| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00463/И |
| Дугаар | 103/ШШ2019/00438 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2019/00438
20*******9 *******0 29 *******03/ШШ20*******9/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******9******* онд Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 3, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******99******* онд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн эрэгтэй, ******* дунд боловсролтой, мэргэжилтэй, экскаваторын ажилтай, ******* дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны *******6 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******9 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 20*******3 онд тай танилцаж улмаар 20*******3 оны 9 сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 20************** оны 2 сарын **************-ний өдөр охин Ингүүн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 8 сар гаруй хугацаанд тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин маань эх миний асрамжинд амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн эцэг эх нь харилцан тохиролцсоны үндсэн дээр охин Ингүүнийг эх асрамжинд үлдээхээр болсон тул аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр зан харьцааны хувьд огт таардаггүй, ээж нь бидний амьдралд хэт их оролцдог, янз бүрийн шалтаг шалтгаанаар байнгын хэрүүл маргаантай байдаг. Хамтдаа 3 жил амьдарсан. намайг байнга дарамталдаг, миний хувийн эрх чөлөөг боогдуулаад, ажил төрөл хийх гэхээр хийлгэдэггүй, ийш тийшээ явах гэхээр хардаж сэрдээд байдаг, ажил хийхгүй гэрээсээ гаргахгүй байлгах санаатай, мөнгө төгрөгөндөө намайг оролцуулдаггүй, миний оролцоо гэж ерөөсөө байхгүй, ээжтэйгээ ярилцаад бүх асуудлыг шийддэг, ээжийнхээ үгнээс гардаггүй, миний хувьд харилцан бие биенээ хүндлээсэй гэж боддог, гэтэл ямар ч хүндлэл байхгүй, уул нь анх 20 настайдаа хайр сэтгэлийн холбоотой болоод гэр бүл болсон, тэгээд яваандаа зан чанар нь таалагдахаа больсон, одоо эргэж амьдрах хүсэлгүй байгаа. Тусдаа амьдарснаас хойш эргэж нийлье гэж бодсон удаа байгаа. Гэтэл чамайг манай ээж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тийм болохоор эргэж ирээд хэрэггүй гэж хэлсэн. Эдний ээж хүүгээ өөр хүнтэй суулгана гэж ярьдаг, тийм болохоор гэрлэлтээ цуцлуулна, хүүхэддээ тэтгэлэг авна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би тай танилцаж 20*******3 оны 9 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20************** оны 2 сарын **************-ний өдөр охин Ц.Ингүүн төрсөн. Энэ хамтран амьдрах хугацаанд бидний хооронд зан харилцааны таарамжгүй байдлаас болж хамтран амьдрах боломжгүй болсон. 20*******8 оны сүүл үеэс эхлэн 9 сар гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа. Тэг үеэс хойш охин Ингүүн эх Г. асрамжинд байна. Бид цаашид хамт амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид харилцан тохиролцож охин Ингүүнийг эх Г. асрамжинд үлдээх болсон тул би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа ялихгүй юман дээрээс л байнга маргалддаг байсан, энэ хүн өөрөө хүнтэй ерөөсөө таардаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, хэд хэдэн газар ажилд орж үзсэн, хүнтэй таарахгүй болохоор төд удалгүй ажлаасаа гарчихдаг, өөрөө байнга л чамаас сална, чамтай амьдрах сонирхол байхгүй гэдэг. Манай ээжийн хувьд хааяа ирж тэг ингэ гэж хэлдэг, тэрнээс байнга оролцоод байддаггүй, ээжтэйгээ зөвшилцөх юм байлгүй л яахав, би салснаасаа хойш утсаар ярьсан, ганц нэг уулзсан, гэртээ ир, хоёулаа эв зүйгээ ололцоё гэхээр ирэхгүй ярилцахгүй болохоор эв зүйгээ яаж ололцох вэ дээ одоо эргэж амьдрахгүйгээр шийдсэн гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч А. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 20*******3 онд танилцаж 20*******3 оны 9 сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 20************** оны 2 сарын **************-ний өдөр охин төрүүлсэн болох нь **************0*******000**************2 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, **************0*******000*******30 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь ******* жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байдаг байсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж 8 сарын хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээхтухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан бөгөөд охин эх гийн асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , 3******* дугаар зүйлийн 3*******.******* дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлгийг гаргуулж охин тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.******* дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.******* дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхэд нь эцэг тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.******* хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 63 дугаар зүйлийн 63,*******,*******, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******06.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас *******06.068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ