Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2020/01262

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 00 дугаар багт оршин суух, Х Сын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч А, төрийн төлөөлж хяналтын прокурор А.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Д, түүний өмгөөлөгч Т.Б, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хэлмэгдэгч эцэг Б Х-гийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Бдын Хг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Уг хэргийг 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 160 дугаар магадлалаар цагаатгасан билээ.Эцэг Б.Хгийн нөхөн олговрын мөнгийг надаас өөр нэхэмжлэх хүн байхгүй. Намайг эцэг Б.Хн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговор болох 80.000.000 төгрөгийг авах эрхийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс Зууны мэдээ сонины 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15-рт Х С гэж нэрсний жагсаалтын 01-рт бичсэн байна. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр Хн С нь 1939 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэж тогтоож өгсөн бөгөөд би эцгийнхээ өмнөөс төрөөс олгосон 80.000.000 төгрөгийг авах эрхтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.Х ганц хүү ганц охинтой. Эхнэр нь Ш гэдэг хүн байсан. Н гэдэг хүү нь 1973 онд онд нас барсан. Миний ээж н.Ш 1982 онд нас барсан. Намайг ах бага байхад Н.Р нагац ах маань өргөж аваад иргэний үнэмлэх дээр өөрийнхөө нэр дээр бичүүлсэн. Гэхдээ би Х нь охин гэдэг талаар төв архив болон аймгийн архивд баримт байгаа гэжээ.

 

Төрийг төлөөлж оролцсон хяналтын прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан 1944 оны хүн амын тооллого, 1956 оны хүн амны тооллого болон 2001 онд шийдэгдсэн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд мөн энэхүү иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С нь 1939 онд төрсөн болох бүрэн тогтоогдохгүй байна. Х.С нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон хуульд заасан хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд болох нь хангалттай тогтоогдохгүй байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Сийн нэхэмжилсэн 80 сая төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй, тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын А сумын 0 дүгээр багийн иргэн З овогтой Д нь Р.Сын нэхэмжлэлтэй нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсон юм. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Х.Сын зүгээс гаргаж өгсөн тайлбартай танилцаад түүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Миний өвөг эцэг болох Б овогтой Х нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баривчлагдаж, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 29-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар хэргийг хянан хэлэлцээд Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 10-р сарын 10-ны өдрийн 160 дугаар тогтоолоор цагаатгажээ. 1998 оны 01-р сарын 02-ны өдөр УИХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль батлагдсаны дараа 2001 онд миний бие түүний ач хүү мөн болохыг тогтоолгох талаар шүүхэд хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд Б аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 9-р сарын 26-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр намайг хэлмэгдэгч Б овогтой Хн ач нь мөн болохыг тогтоосон юм. Дээрх шүүхээс хэлмэгдэгчдийн нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцээд 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 956 дугаартай шийдвэрээр ач нар нь З.Д, З.Д, З.Ман, З.К, З.М, З.З, З.З,З.Е болон Нгиййн нэр бүхий хүүхдүүдэд 1.000.000 төгрөгийг хувааж өгсөн юм. Тэр үед С нь уг мөнгөнөөс хувь хүртэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс С нь Хн охин гэж үзэх үндэслэлгүй байна гэж тогтоож байсан. Гэтэл дээрх хууль батлагдаж хэлмэгдэгч нарын үр хүүхдүүдэд төрөөс нөхөн олговор олгож эхэлсэн тэр үеэс эхлэн Р.С нь өөрийн ургийн овог, эцгийн нэрийг өөрчлөх талаар хөөцөлдөж байгаад тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 003466 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтээр ургийг Ж ,эцгийн нэрийг Х гэж өөрчилсөн байна. Тус хэлтэст Р.С нь гаргасан хүсэлтдээ:..Р С би 1941 онд Ж овогт Хн хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн болно.Би үнэн зөв төрсөн эцгийн нэрээр бүртгүүлэх хүсэлттэй байна, миний эцгийн нэрийг Ж овогт Х болгон нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэж бичсэн байна. Тэгээд хүсэлтээ хангуулж авсны дараа шүүхэд нас тогтоолгох хүсэлт гаргаж,төрсөн оноо өөрчлүүлэхэд бүр огноог нь 1939 оны 3-р сард төрсөн болгож өөрчлүүлжээ.Тэгвэл 2001 оны шүүхийн шийдвэртэй хэргийн материалд нотлох баримтаар өгсөн материалд 2001 оны 8-р сарын 21-ний өдөр олгосон Ж овогт Х С гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар явж байна. Тэгсэн мөөртлөө 2019 онд овог,эцгийн нэр өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа байдал нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай байдал харагдаж байна.Харин Р.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...З нь миний эцэг Хн хүүхэд биш, аавын үел ахынхан хүүхэд гэх бөгөөд өнчин байхад нь аав түүнийг асрамждаа байлгаж байгаад 20 орчим настай байх үед нь зам тавих, уурхайд ажиллуулахаар Улаанбаатар хот тийш нь явуулсан гэдэг ...1990-ээд онд хэлмэгдэгчдийг 1 сая төгрөгийг авах үед миний хүү Б.П гадаадад явчихсан, би өөрөө өвчтэй байсан болохоор З.Дд хэлж зөвшөөрч түүнийг итгэмжлэлээр ажиллуулж 1,0 сая төгрөгийг авсан. Түүнд төрөл садан гэж 200.000 төгрөг өгсөн санагдана. Гэтэл энэ этгээд тэр үед бүрдүүлсэн баримтыг далимдуулан 80,0 сая төгрөгийг авна гэж намайг элдвээр гүтгэн шүүхэд ханджээ гэсэн байна.

 

Дээрх тайлбараар миний өвөг эцэг Б.Хн анхны эхнэр нь Ж гэж хүн байсан ба тэр хүнээс За, Н гэдэг нэртэй 2 хүүхэдтэй байсан байна. Харин анхны эхнэр Ж нь 1930-аад оны үед нас барсан гэдэг, анхны эхнэрээ нас барсны дараа эсэргүүнд баригдахын өмнө Бн охин Ш гэдэг хүнтэй гэр бүл болсон юм байна. Хоёр дахь эхнэр Ш нь хүүхэд төрүүлээгүй юм байна. Харин 1944 оны хүн амын тооллогын Цагаан гол сумын 6-р багийн 26 дахь өрхөд Х З 36 настай гэж бичигдсэн нотлох баримт хавтаст хэрэгт байгаа атал миний эцэг Замбыг Хн хүүхэд биш үел ахынхан хүүхэд байсан,өнчин байхад нь асарч авсан... гэх зэргээр өөрөө харж байсан мэт хүмүүсийн уг гарлын түүхийг гуйвуулж,төрөөс олгох нөхөн олговрыг авахаар зүтгэж байгаа, мөн миний өвөг дээдсийг гутаан гүтгэж байгаа, мөн улсын төсвийн санд хохирол учруулах гэж байгаа явдалд гомдолтой байна.Мөн миний эцгийг ажил хийлгэхээр У хот руу явуулсан гэдэг нь худал бөгөөд тэр хүн У хот руу очиж үзээгүй,1940-ээд оны дунд үед Ц нүүж А суманд шилжиж ирээд Ад гар үйлдвэрт ажиллаж байгаад 1975 онд нас барсан юм.Харин түүний төрсөн ах Хн Н нь 1973 онд нас барсан байдаг.Намайг 80.0 сая төгрөг авахаар улайрч байгаа гэх утгатай зүйл бичиж байгаа нь огт үндэслэлгүй хардлага юм. Би хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд нь биш ач нь болохоор би авах ёсгүй гэдгийг мэдэж байна. Би мөнгө авна гэж шүүхэд хүсэлт гаргаагүй, С нь хэлмэгдэгчийн хүүхэд бич учраас авах ёсгүй гэж гуравдагч этгээдээр оролцож байна. Р овогтой С нь 1941 онд төрсөн гэж бүх бичиг баримтад бичигдсэн байдаг. Гэтэл хууль батлагдсаны дараагаар эхлээд өөрийн ургийг овог, эцгийн нэр, төрсөн он сар өдрийг засуулаад бүх бичиг баримтаа өөрчлүүлэн нөхөн олговор авах гэж байгаа нь хууль бус үйлдэл мөн гэж үзэж тайлбар гаргаж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С нь хэлмэгдэгч эцэг Бдын Хгийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Даас эс зөвшөөрч С нь хэлмэгдэгч Б.Хн хүүхэд биш Ры хүүхэд тул авах эрхгүй гэж маргажээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэг.Нэхэмжлэгч Хн С нь хэлмэгдэгч Бдын Хгийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэх хийсэн хууль зүйн дүгнэлт.

 

1.1 Хавтаст хэрэгт авагдсан 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б аймгийн сум дундын шүүхийн 612 дугаар шийдвэрээр З овогтой Дыг хэлмэгдэгч Б овогтой Хн төрсөн ач нь мөн болохыг тогтоосон байжээ.

 

Улмаар Б аймгийн сум дундын шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу З.Даас хэлмэгдэгч Бдын Хгийн нөхөн олговрын 1.000.000 төгрөг гаргуулах тухай мөн нэхэмжлэгч буюу Х.Саас хэлмэгдэгчийн амьд сэрүүн байгаа ганц охин нь мөн тул надад нөхөн олговрыг олгож өгнө үү гэж маргаж тус тус нэхэмжлэл гаргаснаар 2001оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б аймгийн сум дундын шүүхийн 956 дугаар шийдвэрийн 01 дэх заалтаар нэхэмжлэгч Сын өргөдлийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар З.Мад 62500 төгрөг, З.Кт 62500 төгрөг,З.Мд 62500 төгрөг З.Дд 62500 төгрөг, З.Дд 62500 төгрөг, З.Зед 62500 төгрөг, З.Зурад 62500 төгрөг, Ед 62500 төгрөгийг А сумын санхүүгийн тасгаас гаргуулж, Н.Ид 62500 төгрөг, Н.Гд 62500 төгрөг, Гд 62500 төгрөг, Н.Ад 62500 төгрөг, Н.Ад 62500 төгрөг, Н.Рд 62500 төгрөг,Н.Кд 62500 төгрөг, Н.Зд 62500 төгрөгийг тус тус Ц сумын санхүүгийн тасгаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүхийн шийдвэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З овогтой Д нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлд заасан хэлмэгдэгчийн эхнэр, хүүхэд, ач нар нь авах эрхтэй гэж тухайн үед хуульд зааснаар авсан байжээ.

 

Тухайн шийдвэрээр С нь Хн охин гэх боловч энэ талаар аймгийн архив болон ИБМА-ны архиваас үүнийг нотлох ямар нэгэн баримт гараагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэгэнт Сын нөхөн олговор гаргуулах тухай өргөдлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа мөн Ш нь хэлмэгдэгч Б.Хгийн хоёр дахь эхнэр мөн боловч нэхэмжлэгч С нь Хн охин биш Р болон түүний эхнэр Хгаас төрсөн байх тул авах эрхгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй маргажээ.

 

1.2 Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

 

13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

 

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;

 

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг. олгохоор нэмэлт өөрчлөлт орсноор нэхэмжлэгч Саас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эцгийн нэр өөрчлөх тухай өргөдөл гаргаснаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 003466 дугаар дүгнэлтээр түүний ХААТР-1 маягт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 524 дугаартай архивын лавлагаа болон холбогдох бусад баримтыг үндэслэж Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Сын ургийг Ж эцгийн нэр Х болгон нэмэлт өөрчлөлт оруулснаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр рд:Б0000000 Ж овогт Хн С 1941 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрснөөр Монгол Улсын Иргэний үнэмлэх олгосон байна.

 

Улмаар нэхэмжлэгчээс тус шүүхэд 1939 онд төрснөөр нас тогтоолгох нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр Ж овогт Хн С 1939 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоосон байх бөгөөд тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дахь хэсэгт заасны дагуу хэлмэгдэгч Бдын Хг 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43,44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэснээс хойш буюу 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нь байх тул тэрээр хэлмэгдэгч эцэг Б.Хгийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь шинээр үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.3 Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 1/215 дугаар албан бичгээр ирүүлсэн Сын Маягт-1, Маягт-8, ИУБ-31(Б) болон ХААТР-1 (Б) маягтуудад эцгийн нэр Р, эхийн нэр Тү Т гэж бичигдсэн хэдий боловч Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/1062 дугаартай архивын лавлагаа болон уг архивын лавлагаагаар хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудасны тооллогын хуудас №8 дугаарт өрхийн тэргүүн Б Р, суурин, эрэгтэй, 45 настай, эхнэр нь Тн Т, суурин, эмэгтэй, 31 настай, охин нь Ры С, суурин, эмэгтэй, 5 настай, Хн Са, өрхийн тэргүүлэгчийн юу болох гэсэн дээр Зээ нь, энд суурин буюу түр суудаг гэдэг дээр Түр гэж, түр суугчдын үндсэн захиргаа Ц сумын 0-р баг, эмэгтэй, 16 настай гэж бүртгэгдсэнээр Р болон түүний эхнэр Т.Т нарын охин биш болох нь тогтоогдож байна.

 

Нөгөөтээгүүр Б Р, Б Ш нар Бгийн хүүхэд болох нь 1944, 1956 оны хүн амын тооллогоор мөн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Архивын Ерөнхий газрын Үндэсний Төв архивын 03-01/1064 дугаар архивын лавлагаанд Б аймгийн Ц сумын 0 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 12 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Бн Ш эмэгтэй, 40 настай, Хн Ы эрэгтэй, 14 настай, охин Шын С 5 настай гэж бүртгэгдсэн ба үүнээс үзэхэд Сын эх Ш болох нь тус тус нотлогдож байгаа бөгөөд Шаас төрсөн охин С нь Бн Ры зээ болох нь дээрх Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/1062 дугаартай архивын лавлагаа болон уг лавлагаагаар хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц сумын 0 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудасны тооллогын хуудас №8 дугаарт овог ба нэр гэсний 4-рт Хн С, өрхийн тэргүүлэгчийн юу болох гэсэн дээр Зээ нь, энд суурин буюу түр суудаг гэдэг дээр Түр , түр суугчдын үндсэн захиргаа Ц сумын 2-р баг гэж бүртгэгдсэнээр тогтоогдож байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Даас С хэлмэгдэгч Б.Хгийн охин нь биш, нөхөн олговрын мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж маргасан хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч С Ры охин нь байсан бол Ры удмаар овоглож явах байсан ба Раар овоглох үед ч Ж овгийн, овог нэрээ өөрчилсний дараа ч Ж овгоор овлож байгаа ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Д нь бас Ж овгийн байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.С, З.Д нар нэг удмын буюу овог нэгтэй хүмүүс болох нь нотлогдож байна.

 

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Даас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа талаар 1999.05.26 өндөр настан Н, Өндөр настан Кийн З, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Т.Н нарын тодорхойлолт болон 2001.12.14 Магийн гарын баримтыг тус тус нотлох баримтаар цуглуулж өгсөн бөгөөд Н, Кийн З нараас ...Хн баривчлагдсан талаар болон З нь хэдэн хүүхэдтэй талаар мөн Тн Наас ... Хн 1939 оны намар баривчлагдсан,тухайн үед мал, хувцас хунарыг хүртэл хураагаад авч явсан талаар тус тус тодорхойлсон ба Зын Магаас ...С нь Шын дүү Ры Х гэдэг эхнэрээс нь төрсөн... талаар баримт өгсөн боловч эдгээр хүмүүс бүгд нас барсан нь шүүх хуралдаанд талуудын тайлбараар мөн С Ры хүүхэд биш болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар үгүйсгэж байгаа тул энэхүү тодорхойлолтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

2.1 Нэхэмжлэгч Х.Сын эцэг Бдын Х-г 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан, 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43,44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.

 

Улмаар хэргийг хянаад 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхийн Цэргийн коллегийн 160 дугаар магадлалаар цагаатгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №05/3728 тоот лавлагаа болон Дээд шүүхийн Цэргийн коллегийн 160 дугаар магадлал, цагаатгалын үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

2.2 Энэхүү Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №05/3728 тоот лавлагаанд: Бдын Х нь Х аймгийн харьяат, ард, хар, казах, нас 55 (1938 оны байдлаар), ам бүл 4,/ нэр дурдаагүй/ ...гэж бичигдсэн байна.

 

-мөн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/1064 дугаар архивын лавлагаанд: Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 12 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Бн Ш эмэгтэй, 40 настай, Хн Ы эрэгтэй, 14 настай, охин Шын С 5 настай гэж,

 

-2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 03-01/1062 дугаар архивын лавлагаанд: Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудсанд: ...Хн С эмэгтэй, 16 настай, гэж мөн 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн архивын тасгийн 89 дугаар лавлагаанд: 1944 оны хүн амын тооллогоор Ц сумын -р багийн 26 дахь өрхөд Х З 34 настай ... гэж тус тус бүртгэгдсэн байна.

Хэлмэгдэгч Бдын Хгийн хүүхдүүд болох: 1927 онд төрсөн Х Н 1973 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон -40/001037 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаагаар,

-1901 онд төрсөн Хн З нь 1974 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон -40/001039 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаагаар,

мөн Хн С (нэхэмжлэгч) 1939 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр тус тус нотлогдож байна.

2.3 Түүнчлэн Зууны мэдээ сонины 2020 оны 09 дүгээр 30-ны өдрийн №189 (6414) дугаарт Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт-ын 01-рт нэхэмжлэгч Хн С, хэлмэгдэгч Х Бдын, хэлмэгдэгчийн хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая гэж нийтэд мэдээлсэн байдал болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.С нь Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Б аймгийн Өл сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Бдын Хгийн нөхөн олговрын мөнгө 80.000.000(наян сая)төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Бдын Хгийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 /наян сая/ төгрөгийг гаргуулан хүүхэд нь болох Ж овогт Хн Ст олгосугай.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэхэмжлэгч Х.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ