| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00473/И |
| Дугаар | 103/ШШ2019/00524 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2019/00524
2019 12 06 10/ШШ2019/0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, *******, ******* ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ам бүл 7, дүүргийн дугаар , дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дугаар , , өөрийн байранд байрлах, ХХК,
Хариуцагч: 19 онд Говь- аймгийн суманд төрсөн, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , дүүрэг, дугаар 1 дүгээр байрны 2 тоотод оршин суух, ХХК-ийн ажилтай, ,
Хариуцагч: 19 онд аймгийн суманд төрсөн, эмэгтэй, *******, боловсролтой, мэрэгжилтэй, ам бүл , дүүрэг, дугаар 1 дүгээр байрны 2 тоотод оршин суух, бүрд ХХК-д ажилтай овогтой нарт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.9*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Д., П., гэрч , шүүх хуралдааны ******* бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 197 онд гэрлэж, ханийгаа насан өөд болтол буюу 20 оны 0 сарын 07-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Бид 201 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 20 оны 0 сарын 07-ны өдрийг хүртэл ХХК-ийн дүүргийн дугаар , хэсэгт байрлах манаж, энэ компанийн манаачаар ажилласан. Хань бид хоёрыг ажиллаж байхад компанийн Д. та нар бол манай компанийн ууган ажилчид гэдэг байсан. Бид хамтдаа сарын *******.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Нийт ажилласан хугацааны цалингаас сарын цалин буюу 5.9*******.000 төгрөгийг аваагүй. Цалин өгөхгүй хугацаа хоцроогоод байхаар нь өвгөн бид хоёр д гомдол мэдүүлэхэд Д., түүний эхнэр П. нар хамт байж байгаад бидэнд санаа зоволтгүй ажлаа хийцгээж бай, бид т барих гэж байгаа орон сууцнаас дор хаяж 1 өрөө байрыг та нарт цалинд чинь тооцож өгнө гэж хэлж байсан. Бид энэ үгэнд нь итгээд удаан хугацаагаар цалингүй ажилласан. Барилга баригдахгүй байхаар нь бид цалингаа нэхэхэд бага багаар мөнгө өгөөд, үлдэгдэл цалинг чинь өгнөө л гээд байдаг. Өвгөн маань 20 оны 0 сард нас барсан. Үүнээс хойш би бие тааруу учир манаачаар ажиллахаа больсон. ХХК-ийн ажилтан П.ийн эцэг эхтэй бид нутаг нэгтэй, бие биенээ сайн мэдэх хүмүүс учир энэ хүүхдүүдэд итгээд цалин хөлсгүй удаан хугацаагаар ажилласан. Гэтэл аав ээжтэйгээ адил биднийг ингэж хохироож байгаад гомдож байна. Би бусдаас авсан мөнгөө нэхэхгүй гар дээр авсан цалингаа хасаад аваагүй цалин хөлс буюу сарын цалин 5.9*******.000 төгрөгийг ХХК, , нараас гаргуулж өгнө үү. Өмнө шүүхэд 2018 оны 09 сард энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй хэмээн нэхэмжлэлийг буцаасан. Шүүхэд хандаж 2018 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрийн дагуу 2019 оны 10 сарын 08-ны өдөр дүүргийн дугаар ны хэсгийн мөрдөгч, Д.ын хаягийг тогтоосон тухай албан тоотоор мэдэгдсэн гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай өвгөнийг манаачаар ажиллаж байх эхний үед цалингаа тогтмол өгч байсан, сард *******.000 төгрөгөөр цалинждаг байсан. Цалингаа бэлнээр авчирч өгдөг байсан. 201 он гараад цалингаа тогтмол өгөхөө больсон, баяр ёслолоор өгдөг болсон, манай өвгөн дэвтэр дээрээ авсан цалингаа тэмдэглэдэг байсан боловч одоо дэвтэр нь олдохгүй байна. Аваагүй цалин хөлсөө нэхэхэд өгнө гэдэг байсан. 2015 оны 08 сарын 27-нд манай өвгөн оос .*******0.000 төгрөг зээлж охиндоо өгсөн. 20 оны 07 сарын 9-нд *******0.000 төгрөг өгсөн, тэрнээс хойш 20 оны 0 сард манайд ирсэн, цалин мөнгөний талаар ярьсан, удалгүй манай өвгөн нас барсан. ажил явдалдаа хэрэглээрэй гээд 100.000 төгрөг надад өгөөд та үргэлжлүүлээд манаачаар ажиллаж болно гээд явсан. 20 оны 09 сард тэй отгон хүүгээ дагуулаад очиж уулзсан, цалин мөнгө орж ирэхээр тооцоогоо дуусгана гэж хэлсэн боловч өгөөгүй он гарсан. 2018 онд энэ хүмүүс ямар ч холбоогүй болсон, мөнгө төгрөгөө өгөх байлгүй гэж харсан. Манай өвгөн эдний байгууллагад манаачаар ажиллаж байсан, би хашааны хог цэвэрлэх хааяа хоол хийж өгөх ажлуудыг өөрөө сайн дураараа хийдэг байсан, тэрнээс миний хувьд манаач хийдэггүй байсан гэв.
Хариуцагч Д., П. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид 201 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 20 оны 0 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд В. хань дүүргийн дугаар нд байрлах үйлдвэрт манаачаар түр ажиллуулсан. Ажиллуулах хугацаандаа ХХК албан ёсны гэрээ хийж ажиллуулаагүй, түүнтэй тохиролцож цалинг тухай бүрт нь өгч байсан. Манай үйлдвэр 20 оны 07 сараас 09 сар хүртэл, 2018 оны 07 сараас 09 сар дуустал түр хугацаагаар ажиллаж байх үед манай үйлдвэр дээр ирж ус авдаг, манай хүмүүстэй уулздаг байсан гэдэг. Энэ үед бидэнд хандаж цалин тооцоо байгаа талаар хэлж уулзаагүй юм. Харин бидний хаяг, утасны дугаар түүнд байсан байтал Д. намайг цагдаагаар эрэн сурвалжлуулж, нэр хүндэд халдаж гутаасанд гомдолтой байна. Үүнээс болж Д. миний биед тархинд харвалт өгөх шахаж эмчилгээ хийлгэсэн тул зардлаа нэхэмжлэх болно. Анх үйлдвэр байгуулж байхад манай тогооч байсан Дархисүрэнтэй удаа дараа уулзаж, тэтгэврийн хөгшин биднийг ажилд авч туслаач гээд байхад нь нэг нутгийн хүмүүс юм байна гээд тэдэнд тусалж нөхрийг нь сахиул болгож авсан. Сахиул хийж байх үед нь нүүрс, цахилгаанаар хангаж байсан. Гэтэл нь манай үйлдвэр дүүргийн хэлтэст, газрын албанд бүртгэлтэй, бидний хаяг, утас тэнд байдаг байтал цагдаагаар эрэн сурвалжлуулж худлаа хэлж яваад нь гомдол гаргана. Үнэхээр цалин хөлсний тооцоо байсан бол бид уулзаж түүнд цалингийн тооцоо хийж болох байсан гэжээ.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг гэртээ хаяг дээрээ байсаар байтал шүүхэд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулсан, миний бие өвдөөд ажлаа хийхгүй байсан ч гэртээ байж л байсан. Би энэ хүний нөхөр той гэдэг хувь хүнийхээ хувьд ярилцаж тохиролцоод манаачаар ажиллуулж цалин хөлсийг тогтмол өгч байсан, бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй, харин өвгөн гуйгаад байхаар нь охин нь .*******0.000 төгрөг хүүтэй зээлдүүлсэн, баримт нь байгаа, тэр мөнгийг цалингаас нь суутгана гэж тохиролцсон байсан боловч суутгаагүй, өвгөн гэнэт нас барсан. Би Бумцэнд гэдэг хүнийг ажилд аваагүй, энэ хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, манай компанид ажиллаж байгаагүй, тийм болохоор энэ нэхэмжлэлийн хувьд манай компани, би, манай эхнэр хариуцагч биш. Урд нь надад цалин хөлсний талаар нэг ч удаа ярьж байгаагүй, гэнэт намайг цагдаагаар эрэн сурвалжлуулаад машинтайгаа явж байсан чинь зогсоогоод монгол даяар эрэн сурвалжилсан гээд барьж авсан, энэ байдлаас болоод миний бие муудсан, ийм тооцоо байгаа гэдгийг энэ намар л мэдэж байна. Надад их хүндрэлтэй байна, юу ч хэлэхгүй байснаа гэнэт тооцоо гээд гаргаад ирэхээр гайхаж байна. Эдний охины ааваараа авахуулсан .*******0.000 төгрөг хүүтэйгээ нийлээд 5 сая гаран болсон, охин маань Солонгос гарах гээд мөнгө хэрэг болоод байна ахдаа туслаач гэхээр нь .*******0.000 төгрөг өгсөн, энэ мөнгөө олж авч чадаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бид хоёрын хооронд тооцоо байхгүй хөлсийг тухай бүр өвгөнд өгч байсан. 20 он гараад би өөрөө урагшаа эмчилгээнд явсан учраас зарим үед сар сард нь өгөөгүй байж болно, гэхдээ тооцоо байхгүй, харин би зээлдүүлсэн .*******0.000 төгрөгөө хүүтэй нь охиноос нь нэхэмжилж шүүхэд хандана гэж бодож байгаа. Намайг өвчтэй үед манай компани эзэнгүй байгаагүй, манай дүү нар ажиллуулж байсан, би эмчилгээ хийлгээд тэр бүр ирдэггүй дүү нараа байлгадаг байсан, надад орлогоо нуугаад өгөхгүй гээд байх шалтгаан байхгүй гэв.
Хариуцагч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ үйлдвэр 201 онд байгуулагдсан, гуайг манаачаар ороход би байгаагүй. 2015 онд манай нөхөр осолд ороод бие нь өвдөөд ирж чадахгүй болоод би хааяа ирдэг байсан. 20 оноос манай дүү, 2018 онд ын төрсөн дүү ирж хариуцан ажиллуулж байсан. Надад энэ асуудал огт хамааралгүй, нутгийн хүмүүс өөрсдөө гуйгаад байхад нь анх ажилд авсан, цалин хөлсний талаар би мэдэхгүй, би бол хариуцагч биш, компани дээр хүмүүс байсаар байхад ирж уулзаагүй байж манай нөхрийг эрэн сурвалжлуулаад, шүүхэд нэхэмжлэл гаргаж, намайг хариуцагчаар татсанд гомдолтой байна гэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК, Д., П. нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.9*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь нь ХХК болон , нартай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, түүний нөхөр ийг компани биш гэж иргэний хувьд амаар тохиролцож манаачаар ажиллуулан цалинг тухай бүр бэлнээр өгч байсан, ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.-д Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчид холбогдуулан гаргасан бөгөөд нэг хариуцагч буюу ХХК нь дүүрэгт байрладаг, 2 хариуцагч нь Улаанбаатар хот дүүрэгт оршин суух албан ёсны хаягтай боловч нэхэмжлэгч нь хуулийн этгэ байрлан, үйл ажиллагаагаа явуулдаг газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн хэргийн харьяалал зөрчөөгүй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч В. гэр бүл талийгч н., Д. нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд н. манаачаар ажиллаж байсан, сард *******.000 төгрөгийн цалин авч байсан үйл баримтад талууд маргаагүй байна.
Хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө., 60.2-д Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.
Хариуцагч Д. нь хөлсийг сард *******.000 төгрөгөөр тохиролцож, хөлсөөр ажиллагч н.ид сар бүр бэлнээр олгодог, цалин хөлс олгосон талаар ямар нэгэн эрхийн акт үйлддэггүй байсан талаар тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг ойлголт нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, тухайн ажилтны хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм.
Иргэний хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.-д Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ.
Манаачийн үүрэгт ажлыг гүйцэтгэж түүндээ тохирсон цалин хөлс авах эрх нь тухайн хөлсөөр ажиллагчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх ба хөлсөөр ажиллагч, ажиллуулагч хоёрын хооронд үүссэн үүргийн харилцаа нь үүрэг гүйцэтгүүлэгч н. нас барснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.2, 20.1. т заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлал хийгдэхгүй юм.
Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй, түүнчлэн н. нь хөлсөөр ажиллах хугацаандаа хэдэн төгрөгийн цалин хөлс авах ёстойгоос хэдэн төгрөгийг авсан, хэдэн төгрөгийг аваагүй эсэх талаар бичгийн болон бусад ямар ч нотлох баримтгүй, нэхэмжлэгч нь н.ийн өмнөөс түүний ажиллаж байхдаа аваагүй цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 110.1******* төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 1, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1., 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар овогт нэхэмжлэлтэй, ХХК, , нарт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.9*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 110.1******* төгрөг төлөхөөс дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 10/ШЗ2019/001 захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ