Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2020/00627

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 10*******/ШШ2020/00627

хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам лж, шүүгч Г.Солонго, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************** оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, эмэгтэй, ******* настай, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ******* хамт ******* аймгийн, ******* сумын ******* дугаар баг, 2*******-1******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оны 0 дүгээр сарын 2-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ХК-д ажилтай, овгийн холох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд *******.186.695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн нутаг дэвсгэрт 1 дүгээр багт байрлах зах буюу худалдааны төвийн зүүн талд зам хөндлөн гарч явахдаа улсын дугаартай автомашинд мөргүүлж унасан. нь Улсын хөдөлгөөний дүрэм зөрчиж ухрах үйлдэл хийж байх үедээ намайг мөргөж унаган гэмтэл учруулсан. Уг ослоос болоод миний бие хөдөлж чадахгүй болж зөөлөн эдийн гэмтэл нуруу нугасны битүү гэмтэл авч хэвтэрт орсон. Үүнээс болоод хот руу явж нурууны MRI аппаратанд орж цээжний хөндийн зураг авахуулахад нуруу нугасны гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Гэрээр болон эмнэлэгт ******* сар гаруй хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Аймгийн төвд миний биед томограф болон MRI шинжилгээнүүд хийгдээгүй байсан тул зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан байсан. Би хот явж дээрхи шинжилгээнүүдийг хийлгэснээр нуруу нугас болон ясны бэртэл авсан болох нь эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд надад учирсан гэмтэл хөнгөн гэмтэл биш байсан болох нь тогтоогдсон. 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс 8 дугаар сарын *******-ны өдрийг дуустал ******* сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Аймгийн төвөөс хот явсан, ирсэн болон эмчилгээний зардал гарсан , үүнийг баримтаар хавсаргаж өглөө. миний бие нь Нийгмийн түншлэл сүлжээ ******* аймаг дахь зөвлөл бүлгийн ахлагчаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эсгий гар урлал чиглэлээр 1******* хүн, газар тариалан хүнсний ногооны чиглэлээр *******0 хүн удирдан ажилладаг байсан. Уг машинд мөргүүлсний улмаас ажлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Би эсгий гар урлалаар хийсэн бүтээгдэхүүн болон ногоо борлуулахад өдөрт *******даа 20.000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан. Ингээд ******* сарын хугацаанд ажлын 5 хоногоор бодоход нийт 67 өдөр, 1.*******0.000 төгрөгийн орлоготой ажиллах байсан. гэгч хүний буруутай үйл ажиллагаанаас болж ажлаа хийж чадалгүй өдийг хүрлээ. Иймд эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны орлого зэрэг нийт *******.186.695 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эхнэр маань энэ хүнд мөргүүлснээс хойш гарсан зардлын талаар тайлбарлая. хотын эмнэлэгт 75.000 төгрөгөөр шинжилгээ, 2020 оны 5 дугаар сарын *******-ний өдөр 290.000 төгрөгөөр бүсэлхийн нурууны соронзон резонанст томографын оношилгоо тус тус хийлгүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2-нийг өдрийг хүртэл хоног эмнэлэгт хэвтсэний төлбөр 220.000 төгрөг. Цэрмааг эмнэлэгт байхад эмч нь нуруу чинь гэмтэлтэй байна бүс авч зүү гэсний дагуу 75.000 төгрөгөөр бүс худалдан авсан. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт хэвтсэний улмаас хоног хоол, цай зөөхөд 66.000 төгрөг, аас ******* аймаг руу явахад 27.000 төгрөг, 0.000 төгрөгөөр тус тус бензин хийсэн гээд 5 дугаар сард нийт 790.000 төгрөгийн зардал гарсан. 2020 оны 6 дугаар сард эхнэр маань гэртээ хэвтрийн дэглэм сахисан. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд ******* аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн төлбөр нь 276.760 төгрөг болсон. Нийгмийн даатгалаас 251.600 төгрөгийг нь төлж, биднээс 25.160 төгрөг авсан. Дээрх эмнэлэгт хэвтэх хугацаанд эмчид үзүүлсэн, цай хоол зөөхөөс эхлүүлээд нийт 25.000 төгрөгийн зарлага гарсан. Эхнэр маань ногооны талбайд *******0 хүн хариуцаж, зэрлэг ногоо түүлгэдэг байсан учраас эмнэлгээс гарсны маргааш нэг жолоочид *******.000 төгрөгөөр бензин хийж хүмүүсээ талбай руу нь явуулсан, 2020 оны 7 дугаар сарын *******-ний өдөр хөл нь чирэг явж чадахгүй байсан болохоор хүүхдийн хамт хотод ирсэн, 2 хүний хот руу ирэх зардал 62.000 төгрөг болсон. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт цээжний хөндийн зураг авахуулсан, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлгийн нэг өдрийн эмчилгээ 55.000 төгрөгийн үнэтэй. Эхнэрийг маань эмнэлэгт хэвтэж байхад хүүхдүүд маань гэртээ байгаагүй учраас би таньдаг дүүдээ хоол, цай зөөлгөхөөр 90.000 төгрөг өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эхнэр маань хүүхдээ аваад ******* аймаг руу буцсан 62.000 төгрөгийг унаанд зарцуулсан. ******* аймгийн гэмтэл, мэс заслын эмч нь адуу брендийн кальци ууж, тос түрхэх шаардлагатай гэж зөвлөсөн учраас кальци, тосыг худалдан авч хэрэглэсэн. Ингээд 2020 оны 7 дугаар сард 92.660 төгрөгийн зардал гарсан. 2020 оны 8 дугаар сард эхнэр маань дахиад хүн гуйж талбай руу явуулсан, түүнд 27.000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохирол гэж том зүйл байдаг. Бид үүнийгээ нэхэмжлээгүй, зөвхөн гарсан бодит зардлаа нэхэмжилсэн. Эхнэр хувиараа табчик оёж зардаг байсан, өдөрт 20.000 төгрөгийн орлоготой байсан, нийт 67 хоног ажилгүй байсан гэж тооцоод ажилгүй байсан хугацааны олох байсан орлогод 1.*******0.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хэрвээ энэ мөнгөн дүнг шийдвэрлэж өгөхгүй бол шатны байгууллагад нь хандана гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдөр ******* аймагт явж байгаад ******* аймгийн 1 дүгээр баг, зах буюу худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөхөөр хойш ухрах үйлдэл хийхэд, миний машины хойно утсаар ярьж зогсож байсан эмэгтэй, г мөргөж зам тээврийн зөрчил гаргасан юм. Ингээд миний бие тэр дор нь хохирогчид шаардлагатай туслалцааг үзүүлж, биеийн байдлыг нь асууж, эмнэлгийн тусламж хэрэгтэй эсэхийг асуухад тэрээр миний бие зүгээр байна, онцын юм байхгүй, чамтай эмнэлэг явж байх зав алга ажилтай байна гэхээр нь би өөрт байсан 10.000 төгрөгийг д таксидаад яваарай гэж өгөөд цааш хөдөлсөн. Гэтэл шөнийн 22 цаг өнгөрч байх үед над руу ******* аймгийн газраас залгаж, та зам тээврийн зөрчил гаргасан мөртлөө байгууллагад мэдэгдээгүй байна, танд гэх хүн гомдол гаргасан гэж залгасан. Ингээд миний бие ******* аймгийн газарт очиж, болсон явдлын талаар мэдээлэл өгсөн ба ******* аймаг дахь газрын Замын , нэгэнт гомдол ирсэн тул хохирогчийн биед шинжээч томилж, гэмтлийн зэргийг тогтоолгоно гээд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны эмч шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний албаны их эмч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот шинжээчийн дүгнэлтээр С. биед тархи доргилт, өвдөгт зулгаралт, цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний дагуу миний бие тай уулзаж, та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол би таныг эмнэлэгт эмчлэх төлбөр мөнгийг чинь төлье, бас манай т сувилал байгаа, та зөвшөөрвөл би таныг авч яваад сувилалд эмчлүүлье гэж хэлсэн. Гэтэл тэрээр надаас ямар ч учир шалтгаангүйгээр 5.000.000 төгрөг өгөхийг шаардсан. Энэ талаар би хэргийг шалгаж байгаа цагдаад хэлэхэд, уг хэргийг шалгаж буй цагдаа нь та энэ хүнд учирсан бодит хохирлыг л төлөх ёстой гэж бид хоёрыг хамт сууж байхад хэлэхэд нь уурлаад гараад явсан. Ингээд миний бие 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн Замын тасагт д учирсан бодит хохирлыг нотлох баримтын үндсэн дээр төлж барагдуулна гэсэн тайлбарыг бичиж өгөөд, дээрх зөрчлийн хэрэг хаагдсан. Гэтэл нь 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холуулан гэм хорын хохиролд *******.186.695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас зарим хэсгийг нь эс зөвшөөрч байна.

1 дүгээрт: 2020 он 05 дугаар сарын *******-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хүртлэх хугацааны эмчилгээ хийлгэсэн, аймгийн төвөөс хот явсан, ирсэн болон эмчилгээний зардал нийт 1.86.695 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлага болоод түүний үндэслэл болох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан байна. эмнэлэгт 2020 оны 05 дугаар сарын *******-ний өдөр бүслэхийн нурууны соронзон резонанст томографын оношилгоо хийлгэсэн ба уг оношилгооны 290.000 төгрөгийн төлбөрийн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна. Хариуцагчийн зүгээс хэдий зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн бүслэхийн нуруунд ямар нэгэн гэмтэл учруулаагүй гэсэн хэдий ч нэхэмжлэгч маань уг авто тээврийн ослын улмаас өөрийн бие эрүүл мэндэд санаа зовинож томографын шинжилгээ хийлгэсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд хавсаргасан *******5 гэж дугаарласан 15.000 төгрөгийн шатахууны баримт, *******8, *******9 гэж дугаарласан 0.000 төгрөгийн шатахууны баримт нь нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын *******-ний өдөр хотод ирж, томографын шинжилгээ хийлгээд буцаад явсан огноо, цаг хугацаатай таарч байгаа тул төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин эмнэлэгт 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 2-ний өдрийн хооронд хэвтэн эмчилгээ хийлгэсэн гэх баримт, мөн эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн гэх 150.000 төгрөгийн баримт, эмнэлэгт төлсөн гэх 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ор хоног, эмчилгээ хийлгэсэн 6 хоногийн **************0.000 төгрөгийн баримт нь дээрх гэм хор учруулсан гэх үйл явдал, шалтгаант холбоонд хамааралгүй, нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 2-ний хооронд хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн гэх боловч, эмчилгээ хийлгэсэн талаарх эм тарианы баримтаа нэхэмжлэлд хавсаргаагүй нь нэхэмжлэгч дээрх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн гэх талаарх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн гэж 150.000 төгрөгийн төлбөрийн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан ба баримтыг үзэхэд нэхэмжлэгч уг үйл явдал болсноос хойш 68 хоногийн дараа цээжний хөндийн томографын шинжилгээ хийлгэсэн нь 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдөр гарсан авто тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед учруулсан гэмтэлд хамааралгүй, нэхэмжлэгч өөрийнхөө бие, эрүүл мэндэд шинжилгээ хийлгэсэн гэж үзэх нөхцөл байдал үүсч буй юм.

2 дугаарт: эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээнээс үзэхэд нэхэмжлэгчийн уушги эрхтний байрлал хэлбэр хэмжээ хэвийн , Th, Th ******* болон бүсэлхийн нугламуудын гадаргуу жижиг яс ургалтуудтай дээрх зам тээврийн ослын улмаас уушиг эрхтэнд ямар нэгэн гэмтэл авсан эсхүл уг зам тээврийн ослын улмаас зайлшгүй цээжний хөндийн томографын шинжилгээ хийлгэх шаардлага үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

******* дугаарт: эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн, ор хоногийн **************0.000 төгрөгийн төлбөр төлсөн гэх баримт нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэх огноотой байсан ба нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны хооронд 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн гэх үйл баримт эргэлзээтэй, нэхэмжлэгч дээрх хугацаанд эмнэлэгт 6 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол ямар эмчилгээ хийлгэсэн, уг эмчилгээ нь дээрх 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн зам тээврийн улмаас нэхэмжлэгчийн бие эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирлоос үүдэлтэй эсэх, үүнийг эмчлүүлсэн эсэх талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.

дүгээрт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан 20 гэж дугаарласан 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 0.000 төгрөгийн шатахууны баримт, 21 гэж дугаарласан 2020 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******0.000 төгрөгийн шатахууны баримт, 22 гэж дугаарласан, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 27.000 төгрөгийн талбайн зэрлэг түүсэн гэх шатахууны баримт, 2******* гэж дугаарласан 10.000 төгрөгийн Багийн засаг ас тодорхойлолт авсан гэх шатахууны баримт, 2 гэж дугаарласан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1*******7.500 төгрөгийн ХХК гэх баримт, 0 гэж дугаарласан 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хотод хоол цай зөөсөн гэх 50.000 төгрөгийн шатахууны баримт, 1 гэж дугаарласан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хоол цай зөөсөн гэх 0.000 төгрөгийн шатахууны баримт, ******* гэж дугаарласан 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хоол цай зөөсөн гэх 10.000 төгрөгийн баримтууд нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх гэм буруутай үйл явдалд шалтгаант холбоогүй, хамааралгүй байна. Мөн *******1, *******6, 2 гэж дугаарласан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно. Иймээс нэхэмжлэгчийн дээрх 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хүртлэх хугацааны эмчилгээ хийлгэсэн, аймгийн төвөөс хот явсан, ирсэн болон эмчилгээний зардал нийт *******.186.695 төгрөг нэхэмжилснээс *******5.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би настай хүмүүс юм, тэр хол газраас нааш цааш ирсэн зэргийг нь бодоод шүүх хуралдаанд орж ирэхээс өмнө болон шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 1.000.000 төгрөг өгөөд эвлэрье гэсэн санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ би шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгээд төл гэсэн төлбөрийг төлнө гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг тал бүрээс нь хянаж судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч О. холуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд *******.186.695 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******5.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2.81.695 төгрөгийг гэм буруу, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, зарим нотлох баримтууд хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

 

- Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн 1 дүгээр баг, худалдааны төвийн авто зогсоол дээр хойш ухрах үйлдэл хийхдээ машины хойно зогсож байсан г мөргөж зам тээврийн осол гарган түүнийг байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэх зөрчилд холуулан шалгаж 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь ******* аймаг дахь газрын Замын 2020 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 00168************** дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

- ******* аймаг дахь газрын Замын , нь уг осолтой холуулан хохирогч С. биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгохоор ******* аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, С. биед тархи доргилт, өвдөлт зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон байх ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар эрүүл мэндийг долоо хоногоос доош хугацаагаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан, хохирогч нь уг дүгнэлтэд гомдол гаргаагүй байна.

- Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Бусдын...эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

- Хариуцагч гийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч С. биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч уг үйл баримтад маргаагүй, нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.

1. Эмчилгээний зардлын тухайд:

Нэхэмжлэгч нь хотын эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний төлбөрт 75.000 төгрөг, бүсэлхийн нурууны соронзон резонанст томографын оношилгоо хийлгэсэн төлбөрт 290.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2-нийг өдрийг хүртэл хоног эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 220.000 төгрөг, нурууны бүс авч зүүсэн төлбөрт 75.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт хэвтсэн, хоол, цай зөөхөд 66.000 төгрөг, ******* аймгаас хотод ирсэн буцсан зардалд 67.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн төлбөрт 25.160 төгрөг, цай хоол зөөсөн зардалд 25.000 төгрөг, ногооны талбайн зэрлэг түүлгэсэн зардалд *******.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын *******-ний өдөр хүүхдийн хамт хотод ирсэн зардалд 62.000 төгрөг, цээжний хөндийн зураг авахуулсан төлбөрт 150.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөрт **************0.000 төгрөг, хоол, цай зөөлгөсөн зардалд 90.000 төгрөг, ******* аймаг руу буцсан зардалд 62.000 төгрөг, адуу брендийн кальци, тос авсан төлбөрт 1*******7.500 төгрөг, 2020 оны 8 дугаар сард хүн гуйж ногооны талбай руу явуулсан зардалд 27.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахаар ирсэн буцсан зардалд 70.000 төгрөг зэргийг эмчилгээний болон түүнтэй холбоотой зардалд тооцон нэхэмжилсэн.

 

Шүүх дээрх зардлуудаас хотын эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний төлбөрт төлсөн гэх 75.000 төгрөгөөс 25.000 төгрөгийг / хх-ийн 25/, 2020 оны 05 дугаар сарын *******-ний өдөр бүсэлхийн нурууны соронзон резонанст томографын оношилгоо хийлгэсэн төлбөрт 290.000 төгрөгийг /хх-ийн 11, 16, 29/, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2-нийг өдрийг хүртэл хоног эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 220.000 төгрөгийг /хх-ийн 7, 28/, нурууны бүс авч зүүсэн төлбөрт төлсөн гэх 75.000 төгрөгөөс 25.000 төгрөгийг / хх-ийн 26/, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт хэвтсэн, хоол, цай зөөхөд 20.000 төгрөгийг /хх-ийн *******6/, ******* аймгаас хотод ирсэн буцсан зардалд 67.000 төгрөгөөс 62.000 төгрөгийг /хх-ийн *******1, *******7/, адуу брендийн кальци, тос авсан төлбөрт 1*******7.500 төгрөгийг /хх-ийн *******, 2/, шүүхэд нэхэмжлэл гаргахаар ирсэн буцсан зардалд 71.000 төгрөгийг /хх-ийн 20, 21/ нийт 850.500 төгрөгийн шаардлагыг гэмтэл учруулсан, биеэ эмчлүүлсэн болон хөдөлмөрийн чадварыг 28 хоногоос доош алдагдуулсан цаг хугацаанд хамаарч байна гэсэн үндэслэлээр хангаж, үлдэх шаардлагыг буюу 2020 оны 06 сарын 01-нээс хойш хийлгэсэн эмчилгээ бусад зардлуудыг хариуцагчийн үйлдэл, учирсан гэм хорын хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй, 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдөр учирсан гэмтлээс үүдэн эмчилгээ хийлгэсэн гэх баримтгүй, тухайн цаг хугацаанаас хойш эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн эмчийн заавар, дүгнэлт, эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр байхгүй, нэхэмжлэгч өөрөө баримтаар нотолж чадаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

2. Ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогод 1.*******0.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шаардлага гаргах үндэслэлээ Эсгий гар урлал чиглэлээр 1******* хүн, газар тариалан хүнсний ногооны чиглэлээр *******0 хүн удирдан ажилладаг байсан. Машинд мөргүүлсний улмаас ажлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Эсгий гар урлалаар хийсэн бүтээгдэхүүн, ногоо борлуулахад өдөрт *******даа 20.000 төгрөгийн орлоготой ажилладаг, ******* сарын хугацаанд ажлын 5 хоногоор бодоход нийт 67 өдөр, 1.*******0.000 төгрөгийн орлоготой ажиллах байсан гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогоо нэхэмжлэх эрхтэй. нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүнээсээ тогтмол орлого олдог байсныг орлого гэж үзэх бөгөөд энэ нь баримтаар нотлогдсон байхыг хууль шаарддаг. Тэрээр өдөрт 20.000 төгрөгийн орлого олдог байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зөвхөн багийн засаг болон төрийн бус байгууллагын тэргүүний нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, машинд мөргүүлсний улмаас ******* сар ажлын чадвараа алдсан, өдөрт 20.000 төгрөгийн орлоготой ажилладаг, 1.*******0.000 төгрөгийн орлогоо алдсан нь үнэн гэсэн тодорхойлолтоор нотлох боломжгүй юм.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******., 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулж байгаа бол хөрөнгө борлуулсаны татварыг улсад төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь өдөрт 20.000 төгрөгийн орлого олдог гэдгээ өөрөө нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 1.*******0.000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр *******.186.695 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 850.500 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, гэснийг, *******8 дугаар зүйлийн *******8.1Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэснийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэснийг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 65.9*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 850.500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 2.962 төгрөгийг гаргуулж д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч овгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 850.500 / найман зуун тавин мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овгийн олгож, үлдэх 2.**************6.*******5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.9*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 2.962 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******., 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД Г.СОЛОНГО

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ