Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2019/00297

 

2019                   07                     29                                          103/ШШ2019/00297    

 

 

                 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ...... дүгээр хороо, .........дугаар байрны ............ тоотод оршин суух, Бн овогт Мын А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, ..............., ..........хороо, ....... дүгээр гудамжны ......... тоотод оршин суух, Б овогт Д.М холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Анхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Мтай 2010 онд танилцсан. 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин М.М мэндэлсэн. П.М 2014 оноос өөр хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа тул охин Мдоо ааваас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Охин маань 2011 оноос 2014 он хүртэл аав, эмээ, ах дүү нартайгаа хамт өссөн. Миний дагавар хүү П.Мтай таарамжгүй харьцаатай байсны улмаас би П.Мтай маргалдан, зодолдож миний биед гэмтэл учирч байсан. Түүний дараа охинтойгоо Багануур дүүрэгт ирж ээж, хүүтэйгээ цуг амьдарсан. Охин миний асрамжид 5 жил болж байна. Одоо охин минь 8 настай. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 2 дугаар ангид суралцдаг. Энэ 5 жилийн хугацаанд би охиноо аавтай нь холбоо бариулаагүй. Харин 2017 оны 12 дугаар сард аавынх нь ээж, эгч, ах дүү нар дээр нь очиж байсан. Би охин М.Моос гадна өөр эцэгтэй 13 настай хүүтэй, мөн хүнд хагалгаатай өндөр настай ээжтэйгээ хамт ахын байранд түр амьдарч байгаа, өөрийн минь бие хоёр хүнд хагалгаанд орж байсан, нуруунд яс ургалттай, төрөөс өгдөг хүүхдийн 20.000 төгрөгөөс өөр орлогогүй зэргээр амьдралын боломж муу, П.М нь ам бүл арвуулаа, миний охиныг сайн сайхан өсгөөд явах боломжтой айл учраас нэгэнт би П.Мтай хамт амьдрах боломжгүй болсон тул охин М.Мыг аавтайгаа элэг бүтэн амьдраасай гэж бодож байна. Иймд охин М.Мыг эцэг П.Мын асрамжид өгөх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч П.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч М.А-ыншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин М.Мыг өөрийн асрамжид авахыг зөвшөөрч байна. Би Баянхонгор аймагт ажлын шаардлагаар явах болсон учир шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Боржигон овогт М Ань хариуцагч Боржигон овогт ПМт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар охин М.Мын саналыг өмгөөлөгч байлцуулан асуухад аавынхаа асрамжинд амьдрах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна.

Хариуцагч П.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин М.Мыг өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг ирүүлсэн, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.5 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Боржигон овогт М А-ыннэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт ПМт холбогдох иргэний хэрэгт 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Мын Мыг эцэг П.Мын асрамжинд өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ТУЯА