| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00661/И |
| Дугаар | 103/ШШ2020/00662 |
| Огноо | 2020-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2020/00662
2020 2 09 03/ШШ2020/002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* оны 0******* дүгээр сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 3******* настай, ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, 02 дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* ХК-д ******* ажилтай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр аймгийн суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл , ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамж 05 тоотод оршин суух, овогт д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 0 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч О., нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2003 онд О.тай танилцаж, бид 2008 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2008 оны 2 дугаар сарын -нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид 203 оны дүгээр сарын 2-нд хүү өргөж авсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2020 оноос тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй, мөн эвлэрэх боломжгүй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай эхнэр нь 3-******* жилийн өмнөөс өөр хүнтэй явалдаад байсан, би мэдсэн боловч мэдээгүй юм шиг олон жил явсан, өөрөө больчих болов уу гээд зөндөө харсан, сүүлдээ хэлээд гуйсан. Гэвч болихгүй байсан, үүнээс болоод байнга уур уцаартай, бухимдалтай байх болсон. Хамгийн сүүлд тэр хүнтэйгээ хамт байхад нь уулзаад тэр хүнийг нь зодсон, тэр үед архи уусан байсан болохоор өөрийнхөө үйлдлийг сайн санахгүй байгаа юм, манай найз хамт явсан учраас намайг болиулсан. Энэ хүний араас байнга хөөцөлдөөд нэмэргүй, шаардлагагүй гэж үзээд өргөдлөө эвлэрүүлэн зуучлагчид гаргасан боловч эвлэрээгүй. Энэ байдал удаан үргэлжилвэл би хүн амины хэрэгт ч орж магадгүй болоод байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Одоо эвлэрэхгүй, хүүхдээ би авахаар тохиролцсон, би дүүгээсээ өргөж авсан юм. Бид хоёр амьдраад 0 гаран жил боллоо, хүүхэд ерөөсөө олохгүй байна, өөр хүнтэй суувал хүүхэдтэй болж магадгүй гэж хааяа бодох болсон. Тэгээд ч энэ хүн намайг гэх сэтгэлгүй, өөр хүнтэй холбоотой болсон учраас гэрлэлтээ цуцлуулсан нь дээр гэж бодсон гэв.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2008 оны 2 дугаар сарын -нд тай гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, бид 203 онд У. төрсөн дүү болох хүү өргөж авсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулах, хүү Мөнххүслэнг асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хамт амьдраад 0 жил гаран боллоо. Хүүхэдтэй болдоггүй, би өөр хүнтэй болоод салъя гэж хэлсэн, хоорондоо таарч тохирдоггүй. 3 жил амьдрахад хүүхэдтэй болохгүй байгаа, манай хоёр найз бид хоёртой адилхан байсан. Тэгээд салаад өөр өөр хүнтэй суусан, хүүхэдтэй болсон, тийм болохоор өөр хүнтэй суувал хүүхэдтэй болох байх гэж бодоод 3 жилийн өмнөөс өөр хүнтэй харьцаатай болсон, гэхдээ хамтран амьдраагүй, одоо сална гэж шийдсэн, хүүхэдтэй болмоор байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч О.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч О. нар нь 2003 онд танилцаж, 2008 оны 2 дугаар сарын -ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 203 оны дүгээр сарын 2-ны өдөр хүү нэхэмжлэгч У. төрсөн дүү өргөж авсан болох нь №0883, Г-*******9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 93*******, Г-39/22 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.
Гэрлэгчид нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 0 дугаар сарын 2-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлүүдээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Зохигчид нь 2 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа өөрсдийн гэсэн үр хүүхэдтэй болоогүй, нөхрийн талын төрөл садангаас хүүхэд өргөж авсан, эхнэр О. нь 20 оноос гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харилцаатай болсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж хэрүүл маргаантай байх болсон, 2020 оноос тус тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн аль аль нь хамт нэг гэрт амьдрах хүсэл сонирхолгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-д “гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол …шүүх гэрлэлтийг цуцална” гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Талууд хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хэдий ч 203 оны дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү 203 оны дүгээр сарын -ний өдөр өөрийн төрсөн дүү өргөж авч, өөрсдийн нэрээр овоглож гэрчилгээг авсан, хариуцагч хүүхдийн асрамж дээр маргахгүй нэхэмжлэгчид үлдээнэ гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгааг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 0.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., , 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ