Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00427

 

 

 



2017 10 25

10/ШШ2017/0027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хатай явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1988 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, *******-ын ******* ******* ******* ******* ажилтай, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны 2 тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19******* онд аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ХК-д ачигч, оператор ажилтай, ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., хариуцагч Т., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие ай 2002 онд танилцан хүүхэд наснаасаа үерхэж улмаар 2009 онд албан ёсоор гэр бүл болон гэрлэлтээ 2009 оны 12 сарын 29-ний өдөр батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 0 сарын -ны өдөр охин Х. төрсөн. Бидний амьдралд нөхрийн гэр бүл болох ээж, эгч, дүү нар хэтэрхий оролцож зан харилцааны тааламжгүй нөхцөл байдал үүсэж цаашид амьдрах боломжгүй болсон мөн Т. өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэж хамт амьдрах боломжгүй болгож 2016 оны 12 сарын сүүлээр тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд хүмүүжиж байна. Тиймээс охиныг минь миний асрамжинд үлдээж эцэг Т.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлт цуцалж өгнө үү. Бид хамт амьдрах хугацаанд Т. нь ХХК-д ажиллаж байхдаа цалингийн зээл авч байсан 201 онд тус компани зогсож цалингийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж би зээлийг өөрийн зээлэнд буюу нэр дээрээ шилжүүлж одоог хүртэл төлж байгаа. 2017 оны 01 сараас улс төрийн байдлаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг архичин, гуйлгачины хүүхэд болохоор үнэлж чадддаггүй байх, ар амьдрал маань хүнд, боломжгүй болохоор би сургуульд сурч чадаагүй, анхнаасаа л намайг хүлээн зөвшөөрөөгүй. Ээж нь намайг чи бол миний нүүрсний, шал шавхайны бэр гэдэг, би тэгж амьдарч чадахгүй, миний ганц чаддаг зүйл волейбол гайгүй тоглодог, иймдээ ч би хаа нэг байгууллагад ороод ажиллаж, хоолоо олж идэж байна. Энэ байдлыг маань ойлгохгүй байна. Би нөгөө хүүхнээсээ салаад ирчихсэн гэхээр нь хоёулаа хүүхэдтэй болъё гээд спиралаа авахуулахад надтай нэг ч ойртоогүй. Надтай цаашид хамт амьдрахгүй гээд тийм байдал гаргаж байгаа байх хэзээ хамгийн сүүлд ойртсоноо ч санахгүй байна. Би одоо нэг хүнтэй дотно харьцаатай болсон цаашид амьдрахыг үгүйсгэхгүй. бид 2 эвлэрэх ямар ч боломжгүй хэн хэнийгээ гэх сэтгэлгүй болсон. Цалингийн зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөгийн 2.660.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл мөнгийг би төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Т. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр хар багаасаа найзлаад 2009 оноос гэр бүл болсон. Бид хоёрын зөрчлийн гол шгаан нь би хөдөө олон сараар ажилладаг байсан, бас ар гэрийн байдал нөлөөлдөг юм байна. Би гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь үнэн, тусдаа өөр хүнтэй болоод амьдарч байгаа. Миний охин зуны сар надтай хамт байсан, хүн амьтантай хамт амьдраад байгаа болохоор байхад хэцүү байдаг юм шиг байна лээ, сая хүртэл 7 хоног надтай хамт байсан. Зан байдлын хувьд би архи дарс уучихаад янз янзын мессеж бичдэг хүүхдээ л их боддог, хүүхдийнхээ хувцас хунар ойр зуурын юмыг бүгдийг авч өгч байгаа. Нэгэнт энэ хүн өөр хүнтэй болоод амьдарч байгаа болохоор бид хоёрыг салгаад өгөөч гэмээр байна. Манай аав хавдартай олон жил болсон, тэгээд гэр бүлээсээ нууж мөнгө өгөх, өгөхгүй гээд цалин мөнгөний асуудал бол байсан, үүнийг би үгүйсгэхгүй. Бид хоёр одоо эргэж нийлээд бүтэхгүй болсон, хэн хэндээ итгэлгүй, сэтгэлгүй болсон. Бид хоёрын дунд ганц охин маань л байна. Би өөр хүнтэй болсон асуудал байхгүй, одоо ээжтэйгээ охинтойгоо л амьдарч байна. Бид хоёр эргээд нийлж амьдрахаасаа өнгөрсөн. миний аавын ажил явдал дээр ирээгүй, ажил явдлын үеэр спортын мастер болох тэмцээнд явсан байсан. Энэ бол маш том шгаан байсан, гийн өөрийнх нь ах, дүү, эцэг, эх ирж байхад л байхгүй байсан. Манай ээж хүртэл эхнэр чинь яасан юм гэж асууж байсан, спортын мастертай мастергүй хүн амьдрах л байх. Яг тийм үед байхгүй байх хэцүү л байдаг юм билээ. Одоо надад энэ хүнийг гэх сэтгэл байхгүй болсон, эргэж амьдраад ч бүтэхгүй. Би цалингийн зээлийн үлдэгдэл мөнгөнөөс 2.660.000 төгрөгийг нь төлсөн гэв.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Ч. миний бие нь цалингийн зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч Т. нь 2.660.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2.720.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр эвлэрэн хэлэлцэв. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Ч., хариуцагч Т. гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Т. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, шаардлагыг хүлээн зөвшөөрч, банкны зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөгийг тал хувь буюу 2.660.000 төгрөгийг төлж эвлэрсэн гэжээ.

Нэхэмжлэгч Ч., хариуцагч Т. нар нь 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны дугаар сарын -ны өдөр охин г төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүйн улмаас 2016 оноос тусдаа амьдарсан, нэхэмжлэгч Ч. болон хариуцагч Т. нар нь өөр өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоосон, гэрлэгчид нь бие биенээ гэх сэтгэлгүй, эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн насны байдал ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох хүмүүжих нөхцөл зэргийг харгалзан охин г эхийнх нь асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, Т.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Т. анхаарвал зохино.

Нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.66 төгрөгийг улсын орлогод үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.аас 272.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 дүгээр сарын 6-ны өдрийн А/1 тушаалаар тогтоосон 185.00 төгрөгөөр тооцов.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамаарай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 хэсэгт зааснаар овогтой г эх Ч. асрамжид үлдээсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 2011 оны дугаар сарын -ны өдөр төрсөн Х.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Т.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

.Нэхэмжлэгч Ч. цалингийн зээлийн үлдэгдэл 5.80.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Т. нь 2.660.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.720.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр эвлэрснийг баталсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 272.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272.66 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ