Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2020/0006

 

2020            01          0*******                                   10*******/ШШ2020/00006         

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Гэндэн овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* станц,

           Хариуцагч: ******* СӨХ,

           Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, Боржигин овогт нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч ******* станц ТӨХК-ийн төлөөлөгч Ё., хариуцагч ******* СӨХ-ны захирал Д., хариуцагч С., иргэдийн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга  Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд  өгсөн  тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө унтаж байтал буудаж байгаа мэт чимээ гарч удалгүй манай гал тогооны өрөөний ханыг дагаад дээд айлаас их ус орж ирсэн. Би хувцсаа өмсөөд гарах хооронд манай гэрийн бүх өрөөнд ус гоожоод ирсэн. Би цахилгаанаа салгаад дээд айл руу ороход гэр нь уур манан болсон, шалаар нь битүү ус болчихсон эхнэртэйгээ усаа шавхаад зогсож байсан.

Удалгүй станцын ажилчид дуудлагаар ирсэн боловч подволын түлхүүр олдохгүй байна гээд нэлээн хугацаа алдаж байж усаа хаасан. Манайх гэртээ 2 жилийн өмнө засвар хийсэн байсан. Үүдний шкафанд байсан бидний бүх хувцас, бичиг баримт, хөнжил гудас, хивс дрож бүгд норсон одоо ч зарим нь хатаж амжаагүй байна. Бид 7 хоног гэрэл цахилгаангүй амьдарсан. Эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байсан боловч эвлэрч чадаагүй. Хариуцагч С. засварын материалыг, О. засварын мөнгийг өгөхөөр ярилцсан боловч санал болгосон мөнгөн дүн дээр тохиролцож чадаагүй. О. *******00.000 төгрөг өгье гэсэн боловч амьдрал дээр хоёр өрөө байрыг 1.000.000 төгрөгөөр засвар хийж байгаа. Миний зүгээс гурван хариуцагчийг гурвууланг нь буруутай гэж үзээгүй. Хэний буруутай үйлдлийн улмаас надад хохирол учирсан гэдгийг шүүхээр тогтоолгож, буруутай этгээдээс ******* сая төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Яагаад “******* станц” ТӨХК-ийг хариуцагчаар татсан бэ гэхээр биднээс дулааны мөнгө авдаг, дуудлага өгөхөөр бас мөнгө авдаг. СӨХ нь засвар, үйлчилгээ хийнэ гэж мөнгө авдаг. Миний бие олон жил амьдарсан хүний хувьд ус алдвал усны хаалтаар усаа хаадгийг мэднэ. Гэтэл энэ хаалт нь байхгүй. Ийм зүйлээс болж над шиг олон оршин суугчид хохирдог байх. Хэн нь буруутай гэдгийг нь  тогтоож өгнө үү  гэв.

Хариуцагч ******* Станц ТӨХК-ийн төлөөлөгч Ё. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Л.******* нь дээд айлаас ус алдсны улмаас гэм хор учирсан хэмээн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг судлаад үзэхэд манай байгууллага тухайн гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд ******* дугаар байрны тоотод оршин суугч иргэн С. нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан тул учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай станцын ажилчид дуудлагын дагуу очиж С.гийн өмчлөлийн орон сууцны паарыг шалгаж үзэхэд гал зууханд байсан паарыг дур мэдэн өөрчилж, тагтанд тавьсан байсан. Орон сууцны үндсэн бүтэц, шугам хоолойг өөрчилснөөр шугам хоолойгоос ус алдах нөхцөлийг бүрдүүлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.7-д зааснаар шугам хоолойн бүтцийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авч өөрчлөх ёстой байсан. Гэтэл С. нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авалгүйгээр үндсэн хийц, шугам хоолойг өөрчилсөн. Эрчим хүчний яамны 200******* оны *******7 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад мэргэжлийн хяналтын байгууллагын эрчим хүчний хяналтын байцаагч нь айл өрхийн эрчим хүч, шугам сүлжээнд хяналт тавих, зөвлөгөө зөвлөмж өгөх үүрэгтэй. Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын байцаагч дагнан хариуцдаг. Гэтэл хариуцагч С. ямар ч байгууллагад хандалгүйгээр шугам, сүлжээг өөрчилсөн.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25******* тогтоолоор батлагдсан журамд эрчим хүч хэрэглэгч нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байхаар заасан байдаг.  Энэ дүрмийг улс орон даяар нэг мөр дагаж мөрдөж байгаа, захиргааны хэм хэмжээний акт. Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.8-д зааснаар эрчим хүч хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг. Халаалтын улирал эхлэхээс өмнө буюу жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө халаалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шалгах чиг үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч С. биелүүлээгүй байна. СӨХ нь сууц хоорондын талбай, хонгил зэрэг дундын өмчлөлийн талбайг хариуцахаар заасан. Иймээс манай байгууллага иргэдийн үндсэн болон төв шугам гэмтсэний улмаас учирсан хохирлыг хүлээхээс бусад хохирлыг хариуцахгүй гэсэн тайлбараа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ******* СӨХ-ны захирал Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийтийн байранд засвар үйлчилгээ хийхээр оршин суугчдаас хураасан мөнгөөр нэг хүний хохирлыг барагдуулах боломжгүй. Тухайн өдөр буюу  2019 оны 10 дугаар сарын   21-ний өдрийн өглөө 6 цагийн орчимд буу дуугарч байгаа мэт чанга дуу гарч, ус алдсан гэж нэхэмжлэгч болон хариуцагч С. нар надад хэлсэн. “******* ” СӨХ-ны ******* дугаар байрны тоотод оршин суух С. нь шугам, сүлжээг зөвшөөрлийн дагуу суулгаж, ашиглаагүй болохыг хариуцагч байгууллагын төлөөлөгч сая дурдлаа. Бодит байдал дээр хоёр иргэн хоёулаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бүтэц зохион байгуулалтыг эвдсэн. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцныхаа гал тогооны ханыг нураасан. Харин хариуцагч гал тогооныхоо паарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тагт руугаа гарган зөөсөн, ус алдах эрсдэлийг бий болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс ус алдаж, засварчин ирэх үед подволын түлхүүр байгаагүй гээд “******* ” СӨХ-г буруутгаад байгаа. Хэдий түлхүүр байгаагүй ч гэсэн “******* станц” ТӨХК-ийн засварчин хаалгыг эвдэж орж, ус алдалтын эсрэг арга хэмжээ авч зогсоосон. Харин тухайн үед дуудлагаар ирсэн засварчин нь шинэ засварчин байж таарснаас болж усыг хааж чадалгүй хугацаа алдсан. Тухайн үед түлхүүргүйн улмаас *******0, 40 минут ус алдсан гэдэгтэй санал нийлэхгүй. СӨХ нь нийт оршин суугчийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Орц, гадна тохижилтын цэвэрлэгээ, үйлчилгээг хийх үүрэгтэй болохоос нэг иргэнд учирсан хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Шугам, сүлжээний босоо тохируулгыг төгсгөлийн цэг дээр хааж байх ёстой байдаг. “******* станц” ТӨХК нь өвлийн бэлтгэлээ хангаж орон сууцнуудыг шалгах ёстой байтал шалгаагүй гэв.

Хариуцагч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би засварын материалыг гаргаж өгье гээд засварын мөнгийг СӨХ-оор гаргуулахаар О.тай ярилцаж байсан боловч тохиролцоонд хүрээгүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй паараа өөрчилсөн миний буруутай үйлдлийн улмаас ус алдсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчээс байрны засварын мөнгө ******* сая төгрөгийг нэхэмжилж орж ирсэн, миний хувьд ******* сая төгрөгийг өгөх боломжгүй байна. Харин гэм хор учруулсны төлбөрийг шинжээчийн гаргасан үнийн дүнгээр нэхэмжлэгчид төлөхийг  хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь :

 

             Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* станц, ******* СӨХ, С. нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

   Хариуцагч С. нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй орон сууцны үндсэн бүтэц, шугам хоолойг өөрчилснөөр ус алдсаныг хүлээн зөвшөөрч шинжээчийн гаргасан дүгнэлтээр хохирлыг төлнө гэж, хариуцагч ******* станц, ******* СӨХ нь ус алдахад тухайн байгууллагын гэм буруутай үйлдэл байхгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус  маргаж байна.

 

             Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

       

                Хариуцагч С.гийн оршин сууж байсан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоот байрны паар задарсанаас болж доод давхарын айл болох ******* дугаар байрны ******* тоотод ус алдаж  унтлагын өрөө, коридор, гал тогооны өрөөнүүдийн тааз шарлаж, ханын цаас хуурч унан  нэхэмжлэгчид 80*******.950 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, “Сэлэнгэ Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний төлбөр хураасан баримт, ******* дугаар байрны ******* тоот байрны ус алдсаны дараах  байдлыг харуулсан фото зургууд зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

               Сэлэнгэ Эстимэйт ХХК-иас ирүүлсэн шинжээчийн “Хөрөнгийн хохирлын үнэлгээний 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 485 дугаартай тайлангаар” нэхэмжлэгч Л.******* эд хөрөнгөд учирсан хохиролын хэмжээг 80*******.950 төгрөг гэж тогтоож шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч дахин шинжээч томилуулах хүсэлт ирүүлээгүй, атлаа ******* сая төгрөгний хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

             Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт  сууц өмчлөгч нь “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.7 дахь хэсэгт “шугам хоолойн бүтцийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөхгүй байх”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25******* тогтоолоор батлагдсан журамд “эрчим хүч хэрэглэгч нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй”, Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.8 дахь хэсэгт “эрчим хүч хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцахаар” тус тус заасан  бөгөөд хариуцагч С. нь өөрийн өмчлөлийн орон сууц болох ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоот орон сууцны шугам сүлжээний бүтэц зохион байгуулалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өөрчилсөний улмаас дулаан дамжуулах паар задарч их хэмжээний халуун ус алдаж доод давхарын оршин суугч нэхэмжлэгч Л.******* өмчлөлийн орон сууцанд ус нэвтрэн орж хохирол учирсан, хариуцагч С. нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтогдож байна.  

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.5 дахь хэсэгт “гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагч С.гийн гэм буруутай үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байх тул ******* станц болон ******* Сөх-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

         Түүнчлэн   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ******* өргөө СӨХ-г подвалын түлхүүрийг бэлэн байлгаагүйгээс ус  ихээр алдах үндэслэл болсон, станцыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 6 цаг 10 минутын орчимд дуудлага өгсөн байхад хугацаа алдаж ирсэн  гэж тус тус буруутгах үндэслэлээ тайлбарлаж байгаа бөгөөд талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар  подволын түлхүүр олдохгүй болохоор нь 5 орчим  минутын дараа засварчид хаалгыг нь эвдэж орсон, болон ******* Холбооны Газрын тодорхойлолтоор станцын 70212626 тоот утсанд  өглөөний 6 цаг 10 минутанд ирсэн дуудлага бүртгэгдээгүй, ******* дулааны Станцын рапортын дэвтэрт 6  цаг 20 минутанд  ус алдсан талаар засварчин явуулж 6 цаг *******5 минутанд подвалын хаалгыг  эвдэлж усыг хаасан гэх үйл баримтууд тус  тус тогтоогдож байх тул  нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол нэмэгдэхэд хариуцагч ******* өргөө СӨХ болон  станцын буруутай үйлдэл нөлөөлөөгүй байна гэж  үзэв.

  

Иймд хариуцагч ******* өргөө СӨХ болон ******* станцад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч С.гаас гэм хорын хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 80*******.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.1, дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 80*******.950 төгрөгт ноогдох  улсын тэмдэгтийн хураамж 2*******.845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,  шинжээчийн зардал *******0.000 төгрөгийг  гаргуулж, Сэлэнгэ Эстимэйт” ХХК-д тус тус  олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч гаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 80*******.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.196.050 төгрөгийг, ******* Станц ТӨХК,  *******- Сөх нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 2*******.845 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

          *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  5******* дугаар зүйлийн 5*******.1.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний ажлын хөлс *******0.000 төгрөгийг “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Төрийн банкин дахь *******4567 тоот дансанд тушаахыг хариуцагч С.д үүрэг болгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                П.ЦЭЦЭГДУЛАМ

                                     ШҮҮГЧИД                                               П.ТУЯА

      Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ