Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2020/00548

 

 

 

 

 

оны 0 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ/00*******48

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, халх, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, 3 хүүхэд ээжийн хамт ******* дүүргийн ******* дугаар , ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 183 онд ******* аймгийн суманд төрсөн, эмэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, дүүргийн дугаар , 13а гудамжны тоотод оршин суух, ажилтай, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие 00 онд танилцан улмаар оноос хамт амьдарч 06 оны 11 дүгээр сарын 06-нд гэрлэлтийн 3341 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 03 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин , 04 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү , 11 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 16 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, 2 хүү маань миний бие, миний ээж нарын асрамжинд байна. Дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн ******* дугаар ны хамтарсан багийн гишүүдээс удаа дараа мэргэжлийн зөвлөгөө авсан боловч эвлэрэхгүй сална гэсэн. Би ч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Г., хүү , Г. нарыг миний асрамжинд үлдээж, эх ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 16 оны 0******* дугаар сарын 24-ний өдөр хорих ангиас суллагдаж гарч ирсэн. өглөө ажилдаа явлаа гээд гардаг, гарч ирснээс хойш удалгүй 0******* дугаар сарын 30 хавьцаа ажлынхантайгаа хөдөө туршлага солилцохоор явлаа гээд гэрээсээ явсан, охин бид хоёр хувцас хунарыг нь бэлдээд өгөөд явуулсан, тэгээд л тэр чигээрээ явсан, 3 хүүхдээ үнсэнд хаясан шалз шиг хаяж явчихаад одоо болохоор хүүхдүүддээ үг зааж өгдөг, намайг дээрэлхдэг, хутга хоолойд тулгасан гэх мэтээр худлаа ярьж болохгүй, явсан хойно нь араас нь ирээч гэж зөндөө ярьсан. ******* онд би хүний адуу маллаад Дорнод аймагт байх хооронд хүү маань хэрэгт орооцолдсон байсан. 16 онд явснаасаа хойш хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй, ийм эх хүн байж болохгүй, надтай хэрэлдээд салсан байж болно, хүүхдүүдтэйгээ нууцаар ч болтугай уулзаж учирч болно шүү дээ. ын морин циркэд охиноо аваад руу аваад явсан чинь 2 сар болгоод буцаагаад аваад ирсэн, яасан юм бол гэсэн чинь цагдаад намайг охиноо хүний наймаанд аваад явсан гэсэн өргөдөл өгсөн байсан. Би одоо энэ хүнтэй эргэж амьдрахгүй, нэхэмжлэл хэвээрээ, хүү ийгөө өөрөөрөө овогломоор байна, ийг төрөх үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр нь овоглосон. Эцэг тогтоолгох шаардлагыг нэмж гаргасан байгаа. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан 3 сарын хугацаанд эвлэрээгүй, одоо эвлэрэх хүсэл алга, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 16 оноос хойш тусдаа амьдарч байгаа. нь 16 онд хорих ял эдэлж байгаад суллагдаж гарч ирэхдээ зан ааш нь ихэд эвдэрсэн байсан. Миний хоолой дээр хутга тавьж чамайг алчихаад шоронд суусан ч хамаагүй хэмээн хардаж заналхийлж байсан учир би айгаад өмссөн хувцастайгаа гэрээсээ гараад эргэж очоогүй. Одоо дахин нийлэх бодолгүй байна. Дунд хүү одоогийн байдлаар лолд гэдэг айлд туслах малчин хийж байгаа, өнгөрсөн жил гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байсан. дүгээр ангиа төгсөхгүй ынд оччихоод байхад нь би олж ирж төгсөх шалгалтыг нь өгүүлж дүгээр ангийг нь төгсгөсөн. Энэ хүнийг хорих ял эдэлж байхад нь хаяад явах боломж байсан боловч 4 хүүхдээ хоолтой ундтай байлгахын тулд амьдарч байсан, надад бүх буруугаа өгөөд байгааг ойлгохгүй байна, эргэлтээр очихоор ирсэнгүй гээд уурладаг байсан, тэр хугацаанд эдний талынхан огт тусалж байгаагүй, би өөрийнхөө хүчээр, хар элгийн хүмүүсийн тус дэмээр болгож байсан, манайхан салвал яасан юм гэж хэлж л байсан, гарч ирсэн хойноо болох байх гэж их харсан, байлгаж суулгахгүй байсан учраас аргагүйн эрхэнд дагавар хүүгээ дагуулаад явсан. Би д хүүхдүүдийг хөдөлмөр эрхлүүлж болохгүй гэж хэлж байсан. шүүхэд хандаж гаргасан шаардлагуудыг бүгдийг зөвшөөрч байгаа, бол хүү мөн, маргах зүйлгүй, харин хүүхдүүдэд төлөх тэтгэлгийг аль болох хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 1 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдэд төлөх тэтгэлгийг хэмжээгээр тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь онд гэр бүл болж 06 оны 03 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа охин , хүү , нарыг төрүүлсэн болох нь №001722 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-, №000076*******623 Г-4*******72, №008282 Г-14 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Гэрлэгсдийн аль алинд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж, байнгын хэрүүл маргаан үүсэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас 16 оноос хойш тус тусдаа амьдарч, хүүхдүүд өнөөдрийг хүртэл эцэг асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оны 0******* дугаар сарын 1, оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлүүд, ******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эвлэрүүлэх арга хэмжээ авсан ажиллагааны дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүү нь эх ээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан учраас нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү ийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлага нэмэгдүүлж гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоохасуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасныг болон хүүхдүүдийн асрамжийн талаар гаргасан шинжээчийн багийн Охин , хүү , нарыг эцэг Д. асран хамгаалалтад үлдээх, эцэг нь хүүхдүүдийг өөрийн асрамж халамжаар дутаахгүй биечлэн өсгөж хүмүүжүүлэхийг үүрэг болгох нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг үндэслэн хүүхдүүдийг эцэг Д. асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эх ээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.******* хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүдийг эх тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 33.123 төгрөг төлөхөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлнэ... гэж зааснаар хариуцагч ээс 33.123 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.7-д зааснаар ийн ийн эцэг овогт мөн болохыг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар Охин Г., хүү , Г. нарыг эцэг Д. асрамжид үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 11 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Түвшин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 04 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/, 03 оны 01дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Оюундарийг суралцаж байгаа бол ******* нас хүртэл тус тус амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эх ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 33.123 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба мөн хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагч ээс 33.123 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ