Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч О.А, Б.Б, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001200270 дугаартай (эрүүгийн 2535000000024 дугаартай хэргийг нэгтгэсэн) хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт О-ын А (РД: ....), 1999 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, хүүхдүүдийн хамт .... аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ын М (РД: ....), 1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр ... айлын ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ийн Б (РД: ...), 1998 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “шүүгдэгч О.А, Э.М, Б.Б нарыг бүлэглэж Увс аймгийн Өлгий сумын Хондлой гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Мг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар;

- Шүүгдэгч Э.М, Б.Б нарыг бүлэглэж Увс аймгийн Өлгий сумын Хондлой гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

- Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2.33 промиль согтолтой “Toyota corolla axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай автомашин жолоодсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас), хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас), согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 17-25 дугаар хуудас), хохирогч Д.М-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас), хохирогч Ц.Б-ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 77-78, 80 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), гэрч Ш.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), гэрч Ш.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар хуудас), гэрч П.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас), Увс аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас), Увс аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас), шинжээч эмч Б.Ө-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрч Б.Б-гийн мэдүүлгүүд (3 дахь хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас), гэрч А.Ц-гийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудас), гэрч Б.Гийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч Ж.Б-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23 дугаар хуудас), согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шийтгэврийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсанд тооцуулсан;

- Хохирогчийн өмгөөлөгч: Нэгдүгээр хавтаст хэргээс хохирогч Д.М-гийн өвчний түүх (хавтаст хэргийн хавтасны 28-41 дүгээр хуудас),  2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас), 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас), хоёрдугаар хавтаст хэргээс гэрээ (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), Хотгор зам ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), дансны хуулга (хавтаст хэргийн 69-78 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах үйл баримтыг тогтоов.

2.1. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч О.А, Э.М, Б.Б нар бүлэглэж Увс аймгийн Өлгий сумын Хондлой гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас);

- Шүүгдэгч Э.М, Б.Б, О.А, хохирогч Д.М нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 17, 23-25 дугаар хуудас);

- Хохирогч Д.М-гийн “...2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад нагац ах З.О-ын эзэмшлийн “Istana” загварын, 33-55 УВА улсын дугаартай автомашин жолоодож, хамт ажилладаг Ш.Б, Ц.Б, н.Г, Ш.Б-ын төрсөн дүү Х, Н нарын хамт Улаангом сумаас Ховд аймгийн Чандмань сум руу явах гэж байтал танихгүй гурван залуу, нэг хүний зардалд 40’000 төгрөг өгч Ховд аймгийн төв орохоор тохиролцсон. 

...Ард сууж явсан танихгүй залуу “бууж бие засмаар байна, автомашинаа зогсоо” гэхээр нь би автомашинаа Өлгий сумын Хондлой гэх газарт зогсоогоод автомашинаас бууж зорчигч талын хаалга дээр очиход танихгүй гурван залуугийн хамгийн түрүүнд бууж ирсэн залуу “автомашинаа зогсоохгүй байна” гэж уурлахаар нь би түүнд хандаж “3 км яваад зогсоно гэж юу байхав” гэж хэлээд уг залуутай маргалдсан. Тухайн залуу намайг заамдаж аваад нүүр хэсэгт цохисон ба би ухаан алдсан. Уг залуугийн араас нэг залуу бууж ирж намайг эхэнд буусан залуутай нийлж цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас);

- Хохирогч Д.М-гийн дахин өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр автомашинаа Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг “Хондлой” гэх газарт зогсоож, автомашинаас буусны дараа автомашинд зорчиж явсан Э.М гэх залуу надтай “автомашинаа зогсоосонгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, надтай барьцалдаж миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Ц.Б бид хоёрын дундуур орж Э.М бид хоёрыг салгасан ба Э.М нь Ц.Б-ын толгой хэсэгт цохисон. Энэ үед автомашин дотроос О.А бууж ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхэд Э.М дахин надтай барьцалдсан. Ш.Б “наад гурван залуу чинь гурвуулаа гартаа чулуу барьчихсан байна” гэж орилж, хажуугаас Б.Б гартаа чулуу барьчихсан миний толгой хэсэгт цохих гэхэд нь би гараараа толгойгоо хамгаалаад газарт унасан. Түүний дараа Э.М, О.А, Б.Б нар намайг тойрч зогсож байгаад гурвуулаа миний толгой, нүүр, бие рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсныг санаж байна. Түүнээс хойш би ухаан алдаж юу болсныг санахгүй байгаа ба ухаан ороход би газарт суучихсан уг залуучууд намайг тойроод зогсчихсон байсан. Э.М ариун цэврийн цаасаар миний цусыг арчиж, миний хажууханд Ц.Б мөн адил зодуулчихсан газарт сууж байсан. Өөрөөр хэлбэл миний биед учирсан гэмтлийг Э.М, О.А, Б.Б нар бүлэглэж намайг зодох үедээ учруулсан. Уг залуучууд надтай ирж уулзаад “бид гурав таны биед халдаж зодож гэмтэл учруулсан даа харамсаж байна, танд учирсан хохирлыг бид гурав бүрэн төлж барагдуулна” гэж хэлсэн ба эмчилгээ болон өмгөөлөгчийн хөлсөнд шаардагдах 5’000’000 төгрөгийг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дүгээр хуудас);

- Хохирогч Ц.Б-ын дахин өгсөн “...Би тухайн залуучуудаас 2-3 алхам холдож харахад Д.М газар уначихсан, Э.М, Б.Б, О.А нар түүнийг тойроод зогсчихсон өшиглөж, гараараа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дугаар хуудас);

- Гэрч Ш.Б-ын “...Уг залуу автомашинаас буугаад автомашин жолоодож явсан Д.Мтай автомашинаа зогсоосонгүй гэж хэрүүл маргаан үүсгэж хамт явсан хоёр залуугийн хамт нийлж гурвуулаа Д.Мг зодсон. Уг залуучууд гартаа чулуу атгасан байсан тул би айгаад тэд нарын дундуур ороогүй. Тэд нарыг салгах гэж дундуур нь орсон Ц.Быг мөн адил зодсон. ...зодоон болсны дараа Д.М, Ц.Б нарын биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);

- Гэрч Ш.Бын “...Э.М гэх залуу автомашинаас буугаад автомашин жолоодож явсан Д.М-тай “автомашинаа зогсоосонгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж харилцан бие биеэ цохиж зодолдсон. Ц.Б уг хоёр хүнийг салгах гэж дундуур нь орж Э.Мыг түлхэхэд Э.М харгана дээр унасан ба Э.М-ын хоёр найз нь газраас чулуу авч гартаа атгаж байгаад Ц.Б, Д.М нарыг цохисон. ...Э.М гэх залуу Д.М-г цохиж тэр хоёр харилцан бие биеэ цохиж зодооныг эхлүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар хуудас);

- Гэрч П.Н-ийн “...Э.М гэх залуу автомашинаас буугаад автомашин жолоодож явсан Д.Мтай “автомашинаа зогсоосонгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж харилцан бие биеэ цохиж зодолдоход Э.М-тай хамт явж байсан хар малгайтай залуу болох Б.Б, хар өнгийн футболктой залуу болох О.А нар нийлж Д.М-г зодсон. Ц.Б уг хүмүүсийг салгах гэж дундуур нь ороход улаан өнгийн футболктой Э.М нь Ц.Б ахын толгой хэсэгт цохисон, түүний дараа хар өнгийн малгайтай Б.Б нь Б ахын уруул хэсэгт цохисон. Зодоон болоод удаагүй ба 2 орчим минут л болсон байх” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас);

- Хохирогч Д.М-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 334 дугаартай “...Д.М-гийн биед эрүү ясны баруун талын салаа буюу углуургын доод хэсгээр зөрөөтэй далд хугарал, зүүн нүдний салстад, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шуу, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Эрүү ясны баруун талын салаа буюу углуургын доод хэсгээр зөрөөтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.2. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Э.М, Б.Б нар бүлэглэж Увс аймгийн Өлгий сумын Хондлой гэх газарт хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас);

- Шүүгдэгч Э.М, Б.Б, О.А, хохирогч Ц.Б нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Б-ын “...Д.М, Э.М нар харилцан бие биеэ цохиж зодолдож байхаар нь уг хоёр хүнийг салгах зорилгоор гүйж очоод тэр хоёрын дундуур ороход Э.М миний толгой руу гараараа цохисон. Би Э.Мыг түлхэж өөрөөсөө болон Д.Мгаас холдуулахад Э.М нь харгана дээр нуруугаараа унасан. Энэ үед Э.Мтай хамт явсан хар малгайтай залуу болох Б.Б нь миний уруул хэсэгт цохисон, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг ухаан ороход би газарт шороон дээр сууж байсан ба миний ойролцоо Д.М бас шороон дээр сууж байсан. Хамт явсан бүх хүмүүс автомашин руу орж суухад хар өнгийн малгайтай залуу болох Б.Б надад хандаж “ахаа таны уруул хэсэгт би цохисон” гэж хэлсэн. Мөн хар өнгийн футболктой залуу болох О.А “би таны биед халдаж цохиогүй шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас);

- Хохирогч Д.М-гийн дахин өгсөн “...Ц.Б-ын толгой хэсэгт Э.М цохиж байхыг би нүдээрээ харсан. Зодоон дууссаны дараа Б.Б нь Ц.Б-д хандаж “таны уруул хэсэгт би цохисон шүү ахаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дугаар хуудас);

- Гэрч Ш.Б-ын “...Уг залуу автомашинаас буугаад автомашин жолоодож явсан Д.Мтай автомашинаа зогсоосонгүй гэж хэрүүл маргаан үүсгэж хамт явсан хоёр залуугийн хамт нийлж гурвуулаа Д.М-г зодсон. Уг залуучууд гартаа чулуу атгасан байсан тул би айгаад тэд нарын дундуур ороогүй ба тэд нарыг салгах гэж дундуур нь орсон Ц.Б-ыг мөн адил зодсон. ...зодоон болсны дараа Д.М, Ц.Б нарын биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);

- Гэрч Ш.Б-ын “...Э.М гэх залуу автомашинаас буугаад автомашин жолоодож явсан Д.Мтай “автомашинаа зогсоосонгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж харилцан бие биеэ цохиж зодолдсон. Ц.Б уг хоёр хүнийг салгах гэж дундуур нь орж Э.Мыг түлхэхэд Э.М харгана дээр унасан ба Э.Мын хоёр найз нь газраас чулуу авч гартаа атгаж байгаад Ц.Б, Д.М нарыг цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар хуудас);

- Гэрч П.Н-ийн “...Ц.Б уг хүмүүсийг салгах гэж дундуур нь ороход улаан өнгийн футболктой Э.М нь Ц.Б ахын толгой хэсэгт цохисон, түүний дараа хар өнгийн малгайтай Б.Б нь Ц.Б ахын уруул хэсэгт цохисон. Зодоон болоод удаагүй ба 2 орчим минут л болсон байх” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Б-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 322 дугаартай “...Баруун зулайн хуйханд, дээд, доод уруулд язарсан шарх, баруун зүүн шанаа, хамрын нурууны зүүн хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас);

- Шинжээч эмч Б.Өгийн “...би шинжээчийн 322 дугаартай дүгнэлтийг Цгийн Б гэх хүний биед үзлэг хийж гаргасан бөгөөд бичиг техникийн алдаа гаргасны улмаас Ц.Б гэх нэрийг Ц.Батхүү гэж дүгнэлтийн “үзлэг ба шинжилгээ” болон “дүгнэлт” хэсэгт бичсэн байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ (2.33 промиль согтолтой) “Toyota corolla axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай автомашин жолоодсон нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Б.Бын жолоодож явсан гэх тээврийн хэрэгсэл нь хар хөх өнгийн 1350 УВС улсын дугаартай, “тоёота королла” загварын тээврийн хэрэгсэл байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас);

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер 6820/ загварын АР8М0531 серийн дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 2.33% байна” гэх тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Гэрч Б.Бгийн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны орой сургалтын төвийн багш болох А.Ц-тай уулзаад хичээл сургалтын талаар ярилцаж байгаад бид хоёр хамт сургалтын төвөө хаагаад 20 цаг өнгөрч байхад гарсан. ...Яг гэрийн үүдэнд нь А.Ц багшийг буулгаад хөдлөх гэтэл хажууд зогсож байсан тээврийн хэрэгсэл ухарч ирээд миний автомашины хойд гупер хэсгийг мөргөчихсөн. Буугаад хартал нөгөө мөргөсөн автомашины жолооч талаас нь нэг залуу бууж ирэхээр нь хартал миний таньдаг Б.Б гэх залуу байсан. Б.Б нь жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн “яасан хөгшөөн гайгүй юу” гэж байсан. ...Жолоочийн хүрдэн дээрээс Б.Б гэх залуу, хойд талаас нь нэг танихгүй залуу бууж ирж байсан. ...Миний машины хойд гуперийн жолоочийн ар талын хэсэг нь жаахан хөндийрч, хөдөлгөөн орсон бас зурагдсан байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Гэрч А.Ц-гийн “...Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр автомашин 13-50 УВС гэсэн улсын дугаартай байсан. Тэр автомашины хүрдэн дээрээс миний танихаар Бумаа гэх залуу бууж ирж байсан. ...Б.Б багшийн автомашины арын гупер хэсэг нь хонхойсон байсан. Хагарч эвдэрсэн зүйл байхгүй байсан. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Гэрч Б.Г-ийн “...Дуудлага, мэдээллийн дагуу яваад очиход дэслэгч н.Нямдаваа очсон, тухайн дуудлага өгсөн иргэдтэй уулзаад зогсож байсан. ...Corolla Axio загварын тээврийн хэрэгсэл нь “Toyota Sai” загварын тээврийн хэрэгслийн хойд гупер хэсгийг мөргөсөн байсан. “Corolla Axio” загварын тээврийн хэрэгслийн жолоочоос архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн Буяндэлгэрийн Б нь “би өөрөө автомашинаа барьсан” гэж байсан. Мөн жолооч Б.Б нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, 2024 оны 03 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн хэлтэст авчирч, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Б.Б нь тухайн зогсож байсан зогсоол дээрээс хөдөлгөөн үйлдэхдээ ардаа байсан автомашиныг хараагүй мөргөсөн гэж байсан. Цагдаагийн хэлтэст авч ирж драгер багажаар үлээлгэхэд 2.33% зэргийн согтолттой гарсан байсныг гар утсаараа баримтжуулан бэхжүүлж авсан. Энгэрийн камерын 2 минут 12 секундийн бичлэг байгаа. Хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тухайн мөргүүлсэн гэх “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

- Гэрч Ж.Б-ын “...дүү Б.Б тухайн байрны хажууханд байрлах гражид автомашин оруулахаар жолооны хүрдэн дээр суугаад, би хажууд нь суугаад хөдөлж байгаад үл таних тээврийн хэрэгсэл мөргөчихсөн. Тухайн хүмүүстэй Б.Б дүү үл ойлголцол болоод маргалдаж байх үед хэн нь мэдэхгүй цагдаа дуудсан. ...миний эзэмшлийн “Corolla Axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил дүү Б.Б жолоодоод ухарч байгаад мөргөсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23 дугаар хуудас);

- Мөрдөгчийн согтуурал шалгасан “...Б.Б-ын согтуурлыг шалгахад 2.33% согтолттой гарсан тул тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас);

- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шийтгэврийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас);

- 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хассан” гэх агуулгатай жолоочийн мэдээлэл лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэргээр нотлогдсон байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” бол, мөн тус хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол тус тус гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Дээрх гэмт хэргүүдийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг, өөрсдийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогч Д.М-г автомашинаа зогсоосонгүй гэх шалтгаанаар бүлэглэж олон удаагийн үйлдлээр зодсон, мөн шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж хохирогч Ц.Быг зодсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Д.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Э.М, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан тул дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.

Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн шүүгдэгч Э.М, Б.Б нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байх тул тэдгээрийг бүлэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, мөн тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж дээрх гэмт хэргүүдийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх шинжийг, мөн шүүгдэгч Э.М, Б.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх шинжийг тус тус хангасан гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар зам тээврийн осол гаргаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос үргэлжилсэн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.Б “Toyota corolla axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай автомашиныг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.20 промилиос их буюу 2.33 промиль (%) гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 2024/ЗШ/111 дугаартай шийтгэвэр (3 дахь хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан байх ба түүний нэмэгдэл шийтгэлийг тус өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл эдлүүлэхээр тогтоосон нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (3 дахь хавтаст хэргийн 60 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдож байна. Тодруулбал шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ автомашин жолоодсон байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota corolla axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota corolla axio” загварын, 13-50 УВС улсын дугаартай автомашиныг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг хангажээ.

3.4. Дээрх хууль зүйн дүгнэлтүүдийг нэгтгэж: Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Э.М, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

Хохирогч Д.Мгийн өмгөөлөг Б.Батгэрэлийн “...Хохирол, хор уршгийн хувьд Д.Мгийн эмчилгээний зардал, Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэсэн замын зардал, мөн Ховд аймаг руу явж сэтгэцийн дүгнэлт гаргуулсан зардлуудад нийтдээ 5’000’000 сая төгрөг төлж барагдуулсан байдаг. ...5’000’000 төгрөгийг эмчилгээнийхээ зардалд тооцож, нийт хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бол илэрхийлж байгаа. Сэтгэл санааны хохиролд шүүгдэгч нарын зүгээс 8’000’000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Цаашид гарах эмчилгээний зардал гэдэг зүйлийг тодруулж хэлэхэд Д.Мгийн хувьд эрүүндээ хадаастай, төмөртэй байгаа учраас компьютер томограф хийлгэх боломжгүй. Эрүүнийхээ хадаасыг авхуулаад томограф хийлгэж магадгүй. Энэ зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх тайлбараар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлсөн нь тогтоогдож байна.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд энэ агуулгаар шүүгдэгч Э.М, Б.Б, О.А тус бүр 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 666’666 (зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг хохирогч Д.Мд төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Тодруулбал шүүгдэгч Э.М, Б.Б, О.А тус бүр 8’000’000 төгрөгийг хохирогч Д.Мд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Хохирогч Д.М, түүний өмгөөлөгчөөс гаргасан “Цаашид гарах эмчилгээний зардал гэдэг зүйлийг тодруулж хэлэхэд Д.Мгийн хувьд эрүүндээ хадаастай, төмөртэй байгаа учраас компьютер томограф хийлгэх боломжгүй. Эрүүнийхээ хадаасыг авхуулаад томограф хийлгэж магадгүй. Энэ зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг хангах үндэслэлгүй. Учир нь хохирогч цаашид эмчилгээ үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гэдгийг нотолсон баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй, нөгөөтэйгөөр шүүгдэгч нар гэмт хэргийн хохирлыг нотлогдсон хэмжээнээс илүү төлсөн, мөн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хохирогч Д.Мгийн цаашид гарч болзошгүй эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохиролгүй гэж дүгнэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгч Э.М, Б.Б, О.А тус бүрээс 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 666’666 (зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаруулан хохирогч Д.Мд олгохоор шийдвэрлэв.

4.2. Хохирогч Ц.Б 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр “...Цгийн Б миний бие эрүүгийн гэм хор, сэтгэцийн хохиролд Б.Баас хохирлоо бүрэн авсан тул цаашид гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч Б.Б, Э.М нарыг хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

4.3. Иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “...Эрүүгийн 2435001200270 дугаартай хэрэгт хохирогч Д.М эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3’112’522 төгрөгийн, хохирогч Ц.Б 160’423 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Хохирогч Д.М, Ц.Б нарын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) өгчээ.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын нэхэмжлэл нь Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим системээс авсан хохирогч Д.М, Ц.Б нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүснэгт (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас) гэх баримтуудаар нотлогдож байна.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мгийн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 3’112’522 төгрөгийг шүүгдэгч Э.М, Б.Б, О.А нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1’037’508 төгрөгийг, хохирогч Ц.Бын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 160’423 төгрөгийг шүүгдэгч Э.М, Б.Б нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 80’211 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх үндэслэлтэй байна.

Тодруулбал Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 1’117’719 төгрөгийг, шүүгдэгч Э.Маас 1’117’719 төгрөгийг, шүүгдэгч О.Аоос 1’037’508 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

4.4. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд энэхүү гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.Баар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч О.Аын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 37 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 43 дугаар хуудас), Улаангом сумын Шинэ зуун багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 46 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт зэргээр шүүгдэгч О.А нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;

Шүүгдэгч Э.Мын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 237 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 249 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 243 дугаар хуудас), Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 246 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 249 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт зэргээр шүүгдэгч Э.М нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;

- Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 18 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 20 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), Улаангом сумын Шинэ зуун багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт зэргээр шүүгдэгч Б.Б нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин шүүгдэгч О.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, Э.М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан болон 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч О.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймаг Улаангом сумын нутаг дэвсгэрт гаргахыг хориглохоор тогтоох, шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар мөн хугацаагаар Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглохоор тогтоох, шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарах гарахыг хориглохоор тогтоох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн тус тусад нь эдлүүлэх” гэх агуулгатай санал;

- Хохирогч Д.Мгийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нарын биеийн байцаалтаас нь сонсож байхад том тэрэг барьж тээвэр хийж аж амьдралаа авч явдаг залуучууд гэж ойлгосон. Улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ялыг санал болгож байна. Увс аймгийн Улаангом сумаас гарах боломжгүй тохиолдолд энэ хохирол төлбөр төлөх асуудал зогсоод миний үйлчлүүлэгчид төлөх төлбөр нь төлөгдөхгүй байх давхар эрсдэл бий болж болзошгүй байгаа учраас шүүхээс хохирогчийн хохирлыг төлөх боломжтой байдлаар ял шийтгэлийг оногдуулах нь давхар миний үйлчлүүлэгчийн эрх хангагдана гэж үзэж байна” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Прокурор тус бүр дээр нь 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байгаа бөгөөд Б.Батгэрэл өмгөөлөгчтэй санал нэг байгаа. О.А, Э.М хоёр нь тээврийн тэрэгтэй Улаанбаатар болон Хятад руу явж орлого олдог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дээр нь 2700 нэгж хүртэл торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөөч гэсэн саналтай байна. Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч орох боломжгүй болчихоор орлого олох боломжгүй. Хоёрдугаарт тээврийн тэргээр гэдэг талыг нь харгалзан үзэж шүүхээс торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн эрүүгийн хариуцлагын хүсэлттэй байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял; мөн тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял; 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус сонгож оногдуулахаар хуульчилсан.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.

Шүүгдэгч О.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Э.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ял; мөн тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Б.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ял; мөн тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж Бог.

Иймд шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2’800’000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800’000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3’600’000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр; шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2’800’000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800’000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3’600’000 төгрөгөөр тус тус тогтоов.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч нар улсын хоорондын тээвэр хийдэг, тогтмол бус орлоготой, мөн хохирогч Д.Мд сар бүр 666’666 төлөхөөр тохиролцсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 280’000 төгрөгөөр; шүүгдэгч Б.Б, Э.М нарт оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр 300’000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Э.М, О.А, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 228, 230, 232 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Эрүүгийн 2435001200270 дугаартай (эрүүгийн 2535000000024 дугаартай хэргийг нэгтгэсэн) хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт О-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Б ургийн овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Б ургийн овогт Э-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;

Шүүгдэгч Б.Б-ыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар;

Шүүгдэгч Э.Мыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3’600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’600’000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр;

- Шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3’600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’600’000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд сар бүр 280’000 (хоёр зуун наян мянга) төгрөгөөр;

- Шүүгдэгч Б.Б, Э.М нарт оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд сар бүр 300’000 (гурван зуун мянга) төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч О.А, Б.Б, Э.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А, Б.Б, Э.М тус бүрээс 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 12 сарын хугацаанд, сар 666’666 (зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан хохирогч Д.М-д;

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.А-оос 1’037’508 (нэг сая гучин долоон мянга таван зуун найм) төгрөгийг, шүүгдэгч Б.Б-аас 1’117’719 (нэг сая нэг зуун арван долон мянга долоон зуун арван ес) төгрөгийг, шүүгдэгч Э.М-аас 1’117’719 (нэг сая нэг зуун арван долон мянга долоон зуун арван ес) төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА