Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 146/ШТ2017/00032

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч И.Б, О.П, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн И-н Б, Б овгийн О-н П нарт холбогдох эрүүгийн 201715010065 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн .......суманд төрсөн, 23 настай, .......й, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Б...... сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ЦЦ овгийн И-н Б /РД: ...../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 22 настай, ......, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ......хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн О-н П /РД: ...../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б, О.П нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 3 дугаар баг Найман булагаас хохирогч Б.Б-н эзэмшлийн цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч хохирогч Б.Б.д 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Үржүүлэхийн задгайгаас хохирогч Ц.Хын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч хохирогч Ц.Хд 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч И.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “О.П бид хоёрт мөнгөний хэрэг гараад ярилцаж байгаад мотоцикл хулгай хийсэн. Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын “Найман булаг” гэх газраас Б.Бийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун гэх мотоцикл, дараа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Үржүүлгийн задгай” гэх газраас ногоон өнгийн Даюун мотоцикл хулгай хийж авсан гэв.

Шүүгдэгч О.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “И.Б бид хоёр ярилцаж байгаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Найман булаг” гэх газраас цагаан өнгийн Даюун мотоцикл хулгай хийсэн. Тэр хулгайлсан мотоциклио эзэнгүй айлын хашаанд аваачиж нуусан. Хоёр хоногийн дараа бид хоёр дээр манай сумын цагдаа ирээд бид хоёрыг хулгай хийж авсан цагаан өнгийн даюун мотоциклио эзэнд нь буцааж өг гэсэн. Бид хоёр эзэнд буцааж өгөөд үнэн учраа хэлээд эзнээс нь уучлалт гуйсан. Дараа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Үржүүлгийн задгай” гэх газраас ногоон өнгийн Даюун мотоцикл хулгай хийж авсан гэв.

Хохирогч 19... онд төрсөн Б-н Б мөрдөн байцаалтанд 2017-05-23-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай аав 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ сумын төв рүү миний эзэмшлийн цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг унаж яваад айлын гадаа тавиад хулгайд алдсан байсан. 2016 оны 01 дүгээр сард худалдаанаас 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Аавын нэрээр үнэлгээг гаргасан. 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдол санал нэхэмжлэм зүйл байхгүй...” / хх 29-30/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч 1986 онд төрсөн Цээтуяагийн Хишигзул мөрдөн байцаалтанд 2017-05-19-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Үржүүлэхийн задгай тоотод оршин суух өөрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн шинэвтэр Даюун маркийн мотоциклийг гэрийнхээ үүднээсээ хулгайд алдсан. Хашааны хаалганаас нилээд зайтай. Мотоциклио гэрийнхээ үүдэнд тавьсан байсан. Үрүүлийг нь түгжээгүй байсан. Мотоциклио хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” / хх 11-13/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 1961 онд төрсөн Цэрэннадмидын Базар мөрдөн байцаалтанд 2017-05-21-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сумын төв 3 дугаар баг Найман булангаас хүү Батмөнхийн цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг айлын гадаа тавиад орчихоод гараад ирэхийн хооронд мотоцикл 30-иад мунут болж гарч ирэхэд миний унаж явсан мотоцикл алга болсон байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй...” / хх 31/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэргийг нэтгэх тухай тогтоол /хх 1/

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 2, 19/

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3, 20/

- Хохирогч Б.Б, Ц.Х нарын хулгайд алдсан гэх мотоцикл нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотолсон эд зүйлийн үнэлгээнүүд /хх 15, 40/

Шүүгдэгч И.Баттулгыг 2017 оны 05 дугаар 05 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр /хх 46-47/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар /хх 48-49/, шүүгдэгч Д.Пүрэвдоржийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр /хх 52-53/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар /хх 54-55/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62, 63/ зэрэг болно.

И.Б, О.П нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Найман булагаас хохирогч Б.Бийн эзэмшлийн цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч хохирогч Б.Бөд 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Үржүүлэхийн задгайгаас хохирогч Ц.Хын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч хохирогч Ц.Хд 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Б.Бийн “...Манай аав 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ сумын төв рүү миний эзэмшлийн цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг унаж яваад айлын гадаа тавиад хулгайд алдсан байсан. 2016 оны 01 дүгээр сард худалдаанаас 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Аавын нэрээр үнэлгээг гаргасан. 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдол санал нэхэмжлэм зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг/ хх 29-30/,  хохирогч Ц.Хын “...2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Үржүүлэхийн задгай тоотод оршин суух өөрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн шинэвтэр Даюум маркийн мотоциклийг гэрийнхээ үүднээсээ хулгайд алдсан. Хашааны хаалганаас нэлээд зайтай. Мотоциклио гэрийнхээ үүдэнд тавьсан байсан. Үрүүлийг нь түгжээгүй байсан. Мотоциклио хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг / хх 11-13/,  Ц.Базар мөрдөн байцаалтанд 2017-05-21-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сумын төв 3 дугаар баг Найман булангаас хүү Батмөнхийн цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг айлын гадаа тавиад орчихоод гараад ирэхийн хооронд мотоцикл 30-иад мунут болж гарч ирэхэд миний унаж явсан мотоцикл алга болсон байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг / хх 31/, эрүүгийн хэргийг нэтгэх тухай тогтоол /хх 1/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 2, 19/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3, 20/, хохирогч Б.Б, Ц.Х нарын хулгайд алдсан гэх мотоцикл нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотолсон эд зүйлийн үнэлгээнүүд /хх 15, 40/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч И.Б, О.П нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс И.Б, О.П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч И.Б, О.П нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд тэдний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч И.Б, О.П нарт ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Б.Б, Ц.Х нарт 2017 оны 06 дугаар 16-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хохирогч нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүнийг эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ЦЦ овгийн И-н Б, Б овгийн О-н П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ЦЦ овгийн И-н Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сарын хорих ялаар, шүүгдэгч Б овгийн О-н П эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б О.П нарт оногдуулсан 2 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч нар нь хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б О.П нарт оногдуулсан 02 жил, 05 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б О.П нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ............. сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан И.Б О.П нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН