Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2019/00296

 

 

 

 

 

 

 

 

 

201******* 07 2******* 10*******/ШШ201*******/002*******6

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Бодонгууд овогтой ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, 4******* дугаар байрны тоотод оршин суух, Хөхнуур овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Г., нарийн бичгийн дарга Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Г.тэй 200******* онд танилцан улмаар үерхэж хамтран амьдрах болсон. Нэг их удалгүй би жирэмсэн болсноор бидний дундаас хүү 2011.12.2*******-нд төрсөн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй юм. Г. нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн улмаар дахин эхнэр хүүхэдтэй болсны улмаас бид 2015 оноос өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Г. нь энэ хугацаанд эцэг хүнийхээ үүргийг хангалттай биелүүлээгүй. Би Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Г. эцэг хүнийх нь үүргийг ойлгуулж ухааруулах үүднээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хүү д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие Б.тай хамтран амьдарч байсан нь үнэн. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүү мэндэлсэн. Одоогоор ээжийнхээ асрамжид байдаг. Би өөрийн хүү д сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, энэ талаар маргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Бодонгууд овогтой ******* нь хариуцагч Хөхнуур овогт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Б., хариуцагч Г. нар нь 200******* оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй 2015 оныг хүртэлх хугацаанд хамтран амьдарч тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүү төрсөн байх бөгөөд түүнийг эцэг Г.ээр овоглон төрсний гэрчилгээ олгосон, зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарсан, хүү А. одоо эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн 0000725204 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Асралт үйлс өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хуульд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүү А.гийн эцэг Г. болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү А. төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.

Хариуцагч нь хүү А.г өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, **************.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******5.*******6******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 201******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 217.*******00 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 2.614.*******00 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж *******5.*******6******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн хүү ийн г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 1******* нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Хөх нуур овогт ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******5.*******6******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамж *******5.*******6******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА