгө болон хүүг төлөөгүй хугацаа хэтэрсэн ба энэхүү гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

3.4 Нэхэмжлэгч банкнаас зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар нотлогдож байгаа бөгөөд тэд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 44.323.640 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Е.А, Р.Г нар зөвшөөрч, уг зээлийг хариуцагч Х.Г бид гурав хувааж төлөх ёстой гэж маргасан нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагч Е.А, Р.Г нараас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний болон 20-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ээр нэхэмжлэгч банктай байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаж улмаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 44.323.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан тул түүнээс хойш хүү тооцсон үндэслэлгүй гэж маргасан.

Гэтэл нэхэмжлэгч банкны зээлдэгч Х.Г, Е.А нарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөн зээлдэгч Е.А, Р.Г нарт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тус тус Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэсэн гарчигтай мэдэгдлийг хүргүүлж байсан ба уг мэдэгдэлд ... зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх Зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа талаар мэдэгдэж, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл-үүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ авч, үүргээ биелүүлээгүй тул Банк гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө Зээлийн гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна....шаардах эрхийн хүрээнд Банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүртэл арга хэмжээг авах болно. Үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох болно гэж бичигдсэнээс үзэхэд энэхүү зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хоёрдмол утга агуулсан байгаа тул шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгч банкнаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээ болон 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээлээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруутгах боломжгүй болно.

3.6 Хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч банктай хариуцагч Е.Аий 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 291400461526 дугаартай зээлийн гэрээний хамтран зээлдэгч бөгөөд уг зээлийн гэрээ цуцлагдах өдөр хүртэл бодогдсон үндсэн зээлийн үлдэгдлээс өөрт ногдох хэсэг болон хүүгийн төлөх талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Р.Г, Е.Ахмерен нараас энэхүү зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 26,326,728.13 төгрөгийг, харин хариуцагч Е.Аий нэхэмжлэгч банктай 2017 оны 02-р сарын 15-ны өдөр байгуулсан 291400436927 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 25,844,213.36 төгрөгийг Е.Аээр тус тус төлүүлэх нь зүйтэй байна.

3.7 Нэхэмжлэгч банкнаас зээлдэгч Е.Атэй байгуулсан 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927/1 дугаартай барьцааны гэрээний Гэрийн эд хогшил гэсэн хэсэг дээр барьцааны зүйлийн харилцан тохиролцсон үнэ 2.000.000 төгрөг, барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн 800.000 төгрөг гэж бичигдсэн боловч зээлдэгч нарын ямар гэрийн эд хогшлыг барьцаалсан эсэх нь тодорхой бус буюу энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгийн гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Е.Аээс 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506368.51 төгрөг бүгд 25,844,213.36 төгрөг, хариуцагч Е.А, Р.Г нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174749.30 төгрөг бүгд 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарт олгож, нэхэмжлэгч банкнаас хариуцагч Х.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.А, Р.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлээ.

Харин хариуцагч Е.А, Р.Г нар нь дээрх зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Н.Е, А.С, И.П нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р баг Ховд гол 1-46 тоот байршилтай Y-00000 улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий өвлийн сууц мөн Н.Егийн эзэмшлийн 031300428 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 672 м.кв талбайтай газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-******дугаартай , Ө сумын 2-р баг Цагаан эрэг хаягт байршилтай 031301005 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 700м.кв газар, Н.ЕрБ, Х.Г нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 11-р Б баг **** а тоот хаягт байршилтай, Y-*******улсын бүртгэлийн дугаартай 250.26 м.кв талбайтай, хоёр давхар амины сууц мөн Н.ЕрБын эзэмшлийн *******нэгж талбарын Ө сумын 4-р баг МСҮ-ийн төвийн зүүн талд байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 572м.кв газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-*******дугаартай , Ө сумын 11-р баг Б ****в тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай үйлчилгээний подвалын хэсгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох 0000 БӨА улсын дугаартай Toyotа Ist маркийн машин, гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И а овогт ЕрБын Аээс 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 25,844,213.36 төгрөг, хариуцагч И а овогт ЕрБын А, С азан овогт Рын Г нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарт олгож, нэхэмжлэгч банкнаас хариуцагч Х.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Е.А, Х.Г нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Н.Е, А.С, И.П нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5-р баг Ховд гол 1-46 тоот байршилтай Y-00000 улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий өвлийн сууц мөн Н.Егийн эзэмшлийн 031300428 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 672 м.кв талбайтай газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-******дугаартай , Ө сумын 2-р баг Цагаан эрэг хаягт байршилтай 031301005 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 700м.кв газар, Н.ЕрБ, Х.Г нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 11-р Б баг ****а тоот хаягт байршилтай, Y-******улсын бүртгэлийн дугаартай 250.26 м.кв талбайтай, хоёр давхар амины сууц мөн Н.ЕрБын эзэмшлийн 031304122 нэгж талбарын Ө сумын 4-р баг МСҮ-ийн төвийн зүүн талд байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 572м.кв газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-********дугаартай , Ө сумын 11-р баг Б*****в тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай үйлчилгээний подвалын хэсгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох 0000 БӨА улсын дугаартай Toyota Ist маркийн машин, гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.А, Х.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 418805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь Б салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ