Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0479

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*******аас Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******д холбогдуулан гаргасан “2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №29 тоот  прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*******ы дүгнэлттэй Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******д холбогдуулан  “2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн  хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* нь прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*******аас Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******д холбогдуулан гаргасан “2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” “торгох, 300 нэгж” гэж, 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                              ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ