| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00644/И |
| Дугаар | 103/ШШ2020/00667 |
| Огноо | 2020-12-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2020/00667
| 2020 оны 12 сарын 11 өдөр | Дугаар /ШШ2020/00667 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, халх, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, 3 хүүхэд, ээжийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1 онд ******* аймгийн суманд төрсөн, эмэгтэй, халх, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, дүүргийн хороо, 13а гудамжны 02 тоотод оршин суух, ажилтай, овогт холбогдох 2.280.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , /хариуцагч онлайнаар/, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие овогтой нь гэрлэн гурван хүүхэдтэй болсон боловч нь 2016 онд хаяж явсан бөгөөд тэр үеэс хамт амьдраагүй. 2020 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн /ШШ2020/00*******48 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлээ цуцлуулж гурван хүүхдийг миний асрамжид үлдээсэн. нь 2016 оноос 201 оны 0 сар хүртэл гурван хүүхдийн улсаас сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг өөрөө авч захиран зарцуулсан. Бид гэрлэлтээ цуцлуулсан, хүүхдүүд шүүхийн шийдвэрээр эцэг миний асрамжинд үлдсэн. Хүүхдүүдийн өөрсдөд нь зориулагдсан 2.280.000 төгрөгийг Б. өөртөө ашигласан учраас гаргуулж өгнө үү. Хүүхдүүд сургууль соёлоо төгсөх гээд мөнгөний хэрэгцээ шаардлага их байна, би өвчний улмаас ажил төрөл эрхэлж чадахгүй байгаа, мөнгийг нь хэл амгүй өгчих гэж хэлмээр байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд овогтой хорих ангид ял эдэлж байгаад гарч ирсэн. Гэр бүлийн таагүй харилцаа үүсэн хоолойд минь хутга тавьж хүчирхийлсэн, хүчирхийлэлд өртсөн нь гэрээсээ явах шалтгаан болсон. Тухайн үед хүүүхдүүд минь жаахан байсан учир учрыг ойлгоогүй. Одоо миний бие гэр оронгүй том хүүгийн хамт, ах дүү нараараа амьдарч байна. Тухайн үед өөрийн гэсэн орлого байхгүй, эдийн засгийн хувьд хүнд байсан учраас хүүхдүүдийнхээ мөнгийг авч хэрэглсэн нь үнэн. 201 оны 8 дугаар сараас хүүхдийн мөнгө авдаг картаа охиндоо өгч эхэлсэн. Би гэрээсээ өөрийнхөө хүсэлтээр яваагүй, хүчирхийлэлд өртөөд явсан, би хүүхдүүдээ асарч хамгаалж чадахгүй болоод гэрээсээ яваагүй, яагаад надаас энэ мөнгийг нэхээд байгаа юм бэ, хүүхдүүдээ өөрөө асран хамгаалж чадна гээд асран хамгаалалтандаа шүүхийн шийдвэрээр авсан биз дээ, өвчнөөрөө далимдуулаад юу гэж мөнгө нэхээд байгаа юм бэ, ичиж зовох хэрэгтэй. 2.280.000 төгрөг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ мөнгийг буцааж өгөх боломж надад байхгүй, шүүхийн шийдвэрээр хүүхдүүдэд тэтгэлэг төлөхөөр гарсан байгаа. Шүүх аль аль талаас нь харж үзээд шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 1 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 2.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2002 онд гэр бүл болж 2006 оны 03 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа охин , хүү , нарыг төрүүлсэн бөгөөд хариуцагч нь 2016 оноос нөхөр хүүхдүүдээсээ тусдаа амьдрах болсон учраас нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн /ШШ2020/00*******48 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эцэг Д. асрамжид үлдээн хариуцагч ээс тэтгэлэг гаргуулж хүү , , нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 12-1*******/
Хариуцагч нь төрөөс сар бүр хүүхдэд зориулан дансаар олгодог мөнгөний данс хамтран эзэмшигчээр банканд бүртгүүлсэн ба тэрээр 2016 оны 06 дугаар сараас эхлэн 20******* оны 08 дугаар сарыг хүртэл банкны ******* салбарын 4*******8 тоот данс эзэмшигч ийн ийн 760.000, 482 тоот данс эзэмшигч Оюундарийн 760.000, 3303 тоот данс эзэмшигч 760.000, нийт 2.280.000 төгрөгийн хүүхдийн мөнгийг өөрийн 401 тоот данс руу шилжүүлэн авч өөртөө авч ашиглан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь банкны дипозит дансны харилцагчийн хуулга, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 26-31/
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 42.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй гэж зааснаар ийн , , нарын асран хамгаалагч, нэхэмжлэгч нь 2.280.000 төгрөгийг ээс шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тодорхойлсноор хариуцагч нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч өөрийн татгалзлалаа баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид *******1.430 төгрөг төлөхөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлнэ... гэж зааснаар хариуцагч ээс *******1.430 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч овогт ээс 2.280.000 /хоёр сая, хоёр зуун наян мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч овогт д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид *******1.430 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба *******7 дугаар зүйлийн *******7.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагч ээс *******1.430 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ