Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0527/З |
Дугаар | 128/ШШ2022/0488 |
Огноо | 2022-06-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2022/0488
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б******* нарыг оролцуулан Ж.Б*******ны нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 дугаартай тушаалын Ж.Б*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тусгай ажиллагааны газрын Дэд дарга бөгөөд, ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ Нэхэмжлэгч Ж.Б*******н нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 дугаартай тушаалын Ж.Б*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тусгай ажиллагааны газрын Дэд дарга бөгөөд, ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч Ж.Б*******н нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах зэрэг эрхийг олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Б*******ны нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******од нэхэмжлэгч Ж.Б*******наас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд “...төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах ...бүрэн эрхийг олгож байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б*******ны нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 дугаартай тушаалын Ж.Б*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тусгай ажиллагааны газрын Дэд дарга бөгөөд, ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ