Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2020/00548

 

 

 

 

 

 

   2020             9          23                                       103/ШШ2020/00548

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................... онд Төв аймгийн ................ суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ................ 3 хүүхэд ээжийн хамт Багануур дүүргийн ..............дугаар  хороо, ........................ дугаар гудамжны  9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй Б.Д.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................... онд ............. аймгийн .....................суманд төрсөн, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,  хүүгийн хамт, ............... дүүргийн .............. дугаар хороо, ...................... гудамжны ....................... тоотод оршин суух, .................... үндэсний төвд үйлчлэгч ажилтай, Х.Д.Бхолбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Гминий бие 2000 онд Д.Б танилцан улмаар 2002 оноос хамт амьдарч 2006 оны 11 дүгээр сарын 06-нд гэрлэлтийн ..............оот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин О, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  хүү Тнар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, 2 хүү маань миний бие, миний ээж Ц.Д нарын асрамжинд  байна. Дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын  хөгжлийн хэлтэс, дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн гишүүдээс удаа дараа мэргэжлийн зөвлөгөө авсан боловч Д.Б эвлэрэхгүй сална гэсэн. Би ч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Г.О, хүү Б.Т, Г.Тнарыг миний асрамжинд үлдээж, эх Д.Бээс  хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хорих ангиас суллагдаж гарч ирсэн. Б өглөө ажилдаа явлаа гээд гардаг, гарч ирснээс хойш удалгүй 05 дугаар сарын 30 хавьцаа ажлынхантайгаа хөдөө туршлага солилцохоор явлаа гээд гэрээсээ явсан, охин бид хоёр хувцас хунарыг нь бэлдээд өгөөд явуулсан, тэгээд л тэр чигээрээ явсан, 3 хүүхдээ үнсэнд хаясан шалз шиг хаяж явчихаад одоо болохоор хүүхдүүддээ үг зааж өгдөг, намайг дээрэлхдэг, хутга хоолойд тулгасан гэх мэтээр худлаа ярьж болохгүй, явсан хойно нь араас нь ирээч гэж зөндөө ярьсан. 2018 онд би хүний адуу маллаад Д........... аймагт байх хооронд хүү маань хэрэгт орооцолдсон байсан. 2016 онд явснаасаа хойш хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй, ийм эх хүн байж болохгүй, надтай хэрэлдээд салсан байж болно, хүүхдүүдтэйгээ нууцаар ч болтугай уулзаж учирч болно шүү дээ. Өвөрмонголын морин циркэд охиноо аваад ...............руу аваад явсан чинь 2 сар болгоод буцаагаад аваад ирсэн, яасан юм бол гэсэн чинь цагдаад намайг охиноо хүний наймаанд аваад явсан гэсэн өргөдөл өгсөн байсан. Би одоо энэ хүнтэй эргэж амьдрахгүй, нэхэмжлэл хэвээрээ, хүү Тийгөө өөрөөрөө овогломоор байна, Тийг төрөх үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр нь овоглосон. Эцэг тогтоолгох шаардлагыг нэмж гаргасан байгаа. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан 3 сарын хугацаанд эвлэрээгүй, одоо эвлэрэх хүсэл алга, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

           

              Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Д.Г нь 2016 онд хорих ял эдэлж байгаад  суллагдаж гарч ирэхдээ зан ааш нь ихэд эвдэрсэн байсан. Миний  хоолой дээр хутга тавьж  чамайг алчихаад  шоронд суусан ч хамаагүй хэмээн хардаж заналхийлж  байсан учир  би айгаад өмссөн хувцастайгаа гэрээсээ гараад эргэж очоогүй. Одоо дахин нийлэх бодолгүй байна. Дунд хүү Б.Т одоогийн  байдлаар Өлзийт хороололд Б гэдэг айлд туслах малчин хийж байгаа, өнгөрсөн жил  гэмт хэрэг үйлдэж  ял шийтгүүлсэн байсан. 9 дүгээр ангиа төгсөхгүй Б-нд  оччихоод байхад нь би олж ирж төгсөх шалгалтыг нь өгүүлж 9 дүгээр ангийг нь төгсгөсөн. Энэ хүнийг хорих ял эдэлж байхад нь хаяад явах боломж байсан боловч 4 хүүхдээ хоолтой ундтай байлгахын тулд амьдарч байсан, надад бүх буруугаа өгөөд байгааг ойлгохгүй байна, эргэлтээр очихоор ирсэнгүй гээд уурладаг байсан, тэр хугацаанд эдний талынхан огт тусалж байгаагүй, би өөрийнхөө хүчээр, хар элгийн хүмүүсийн тус дэмээр болгож байсан, манайхан салвал яасан юм гэж хэлж л байсан, гарч ирсэн хойноо болох байх гэж их харсан, байлгаж суулгахгүй байсан учраас аргагүйн эрхэнд дагавар хүүгээ дагуулаад явсан. Би Г-дхүүхдүүдийг хөдөлмөр эрхлүүлж болохгүй гэж хэлж байсан. Г-ийн  шүүхэд хандаж гаргасан шаардлагуудыг бүгдийг зөвшөөрч байгаа, Т бол Г-ийн  хүү мөн, маргах зүйлгүй, харин хүүхдүүдэд төлөх тэтгэлгийг аль болох бага хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

            Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад                1                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг  гаргуулах шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдэд төлөх тэтгэлгийг бага хэмжээгээр тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна.  

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Д.Б нар нь 2002 онд гэр бүл болж 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа охин О, хүү ТТ нарыг төрүүлсэн болох нь №............... Г-.............. тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0.......3 Г-02, №........... Г-..........., №............. Г-............ тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

           Гэрлэгсдийн аль алинд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж, байнгын хэрүүл маргаан үүсэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тус тусдаа амьдарч, хүүхдүүд өнөөдрийг хүртэл эцэг Г-ийн  асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

            Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 05 дугаар сарын 19, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлүүд, Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эвлэрүүлэх арга хэмжээ авсан ажиллагааны дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул  гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

          Хүү Т нь эх Д.Бээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан учраас нэхэмжлэгч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Тийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлага нэмэгдүүлж гаргасныг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “ …хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох…асуудлыг шүүх шийдвэрлэнэ”,  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасныг болон хүүхдүүдийн асрамжийн талаар гаргасан шинжээчийн багийн “Охин О, хүү  ТТ нарыг эцэг Д.Г-гийн асран хамгаалалтад үлдээх, эцэг Д.Г нь хүүхдүүдийг өөрийн асрамж халамжаар дутаахгүй биечлэн өсгөж хүмүүжүүлэхийг үүрэг болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг үндэслэн хүүхдүүдийг эцэг Д.Ггийн  асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эх Д.Бээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Бээс  гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид  анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар хүүхдүүдийг эх Д.Б-тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч  Д.Г нь улсын тэмдэгтийн хураамжид 339.123 төгрөг төлөхөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлнэ...” гэж зааснаар хариуцагч Д.Бээс 339.123 төгрөгийг гаргуулж улсын орлогод  оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар    зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Бор-Ө.Д.Г, Х.Д.Б гэрлэлтийг цуцалсугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Батсүхийн Тийн эцэг Ө.Д.Г мөн болохыг тогтоосугай.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.6, 14.7-д зааснаар Охин Г.О, хүү Б.Т, Г.Тнарыг эцэг Д.Ггийн  асрамжид үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар  2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  төрсөн хүү Түвшин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2004 оны 11  дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Тийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, 2003 оны 01дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин О-г суралцаж байгаа бол 18 нас хүртэл тус тус  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эх Д.Б-ээс  сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

          5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин Т болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах  П.Нд  даалгасугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжид  339.123 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  хариуцагч Д.Бээс 339.123 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                   

 

                                     ДАРГАЛАГЧ                               П.ЦЭЦЭГДУЛАМ