| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00243/И |
| Дугаар | 103/ШШ2021/00344 |
| Огноо | 2021-10-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2021/00344
| 202 оны 0 сарын 5 өдөр | Дугаар 03/ШШ202/00344
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 972 оны 08 дугаар сарын 4-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 97 оны 0 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 6 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.******* би Я.тэй 992 онд гэрлэж, гэрлэлтээ ******* дүүрэгт бүртгүүлсэн. Бидний дундаас 993 оны 0 дүгээр сарын 8-нд хүү Т., 999 оны дүгээр сарын 9-нд хүү Т., 2009 оны 02 дугаар сарын 07-нд охин Т.Отгонцэцэг болон хүү Т. нар төрсөн. Нөхөр Я. нь 205 оноос эхлэн намайг байнга зоддог болсон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хуулийн байгууллага нарийн нягт шалгаж арга хэмжээ авдаг болсноос хойш би маш олон удаа цагдаад дуудлага өгч, арга хэмжээ авахуулж байсан. Сүүлийн үед цагдаагаас архины албан эмчилгээнд явуулах гэхэд Я. би архичин биш гээд 2 удаа яваагүй. Ах дүү нар нь Я.ийг авч яваад 0 хоног эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгээд ажил хийлгүүлж байсан боловч цалингаа аваад архи уучихаар нь Бид нар дийлэхгүй юм байна. Энэ чинь өөрөө архиа уугаад байна гээд аваад ирсэн. Тэгээд л *******таа ирээд архиа ууж эхэлсэн.
Архи уугаад хэд хоногоор гэртээ ирэхгүй алга болдог. Ирэхээрээ хоол нэхэж, загнаж зүхээд, хоолоо ууталж аваад гараад явдаг. Мөн гэрээс мах зэрэг эд зүйл хулгайлж авч яваад зарчихдаг. Архиар л өгдөг байх. Ер нь сүүлийн 3-4 жил өдөр бүр архи уудаг болсон. Уусан үедээ дэлгүүр дээр очиж надаас мөнгө нэхдэг. Өгөхгүй бол харааж доромжлоод байдаг. Би Хэрлэн худалдааны төвд лангуу ажиллуулдаг юм. 202 оны 06 дугаар сарын 2-ний өдөр Я. нь хутга барьж худалдааны төв рүү орж ирээд намайг ална шүү гэж сүрдүүлсэн. Тухайн үед миний дэргэд 2 охин цаг засуулаад сууж байсан учир надад хүрч чадаагүй байх. Би айгаад цагдаад дуудлага өгсөн. Одоо энэ асуудал нь шалгагдаж байгаа.
Гэртээ согтуу ирэхээрээ хашхичаад, шөнө унтуулахгүй хэрүүл хийгээд байдаг. Хүүхдүүдээ хоол хийсэнгүй гээд хийсэн хоолыг голоод загнадаг, хүүхдүүд айгаад над руу утсаар залгаж хэлдэг. Би энэ хүчирхийлэл хямралтай амьдралаас болж байнга цусны даралт ихэсдэг, сэтгэл санаа байнга зовиуртай байдаг. Цусны даралт маань одоо эмэндээ дарагдахаа болиод эмийнхээ тунг ихэсгэж хэрэглэж байгаа. Энэ хүнтэй 20 гаран жил хамт амьдарсны сүүлийн 0 жилд би үнэхээр зовж амьдарлаа. Дахиж архи уухгүй гэж худлаа хэлж байна. Өчигдөрхөн хүртэл намайг ална хядна гэж хэл амаар доромжилсон. Цаашид ийм байдлаар амьдарч өөрийгөө болон хүүхдүүдээ зовоож байх нь хэцүү байх тул бидний гэрлэлтийг хурдан цуцалж өгнө үү. Хүү Т., охин Т.Отгонцэцэг нарыг би өөрийнхөө асрамжид авна. Я.өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Я. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ээжийгээ өнгөрснөөс хойш архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хүнийг элдвээр хэлж доромжилдог нь үнэн. Намайг самар жимсэнд яваад мөнгө төгрөг олоод ирэхээр эхнэр өөдөөс харааж зүхээд байдаг болохоор уур хүрээд гутраад архи уудаг. Одоо ухаараад архи уухаа больсон, архи уулгүй 4 сар гаран болж байна. Би сая сар гаран эмнэлэгт хэвтэхэд эхнэр намайг нэг ч удаа эргэж ирээгүй. Тэгэхэд нь би уурлаад чи арай ч дээ гэж хэлсэн. Намайг самар жимсэнд яваад иртэл намайг шүүхэд өгчихсөн байсан, би энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд би шүүх дээр ирээд энэ бүх асуудлыг мэдсэн. ******* гэрт байхаар хэрүүл хийгээд байдаг тул би гараад явчихдаг юм. Би 4 хүүхдээ бодож байна. Өөрийн 4 хүүхдээ хаяад явчихмааргүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Боржигон овогт ******* ******* нь хариуцагч Боржигон овогт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Я. нь 4 хүүхдээ орхиод явах хүсэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Я. нар нь 992 оноос хамтран амьдарч 993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хамт амьдарч байх хугацаандаа 993 оны дүгээр сарын 8-нд хүү Т., 999 оны дүгээр сарын 9-нд хүү Т., 2009 оны 2 дугаар сарын 07-нд охин Т.Отгонцэцэг болон хүү Т. нарыг тус тус төрүүлсэн болох нь ******* дүүргийн №6 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн №, №450, №0274, №0275 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ.
Хариуцагч нь 205 оноос буюу сүүлийн 6 жилийн хугацаанд архи согтууруулах ундааг байнга хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаартай шийтгэвэр, 209 оны дүгээр сарын 8-ны өдрийн 228 дугаартай шийтгэвэр болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.. дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хариуцагч нь гэр бүлийн бусад гишүүддээ сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлддэг, түүний энэ үйлдэл насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хүмүүжилд болон нэхэмжлэгч Ц.*******гийн сэтгэл зүй, эрүүл мэндэд насан туршид арилахааргүй хохирол учруулсан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан гэрлэлтийг шууд цуцлах хангалттай үндэслэл тогтоогдож байгаа, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай гэр бүлийн харилцааг үргэлжлүүлж цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.5 дахь хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд тохиролцоогүй тохиолдолд асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхээр уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хүү Т., охин Т.Отгонцэцэг нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтийг гаргасан ба хүүхдүүд ээжтэйгээ амьдрах хүсэлтэй байгаа талаар шүүхэд тайлбараа өгсөн, хариуцагчийн архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийг хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдүүдийг эх Ц.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, хэн нэгнээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хувьд хуульд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38. дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлах, асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 40.400 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 2.560 төгрөг нийт 26.960 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Я.өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ******* *******, Боржигон овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн охин Т.Отгонцэцэг, 2009 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн хүү Т. нарыг эх Боржигон овогт ******* *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн охин Т.Отгонцэцэг болон хүү Т. нарыг 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшний доод хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Я.өөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.*******д анхааруулсугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
7 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.өөс 26.960 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА