| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00207/И |
| Дугаар | 103/ШШ2019/00247 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2019/00247
20*******9 06 *******0*******/ШШ20*******9/002*******7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны **************9 тоотод оршин суух, Их шарга овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны ************** тоотод оршин суух, Номч мэргэн овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******.*******5*******.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******9 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Е., иргэдийн төлөөлөгч Ч., нарийн бичгийн дарга П.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.******* 20*******9 оны 0******* сарын *******0-ны өдөр Нацагдоржийн талбай дээр нээлттэй хаалганы өдөр явж байгаад ******* хүний унадаг дугуй унасан ******* хүүхдэд дайруулж нуруу, бөөр, толгой, зүүн түнх өвдөг мултарч гэмтсэн. Түргэн дуудаж эмнэлэгт очиход яс хугаралгүй байна, Улаанбаатар хот явж нарийн шинжилгээнд ор гээд **************-р маягт хийж өгсөн. Тухайн үед мөнгө төгрөгийн бололцоогүй байсан учир хот явж чадаагүй. Одоогоор бие маш их өвдөлттэй байгаа учраас хот явж томографик имрад харуулах шаардлагатай байгаа тул унадаг дугуйны эзэн Ё.оос эмчилгээний зардал болох нуруу имра хийлгэх **************0.000 төгрөг, толгой томографикид харуулах 99.000 төгрөг, өвдөгний томографикид харуулах 99.000 төгрөг, 2 сарын цалин 700.000 төгрөг, хот явах бензины зардал 50.000 төгрөг, эм тарианы мөнгө 75.000 төгрөг нийт *******.*******5*******.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.******* бид хоёр 20*******9 оны 0******* сарын *******0-ны өдөр Нацагдоржийн талбай дээр явж байгаад би дэлгүүр рүү орсон, охин маань үлдсэн юм. Тухайн өдөр талбай дээр Нээлттэй хаалганы өдөрлөг болж байсан. Охин маань унадаг дугуй унаж байсан хүүхдүүдэд мөргүүлж нуруу, бөөр, толгой, зүүн түнх өвдөг мултарч биедээ гэмтэл авсан. ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиж үзүүлэхэд ямар нэг хугарал алга байна, гэхдээ Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Сүүлд дугуйн эзэн нь ямар хүн байгаа талаар олж мэдэхэд гэж хүн байсан. хүний хувьд сайхан сэтгэл гаргаад охиныг маань яаж байна гэж нэг ч асуугаагүй, эргэж тойроогүй. Нэг удаа адууны бэлдмэл, жимс авчирч өгөөд буцсан байсан. Би тухайн үед нөхөртэйгээ хөдөө явсан байсан. Би ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад дугуйны эзнээс хохирлоо гаргуул гэсэн. Нацагдоржийн талбайд зөвшөөрөлгүй дугуй унуулсан энэ хүнээс хохирлоо гаргуулж охиноо эмчлүүлэх хүсэлтэй байна. Өнөөдрийн хувьд мөнгөний бололцоогүйгээс охиноо үзүүлж чадаагүй. Миний охин нас бага, хүнтэй суугаагүй, хүүхэд ч гаргаагүй охины маань ирээдүйг бодож, нөгөө талаас хүний сайхан сэтгэл гаргаж эмчилгээний зардлыг нь өгчих болов уу гэж өдийг хүрлээ. Энэ хүн гэвч тийм сэтгэл гаргаагүй учраас шүүхэд хандсан. Иймд хариуцагчаас Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагтай байгаа тул *******.*******5*******.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ё. шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ё. 20*******9 оны 0******* сарын *******0-нд Хэрлэн худалдааны төвийн орох хаалганы гадна талд орос жимс зараад зогсож байхад иргэний хөдөлгөөнд цуг тэмцэж явсан Баярмагнай ирж хүүхэд цэргээс ирэх болсон чинь тавгийн идээ, хоолны мөнгөгүй гэхээр нь өөрийн эзэмшлийн гэр бүлийн 2 хүний дугуйг гаргаад таван төгрөг ол гэсэн юм. Би дэлгүүр ороод хүнээс мөнгө аваад гарч ирэхэд Баярмагнай 2000 төгрөгөөр дугуй унуулсан чинь *******, ******* дүгээр ангийн ******* хүүхэд дугуй унаж явж байгаад хүүхэд дайраад зугтаачихлаа, би тэр хүүхдүүдийг харвал танина гэсэн. Тэр дайруулсан хүүхэд эмнэлэг дээр хүргэгдэн очиж эмчид үзүүлэхэд ямар нэгэн хугарал байхгүй гэсэн. Дайруулсан охиныг 2 удаа гэрээр нь очиж, эргэж түрхэлгийн тос өгсөн. Хохирогч талын ээж ямар ч үндэслэлгүй нэг сарын дараа 2 сарын цалин 700.000 төгрөг, шинжилгээ хийлгэх бодит бус мөнгө хийсвэрээр нэхэж байгааг
хувь хүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд зөвшөөрөлгүй унадаг дугуй унуулсан үйлдэлдээ 50.000 төгрөгөөр торгуулсан, миний эзэмшлийн дугуй мөний хувьд мөн. Гэхдээ би хэрэг учрал болох үед байгаагүй, тэр охиныг би мөргөөгүй, надад уг нь хамааралгүй л байгаа юм. Баярмагнайд тус болъё гэж сайхан сэтгэл гаргасан нь л миний буруу боллоо. Тэр мөргөсөн хүүхдүүдийг Баярмагнай харвал танина гэдгээ Цагдаагийн байгууллагад хэлсэн. Би өөрийн тэтгэвэр орлогогүй, эхнэр тэтгэвэрийн зээлтэй, төлбөр төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ё. холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******.*******5*******.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь бодит байдлаас илүү төлбөр нэхэмжилсэн болон төлбөрийн чадваргүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч Ё. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй унадаг дугуй унуулах үйлчилгээ үзүүлж уг унадаг дугуйг түрээслэж байсан хүүхдүүд 20*******9.0*******.*******0-ны өдөр *******5 цагийн үед Нацагдоржийн талбайд явж байсан нэхэмжлэгч Э.*******г мөргөн зүүн хөлийн өвдөг хэсэгт гэмтэл учруулсан, хариуцагч Ё. уг үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн *******0.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлтэй явуулах худалдаа үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчид үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, 20*******9.05.06-ны өдрийн 6*******2 дугаартай хэсгийн байцаагч С. мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.******* дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.******* дэх хэсэгт тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн авто машин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэлнэ гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтаар хариуцагч Ё.ын зөвшөөрөлгүй бусдад унуулсан дугуй Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.******* эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг унадаг дугуйны эзэмшигч Ё. хариуцуулах хуулийн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.******* дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрх нээлттэй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******8.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, харилцан хамааралтай ба хуульд тавигдсан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан байх тул үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.******* , *******99 дүгээр зүйлийн *******99.******* дэх хэсгүүдэд тус тус зааснаар Их Шарга овогт ******* ******* нэхэмжлэлтэй Номч мэргэн овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******.*******5*******.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд дахин хандан гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******8.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ