| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00228/И |
| Дугаар | 103/ШШ2019/00245 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2019/00245
| 2019 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 10/ШШ2019/005 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, ******* ТӨ******* ******* тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* дүүргийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, байрлах ******* дүүрэг дэх - дугаар холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.091.944.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* дүүргийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дахь Алба дугаар анги нь 2016 оны 07, 08 сард -ны 40 жилийн ойгоороо ******* Сүлжээ- телевизээр Төрийн төлөө баримтат кино, бичлэг хийлгэж тус телевизээр орон нутагт нэвтрүүлж манай байгууллагын студийн үйлчилгээг авсан байдаг. Студийн үйлчилгээний ажлын хөлсөнд 1.059.454.06 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, нэвтрүүлэг цацагдаж, бичлэгээ авсны дараа авсан үйлчилгээний төлбөр, мөнгөө өгөхгүй удааширч, манай байгууллагад -наас гаргуулах 1.059.454.06 төгрөгийн хохирол учраад байна. Өнгөрсөн хугацаанд дугаар төлбөрөө төлөхийг утсаар холбогдон хэлж, төлбөрөө төлөх тухай албан тоот, холбогдох нэхэмжлэх, нэвтрүүлсэн бичлэгүүдийг хавсарган явуулж байсан боловч төлбөрөө хийгээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ерөнхий ******* дахь Алба дугаар ангиас манай ******* Сүлжээ- студийн үйлчилгээний төлбөр 1.059.454.06 төгрөг, наториатын зардал 2500 төгрөг, нийт 1.091.944.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хорих дугаар анги нь 2016 онд байгууллагынхаа ойн хүрээнд манай байгууллагаар баримтат кино, клип хийлгүүлсэн байгаа. Төрийн төлөө киноны төлбөрийг ЗДТГ хийсэн, одоо хийлгэсэн клипний төлбөрийг төлөөгүй. Би 2017 онд энэ байгууллагад ажилд ороод авлага тооцоогоо шүүж үзэхэд анги дээр төлбөр гарч ирсэн. Тухайн төлбөрийг яагаад аваагүй талаар хүмүүсээс асуухад бичлэгээ хийчих, дараа нь төлбөр тооцоогоо хийнэ гэж хэлсэн байсан. Манай байгууллагын санхүүгийн тайлан блансад яаж тусгагдсан талаар сайн мэдэхгүй байна, авлагаар тусгагдсан байх гэж бодож байна, энэ бичлэгийг манайх хийсэн гэж надад хэлсэн, гэхдээ энэ талаарх бичгийн баримт байхгүй, өөрсдөө клип, нэвтрүүлгээ бэлдээд манайхаар цацуулсан эсэхийг хүмүүсээс лавлаж болохгүй юу. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс ихэнх нь ажлаасаа гарсан байгаа болохоор утсаар л асууж лавласан. Эдний байгууллага манайд клип, баримтат кино хийлгэх талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн эсэх, энэ талаарх баримт байгаа үгүйг мэдэхгүй байна гэв.
Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* Холбооны газар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № дугаар албан бичгээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ******* дахь Алба дугаар анги / 2016 оны нэршлээр/-ийн тухайн үеийн гэрээ хэлцэл, санхүүгийн баримт бичгийг шалган үзэхэд ******* ******* ******* ******* ******* Холбооны газартай ямар нэгэн ажил үйлчилгээ авах гэрээ байхгүй, манай байгууллагын 2016 оны жилийн эцсийн тайланд газартай үүссэн өр, төлбөр байхгүй байсан. Манай байгууллага 2016 онд 0 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд өөрсдөө баримтат кино, клип хийсэн. 2019 онд манай байгууллага дээр нэхэмжлэх, нэг CD-ний хамт ирсэн. Энэ CD-н дээр байгаа дугаар анги гэсэн бичлэг, клип нь манай байгууллагын өөрсдөө хийсэн бичлэг, клип байна. Бичлэг, клипэн дээрх тайлбарлагч нь манай байгууллагад ажилладаг гэдэг залуугийн дуу хоолой байна. Манай байгууллагаас эдний байгууллагад хандаж клип, бичлэг хийлгэх талаар явуулсан албан бичиг, тоот ч байхгүй байсан. Гэнэт төлбөр тооцоо гарч ирсэн, 2016 онд манай байгууллагатай энэ талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй, санхүүгийн баримтад өглөг тусгагдаагүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* дүүргийн Холбооны газар нь хариуцагч ******* дүүрэг дэх - дугаар холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.091.944.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага нь ******* дүүргийн Холбооны газраас ажил үйлчилгээ авах хүсэлт гаргаагүй, гэрээ байгуулаагүй, санхүүгийн үр дүнгийн тайланд өр төлбөр тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага 1.091.944.06 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
******* дүүргийн Газар нь ******* дахь - дугаар ангийг байгууллагынхаа 0 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2016 оны 07, 08 сард Төрийн төлөө баримтат кино, бичлэг хийж Сүлжээ- орон нутгийн телевизээр нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж түүнтэй *******той төлбөрийн жагсаалт, тооцооны баримт, төлбөр барагдуулах тухай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, CD зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
Нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шаардлагаа кино, бичлэг хийлгэсэн ажлын хөлс гаргуулах гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэх дээр зар 96.140.6, нэвтрүүлэг 96.140.6 гэж нэхэмжилсэн, СD дээрх бичлэгүүдийг шүүх хуралдаан дээр талуудад үзүүлэхэд хариуцагч байгууллагын төлөөлөгч -р анги, Албаны клип гэсэн гарчигтай бичлэг клипийг манай ангийнхан өөрсдөө хийсэн, тайлбарлагч, дуу оруулсан хүн нь манай албан хаагч , харин -ын 95 жилийн түүхэн ойд зориулав гэсэн гарчигтай клипийг манай Ерөнхий газраас хийж ирүүлсэн клип байна гэж тайлбарласныг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаар няцааж чадаагүй, ******* дүүргийн 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайлан блансад дугаар ангиас 1.059.454 төгрөгийн авлагатай гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай хамтран ажиллах, ажил үйлчилгээ авах талаар хүсэлт ирүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, дугаар ангийн санхүүгийн үр дүнгийн тайланд ******* дүүргийн газарт 1.059.454 төгрөгийн өр төлбөртэй талаар тусгагдаагүй, байгууллага хоорондын өр авлагын талаарх тооцоо нийлсэн баримтгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүссэн нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* дүүргийн Холбооны газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй *******той баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 8 дугаар зүйлийн 8.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнө гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх зааснаар******* ******* ******* ******* ******* дүүргийн Холбооны нэхэмжлэлтэй, ******* дүүрэг дэх - дугаар холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.091.944.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 29.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ