Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 146/ШТ2017/00030

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Б-н Дад холбогдох эрүүгийн 201715010024 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, .... настай, ......й, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 4 дүгээр баг, ...... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г овгийн Б-н Д /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Д нь 2017 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутаг ..........гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 3.2 шоометр шинэс мод бэлтгэж байгаль экологид 913.920 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 01 дүгээр сар Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Бөхөн шарын ам” гэх газрын ойгоос мод бэлтгэж унагаах гээд байж байтал хүмүүс ирсэн” гэв.

Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбаатар мөрдөн байцаалтад 2017-03-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “Бөхөн шарын амны Тарвагатай” гэх газрын ойгоос тус сумын иргэн Б.Д нь хууль бусаар мод ургаа мод унагааж,бэлтгэж байгаад газар дээрээ баригдсан юм билээ. Тиймээс газар нутгийн харьяаллаар Бат-Өлзий сумын нутагт хамаардаг учраас хохирогчоор Засаг даргын тамгын газраас намайг томилсон. Хэнтэй цуг бэлтгэснийг мэдэхгүй байна. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

Гэрч 1988 онд төрсөн Чулуунбатын Сонинбаяр мөрдөн байцаалтанд 2017-03-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бөхөн шарын амны Тарвагатай гэх нуруунд Дэлгэрбат нь 1 ширхэг босоо шинэс мод унагах гээд хөрөөдөж байхад нь таарсан. Дэлгэрбат нь ургаа модоо хөрөөдөөд бараагүй бараг 70 хувь хөрөөдсөн байсан. Байгаль хамгаалагч Алтанчимэгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх үед таарсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг очиход ганцаараа байсан. Бид хоёрыг очиход Дэлгэрбат ургаа шинэс мод хөрөөдөж байсан. Ойр хавиар нь хөрөөдсөн мод байхгүй байсан. Модны хожуулууд хэд хэд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 59/ 

Гэрч 1975 онд төрсөн Буянтогтохын Янжиндулам мөрдөн байцаалтанд 2017-04-08-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Дэлгэрбатын өөрийнх заасан модны хожуулууд нь нойтон шинэс модны төрөлд багтаж байна. Мөн ургаа 1 ширхэг модыг хоёр талаас нь хөрөөдөөд унахад бэлэн болгосон байна лээ. Түүний унагасан модны хожуулууд нь шинэ огтлогдсон хожуулууд байсан. Ерөнхийдөө цуулж болохоор модыг унагаж хана унь хийдэг. Газрын унанги модоор цуулж ямар нэгэн модон материал хийж болдоггүй юм....” гэсэн мэдүүлэг / хх 60/,

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх 7/

- Яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотолсон экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 10 дугаартай дүгнэлт, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх 64, 85/,

- Яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны зах зээлийн үнэлгээ /хх 104/,

- Яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн газар нутаг нь тусгай хамгаалалтын газар нутагт хамаардаггүй болох тухай албан бичиг зураглал /хх 81-83/

-  Яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тэвээрлэхдээ ашигласан цүц хөрөө, модон иштэй сүх, цахилгаан хөрөө, мотоциклийг эд мөрийн баримтаар тооцсон, үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэлүүд /хх 16-19, 24-27, 32-35, 40-42, 48-51/

Шүүгдэгч Б.Дыг  2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх 73-75/, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх 76-77/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78/ зэрэг болно.

Б.Д нь 2017 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын амны “Тарвагатай” гэх газар нутгийн ойгоос  зохих зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 3.2 шоометр шинэс мод бэлтгэж байгаль экологид 913.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбаатарын: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “Бөхөн шарын амны Тарвагатай” гэх газрын ойгоос тус сумын иргэн Б.Д нь хууль бусаар мод ургаа мод унагааж,бэлтгэж байгаад газар дээрээ баригдсан юм билээ. Тиймээс газар нутгийн харьяаллаар Бат-Өлзий сумын нутагт хамаардаг учраас хохирогчоор Засаг даргын тамгын газраас намайг томилсон. Хэнтэй цуг бэлтгэснийг мэдэхгүй байна. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-56-57/, гэрч Ч.Сонинбаярын: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бөхөн шарын амны Тарвагатай гэх нуруунд Дэлгэрбат нь 1 ширхэг босоо шинэс мод унагах гээд хөрөөдөж байхад нь таарсан. Дэлгэрбат нь ургаа модоо хөрөөдөөд бараагүй бараг 70 хувь хөрөөдсөн байсан. Байгаль хамгаалагч Алтанчимэгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх үед таарсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг очиход ганцаараа байсан. Бид хоёрыг очиход Дэлгэрбат ургаа шинэс мод хөрөөдөж байсан. Ойр хавиар нь хөрөөдсөн мод байхгүй байсан. Модны хожуулууд хэд хэд байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 59/, гэрч Б.Янжиндуламын: “...Дэлгэрбатын өөрийнх заасан модны хожуулууд нь нойтон шинэс модны төрөлд багтаж байна. Мөн ургаа 1 ширхэг модыг хоёр талаас нь хөрөөдөөд унахад бэлэн болгосон байна лээ. Түүний унагасан модны хожуулууд нь шинэ огтлогдсон хожуулууд байсан. Ерөнхийдөө цуулж болохоор модыг унагаж хана унь хийдэг. Газрын унанги модоор цуулж ямар нэгэн модон материал хийж болдоггүй юм....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг / хх 60/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх 7/, яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотолсон экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 10 дугаартай дүгнэлт, ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх 64, 85/, яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны зах зээлийн үнэлгээ /хх 104/, яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн газар нутаг нь тусгай хамгаалалтын газар нутагт хамаардаггүй болох тухай албан бичиг зураглал /хх 81-83/, яллагдагч Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тэвээрлэхдээ ашигласан цүц хөрөө, модон иштэй сүх, цахилгаан хөрөө, мотоциклийг эд мөрийн баримтаар тооцсон, үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэлүүд /хх 16-19, 24-27, 32-35, 40-42, 48-51/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Дыг зохих зөвшөөрөлгүйгээр  ойд мод бэлтгэж, ойн санд 913.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн модон иштэй сүх 1 ширхэг, цүц хөрөө 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс 300.000 төгрөг гаргуулах, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгож тус тус шийдвэрлэлээ.

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Цогтбаатарт 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-н Дыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 913.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Б-н Дыг 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Даюун” маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч Б.Даас 300.000 төгрөгийг гаргуулан улсын орлого тус тус болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цүц хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан 1 жил 05 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Дад авсан бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН