Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2017/00421

 

 


 

                                   

2017         10            23                                      103/ШШ2017/00421
 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: УлаанБ хотын .. дүүрэг, .дүгээр хороо, . дүгээр гудамжны . тоотод оршин суух, Б овогт Н.Б,

.. дүгээр хороо, .. дүгээр байрны . тоотод оршин суух, Б овогт Х.Б,

.дугаар хороо, . дугаар байрны . тоотод оршин суух, Б овогт Б.Б,

. дугаар хороо, . дугаар байрны . тоотод оршин суух, Б овогт Н.Б,

.. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, А овогт Б.О,

...дугаар хороо, .. дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Б.Б,

.. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Б овогт С.С,

..  дүгээр хороо, .. дугаар гудамжны ..тоотод оршин суух, Б овогт С.Ж,

. дугаар хороо, .. дугаар байрны . тоотод оршин суух, А овогт Б.Б,

.. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, Д овогт Б.У нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. дугаар хороо, . байрлах, “Б” ХК-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 61.730.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т нь ......... нарын бичгээр өгсөн итгэмжлэлийн дагуу тэдэнд болон өөртөө нөхөн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Эдгээр хүмүүс нь “Б” ХК-д ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан бол 7 сар, 51-70 хувь алдсан бол 9 сар, 71-ээс дээш хувиар алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 25.1 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно гэж тус тус заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна.

Н.Т нь Бын уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар тушаалаар белаз маркын машины жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2000 онд 55 хувиар, 2001 онд 60 хувиар, 2004 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Н.Тад 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 750.417 төгрөгөөр тооцож нийт 6.753.753 төгрөгийг гаргуулах,

Б.У: Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2003 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ...... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2003 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2004 онд 55 хувиар, 2011 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж нэмэгдсэн байна. Иймд Б.Уд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 745.718 төгрөгөөр тооцож нийт 6.711.462 төгрөгийг гаргуулах,

Б.Б: Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ......дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ....... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1993 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 2002 онд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, 2008 онд 65 хувь, 2009 онд 70 хувь, 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувь болж нэмэгдсэн байна. Иймд Б.Бгаас 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 766.211 төгрөгөөр тооцож нийт 6.895.899 төгрөгийг гаргуулах,

С.Ж: Бын уурхайн захиргааны даргын 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ....... дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1994 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 1995 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 онд 65 хувь, 2003 онд 70 хувь, 2005 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж нэмэгдсэн байна. Иймд С.Жд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 721.459 төгрөгөөр тооцож нийт 6.493.131 төгрөгийг гаргуулах,

С.С: Бын уурхайн захиргааны даргын 1994 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн .......... дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ....... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1997 онд тахир дутуугийн 70 хувийн групп тогтоогдсон. 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар, 2003 онд 70 хувь, 2007 онд 65 хувь, 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд С.Ст 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 599.594 төгрөгөөр тооцож нийт 5.396.346 төгрөгийг гаргуулах,

Б.Б: Бын уурхайн захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн .....дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ...... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2005 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2006 онд 55 хувь, 2010 онд 60 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 681.651 төгрөгөөр тооцож нийт 6.134.859 төгрөгийг гаргуулах,

Б.О: Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ...... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2004 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувиар, 2006 онд 50 хувь, 2009 онд 55 хувь, 2012 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Б.От 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 523.806 төгрөгөөр тооцож нийт 4.714.254 төгрөгийг гаргуулах,

Н.Б: Бын уурхайн захиргааны даргын 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ...... дүгээр тушаалаар орж ажиллаж байгаад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөл сольсон. 2006 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2007 онд 55 хувь, 2009 онд 60 хувь, 2015 оноос өнөөдрийг хүртэл 55 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Н.Бд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 547.507 төгрөгөөр тооцож нийт 4.927.563 төгрөгийг гаргуулах,

Б.Б: Бын уурхайн захиргааны даргын 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ....... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2008 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоосон. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 633.289 төгрөгөөр тооцож нийт 5.699.601 төгрөгийг гаргуулах,

Х.Б: Бын уурхайн захиргааны даргын 1985 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ........дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2004 оноос 55 хувь болон өөрчлөгдөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан хэвээр байна. Иймд Х.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 889.304 төгрөгөөр тооцож нийт 8.003.736 төгрөг, нийтдээ 61.730.604 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч тал 3 үндэслэлээр тайлбар өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэдгийг бид үгүйсгээгүй жишээ нь Н.Т гэдэг хүний хувьд 4 удаа тэтгэлэг авах ёстой байснаас нэг удаагийн л тэтгэмжийг авсан байгаа. Хөдөлмөрийн чадвар алтдалтын хувь хэмжээ 50, 55, 60, 65 хувь болж өсөж байгаа нь хувь хүний хувьд бие муудаж байгаа үзүүлэлт харагдаж байна. Энэ хөдөлмөрийн чадвар алдалтын өссөн дүнгээр бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх ёстой байснаас одоо 18 сарын тэтгэмжийг өгөөгүй гэж үзэж байгаа ба 18 сараасаа 2 удаагийн өсөлтийнх нь тэтгэмжийг хасаад 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг энэ хүмүүст олгож өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс нэг сарын тэтгэмжийг олгоход Нийгмийн даатгалаас ирүүлсэн итгэлцүүрийг ашиглан бодох нь зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл өнөөдөр уурхайд уранд хордсоныхоо төлөө ганцхан рентгэн зураг авахуулахад 300.000 төгрөг төлж байхад нөхөн төлбөр гээд 100.000 төгрөг өгчихөөд байж болохгүй юм. Өнөөдрийн цаг үе мөнгөний ханш, уналтаар цалинг бодох нь зүйтэй. Өнөөдөр уурхай 1 тонн нүүрсний үнийг 42.500 төгрөг болтол өсгөчихсөн байгаа нь байгууллага хөрөнгийн чадвартай байгааг харуулж байна. Бын уурхай хүмүүсийг бэртээж гэмтээчихээд хог дээр хаясан юм шиг орхиж болохгүй юм. Энэ 10 уурхайчин 1971 оноос эхлээд 1995 он хүртэл ажилласан уурхайчид байгаа, тэгэхэд энэ уурхайчдыг уранд оруулж байхдаа судалгаа хийгээгүй ба ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалт байхгүй улаан гараар нь зүтгүүлж олон хүнийг нуруу, гаргүй, уушиггүй болгосон. Эдгээр хүмүүс Бын уурхайн бүтээн босголтыг л хийх гэж ирсэн хүмүүс байсан ба анх илгээлтийн эзэд нэртэйгээр цоо эрүүл залуус ирээд уранд хордож тахир дутуу болсон. Уурхайг ажиллуулж байхдаа та нар эх орны төлөө ажиллаж байна шүү гэдэг байсан. Ийм байхад 100.000 төгрөг өгчихөөд таны уушигны мөнгө гээд байж болохгүй. Өнөөдөр уурхай ажилчиддаа үр дүнгийн цалин гээд 2.000.000 төгрөг өгч, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цалингаа 20 хувиар нэмсэн байна. Тэгэхэд яагаад группэд байдаг энэ уурхайчиддаа тэтгэмжийг нь өгчихөж чаддаггүй юм. Нийгмийн даатгалаар бодож өгч байгаа мөнгө маань биднийг анх уурхайгаас гарахад 200.000 төгрөг авч байсан бол 30.000 төгрөгөөр тогтоож өгч байсан. Тэр мөнгө маань өнөөдөр итгэлцүүрээр 700.000-800.000 төгрөг болж өссөн байгаа юм. Бид нар гар дээрээ 300.000-500.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа, энэ тэтгэврийн зөрүүгээр нэхэмжлээгүй харин Нийгмийн даатгалаас гаргаж өгсөн итгэлцүүрээр бодож нэхэмжилж байна. Ж гэдэг хүн дээр яръя, энэ хүний хувьд 50, 65, 70, 65 гээд 4 удаа өссөн байгаа юм. Өсөх тоолонд тэтгэмж өсөх ёстой, энэ талаар хөдөлмөрийн тухай хуулинд заасан байгаа. Бид нар Бын уурхайгаас ажилд орьё гэж гуйхад ажилд авахгүй гэсэн. Уурхайд 25 тахир дутуугийн групптэй хүмүүс уурхайд ажилладаг ба тахир дутуугийн групптэй нийт 320 хүн байдаг, чадалтай хүмүүс нь ороод ажиллая, манаач хийе гэхэд ажилд авдаггүй. Бид нарыг харж үзэхгүй байгаа нь нэхэмжлэгч нар уурхайгаас нөхөн төлбөр шаардах үндэслэл болж байгаа юм. Өнөөдөр Т гэдэг хүн эрүүл хүн шиг харагдаж байгаа бол цаад талдаа уушиг нь байхгүй, бохир нь гоожоод зогсож байгаа, Угийн хувьд мөн ялгаагүй байдалтай байна. Ийм учраас бид нар уурхайгаас нөхөн төлбөр авна гэв.   

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б” ХК нь  нэхэмжлэл гаргаад байгаа иргэн Н.Т, У, Б, Ж, С, Б, О, Б, Б, Б нарт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохируулан, дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг хуульд заасан зохих журмын дагуу нэг нэг удаа олгосон. Мөн компанийн зүгээс 2007 оноос үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд гараад байгаа нийт 300 гаруй ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсгийг үндэслээд 4 удаа нийт 845.468.772 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг олгосон. Тухайлбал 2007 онд 50-55 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст тус бүр 1.500.000 төгрөг, 60-65 хувьтай хүмүүст тус бүр 2.000.000 төгрөг, 70 дээш хувьтай хүмүүст тус бүр 3.000.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг компанийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад олгож ирсэн. Эдгээр нэхэмжлэл гаргаад байгаа 10 иргэнд “Б” ХК хэрхэн нөхөн төлбөр олгосон талаар дурдъя. Бд 4.000.000 гаруй төгрөг, Ст 3.200.000 төгрөг, Жд 3.000.000 төгрөг, Тад 4.130.915 төгрөг, Бт 3.326.834 төгрөг, Уд 4.011.340 төгрөг, Одонбаят 4.218.132 төгрөг, Бт 3.799.031 төгрөг, Бд 3.317.079 төгрөгийг тус бүр 5 удаагийн давтамжтайгаар, Бт 2008 онд группт орсон учир 4 удаагийн давтамжтайгаар 3.794.746 төгрөгийг тус тус олгож байсан байна. “Б” ХК эдгээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж аж амьдралд нь хэрэг болох үүднээс улирлын чанартай харуул манааны ажилд авч ажиллуулдаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нотлогдож байгаа. “Б” ХК-д одоогийн байдлаар 290-ээд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд орсон хүмүүс байдаг эдгээр хүмүүст үйлдвэрчний хороотойгоо ярьж байгаад компанийн санхүүгийн байдлаас шалтгаалаад тодорхой хэмжээний нөхөн төлбөрүүдийг олгосоор ирсэн гэв.    

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчийн хүсэлтээр төлөөлөх итгэмжлэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 164 дугаар албан тоот, хавсралт, Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 11 сарын 8-ны өдрийн 365 дугаар “Нөхөн төлбөр олгох тухай” тушаалын хуулбар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 468 дугаар албан тоот, хавсралт, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 365 тоот Б ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал,

Хариуцагчийн хүсэлтээр Х.Б, Б, Н.Б, Б.О, Б.Б, С, У, Н.Т нарын ниймийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаалууд, нэр бүхий 10 нэхэмжлэгч тус бүрт олгосон нөхөн төлбөрийн хэмжээг тусгасан жагсаалт, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нөхөн төлбөр олгох тухай баримт, О, Б, Б, Б, У, Ж С, Б, Т, Б нарт олгосон нөхөн төлбөр, нөхөн төлбөрийг нэхэмжлэгч тус бүрийн гарт олгосон баримт, Б ХК-ийн тайлан, Б дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 465 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын лавлагааны хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

 Нэхэмжлэгч Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нар нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 61.730.604 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарт 2007 он, 2011 он, 2014 он, 2015 онуудад тус тус нөхөх төлбөр олгосон гэж маргаж байна. 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.Учир нь:    

1. Нэхэмжлэгч Н овогтой Т нь 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Бын нүүрсний уурхайн даргын ... дугаартай тушаалаар 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажилд орж, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр чөлөөлөгдсөн. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 50 хувиар, 2000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 55 хувиар, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 60 хувиар, 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 65 хувиар, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 60 хувиар, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 65 хувиар тус тус тогтоосон байна. 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооход нөхөн төлбөрт 1.570.915 төгрөг олгосон бөгөөд 2000 оны 11 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчлөснөөс хойш 4 удаа нийт 2.760.000 төгрөгийн нөхөн төлбөр,

2. Нэхэмжлэгч Б овогтой У нь 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Бын нүүрсний уурхайн даргын ..... дугаартай тушаалаар тус өдрөөс ажилд орж, 2003 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын ........дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 2003 оны 1 дугаар сарын 25-ны өдрөөс 50 хувиар, 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 55 хувиар, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 60 хувиар, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 60 хувиар тус тус тогтоосон байна. 2003 оны 1 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооход нөхөн төлбөрт 1.741.347 төгрөг олгосон бөгөөд 2004 оны 11 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа  нийт 2.270.000 төгрөгийн нөхөх олговор,

3. Нэхэмжлэгч Б овогтой Б нь 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Бын нүүрсний уурхайн даргын ..... дугаартай тушаалаар 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд орж, 1993 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн Б нүүрсний уурхайн даргын ...... дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 1993 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тахир дутуугийн 2 дугаар группэд орж, 1999 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 70 хувиар, 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 65 хувиар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 69 хувиар хугацаагүй тогтоосон байна. 1993 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тахир дутуугийн 2 дугаар группэд ороход 2 сарын цалинтай тэнцэх нөхөх олговор олгосон бөгөөд 1999 оны 9 дугаар сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь болгон өөрчлөснөөс хойш 4 удаа нийт 3.740.000 төгрөгийн нөхөн төлбөр,

4. Нэхэмжлэгч С овогтой Жыг 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Бын нүүрсний уурхайн даргын ...... дугаартай тушаалаар 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд орж, 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б нүүрсний уурхайн даргын .......... дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 80 хувиар, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 50 хувиар, 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 65 хувиар, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 70 хувиар, 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 65 хувиар, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 65 хувиар тус тус хугацаагүй тогтоосон байна. 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 80 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2 сарын цалинтай тэнцэх нөхөх олговор олгосон бөгөөд 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь болгон өөрчлөснөөс хойш 4 удаа нийт 2.760.000 төгрөгийн нөхөн төлбөр,

5. Нэхэмжлэгч С овогтой С нь 1994 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Бын нүүрсний уурхайн даргын ннннн дугаартай тушаалаар 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд орж, 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын ннннн дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 1997 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 70 хувиар, 2000 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 65 хувиар, 2003 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 70 хувиар, 2008 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 65 хувиар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 69 хувиар тус тус хугацаагүй тогтоосон байна. 1997.07.19-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 1 сарын цалинтай тэнцэх нөхөх олговор олгосон бөгөөд 2000 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2.760.000 төгрөгийн нөхөн төлбөр,

6. Нэхэмжлэгч Б овогтой Б нь 1994 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Бын нүүрсний уурхайн даргын .... дугаартай тушаалаар 1994 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд орж, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 07 дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 50 хувиар, 2006 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 55 хувиар, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 60 хувиар, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 60 хувиар тус тус тогтоосон байна. 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 1.529.031 төгрөг олгосон бөгөөд 2006 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2.270.000 төгрөгийн нөхөн төлбөр,

7. Нэхэмжлэгч Б овогтой Оыг 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Бын нүүрсний уурхайн даргын .... дугаартай тушаалаар 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилд орж, 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын .... дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 45 хувиар, 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 50 хувиар, 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 55 хувиар, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 60 хувиар, 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тус тус тогтоосон байна. 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 1.948.132 төгрөг олгосон бөгөөд 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2.270.000 төгрөгийн нөхөн төлбөр,

8. Нэхэмжлэгч Н овогтой Б нь 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдлийн Бын нүүрсний ил уурхайн даргын 01 дугаартай тушаалаар 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд орж, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 50 хувиар, 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 55 хувиар, 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 60 хувиар, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 65 хувиар, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 65 хувиар тус тус тогтоосон байна. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн нөхцөл сольж 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 1.047.079 төгрөг олгосон бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2.270.000 төгрөгийн нөхөн төлбөр,

9. Нэхэмжлэгч Б овогтой Б нь 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Бын нүүрсний уурхайн даргын ..... дугаартай тушаалаар 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс ажилд орж, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын .... дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 55 хувиар тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2.994.746 төгрөг олгосон байна.

10. Нэхэмжлэгч х овогтой Б нь 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Бын нүүрсний уурхайн даргын ...дугаартай тушаалаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орж, 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б ХК-ийн гүйцэтгэх захирлын ... дугаартай тушаалаар МШӨ-ний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 50 хувиар, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 55 хувиар тус тус тогтоожээ. 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооход Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 1.056.834 төгрөг олгосон бөгөөд 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2.270.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг тус тус олгосон болох нь шүүх хуралдаанд талуудын өгсөн тайлбар болон Гүйцэтгэх захирлын 2007 оны 365 тоот тушаал, тушаалын хавсралт, 2007 оны 11 дүгээр сарын 12,  2011 оны 12 дугаар сарын 21, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хүмүүсийн нөхөн олговор гарт олгох жагсаалт, гүйцэтгэх захирлын ....... тоотын хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгоно гэж заасан.

Хуульд зааснаар хариуцагч Б ХК нь нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг харгалзан 5 удаа нөхөн төлбөрүүдийг тус тус олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт хуулиар олговол зохих нөхөн төлбөрийг бодож үзэхэд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нэхэмжлэгч Н.Тад 9 сарын цалингийн дундаж 1.626.525 төгрөгийн нөхөн төлбөр олгох ёстойгоос 4.130.915 төгрөг, 69 хувь алдсан нэхэмжлэгч Б.Бд 9 сарын цалингийн дундаж 1.243.000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 3.740.000 төгрөг, 60 хувь алдсан Б.Уд 9 сарын цалингийн дундаж 1.683.084 төгрөг олгохоос 4.011.347 төгрөг, 65 хувь алдсан С.Жд 9 сарын цалингийн дундаж 1.320.000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос, 2.760.000 төгрөг, 69 хувь алдсан С.Ст 9 сарын цалингийн дундаж 1.350.000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 2.760.000 төгрөг, 55 хувь алдсан Х.Бт 9 сарын цалингийн дундаж 1.198.269 төгрөг олгохоос 3.326.834 төгрөг, 55 хувь алдсан Б.Бт 9 сарын цалингийн дундаж 3.118.150 төгрөг олгохоос 3.794.746 төгрөг, 65 хувь алдсан Н.Бд 9 сарын цалингийн дундаж 1.035.000 төгрөг олгохоос 3.317.079 төгрөг, 60 хувь алдсан Б.От 9 сарын цалингийн дундаж 2.182.442 төгрөг олгохоос 4,218.132 төгрөг, 60 хувь алдсан Б.Бт 9 сарын цалингийн дундаж 1.880.082 төгрөг олгохоос 3.799.031 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон нь хуульд нийцсэн, хариуцагч хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тухай бүр багассан, нэмэгдсэнийг харгалзан үзэж нөхөн төлбөрүүдийг удаа дараа олгосон болох нь нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Бын нүүрсний уурхайн даргын 1993 оны 5 сарын 26-ны өдрийн Б/175 дугаар тушаалын хуулбар, Б ХК-аас ирүүлсэн цалингийн тодорхойлот, гүйцэтгэх захирлын 2007 оны 365 тоот тушаал, тушаалын хавсралт, гүйцэтгэх захирлын 2015 оны А/27 тоотын хавсралт, 2007.11.12, 2011.12.21, 2014.01.23-ны өдрүүдийн хүмүүсийн нөхөн олговор гарт олгох жагсаалт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар “Шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр” бодох аргачлалаар дундаж цалин бодож нэхэмжлэл гаргасан нь нөхөн төлбөр гаргуулах шаардлагын үндэслэлтэй нийцэхгүй, тухайн тогтоол нь шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийг бодоход хэрэглэдэг цалингийн итгэлцүүр байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
  болгон ТОГТООХ  нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХК-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 61.730.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ