Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000360 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, *******ны өдөр төрсөн, 33 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн “Дэлгэрийн гол” гэх газарт оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг "Дэлгэрийн гол" гэх газарт иргэн ******* өмчлөлийн олон тооны мал буюу зөв талын ташаан толгойн дээрээ хоёр нүдний загасан тамгатай соёолон насны харь морь, соёолон насны хүрэн морь, хязаалан насны хүрэн морь зэргийг өөрийн эзэмшлийн саарал алаг морийг ашиглан бэлчээрээс нь тууж,  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б. Сүхбаатарт 3,588,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 03 дугаар сард тухайн газраас ******* өмчлөлийн 1 тооны адуу болох 1 тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 771,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч  ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Сүхбаатар гэх хүнийг танихгүй. Өвөл уруудаж ирсэн адуунаас хэлээд 3 адууг махалсан. З сард нэг гүүг авсан. Хөл нь доглоод манай үхэр сүрэгтэй ойр байгаад байсан. Ганцаараа махалсан. Хохирлыг сая ямааныхаа ноолуураар 4,360,000 төгрөг төлсөн. Эхнэр 4 сартай сартай жирэмсэн.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Эрүүгийн 2430000000360 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг өдөр оройхон тухайн хүрэн азаргатай адууг өөрийнхөө унаж байсан саарал алаг мориор гэрийнхээ гадаа тууж ирээд тухайн адуунд байсан зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загасан тамгатай соёолон насны хар морь, мөн адил тамгатай соёолон насны хүрэн морь, хязаалан насны хүрэн морь зэрэг 3 адууг барьж аваад тухайн адууг гаргаад явуулсан. Би ганцаараа тухайн 3 адууг гэрийнхээ гадаа махалсан. Нэг адууны махыг гэртээ өөрийнхөө идшинд хэрэглэсэн. Нөгөө хоёр адууных нь махыг би өөрийнхөө төрсөн аав болон төрсөн дүүдээ өвлийн идэш гэж махыг нь өгсөн. Би аав дүү хоёртой идэш гэж тухайн адууны махыг өгөхдөө өөрийнхөө адууг хийсэн гэж хэлсэн,  хүний адуунаас хулгайлж хийсэн талаараа огт хэлээгүй. тухайн үед гэрт манай хүүхдүүдийг хараад унтаж байсан. Би тухайн адуунуудыг унагаад ярж ажиллаж байгаад эхнэрээ гэрээсээ дуудаж гэдсийг нь арилгуулж ажилласан. Манай эхнэр тухайн адуунуудыг хулгайн адуу гэж мэдээгүй. Би ч эхнэртээ болон гэх залууд юу ч хэлээгүй...гэх /хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас/,

2024 оны 03 дугаар сард өвөл шуурганаар уруудаж ирсэн зөв талын ташаан толгой дээрээ хоёр нүдний загасан тамгатай хүрэн азаргатай 20-иод тооны адуунаас хүрэн зүсмийн арын зөв талын хөл нь доголсон нэг гүү адуунаас үлдээд манай үхрийг дагаад ойрын бэлчээрт яваад байсан. Тухайн үед хүрэн азаргатай адуу манай ойр хавиар харагдахгүй байсан. 2024 оны 03 дугаар сарын дундуур нэг өдөр манай үхрийг дагаад тухайн хүрэн гүү манай гэрийн гадаа ирэхээр нь би тухайн гүүг барьж аваад гэрийнхээ гадаа махалж, махыг нь гэртээ хэрэгцээндээ идэж хэрэглэсэн. Би тухайн хүрэн зүсмийн гүүг хүнийг гэдгийг мэдэж байсан. Тухайн гүүг би ганцаараа ажилласан. Манай эхнэр гэдсийг нь арилгасан. Би эхнэртэй хулгайн адуу гэдгийг огт хэлээгүй.Би гэх хүний 1 тооны адууг 2024 оны 03 дугаар сард хулгайлж өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна.... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 130-131 дугаар хуудас/,

 

 - Хохирогч *******: Манайх 2023 оны 12 дугаар сарын сүүлд цаснаар гэх газраас хүрэн азаргатай адуугаа шуурганд алдаад явуулсан. Алдсан адуу Эрдэнэцагаан сумын баруун талд 2024 оны 01 дүгээр сард сураг гарсан. Тэрнээс хойш хайж байгаад 2024 оны 05 дугаар сард манай адуу өөрөө ирсэн. Манай адуунаас Хар бүдүүн морь, хүрэн бүдүү морь хүрэн хязаалан морь дутуу байсан..Миний адуунууд бүгд зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загас тамгатай байсан. Би алдсан гэх адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ.Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Миний алдсан гэх адуунууд адуунаасаа салах ёсгүй. Тийм болохоор миний адуунуудыг хүний оролцоотой алга болсон гэж бодож байна. Харин дандаа бүдүүн морьд алга болсон болохоор хулгай авсан байж магадгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11,102-103 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би гэх газарт нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2024 оны өвөл манай гэрт нь малтайгаа ирж өвөлжиж байсан юм. 2024 оны 01 сүүлээр намайг гэртээ байхад нэг өдөр оройхон ******* морьтой өөрийнхөө нэг азарга адуутай цуг хүрэн азаргатай 20 гаран тооны адуу тууж ирээд гэрийн хажуу талын чулуун хашаанд хашиж байсан.Тэр оройноо ******* идшээ иднэ гээд 3-н адуу барьсан, нэгийг нь унагаасан, намайг гэдсийг нь арилгаарай гэж байсан. Бид хоёр тухайн өдрийн орой 3-н адуу янзлаад гэдсийг нь би арилгаад махыг нь гадаа дэлгээд хөлдөөсөн. Маргааш нь нь дүү дуудаад хадам аав , дүү нарт нэг нэг адууны махыг идшинд хэрэглүүлэхээр өгсөн. Үлдсэн адууны махыг нь манайх өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Би тухайн адууг хэний адууг гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би өөрөө гэрээс гардаггүй болохоор ******* л адуу малаа хариулдаг. Тамгыг нь бол сайн анзаараагүй. Би тухайн адуунуудыг унагаагаад ажилласан байхад нь гэдсийг нь авахаар очсон. Тухайн адуу нь хүрэн бүдүүн морь, хар бүдүүн морь, хүрэн багавтар адуу байсан. ******* тухайн адууг ганцаараа янзалсан. Тухайн үед манай гэрт  байсан боловч тухайн хүний нэг хөл нь хазгар, сайн хөдөлж чаддаггүй байсан юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Гэрч Э.ын: 2023 оны 08 дугаар сард багийн нутаг гэх газарт гэх хүний гэрт өөрийн хэдэн цөөн тооны малтайгаа очиж тэдний гэрт өөрийн малаа хардаг байсан. ******* нь 9-н сарын сүүлээр шоронгоос гарч ирсэн. 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр цас орсон их орсон байхад ******* нэг орой морьтой хорь гаран тооны хүрэн азаргатай адуу хөөж ирээд намайг хашилцаад өг гэхээр нь тухайн адууг чулуун хашаанд хашсан. Намайг аман дээр нь байж бай гээд тухайн адуун дотроос 3-н тооны адуу барьж аваад хазаарлаж аваад хашаанд уяад тухайн адууг гаргаад зүүн тийш нь туугаад явуулсан. Тухайн үед даараад миний хөл өвдөөд байхаар нь би гэр рүү ороод хоёр хүүхдийг харж байгаад унтаад өгсөн өгсөн. Өглөө боссон чинь тухайн 3-н адууг янзлаад махыг нь дэлгээд гялгар цаасанд боогоод орхисон байсан. Нэг өглөө малдаа яваад орой ирэхэд тухайн махны тал нь байхгүй байсан. Хэн хаашаа авч явсан талаар би мэдэхгүй байна. Тухайн адуунд ганц нэг алаг адуу байсан. Адууны тамга нь зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загасан тамгатай байсан. Б.Батсуурийн эзэмшлийн адуу биш байсан, хэний эзэмшлийн адуу гэдгийг нь би мэдэхгүй. Тухайн адуунууд нь хүрэн бүдүүн морь, хар бүдүүн морь, хүрэн зүсмийн дундавтар биетэй адуу байсан. Аадуунуудын тамга нь зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загасан тамгатай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

 

- Гэрч Б.ийн: “...Би гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024 оны 01 дүгээр сард өвөлжөөндөө байхад манай төрсөн ах ******* нь идшиндээ хэрэглэ гээд нэг адууны мах өгсөн. Тухайн үед би ******* ахын өвөлжөөн дээрх гэрээс нь очиж авсан. Надад шалдан адууны мах гэдэстэй нь өгсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Ө.ын: Би гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүү миний идэш гээд нэг адууны мах надад өгсөн. Тухайн адууны махыг нь би өөрийнхөө идшинд хэрэглэсэн. Арьс толгой авчирч өгөөгүй, шалдан мах авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

- Гэрч : Нүүж ирснээс хойш хэд хоногийн дараа нэг юм идье гээд намайг гэдсийг нь арилга гэж байсан. Намайг гэрээс гарч очиход нэг хүрэн зүсмийн гүү унагаасан ажиллаж байсан. гэх айлтай адуугаа хувааж иднэ гэж байсан. Мах өгсөн үгүйг нь би сайн мэдэхгүй байна. тамгыг нь бол хараагүй.Би тухайн адууг хулгай адуу гэдгийг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,

 

- Гэрч Н.ын: “...Би 2024 оны 03 дугаар сарын эхээр гэх газарт ******* гэх айл дээр өөрийн 20 гаран тооны үхэртэйгээ ирсэн. Намайг ирсний дараа дараахан үхэртээ яваад үдээс хойш оройхон ирэхэд Б.Батсуурийн гэрийн гадаа хүрэн зүсмийн адууны шир шинээрээ хөлдөж амжаагүй байсан. Би адуу ажилласан юм уу гэхэд ******* нь нэг гүүний хөл гэмтээд тэрийгээ идшиндээ хэрэглэчихлээ гэж ярьж байсан. ******* нь намайг адууны мах хэрэгтэй бол аваарай гэж байсан. Харин тухайн үед манай гэр ирээгүй байсан болохоор би тухайн адууны махнаас би аваагүй. Тухайн адууны тамгыг нь хараагүй, адууны арьс гүүний арьс байх шиг байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2402302 дугаартай “ 2024 оны 01 сарын байдлаар соёолон насны адууны зах зээлийн үнэ 1,281,500 төгрөг, хязаалан насны адууны үнэ 1,025,200 төгрөг, нийт 3 тооны адууны үнэ 3,588,200.00/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДГ1/12 дугаартай “2024 оны 01 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн адууны зах зээлийн үнэ цэнэ нь 1,200,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2402312 дугаартай “...зах зээлийн үнэ цэнэ нь 771,466.47 буюу бүхэлчилбэл 771,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 115-120 дугаар хуудас/,

 

- Шүүгдэгч Б.Батсуурийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/,

 

- Шүүгдэгч Б.Батсуурийн иргэний үнэмлэхийн лавлангаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 72-78 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 83-95 дугаар хуудас/,

 

- Хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг "Дэлгэрийн гол" гэх газраас иргэн ******* өмчлөлийн зөв талын ташаан толгойн дээрээ хоёр нүдний загасан тамгатай соёолон насны харь морь, соёолон насны хүрэн морь, хязаалан насны хүрэн морь зэргийг бэлчээрээс нь өөрийн саарал алаг мориор тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,588,200 төгрөгийн,

мөн 2024 оны 03 дугаар сард тухайн газраас ******* өмчлөлийн 1 тооны адуу болох 1 тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 771,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Батсуурийн “ 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн хүрэн азаргатай адууг өөрийн унаж байсан саарал алаг мориор гэрийнхээ гадаа тууж ирээд зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загасан тамгатай соёолон насны хар морь, мөн адилхан тамгатай соёолон насны хүрэн морь, хязаалан насны хүрэн морь зэрэг 3 адууг барьж аваад тухайн адууг гаргаад явуулсан. Би ганцаараа тухайн 3 адууг гэрийнхээ гадаа махалж, эхнэрээ гэрээсээ дуудаж гэдсийг нь арилгуулж ажилласан. Нэг адууных нь махыг би гэртээ өөрийнхөө идшинд хэрэглэсэн. Нөгөө хоёр адууны махыг өөрийнхөө төрсөн аав болон төрсөн дүүгийндээ өвлийн идэш гээд өгсөн.. Тухайн 3 адууг би өөрөө хашаандаа хашиж барьж аваад ганцаараа хийсэн. 2024 оны 03 дугаар сард уг адуунаас хүрэн зүсмийн арын зөв талын хөл нь доголсон нэг гүү адуунаас үлдээд манай үхрийг дагаад ойрын бэлчээрт яваад гэрийн гадаа ирэхээр нь барьж аваад гэрийнхээ гадаа махалж, гэртээ хэрэгцээндээ идэж хэрэглэсэн. Тухайн гүүг би ганцаараа ажиллаж хийсэн. Манай эхнэр гэдсийг нь арилгасан ” гэх,

 

хохирогч ******* “ 2023 оны 12 дугаар сарын сүүлд цаснаар гэх газраас хүрэн азаргатай адуугаа шуурганд алдаад явуулсан. 2024 оны 01 дүгээр сард Эрдэнэцагаан сумын баруун талд сураг гарсан. Тэрнээс хойш хайж байгаад 2024 оны 05 дугаар сард манай адуу өөрөө ирсэн. Манай адуунаас хар бүдүүн морь,хүрэн бүдүү морь, хүрэн хязаалан морь дутуу байсан. Миний адуунууд бүгд зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загас тамгатай байсан” гэх,

 

гэрч “ 2024 оны 01 сарынсүүлээр ******* морьтой өөрийнхөө нэг азарга адуутай цуг хүрэн азаргатай 20 гаран тооны адуу тууж ирээд гэрийн хажуу талын чулуун хашаанд хашиж байсан. Тэр оройноо ******* идшээ иднэ гээд 3-н адуу барьж янзлаад гэдсийг нь би арилгаад махыг нь гадаа дэлгээд хөлдөөсөн. Маргааш нь нь дүү дуудаад аавындаа болон дүү Доржоодоо нэг нэг адууны махыг идшэнд өгөөд явуулсан. Үлдсэн адууны махыг нь манайх өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Би тухайн адууг хэний адууг гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. 3 сард нүүж ирснээс хойш хэд хоногийн дараа нэг юм идье гээд намайг гэдсийг нь арилга гэээд намайг гарч очиход нэг хүрэн зүсмийн гүү унагаасан ажиллаж байсан. гэх айлтай адуугаа хувааж иднэ гэж байсан. ******* нь ганцаараа ажилласан ”гэх,

 

гэрч Э.ын “ 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр ******* нэг орой морьтой хорь гаран тооны хүрэн азаргатай адуу хөөж ирээд намайг хашилцаад өг гэхээр нь хамт хашсан. 3 адуу барьж авч уяад, тухайн адууг гаргаад зүүн тийш нь туугаад явуулсан. Тухайн үед даараад, хөл өвдөөд байхаар нь би гэр рүү ороод хоёр хүүхдийг харж байгаад унтаад өгсөн.Өглөө боссон чинь тухайн 3-н адууг янзлаад махыг нь дэлгээд гялгар цаасанд боогоод орхисон байсан. Нэг өглөө малдаа яваад орой ирэхэд тухайн махны тал нь байхгүй байсан. Тухайн адууны тамга нь зөв талын ташаан дээрээ хоёр нүдний загасан тамгатай байсан ” гэх,

гэрч Б.ийн “2024 оны 01 дүгээр сард өвөлжөөндөө байхад манай төрсөн ах ******* нь идшиндээ хэрэглэ гээд нэг адууны мах өгсөн.Тухайн үед би ******* ахын өвөлжөөн дээрх гэрээс нь очиж авсан. Надад шалдан адууны мах гэдэстэй нь өгсөн” гэх,

 

гэрч Ө.ын “2024 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүү миний идэш гээд нэг адууны шалдан мах надад авчирч өгсөн” гэх,

 

гэрч Н.ын “Би 2024 оны 03 дугаар сарын эхээр Эрдэнэцагаан сумын Дэлгэрийн гол гэх газарт ******* гэх айл дээр 20 гаран тооны үхэртэйгээ ирсэн. Намайг ирсний дараахан үхэртээ яваад оройхон ирэхэд Б.Батсуурийн гэрийн гадаа хүрэн зүсмийн адууны шир шинээрээ хөлдөж амжаагүй байсан. Би адуу ажилласан юм уу гэхэд ******* нь нэг гүүний хөл гэмтээд тэрийгээ идшиндээ хэрэглэчихлээ гэж ярьж байсан. Би тухайн адууны тамгыг нь хараагүй, хүрэн адууны арьс байсан. Гүүний арьс байх шиг байсан” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2402302 дугаартай “2024 оны 01 сарын байдлаар соёолон насны адууны зах зээлийн үнэ 1,281,500 төгрөг, хязаалан насны адууны үнэ 1,025,200 төгрөг, нийт 3 тооны адууны үнэ 3,588,200.00 төгрөг” гэх дүгнэлт,

шинжээчийн 2402312 дугаартай “...зах зээлийн үнэ бүхэлчилбэл 771,000 төгрөг” гэх дүгнэлт,

“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн ДГ1/12 дугаартай “2024 оны 01 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн адууны зах зээлийн үнэ 1,200,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Прокуророос нотлох баримтаар тогтоогдох дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн ******* дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж тухайн зүйчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч ******* нараас хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд “Болор үнэлгээ” ХХК, “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийн талаар шүүгдэгч болон хохирогчоос хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж  бүрдүүлснээр төгсдөг бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Батсуурийн, иргэн ******* 4 тооны морийг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

5. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд уналга ашиглах гэдэгт мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, малын бэлчээрт зорьж очих, хулгайлсан малаа хөөж, туух, зөөж, тээвэрлэх зэрэгт уналга хэрэглэснийг хамааруулан үздэг ба тухайн уналга, хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр хураан авах асуудлыг шийдвэрлэдэг. 

               

Мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Батсуурийн хувьд 2024 оны 01 дүгээр сард ******* өмчлөлийн 3 тооны адууг авахдаа өөрийн өмчлөлийн Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай мориор бэлчээрээс нь хөөж тууж хашаандаа авчирч уналга ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь түүний болон гэрч Г.Энхгэрэл, Э. нарын мэдүүлгээр хэрэгт нотлогджээ.

 

Харин түүний 2024 оны 03 дугаар сард ******* өмчлөлийн хүрэн зүсмийн 1 тооны гүүг авсан үйлдлийг уналга ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Учир нь ******* нэгэнт өөрийнх нь нутагт ирж, хөл нь доголон, үхэр сүрэгтэй нь ойр бэлчиж, малд нь нийлсэн бусдын адууг махалж хэрэглэх зорилгоор мориор барьж авсныг “уналга ашиглаж” хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

7. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах шунахай сэдэл, зорилгоор тухайн нутагт уурдаж ирсэн хохирогч ******* адуунаас 4 тооны адууг буюу олон тооны малыг шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Б.Батсуурийн, хохирогч ******* адууг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид эдийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

9. Шүүх шүүгдэгч ******* дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч нь бусдын малыг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогчийн 4 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Батсуурийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 4,359,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчид 4,360,000 төгрөгийг түүний Хаан банкны 5633062326 тоотод дансанд 2025.04.08-ны шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Сэтгэцэд учирсан хор уршгийн маягтаар хор уршгийн зэрэглэлийг тогтоон танилцуулсан боловч тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар хорих ял”” оногдуулахаар тогтоожээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Шүүгдэгч Б.Батсуурийн өмчлөлийн “Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай морийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Дэлгэрийн гол гэх газар битүүмжилснийг хүчингүй болгож, морины үнэ болох 1,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах саналтай. Түүний хувийн байдлын хувьд 2023 онд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж байсан, гэтэл энэ удаа хоёр удаагийн үйлдлээр хохирогч Сүхбаатарт хохирол учруулсан, шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлсөн хэдий ч урьд үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа тул өмнөх саналаа дэмжиж байна ” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас“ ******* нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний ар гэрийн байдал нь хоёр бага насны хүүхэдтэй, мөн эхнэр нь 4 сартай жирэмсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх заалттай. Энэ заалтад ял хөнгөрүүлэх нөхцөлд урьд энэ хэрэгт холбогдож байсан бол ашиглаж болохгүй гэх зохицуулалт байхгүй. Энэ хүн өмнөх ялаа эдлээд дууссан байгаа. Харин гэм буруудаа гэмшиж байгаа, хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан бол гэсэн заалт байдаг тул тухайн зүйл ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг 2/1 –ээс багагүйгээр ял оногдуулах гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр 4 сартай жирэмсэн, мөн өмнө хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо.  

 

Бусад:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн, шүүгдэгч Б.Батсуурийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн  “Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай морь”-ийг улсын орлогод оруулахаар тогтоолоо.

 

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДГ1/12 дугаартай дүгнэлтээр дээрх адууг 1,200,000.00 төгрөгөөр үнэлсэн болохыг дурдъя /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

Дээрх адууг улсын орлогод оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал хэрэгт шүүгдэгч Б.Батсуурийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай морь”-ийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээнэ.

 

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.03.17-ны өдрийн 2025/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр дээрх хугацаанаас өнөөдрийг хүртэл 24 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг дагуу ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт ын Батсуурийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Батсуурийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус  тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Батсуурийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий “Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай морь”-ийг улсын орлогод оруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Саарал алаг зүсмийн зөв талын гэр гуяндаа холбоо онгин тамгатай морийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг морийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.НАСАНБУЯН