Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2017/00444

 

 

 

 

 

2017 11 09 103/ШШ2017/00444



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1993 онд Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны 8 тоотод оршин суух, Баянбал овогт Лхагвацэрэнгийн Золжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 онд Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, БНЗӨБЦТС ТӨХК-ийн Хэнтий салбарт ажилтай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 64 тоотод оршин суух, Боржигон овогт Баттогтохын Гомбонамжилд холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2016 онд Гомбонамжилтай танилцан үерхэж байх хугацаандаа жирэмсэн болсон. Жирэмсний эхний 2 сард Гомбонамжил нь шилжин ажиллахаар болж, би ч ажил мэргэжилийн хувьд өсөж дэвжих боломжийг нь хараад дэмжсэн. Гэтэл Хэнтий аймагт очсоноосоо хойш намайг өвдөхөд битгий хэл хэвлийд бойжиж буй үрдээ ч анхаарал халамж тавиагүй, санхүүгийн дэмжлэг туслалцаа ч үзүүлээгүй. Сүүлдээ бүр утсаар ярих нь ч цөөрсөн. Манай эцэг эхийн хувьд энэ байдлыг засаж залруулахын тулд Гомбонамжилтай уулзах гэсэн боловч буруу ойлголцож хоёр талын эцэг, эхчүүдийн дунд зөрчилдөөн гарч, энэ хэрүүл нь хүүхэд төртөл үргэлжилсэн. Энэ үед миний бие маш их хямарч хүүхдээ хугацаанаас өмнө гэнэт төрүүлсэн. Төрсний дараа хүүхэд маань шарлалт, тархины даралт гэсэн оношоор хоёр ч удаа эмнэлэгт хэвтсэн боловч нэг ч удаа эргэж ирээгүй, утсаар ч яриагүй. Хүүхдийн төрсний гэрчилгээ авах гээд хүүгээ овоглуулах талаар асууж хариу хүлээсэн боловч утсаа аваагүй, залгахаар утсаа таслаад байсан тул би өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Энэ байдлаас харахад Гомбонамжил нь гэр бүл үүсгэж, эцэг байх итгэл үнэмшилгүй, сэтгэлгүй гэдгээ надад мэдрүүлсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд хүү З.Төрмандахын эцэг Гомбонамжил мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Манай хүүхэд одоо 3 сартай болж байна. Энэ хугацаанд эцэг нь нэг ч удаа эргэж ирээгүй. Би ойлголцъё гэж хоёр ч удаа ярьж байсан, ойлголцож чадахгүй байгаа, гэр бүлийн асуудлыг биш юм аа гэхэд ядахнаа хүүхдээ гээд ирдэггүй юм байх даа гэж бодсон. Тэгээд хүүхдийнхээ зургийг ч явуулж үзсэн, ярьж ч үзсэн. Эцэст нь амьдрах боломжгүй юм байна гэсэн шийдвэр гаргасан, нэхэмжлэл дээр бүх зүйлээ дурдсан байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амарсайхан : Нэхэмжлэл дээр гэр бүл дамнасан хэрүүл болсон гэсэн байсан. Тийм зүйл ерөөсөө болоогүй. Манай хүүхэд эцэг, эхдээ эрэгтэй хүний хувьд янз бүрийн хов жив хэлдэггүй. Нэхэмжлэгч нөхрөөсөө 2 сараас хойш огт харьцаагүй байсан гэж худлаа ярьж байна. Яагаад гэвэл энэ хоёр жирэмсэн байхдаа хамтдаа хот руу үнэтэй эмнэлэгт очиж үзүүлж байна. Үүнээс хойш 4 сарын 16-ныг хүртэл хүү маань шалгалтаа өгөх гээд Багануурт байсан, энэ хооронд энэ хоёр уулзацгааж байсан. Хоорондын жижиг маргаанаас болоод муудалцсан байхаар нь би эвлэрүүлэх гэж чадлаараа нэлээд явсан. Одоо бол өөрсдөө шийдвэрээ гаргаад бид хоёр амьдарч чадахгүй юм байна гэж дүгнэлт гаргаж байгаа юм байна, би энэнд хүүгээ буруугүй гэж бодож байна. Яагаад гэвэл шугам сүлжээний ажил хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалттай, зав чөлөө муутай байдаг юм билээ, би үүнийг ойлгох болов уу гэж ээжид нь хэлж үзсэн. Нэхэмжлэгчийн ээж нь бид нартай утсаар яриад шууд биднийг доромжилж загнадаг, мессежээр ч доромжилдог. Харин би хоёр хүүхдийн асуудалд чи битгий оролцоод байгаач гэж ганц нэг удаа хэлж байсан. Энэ хүүхдүүд чинь өөрсдөө л асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ гэдэг. Тэрийг ойлгохгүй юм шиг байна лээ. Манай хүүхдийг нохой гахай, гудамжны хулгайч, дээрэмчин гээд есөн шидээр л хэлж байсан. Бид эхний удаа эцэг тогтоолгох шаардлагыг нь явдаг газраар нь явж тогтоолгоё гэж бодсон, одоо бол татгалзаж байна, Шүүх шинжилгээний газар гэдэг чинь 2, 3 сартай хүүхдийг тэврээд яваад байх газар биш юм байна гэж үзээд өгөх ёстой зүйлийг нь өгье, хүүхдийн тэтгэмжийг нь төлье гэсэн шийдэлд хүрсэн байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Золжаргал нь эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах жээ.

Хриуцагч Т.Гомбонамжил нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Л.Золжаргал, хариуцагч Т.Гомбонамжил нар нь 2016 оноос эхлэн байгаад 2017 оны 8 дугаар сарын 01ий өдөр хүү Төрмандахыг төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч Л.Золжаргал, хариуцагч Т.Гомбонамжил нар нь болох нь , Г-1101000391 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Төрмандахыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсжээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ уулзахад хориглох эрхгүй байна.

Т.Гомбонамжил хүү Төрмандахыг , хүү , Т.Гомбонамжил Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Т.Гомбонамжилаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Т.Гомбонамжил анхаарвал зохино.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 дүгээр сарын 6-ны өдрийн А/13 тушаалаар тогтоосон 185.300 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 101.433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2017 оны 8 дугаар сарын 01ий өдөр төрсөн хүү Баянбал овогт Золжаргалын Төрмандахын эцэг Боржигон овогт Баттогтохын Гомбонамжил мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Баянбал овогт Золжаргалын Төрмандахыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Т.Гомбонамжилаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Золжаргалд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ