Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 146/ШТ2017/00029

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Хохирогч Ш.Г,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-н Нод холбогдох эрүүгийн 201715010069 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19....... оны 07 дугаар сарын 04-ний өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, ........й, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ..........хамт Өвөрхангай аймгийн ............ сумын .......... баг, Сансар хороо 9-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Б-н Н /РД: ........./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Н нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хархорин сумын Нарийн хүр багийн иргэн Ш овогтой Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Н нь Ш.Гын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хойд талын айл болох Дэмбэрэлдашынд очиж адуу хөнгөлчихөөд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр Ш.Гын эхнэртэй муудалцсан. Гэрт хэрүүл гарсан байсан. Би эхнэртээ хандаад ганц удаа гадуур гараад ирж байхад яагаад айлын хүнтэй муудалцдаг юм бэ гэж хэлсэн. Манай эхнэр өвөл гэртээ байж байгаад зулбасан асуудал байдаг. Ш.Гын эхнэр тэр асуудлыг хөндөж манай эхнэр рүү дайрсан байсан. Би Ш.Г ахынд ярилцах гээд гэрт нь орсон боловч Ш.Г ахын эхнэр намайг юм яриулахгүй орилж, чарлаад байсан. Ш.Г ахын эхнэрийг манай эхнэр чи хөгшин хүний хоёр хүүхэд гаргасан гэж хэлснээс энэ хэрүүл маргаан гарах болсон гэж хэлсэн. Тэгээд би юм дуугарахгүй сууж байтал Ш.Г ах гэнэт уурлаад намайг цохиод авсан. Тэгээд бид хоёрын дунд зодоон болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ш.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“ Тухайн өдөр Б.Нын эхнэр манайд орж ирээд манай эхнэр рүү юу гээд байгаа юм бэ гээд дайраад байсан. Би тэгэхээр нь больцгоо гээд хорьсон боловч Б.Нын эхнэр аргалын дөрүүлжнээс мод авч шидээд манай хүүхдийг цохьчихсон. Тэгээд би хүүхдээ аваад гадаа гарсан. Тэр хоёр гэрт хэрэлдэж байгаад гадаа гарч ирээд хэрэлдсэн. Манай эхнэр гэртээ буцаж ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн. Б.Нын эхнэр их ууртай манай гэрийн хаалгыг өшиглөж байгаад яваад өгсөн. Тэгээд эхнэр нь яваад 20-30 минут өнгөрч байхад нөхөр нь мотоциклтой ирсэн. Манайд их ууртай, тамхи татсан юу болоод байгаа, яагаад байгаа гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдүүдийн хооронд болсон асуудал бид хоёрт хамаагүй гэж хэлсэн. Манай эхнэр Б.Н руу хашгираад, загнаад байсан. Тэгсэн манай эхнэрийн амнаас танай эхнэр чинь намайг хөгшин хүний хоёр хүүхэд гаргасан гэж хэлсэн гэхээр нь миний уур хүрээд та нар яахаараа дандаа тэгж байдаг юм бэ гээд Б.Н руу гараа далайсан. Миний гар Б.Ныг цохиж хүрээгүй. Энэ хүн шууд намайг барьж аваад нүүр, нүдгүй цохиж зодсон. Би ганц, хоёр цохиж аваад болих байх гэж бодсон боловч намайг элдвээр хэлж зодсон. Эхлээд орон дээр зодож байгаад дараа нь хоёр багананы хооронд хэвтүүлж байгаад цээж рүү өшиглөсөн. Намайг өөдөөс нь үг дуугарвал алчих гээд байсан болохоор би их юм дуугараагүй. Миний нүд, ам их цус болсон. Цусандаа хахаад шүлсээ хаятал чи над руу нулимаад чамаас цаадах нь намайг бараагүй шүү гэж хэлсэн. Би Б.Ныг нэг ч удаа цохиогүй. Чадлаараа үзэж байгаад нэг юм салаад зурагт хаглаж магадгүй гээд зурагтаа унтраасан. Тэгээд гадаа гартал миний араас гарч ирээд намайг хүүхэд байгаа юм шиг л хаашаа хамаагүй авч шидээд байсан. Би сүүлдээ одоо больё цусаа угаая гэж гуйгаад салсан. Тэгсэн манай эхнэрийг хутга аваад ир энэ муу их овоо зантай юм байгаа өрийг нь зурна гээд байсан. Би тухайн үед ухаан санаа орж гараад их айсан. Намайг зодчихоод миний хажууд зогсоод танайд архи байна уу мөнгөөр нь худалдаж авья. Хоёулаа ганц юм хувааж ууя гээд байсан. Би манайд үнэндээ архи байхгүй гэж хэлсэн. Би тэгээд эхнэрээ ус аваад ир гээд цусаа угаасан боловч ус дуусаад би эхнэртэйгээ хамт саваа бариад усанд явсан. Б.Н бид хоёрын хажуугаар чигтэйхэн ууртай давхиад явсан. Ус олж ирээд цусаа угаасан. Манай хоёр багананы хооронд нил цус болсон байсан. Миний толгой их өвдөөд байсан. Манай эхнэр надад толгойны эм өгсөн. Би тэр эмийг уугаад унтсан байсан. Өглөө нь босоод ирэхэд миний нүүр, ам хавдсан байсан. Би тэгээд Хархорин орж цагдаад дуулгасан дээр байх гэж бодсон. Тэгээд хоёр хүүхдээ айлд аваачиж үлдээхээр очтол айлын хүн чиний нүүр чинь ямар аймар болсон юм бэ ингэж зодуулаад байхдаа яадгийн хүүхдүүдээ аваад хамаатан дээрээ оч гэсэн. Тэгээд би хоёр хүүхдээ аваад хамаатан дээрээ очсон. Тэгсэн манай хамаатнууд цагдаад мэдэгдсэн байсан. Би Хархоринд явж байтал миний араас цагдаа ирээд зодуулсан хүн мөн үү гэсэн. Би эмнэлэг орж үзүүлсэн чинь эмч нар зургаа авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр өдөр тавь дах өдөр байсан. Нэг дэх өдөр болно гээд би буцаад гэртээ харьсан. Хагас сайн өдөр миний нүүр битүү хавдар, битүү хөх няц болсон байсан. Хагас сайн өдөр Б.Нынд очиход аав нь ирсэн байсан. Манай хурга, ишгийг хашаанаас авч чулуудаад байсан. Би очоод манай хонийг яагаад хашсан юм бэ гэтэл чи муу яасан овоо пиздаа вэ битгий дургүй хүргээд байгаарай. Хүн өдөж байж гай болов гээд занаад байсан. Би хашаа руу нь ортол намайг шууд барьж аваад доош нь дараад өвдөглөсөн. Тэгэхэд аав нь хараад байж байсан боловч бид хоёрыг салгахгүй намайг алсан ч тоохооргүй цаашаа яваад өгсөн. Би тэгэхэд Б.Ноос их айсан. Энэ хүн намайг алчихаж мэдэх хүн байна гэж ухаарсан. Б.Н их олон юм ярьж байсан. Ашгүй Б.Нын хонинд манайхаас хонь, ямаа байхгүй байсан. Миний морь хашааны сургааг нь хугалсан байсан гэтэл Б.Н пиздаа минь чи наад сургаагаа зоогоорой гэж байсан. Би тэгээд чимээгүй яваад өгсөн. Орой аав нь манай гадаа ирэхээр нь би аавд нь танай хүүхэд чинь намайг алахын байна гэж хэлсэн чинь аав нь юу гэнээ гэж байсан. Өөр зүйл яриагүй. Надаас уучлалт гуйх зүйл байхгүй. Сайхан зүйл хийсэн аятай манай урдуур хойгуур давхиад байсан. Намайг зодчихоод уучлалт гуйсан бол өөрөөр хандах байсан. Бүтэн сайн өдөр зодуулчихгүй бол маргааш нь Хархорин орно гэж бодож байсан. Би маргааш нь эхнэртэйгээ хоёулаа 10 литр сүү зарах гээд мотоциклтой явж байтал бид хоёрын хажуугаар сүү ганзагласан их хурдтай эхнэртэйгээ хоёулаа давхиад гарсан. Би зах дээр зогсож байтал Б.Нын мотоцикл зах дээр байсан. Би тэгээд цагдаа дээр очоод намайг зодсон хүн хөдөөнөөс ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар Б.Ныг барьсан. Би тэр өдөр эмнэлэгт үзүүлтэл эмч нар намайг хот руу юм уу Өвөрхангай явж яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Би тэгээд эмчид хэлсэн. Надад мөнгө төгрөгийн боломж байхгүй гэсэн. Тэгтэл ямар нэгэн аргаар хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би мөнгө төгрөг хөөцөлдөж байгаад эндээс А маягт аваад хот руу яваад шууд нэгдсэн эмнэлэг дээр очоод эмчилгээнд орсон гэв.

Гэрч 1986 онд төрсөн Чимэдийн Оюунчимэг хэрэг бүртгэлтэнд 2017-05-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би гадаа байж байтал Наранболдын хүүхэд нь манай хүүхэд рүү чулуу шидээд байхаар нь миний хүүхэд битгий хүүхэд рүү чулуу шид гээд хүүхдээ аваад гэртээ ороод байж байтал Наранболдын эхнэр нь манайд орж ирснээ намайг чи юу гээд байгаа юм. Яагаад хүүхэд загнаад байгаа юм гээд над руу дайраад намайг зодох гээд дайраад байсан. Тэгснээ түлээний мод аваад шидсэн чинь манай хүүхдийг оночихсон. Тэгтэл манай нөхөр хүүхдээ аваад гараад явчихсан. Тэгтэл Наранболдын эхнэр хэсэг надтай маргалдаж байгаад гараад гэрлүүгээ явсан. Манайхтай айл байдаг байсан юм. Тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд бид нар хоолоо идээд сууж байтал Наранболд манайд орж ирсэн. Тэгснээ юу болоод яагаад байгаа юм гэхээр нь манай нөхөр эхнэр хүүхдийн асуудал надад хамаагүй гэсэн чинь эхнэрээ өмөөрөөд та нар ер нь яагаад байгаа юм гээд манай нөхөр лүү дайраад өшиглөөд гараараа цохиод зодоод эхэлсэн. Би салгах гээд боль гэсэн чинь болихгүй бүр намайг хутга аваад ир өрийг нь зороод өгье гээд зодоод байсан. Тэгээд манай нөхөр арай гэж салаад нүүр амнаасаа гарсан цусаа угаагаад байж байтал Наранболд мотоциклио унаад яваад өгсөн. Аль аль нь архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр манай 2 настай хүүхэд бид гурав л байсан. Наранболд ганцаараа орж ирсэн. Урд өмнө хэрэлдэж маргалдаж үзээгүй. Зүгээр байдаг байсан. Эхнэр нь л очиж хов зөөснөөс болж ийм асуудал гарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх 21/ 

Гэрч 1990 онд төрсөн Рэнцэндоржийн Мөнгөнжаргал хэрэг бүртгэлтэнд 2017-05-26-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Ганболд ахын хүүхэд манай хоёр хүүхэд манай гадаа тоглож байсан. Би гэртээ боорцог хийчихээд гараад ирсэн чинь манай хүүхдийг чи яагаад хүүхэд рүү чулуу шидээд байгаа юм. Ээж чинь зааж өгсөн үү гээд загнаад байсан. Тэгэхээр нь би та юу гээд байгаа юм бэ гэтэл намайг муу нутаггүй дарвайсан юм гэснээ гэр лүүгээ орчихоор нь би араас нь гэрт ороод та яагаад хүн элдэв янзаар хэлээд байгаа юм гэтэл намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би маргалдаж байгаад гэртээ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр айл руу явчихсан байсан. Тэгээд нөхрийгөө ирэхээр нь айлтайгаа маргалдсан гэж хэлсэн чинь орж ярилцаад учраа ольё гээд орсон. Би гэртээ үлдсэн. Тэгтэл Наранболд удалгүй Ганболд ахтай зодолдсон гээд гэртээ орж ирсэн. Ганболд ах нүүр лүү цохихоор нь зөрүүлээд цохьсон гэж ярьж байсан. Тухайн үед нь би гэртээ байсан болохоор Ганболд ахын гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Аль аль нь архи уугаагүй эрүүл байсан. Урд өмнө хэрэлдэж маргалдсан зүйл болж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 22/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаар дүгнэлтэнд: “1.Ш.Гын биед баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий цөмөрсөн хугаралтай, хамар ясны баруун хажуу хананд гүн цөмөрсөн сэлтэрсэн хугаралтай. Хамрын хэлбэр алдагдсан, хамрын таславч зүүн тийш муруйсан, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд доод зовхи болон ухархай хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3.Эдгээр гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй гэмтэл байна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 23-24 /

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

- 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол,

Шүүгдэгч Б.Ныг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх 29-30/, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх 33/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг болно.

Б.Н нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн иргэн Шижээ овогтой Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ш.Гын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ш.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Манайд их ууртай, тамхи татсан юу болоод байгаа, яагаад байгаа гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдүүдийн хооронд болсон асуудал бид хоёрт хамаагүй гэж хэлсэн. Манай эхнэр Б.Н руу хашгираад, загнаад байсан. Тэгсэн манай эхнэрийн амнаас танай эхнэр чинь намайг хөгшин хүний хоёр хүүхэд гаргасан гэж хэлсэн гэхээр нь миний уур хүрээд та нар яахаараа дандаа тэгж байдаг юм бэ гээд Б.Н руу гараа далайсан. Миний гар Б.Ныг цохиж хүрээгүй. Энэ хүн шууд намайг барьж аваад нүүр, нүдгүй цохиж зодсон. Би ганц, хоёр цохиж аваад болих байх гэж бодсон боловч намайг элдвээр хэлж зодсон. Эхлээд орон дээр зодож байгаад дараа нь хоёр багананы хооронд хэвтүүлж байгаад цээж рүү өшиглөсөн. Намайг өөдөөс нь үг дуугарвал алчих гээд байсан болохоор би их юм дуугараагүй. Миний нүд, ам их цус болсон. Цусандаа хахаад шүлсээ хаятал чи над руу нулимаад чамаас цаадах нь намайг бараагүй шүү гэж хэлсэн. Би Б.Ныг нэг ч удаа цохиогүй. Чадлаараа үзэж байгаад нэг юм салаад зурагт хаглаж магадгүй гээд зурагтаа унтраасан. Тэгээд гадаа гартал миний араас гарч ирээд намайг хүүхэд байгаа юм шиг л хааш нь ч хамаагүй авч шидээд байсан. Би сүүлдээ одоо больё цусаа угаая гэж гуйгаад салсан. Тэгсэн манай эхнэрийг хутга аваад ир энэ муу их овоо зантай юм байгаа өрийг нь зурна гээд байсан. Хагас сайн өдөр миний нүүр битүү хавдар битүү хөх няц болсон байсан. Хагас сайн өдөр Б.Нынд очиход аав нь ирсэн байсан. Манай хурга, ишгийг хашаанаас авч чулуудаад байсан. Би очоод манай хонийг яагаад хашсан юм бэ гэтэл чи муу яасан овоо пиздаа вэ битгий дургүй хүргээд байгаарай. Хүн өдөж байж гай болов гээд занаад байсан. Би хашаа руу нь ортол намайг шууд барьж аваад доош нь дараад өвдөглөсөн. Тэгэхэд аав нь хараад байж байсан боловч бид хоёрыг салгахгүй намайг алсан ч тоохооргүй цаашаа яваад өгсөн. Би тэгэхэд Б.Ноос их айсан. Энэ хүн намайг алчихаж мэдэх хүн байна гэж ухаарсан. Б.Н их олон юм ярьж байсан. Ашгүй Б.Нын хонинд манайхаас хонь, ямаа байхгүй байсан. Миний морь хашааны сургааг нь хугалсан байсан гэтэл Б.Н пиздаа минь чи наад сургаагаа зоогоорой гэж байсан. Би тэгээд чимээгүй яваад өгсөн. Орой аав нь манай гадаа ирэхээр нь би аавд нь танай хүүхэд чинь намайг алахын байна гэж хэлсэн чинь аав нь юу гэнээ гэж байсан. Өөр зүйл яриагүй. Надаас уучлалт гуйх зүйл байхгүй. Сайхан зүйл хийсэн аятай манай урдуур хойгуур давхиад байсан. Намайг зодчихоод уучлалт гуйсан бол өөрөөр хандах байсан. Бүтэн сайн өдөр зодуулчихгүй бол маргааш нь Хархорин орно гэж бодож байсан. Би маргааш нь эхнэртэйгээ хоёулаа 10 литр сүү зарах гээд мотоцикльтой явж байтал бид хоёрын хажуугаар сүү ганзагласан их хурдтай эхнэртэйгээ хоёулаа давхиад гарсан. Би зах дээр зогсож байтал Б.Нын мотоцикль зах дээр байсан. Би тэгээд цагдаа дээр очоод намайг зодсон хүн хөдөөнөөс ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар Б.Ныг барьсан. Би тэр өдөр эмнэлэгт үзүүлтэл эмч нар намайг хот руу юм уу Өвөрхангай явж яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Би тэгээд эмчид хэлсэн. Надад мөнгө төгрөгийн боломж байхгүй гэсэн. Тэгтэл ямар нэгэн аргаар хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би мөнгө төгрөг хөөцөлдөж байгаад эндээс А маягт аваад хот руу яваад шууд нэгдсэн эмнэлэг дээр очоод эмчилгээнд орсон” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Оюунчимэгийн “...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би гадаа байж байтал Наранболдын хүүхэд нь манай хүүхэд рүү чулуу шидээд байхаар нь миний хүүхэд битгий хүүхэд рүү чулуу шид гээд хүүхдээ аваад гэртээ ороод байж байтал Наранболдын эхнэр нь манайд орж ирснээ намайг чи юу гээд байгаа юм. Яагаад хүүхэд загнаад байгаа юм гээд над руу дайраад намайг зодох гээд дайраад байсан. Тэгснээ түлээний мод аваад шидсэн чинь манай хүүхдийг оночихсон. Тэгтэл манай нөхөр хүүхдээ аваад гараад явчихсан. Тэгтэл Наранболдын эхнэр хэсэг надтай маргалдаж байгаад гараад гэрлүүгээ явсан. Манайхтай айл байдаг байсан юм. Тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд бид нар хоолоо идээд сууж байтал Наранболд манайд орж ирсэн. Тэгснээ юу болоод яагаад байгаа юм гэхээр нь манай нөхөр эхнэр хүүхдийн асуудал надад хамаагүй гэсэн чинь эхнэрээ өмөөрөөд та нар ер нь яагаад байгаа юм гээд манай нөхөр лүү дайраад өшиглөөд гараараа цохиод зодоод эхэлсэн. Би салгах гээд боль гэсэн чинь болихгүй бүр намайг хутга аваад ир өрийг нь зороод өгье гээд зодоод байсан. Тэгээд манай нөхөр арай гэж салаад нүүр амнаасаа гарсан цусаа угаагаад байж байтал Наранболд мотоциклоо унаад яваад өгсөн. Аль аль нь архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр манай 2 настай хүүхэд бид гурав л байсан. Наранболд ганцаараа орж ирсэн. Урд өмнө хэрэлдэж маргалдаж үзээгүй. Зүгээр байдаг байсан. Эхнэр нь л очиж хов зөөснөөс болж ийм асуудал гарсан байх...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 21/  /, гэрч Р.Мөнгөнжаргалын “...Ганболд ахын хүүхэд манай хоёр хүүхэд манай гадаа тоглож байсан. Би гэртээ боорцог хийчихээд гараад ирсэн чинь манай хүүхдийг чи яагаад хүүхэд рүү чулуу шидээд байгаа юм. Ээж чинь зааж өгсөн үү гээд загнаад байсан. Тэгэхээр нь би та юу гээд байгаа юм бэ гэтэл намайг муу нутаггүй дарвайсан юм гэснээ гэр лүүгээ орчихоор нь би араас нь гэрт ороод та яагаад хүн элдэв янзаар хэлээд байгаа юм гэтэл намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би маргалдаж байгаад гэртээ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр айл руу явчихсан байсан. Тэгээд нөхрийгөө ирэхээр нь айлтайгаа маргалдсан гэж хэлсэн чинь и орж ярилцаад учираа ольё гээд орсон. Би гэртээ үлдсэн. Тэгтэл Наранболд удалгүй Ганболд ахтай зодолдсон гээд гэртээ орж ирсэн. Ганболд ах нүүр лүү цохихоор нь зөрүүлээд цохьсон гэж ярьж байсан. Тухайн үед нь би гэртээ байсан болохоор Ганболд ахын гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Аль аль нь архи уугаагүй эрүүл байсан. Урд өмнө хэрэлдэж маргалдсан зүйл болж байгаагүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 22/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаар дүгнэлтэд: “1.Ш.Гын биед баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий цөмөрсөн хугаралтай, хамар ясны баруун хажуу хананд гүн цөмөрсөн сэлтэрсэн хугаралтай. Хамрын хэлбэр алдагдсан, хамрын таславч зүүн тийш муруйсан, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд доод зовхи болон ухархай хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3.Эдгээр гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 23-24/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоол, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Ныг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгохыг дурдав.  

Хохирогч Ш.Г нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг гарсан түүнийг Б.Ноос гаргуулж өгнө үү гэдэг боловч хэрэгт авагдсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт 207.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ноос гаргуулж хохирогч Ш.Год олгох, үлдэх 1.793.000 төгрөгийг нотлох баримт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ш.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-н Ныг 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нод оногдуулсан 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос 207.000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймаг Хархорин сумын Нарийн хүр баг, “Баянголын ам” гэх газар оршин суух Майг овгийн Шижээгийн Ганболд /РД:ЙР71092677/-д олгох, үлдэх 1.793.000 төгрөгийг нотлох баримт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ш.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үнээг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нод авсан оршин суугаа газраасаа оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Нод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН