Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, шүүгч П.Пагма, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч Д.Баянмөнх

Шинжээч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний орчуулагч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Цэрэндолгор

Шүүгдэгч *******, түүний орчуулагч Г.Гэрэлтуяа

Шүүгдэгч *******-ний өмгөөлөгч Б.Солонго, Д.Урансувд

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд, Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Баянмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 41000000148 дугаартай хэргийг 05 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ХХК-ны туслан гүйцэтгэгч ХХК-д ээлжийн ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт . /РД: /

Шүүгдэгч: иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг -9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* /Монгол нэр нь РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хоолны газарт үйлчлүүлж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хохирогч / /-ны толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх, хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх зэрэг үйлдлээр бие махбодид нь халдаж зодсоны улмаас амь хохирогчийн биед хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалгад зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалгад цус хуралт, нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засах орны иргэн /*******/-тэй бүлэглэн согтуугаар, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хоолны газрын заалны хэсэгт амь хохирогч / /-ны хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх үйлдлээр бие махбодид нь халдан зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засах орны иргэн /*******/ нь 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хоолны газарт үйлчлүүлж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн / /-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсаны улмаас *******тэй бүлэглэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, тус хоолны газрын заалны хэсэгт амь хохирогч / /-ны хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх үйлдлээр бие махбодид нь халдан зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хүнийг амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр эхнэр бид хоёрыг хадам эгч хоолонд оръё гэж дуудсан. Тэгээд хоолонд орохоор очиход ах /*******-ний монгол нэр нь гэх/, түүний эхнэр, бас нэг хятад хүнтэй хамт хоол идэж байсан. ах eden нэртэй архийг талд нь ортол уусан байсан. Тэгээд тэнд байсан хятад иргэн намайг архи уу гэсэн. Бид хэд 0.75 л савлагаатай 3 шил архи уусан. Бид хэдийн дуу чангараад ирэхэд тэнд байсан ажилчид vip өрөөнд орчих гэхээр нь 1 номерын өрөө рүү орсон. Тухайн үед манай эхнэр хадам эгчтэй хүүхдүүдээ авахаар явсан. Тухайн хүн ахтай үл ойлголцоод, маргалдаад эхлэх шиг болсон. Тэр хоёрыг хоорондоо хятадаар чанга чанга яриад байхаар нь маргаад байгаа эсэхийг асуухад “бид хоёр ажил ярьж байна, Хятадууд ажил ярихдаа чанга ярьдаг” гэсэн. Тэгээд удалгүй хохирогч нь ахын ар дагз руу цохиж эхэлсэн. Би та зүгээр үү гэж асуухад “бид хоёр ажил ярьж байна, удахгүй зүгээр болно” гэсэн. Тэгээд удаагүй хохирогч нь ахыг сандлаас нь унатал цохисон. Эхнэр бид хоёр тэднийг салгахаар дундуур нь ортол хохирогч манай эхнэрийн нүүр рүү цохисон. Би гар хүрэхгүй байхыг маш их хичээсэн боловч хохирогч над руу дайрч нүүр рүү цохисны улмаас миний шил унасан. Тэнд байсан ажилчид наад хүнээ аваад гар гэж хэлсэн. Тэгээд би хохирогчийг араас нь тэврэх маягтай гарч байхад хоёр гар нь хөдөлгөөнгүй болсон болохоор толгойгоо савж, намайг удаа мөргөсөн. Тухайн мөчид миний уур хүрээд хохирогчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Би тэгж уурлах ёсгүй байсан, эмэгтэй хүнд гар хүрж үзээгүй болохоор эхнэрээ хамгаалах гэсэн оролдлогоо арай хэтрүүлсэндээ үнэхээр харамсаж байна. Би хохирогчид учирсан бүх хохирлыг барагдуулна...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би тухайн үед амь хохирогчийг тосож авсан. Хохирогч нь Монголд байгууллагын ажил хийнэ гэж ирсэн. намайг “чи Монголоор ярьдаг учраас орчуулгын ажил хийгээд өг” гэсэн. Би хохирогчийг захын зүүн хаалганы ойролцоо тосож авсан. Хохирогч машинаас бууж ирээд “ёо, ёо би их ядарч ирлээ, элэг, уушги яасан нь мэдэгдэхгүй байна, би ийм аймар зам дээр явж үзээгүй, үнэхээр их ядарч байна” гэсэн. Тэгээд хамт хоол идэхээр хоолны газарт орсны дараа намайг “архи ууя” гэсэн. Би түүнд “анх удаа уулзаж байгаа хүмүүс архи уугаад яахав” гэхэд “зүгээрээ, би архи уух дуртай” гэсэн. архи ууж согтоод хоолны газрын заалаар Солонгосоор яриад чанга чарласан. Би түүнд хандан “Монгол улсад дураар аашилж болохгүй, тайван хүмүүс шүү” гэж хэлсэн. Түүнийг заалаар бахираад байхаар нь vip өрөөнд орж суусан. надтай наймааны ажил ярина гээд “би Монгол Улсад байгууллагын /компани/ ажлаар ирээгүй, би Монголоос эмэгтэй хүн авч яваад Хятадад зарна. Нэг эмэгтэй гучин түм хүрнэ” гэж хэлсэн. Би түүнд хандан “би тийм хууль бус ажил хийхгүй, би Монгол эхнэртэй хүн, Монголд тайван сайхан амьдармаар байна” гэж хэлсэн.  Тэгсэн намайг “чи яагаад мөнгөний ажил хийхгүй гээд байгаа юм бэ” гээд дух руу дарсан. Намайг Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авах үед “чи Монголд ямар нэг хэрэгт холбогдвол оршин суух зөвшөөрлийг чинь хүчингүй болгож, Хятад руу буцаана” гэж хэлж байсан. Би хэрэгт орчихгүйн тулд хохирогчийг намайг хэд хэд цохиход тэссэн. миний үгийг тоохгүй миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Түүнд “Монгол хүн толгойдоо хүн хүргэх дургүй, чи удаа, дараа намайг цохихоо боль” гэж хэлсэн. Тэр үед надаас “энэ хүн яагаад таныг цохиод байгаа юм бэ” гэж асуухаар нь “та нар яв, бид хоёр хоорондоо ярилцаж байгаад учраа олчихно” гэж хэлсэн. Тэгтэл хохирогч миний дагз руу маш хүчтэй алгадсан. Би “чи яагаад хүний нутагт ирчихээд хүн зодоод байгаа юм бэ, чиний тэр хууль бус ажлыг би хийхгүй, чи яагаад намайг хүчээр дарамталж хууль бус ажил хийлгэх гээд байгаа юм бэ” гэж хэрэлдсэн. Гаднаас зөөгч орж ирээд намайг татаад өрөөнөөс гаргасан. Би тухайн мөчид хаашаа явахаа ч мэдэхгүй, зүг чигээ ч олохгүй их сонин болсон. Тэр үед хараалын үг хэлж байснаа санаж байна. Би хэргээ мэдэж байна. Архи ууж архины халуунд хууль зөрчсөн үйлдэл хийснээ мэдэж байна. ...Би эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмчилгээний зардал 11,80,000 төгрөгийг төлсөн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “...Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний болон манай гэр бүлийн хувьд хар дарсан зүүд шиг байсан. Аавын минь үхэл надад болон гэр бүлд минь хүнд цохилт болсон. Би энэ хэрэгт хэд хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт шүүгдэгч нар хэрэг гарснаас хойш бидэнтэй холбогдож нэг ч удаа уучлалт гуйж эмгэнэл илэрхийлээгүй. Сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор холбогдож ярилцаагүй. Хоёрдугаарт шүүгдэгч нарт хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эсрэгээрээ хувийн батлан даалтад гарсан байсан. Миний гэр бүл шүүгдэгч нарыг батлан даалтад гарсан тухай Хятадад байхдаа мэдсэн. Энэ асуудлаар өмгөөлөгчөөсөө тодруулсан. Өмгөөлөгчид энэ талаар тодорхой мэдээлэл хэлээгүй байсан. Гуравдугаарт би нотлох баримтын талаар яримаар байна. Эхний шинжээчийн дүгнэлт  04 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Үүний дараа миний эцгийг чандарласан. Гэтэл  дахь шинжээчийн дүгнэлт 04 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр гаргасан байсан. Миний аавыг аль хэдийн чандарласан байхад шинжээч яаж дүгнэлт гаргасан юм бэ. Камерын бичлэг болон шууд бусаар шинжээчийн дүгнэлт гаргасан юм уу, шүүгдэгч нарын холбогдож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаант холбоо хоорондоо холбоотой байх ёстой. Би Монгол Улсын шүүхийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. ...Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас энэ хэрэгт маш их анхаарал хандуулж байгаа. ...Өмнө гаргаж өгсөн баримтаар 11,000,000 төгрөгийн замын зардал, оршуулгын зардал зэрэг багтсан. Сүүлд ирсэн хууль ёсны төлөөлөгчийн ирж очих зардлууд, буудалд байрласан зардал зэрэг нийлээд 5 орчим сая төгрөг болсон байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол болох 99,00,000 төгрөгийг шүүхийн шатанд гаргуулах саналыг гаргасан...” гэв. /орчуулснаар/

Шинжээч ******* шүүх хуралдаанд “...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон камерын бичлэгт үндэслэн дүгнэлт гаргасан. Амь хохирогчийн хэвлий хэсэг рүү 19 цаг 33 минут 10 секундээс хойших гийн дэвсэх үйлдлээс үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан. Нойр булчирхай нь хэвлийн дээд хэсэг, элэг ходоодны ард талд байрладаг. Хөндлөн гэдэст хүч үйлчилснээс болж бүдүүн гэдсийг гэмтээж, цааш нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал үүсгэсэн байсан. Энэ гэмтэлтэй холбоотой цус алдаж хэвлийн хөндийд цусан хураа үүссэн. ...Камерын бичлэг, тэмдэглэлээс харахад шүүгдэгч ******* нь амь хохирогчийн толгойн хэсэг рүү, хөл хавьцаа цохиж байхыг харсан. Шүүгдэгч нь амь хохирогчийн нүүр рүү нь цохиж байгаад доош унасны дараа цээж, хэвлий хэсэг рүү дэвсэж байсан. Тухайн үйлчлэлээр амь хохирогчийн хэвлийн хөндийд үүссэн гэмтлүүд учирсан...” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны явцад болсон хэргийн талаар сонслоо. Шүүгдэгч нар нь архидан согтуурч гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэж байна. аргагүй хамгаалалт хэтрүүлсэн үйлдэл гаргасан гэж ойлгохоор байна. ******* // нь огт танихгүй хүнтэй уулзаж хоол идэж, архи уусан байна. Танихгүй хүнтэй хоол идэж ар гэрийнхнийгээ дуудаж, архидан согтуурсан нь буруу. Монгол Улсад хэн дуртай Хятад иргэд ирээд Монгол эмэгтэйг хүний наймаанд оролцуулах талаар ярьдаг болсон юм уу. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн 41000000148 дугаартай хэргээс:

Хохирогч -ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зодуулсан асуудалд Монгол хүн, Хятад хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БНХАУ-ын иргэн -ны төрсөн хүү нь байгаа юм. Би аавыгаа ямар шалтгаанаар Монгол Улсад ирснийг мэдэхгүй. Аавын өвчний талаар мэдэхгүй байна. Би өөр мужид сурч ажилладаг тул хааяа аав ээжтэйгээ хамт байдаг болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг сонсоод их гайхсан, одоо маш их харамсаж байна, гомдолтой байна. Манай аав мужаан хийдэг хүн байсан. Энэ ажлаараа 30 гаруй жил ажиллаж байгаа. Аав архи ууж, тамхи татдаг байсан, аавд Монгол Улсад таньдаг хүн байгаа эсэхийг мэдэхгүй. Манай аавын хувьд тухайн хэрэг болох үед анх удаагаа Монголд ирж байсан. Би Монгол Улсад ирж, буцах замын зардал Монгол мөнгөөр 6,100,000 төгрөг, задлан шинжилгээний зардал гэх 1,000,000 төгрөгийг бид нар өгсөн тул бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БОЭТ-д эдийн засагч албан тушаалтай. Манай төвд 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын иргэн биеийн байдал муу байдалтай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувийг хөнгөлж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Дээрх хүний хувьд гадаад улсын иргэн учир эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх зохицуулалт байхгүй учир төлбөрийг 100 хувь төлж үйлчилгээгээ авдаг. Уг иргэн ухаангүй байдалтай биеийн байдал хүнд анх ирэхдээ S36 /Цээжний болон хэвлий хөндийн эрхтний гэмтэл/ гэх оноштой мэс засалд ороод эрчимт эмчилгээний тасагт R57 /Эрчимт эмчилгээ/ гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 04 оны 06 дугаар тогтоолын дагуу уг иргэнд эрчимт эмчилгээний (ICT-10) R57.1 оношоор 7,741,319 төгрөгийн эмчилгээ, мэс заслын (ICT-10) S36.9 оношоор 3,540,438 төгрөгийн хагалгаа тус тус хийгдэж нийт 11,81,757 төгрөгийн  эмчилгээний төлбөр байгууллагаас гарсан. Иймд дээрх төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 16 цагийн орчимд ресторанд очсон. Биднийг очиход тэд заалны ширээнд хоол идээд сууж байсан бөгөөд 0,75 граммын шилтэй Эдэн нэртэй архийг тал хүртэл нь уусан байсан. Үлдсэн тал архийг , болон БНХАУ-ын иргэн тэр гурав хувааж уугаад цааш үргэлжлүүлэн архи ууна гээд тухайн рестораны 1 давхрын 1 дугаарын өрөөнд орж нэмж 0,75 граммын шилтэй нэг шил Эдэн архи захиалж уусан. Энэ хооронд эгч бид хоёр манай хүүхдүүдийг цэцэрлэгээс нь авсан. Биднийг цэцэрлэг ороод ирэхэд уг архийг уугаад дууссан байсан. Тэгээд дахин нэг шил архи захиалж уусан бөгөөд уг архийг ууж байгаад тэд нэлээн согтоцгоосон бөгөөд нь тэр БНХАУ-ын иргэнтэй муудалцсан. Юунаас болж муудалцсан бэ гэхээр тухайн гадаад улсын иргэн нь гийн толгойд хүрээд байсан. нь түүнд "толгойд битгий хүр" гэхэд тухайн гадаад улсын иргэн толгойд нь хүрэхээ болихгүй улам зориудаар толгойд нь хүрч өдөөд байсан. боль гээд гарыг нь түлхсэн чинь тухайн гадаад улсын иргэн нь шууд ахын нүүр рүү нь гараараа цохиж газарт унагаасан. босож ирээд тухайн гадаад улсын иргэнтэй барьцалдаж авсан. Би болиулах гэж дундуур нь ортол тухайн гадаад улсын иргэн намайг заамдаж аваад хацрын доод хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд ширээн дээрээс архины шил аваад ах руу дайрсан. Энэ үед дундуур нь орж гарыг нь барьж аваад гараас нь архины шилийг нь авч тавиулахад тухайн гадаад улсын иргэн нь гийн нүүр хэсэг рүү нь цохисон чинь ий нүдний шил нь газарт унасан. нүдний шилээ газраас авч надад өгөх үед тухайн гадаад улсын иргэн өрөөнөөс гарсан. нь араас нь гарч зааланд байрлуулсан ширээн дээр түүнийг дарж унагаан толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед тухайн гадаад улсын иргэн нь газарт ширээний хажууд унасан бөгөөд дээрээс нь , хоёр нийлээд ээлжлэн дэвсэлж эхэлсэн. нь "миний толгойд хүрсэн, ална чамайг" гээд  дэвсээд байсан. нь бол намайг өмөөрч түүнийг цохиж, ширээн дээр дарж унагаан дээрээс нь нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүнийг газарт унах үед нь ах, хоёр нийлж дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэлсэн. Удалгүй рестораны ажилчид ирж салгаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. ... толгой, цээж, хэвлий хэсэгт нь дэвссэн. ах ч мөн толгой, цээж, хэвлий хэсэгт нь дэвссэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/

Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* / гэж дууддаг/ бол монгол хүн байгаа юм. Монгол улсад оршин суух үнэмлэхтэй.  Манай нөхөр Будаат гацаанд аж төрдөг байж байгаад Монгол улсад ирээд одоо 1 жил орчим болж байгаа. Нөхөр маань Будаат гацаанд байхдаа тогооч хийдэг, мал малладаг байсан. Монголд ирээд үндсэн ажил хийгээгүй. Манай нөхрийн нэг найз нь монголоос манай нөхөртэй холбогдоод "нэг Хятадыг Монгол руу явууллаа, чи тосож аваад орчуулга хийж өгөөд гадуур дотуур явахад нь туслаарай" гэсэн гэж манай нөхөр ярьж байсан. Ингээд тэр хятад хүнтэй өнөөдөр манай нөхөр анх удаа уулзсан юм. Тэр монголоос манай нөхөр рүү холбогдсон найзыг нь би танихгүй, нэрийг нь бас мэдэхгүй. Өнөөдөр уулзсан энэ Хятадыг  би нэрийг нь мэдэхгүй, танихгүй. Өнөөдөр буюу 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр бид тэр Хятад хүнийг Шүр захын хойд талаас өдрийн 15 цагийн орчимд тосож авсан. Истана машинаар хилээс ирсэн. Ингээд Хэрлэн зочид буудал дээр ирээд байрлах өрөөг нь бүртгүүлж авч өгөөд өрөөнд нь ачааг нь оруулж тавьчихаад буудлаас гараад хятад хоолны ресторанд очсон. Энэ үед 15 цаг өнгөрчихсөн л байсан байх. рестораны талаараа сараалжин ханатай хэсэгт нь сууж байгаад тэр сараалжин ханатай хэсгийн урд талд байдаг VIP өрөө рүү нь орсон. Хоол захиалаад хоол идэх үедээ манай нөхөр , тэр Хятад бол 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэр Хятад нь дүү нараа дуудчих гэхээр нь би өөрийн дүү нөхөр  тэй нь хамт дуудсан. Манай дүү нар 16 цагийн үед ирсэн байх. Дүү нар маань ирээд хоол идэж байгаад дүүгийн хүүхдийн цэцэрлэг тарах цаг болчихлоо гээд би дүүтэйгээ хамт 16 цаг 30 минутад аас гараад Бунхны 3 дугаар цэцэрлэгээс дүүгийн хүүхдүүд , нарыг аваад эргээд д ирсэн. Бид нарыг ирэхэд , , Хятад хүн гурав дахь шил архиа ууж дуусаад 3 дахь шил архиа захиалсан. Ингээд сууж байхад тэр хятад байсхийгээд л манай нөхөртэй муудалцаад байх шиг байсан. Хоорондоо хятад хэлээр ярьж байсан болохоор би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Нөхрийн маань толгойг байн байн дагз орчимд нь  цохиод байсан. Тэгээд хоорондоо яагаад маргалдаад байгаа талаар нь асуухад нөхөр маань толгой руу байн байн цохиод байхаар нь битгий толгой руу цохиод бай би толгойдоо хүн хүргэх дургүй гээд маргалдсан гэж хэлсэн. Тэр хятад энэ байдлаар  манай нөхөртэй шөргөөлцөлдөж байгаад гэнэтхэн нөхрийн маань нүүр рүү 1 удаа шанаадсан. Манай нөхөр  тэр хятад шууд л босч ирээд зодолдох гэхээр нь би нөхрөө араас нь татаад зодолдохыг нь болиулах гэтэл тэр Хятад ширээн дээрээс архины хоосон шил аваад бид нар руу шидэх гэж байсан. Би энэ үед дүүгийнхээ хүүхдийг өрөөнөөс гаргачихаад эргээд харахад тэр Хятад манай эмэгтэй дүүг эрүү орчимд нь гараараа цохиж байсан. Аль талынх нь гэдгийг мэдэхгүй байна. Бас ий нүүр рүү цохиж байсан. тэр хятадтай барьцалдаж авах үед гаднаас зөөгч нар орж ирээд тэр хятад, , гурвыг нэг нэг зөөгч тэвэрч аваад өрөөнөөс гаргасан. Ингээд тэр 3 заал руу гарсан юм. Би өрөөнөөс утсаа авах гээд буцаж ороод эргээд заал руу нь гарч ирэхэд тэр хятад, манай нөхөр 3 заалны хэсэгт нь нөгөө Хятад нь газарт уначихсан , тэр Хятадыг өшиглөж байхаар би нөхрөө салгаж авсан. бас боль гээд нөхрөө салгаж авч байсан. Ингээд ын утсаар эмнэлэг бас цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-8/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өрөөнөөс нүдний шилтэй ах тухайн хятад ахыг тэврээд ...гаргаж ирж байсан. Тэгээд гэнэт тухайн хятад ахыг нөгөө тэвэрч гаргаж ирсэн нүдний шилтэй ах гараараа нүүрнийх нь хамар, уруул хэсэг рүү 4 билүү 5 удаа цохиод авсан. Цохиж байхдаа хараагаад байсан ба юу гэж хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан. Нүдний шилтэй ахад тухайн хятад хүн цохиулаад хойшоо савж унасан ба хоёр дахь удаагаа цохиулж байхдаа хойшоо унасан ба нөгөө цохиж байгаа нүдний шилтэй ах нь хойшоо унаж байхад нь нэмж цохиод байсан. Тэр үед нь би хамт нөгөө өвөр монгол ахыг гаргах гээд байж байсан чинь нөгөө өвөр монгол ах хажуугаар гүйж очоод газарт унасан хятад ахын хажууд очоод хөлөөрөө толгой болон цээжин бие хэсэг рүү олон удаа дэвсээд байсан. энхдээ толгой руу нь дэвсээд байсан ба хажууд нь зогсож байсан нүдний шилтэй ах бас хөлөөрөө тухайн хятад хүнийг мөн толгой болон цээжин бие хэсэг рүү нь дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна олон удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд , болон хамт явж байсан хоёр эмэгтэй нь салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...04 оны 04 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн орчимд ажил дээрээ захиалга авсан хоолоо хийгээд байж байхад манай хоолны газрын зааланд хүмүүс чанга дуугаар шуугилдаад байсан. Тухайн үед манай үйлчлэгч орж ирээд энд хүүхдүүд муудалцаад байна гэж хоол хийдэг өрөөнд байгаа нийт хүмүүст хандаж хэлсэн. Энэ үед нь би заал руу гарч харахад заалны төв хэсэгт нэг эрэгтэй хүн газарт унасан, харин хажууд байгаа эрэгтэй хүн нь түүнийг нэмж зодох гээд дайраад байсан бөгөөд тухайн эрэгтэй хүнтэй хамт яваа бололтой эмэгтэй нь тэр хоёрыг  хаасан байдалтай байж байсан. Мөн манай ажлын эрэгтэй зөөгч нь тэр эрэгтэйг  болиулж байгаа харагдсан. Намайг гарч ирсэн цагаас төд удалгүй эрэгтэй хүний нүдний шилтэй залуу нь манай зөөгч хүүг гараараа цохих далайсан бөгөөд би тухайн нүдний шилтэй залууг татаж холдуулсан. Ингээд тухайн нүдний шилтэй залуу нь намайг хараад маргалдахаа больсон. Харин түүнтэй хамт явж байсан Монгол залуу "би наад хүний чинь толгойг нь өшиглөнө, ална" гэх зэргээр бахираад газар унасан байсан эрэгтэй хүн рүү дайраад байхаар би тухайн хүнийг барьж үйлдлийг нь хориглосон. Тухайн бахираад байсан залуу нь миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Энэ үйл явдлын дараагаар маргаан дууссан бөгөөд үйл явдал намдаад минут орчим болж байхад Монгол залуу нь газар унасан байсан эрэгтэй хүн рүү дөхөж очоод хөлийнх нь доод хэсгээс буюу өмссөн өмднийх нь түрийнээс дээш татаж чирэх гэж оролдсон бөгөөд төө хүрэхтэй үгүйтэй газар чирэх үед нь би түүнийг болиулсан. Ингээд удалгүй эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. Газар ухаангүй байгаа хүн Хятад улсын иргэн болж таарсан. Түүнийг эмнэлгийн байгууллага ирээд биеийн байдалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд зөөвөрлөгч орон дээр тавьж аваад явсан. Уг Хятад иргэн намайг гарч ирсэн цагаас хойш босож ямар нэгэн зүйл яриагүй, ухаангүй байдалтай өндөр хэмжээтэй амьсгалж байсан. Өөрөөр тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний харсан зүйл бол ингээд л болсон. Намайг гарч ирэхээс өмнө хэрхэн маргалдсан талаар би бол мэдэхгүй байна. Тухайн хэсэг рүү туссан хяналтын камер байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/

Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би зөөгч хамт 1 номерын өрөө рүү ороход дотор 3 эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэдтэй нийт 7 хүн байсан ба өрөөний буланд өрөөнд байсан хоёр эмэгтэй хүн нь гартаа архины шил барьчихсан хятад иргэнийг хориод наад талд нь болохоор нүдний шилтэй эрэгтэй Монгол ах нэг монгол ахыг тэвэрчихсэн хориод байж байсан. Тухайн монгол хүн нь бас гартаа архины шил барьчихсан хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би зөөгч хамт тухайн монгол иргэнийг 1 номерын өрөөнөөс гаргаад нэг давхрын зааланд оруулж ирсэн. Тэгэхэд өрөөнд байсан монгол ах бас хамт гарч ирсэн. Тэгсэн удалгүй нэг билүү хоёр минутын дараа 1 номерын өрөөнөөс хятад иргэн хоёр эмэгтэйн хамт гарч ирсэн. Тэгсэн хятад иргэн нь хамт явж байсан монгол иргэн рүү чанга чанга бархирч яриад дайраад байхаар нь хамт хорьж байсан. Тэгээд эргээд харсан чинь нүдний шилтэй Монгол ах Хятад иргэнийг гараараа нүүр хэсэгт нь 3-аас 4 удаа цохиод тухайн хятад нь арагшаа савж унаад дагз хэсгээрээ ширээ мөргөөд газарт шалан дээр унасан. Тэгсэн монгол нь хажуугаар гүйж гараад хятад иргэний хажууд очсон ба хөлөөрөө нүүр болон цээж рүү нь миний харснаар  хоёроос гурван удаа дэвссэн ба хамт явж байсан Монгол залуу нь бас хөлөөрөө толгой болон цээж рүү хамт дэвсэж өшиглөөд байсан. Энэ хооронд манай ажилчид болох , бид 3 болон хамт явж байсан хоёр эмэгтэй нь салгасан. Тэгээд хэн нь эмнэлэг, цагдаа дуудсан юм бүү мэд удалгүй ирээд хятад иргэнийг аваад явсан. Намайг харахад өрөөн дотор тухайн хүмүүс хэрэлдээд байсан ба зодолдсон зүйл байхгүй хятад, монгол хоёр нь гартаа архины шил барьчихсан муудалцаад, хамт явж байсан хүмүүс салгасан байдалтай байсан. Харин зааланд гарсны дараа хятад иргэнийг хамт явж байсан хоёр эрэгтэй нийлж толгой болон цээж хэсэг рүү хөлөөрөө удаа дэвсэж байгаа харагдсан. Тухайн хүмүүс хятадаар яриад хэрэлдээд байсан болохоор би яг юу гэж яриад байгааг нь ойлгоогүй. Хамт явж байсан хоёр эмэгтэй боль гэж хэлээд байсан. Харин нүдний шилтэй эрэгтэй нь болохоор дуугай зогсоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-93/

Гэрч “...Манайх Хэрлэн сумын 7 дугаар багт Хятад улсын хоолоор үйлчилдэг ресторан юм. ...ресторанд 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим БНХАУ-ын иргэн зодуулсан гэх хэргийг мэдэж байгаа. Тухайн хятад улсын иргэн зодуулж байхад манай заалны хэсгийн зүүн урд талд хоёр тасалгаа бүхий хэсэг байдаг ба зүүн талын ширээнд нь иргэд сууж үйлчилгээ авч хооллож байсан. Уг иргэд бол маргаан болсны дараа удалгүй гараад явцгаасан. Мөн давхрын 3, 4 тоот өрөөнд иргэд үйлчилгээ авч байсан. Манай байгууллага өглөө 08 цагаас оройны 3 цаг хүртэл үйлчлүүлдэг. ...Тогооч гарч ирээд салгаж байсан. Тэгэхээр түр хугацаанд үйл ажиллагаа зогссон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 181/

Шинжээч эмч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь өшиглөх болон хөлөөрөө дэвсэх хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалганд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалганд цус хуралт гэмтлүүд нь цохих, унах зэрэгт үүсгэгдэх боломжтой. ...Дээрх тохиолдолд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч эмнэлгийн зүгээс яаралтай мэс засал болон бусад эмчилгээг стандартын дагуу хийгдсэн байна. Талийгаач нь артерийн даралт ихсэн, чихрийн шижин, элгэнд голомтлог үүсгэвэр зэрэг архаг хууч өвчтэй, мөн тухайн гэмтэл авах үедээ архины хордлоготой байсан боловч үхэлд хүргэсэн шалтгаан нь тухайн үед үүссэн нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа буюу хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас барсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өрөөнд ороод хоол идээд юм яриад сууж байгаад дахин нэг шил архи захиалж уусан бөгөөд би голдуу хадам эгч , эхнэр нартай ярьсан. Харин ах тухайн хятад хүнтэй яриад байсан. Тэр үед манай хүүхдүүд цэцэрлэгээсээ тарах цаг болсон байсан учир хадам эгч , эхнэр нар яваад ирье гээд явцгаасан. Ингээд бид гурав хэсэг сууж юм ярьж байхад тухайн Хятад иргэний дуу нь чангарч байсан ба удалгүй хоёр эмэгтэй маань орж ирсэн. Хадам эгч , эхнэр нар ирэхэд 3 дахь шил архи захиалж уусан. Удалгүй нөгөө Хятад иргэн ахын дагз хэсэг рүү нь цохиж, чангаар хэрүүл хийгээд байгаа юм шиг зан гаргаад байсан бөгөөд уг үйлдлийг маш олон удаа гаргасан. Энэ үед ах эсэргүүцэл үзүүлэхгүй өөдөөс нь инээгээд надад  “Хятад хүмүүс ингэж ажил ярилцдаг юм аа, удахгүй ойлголцоно зүгээр зүгээр” гээд байсан. Энэ үед манай эхнэр надад “одоо явъя” гэж хэлэхээр нь би гадуурх куртикээ өмсөөд гарах гэж байхад хадам эгч ахад “явъя явъя” гэж хэлэхэд ах бид нарт “за та нар явж бай би энэ хүнтэй учраа олоод явна, Хятад хүмүүс ингэж ярьдаг юмаа” гэж хэлсэн. Гэтэл нөгөө Хятад хүн нь гараараа ахын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба тэр үед ах сандал дээр сууж байсан болохоор арагш унаад босож ирээд тэр хоёр хоорондоо заамдалцаж авах гэхээр нь би дундуур нь орж тухайн Хятад иргэнийг тэвэрч аваад салгахад ширээн дээр байсан архины шилийг аваад ах руу далайхаар нь гараас нь шилийг нь аваад холдуулсан. Тухайн үед ахыг эхнэр нь хойшоо татаад өрөөнөөс гаргах гээд холдуулж байгаа харагдсан. Гаднаас зөөгч нар ирээд аваад гарч байсан бөгөөд нөгөө Хятад иргэн архины шилийг нь авлаа гээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба миний нүдний шил газарт унасан. Тэгээд газраас нүдний шилээ аваад эргээд харахад манай эхнэр тухайн Хятад хүн заамдаж аваад нүүр хэсэгт нь цохиж байгаа харагдахаар нь би хоёр гарыг нь барьж аваад тэврээд эхнэрийг маань цохисон учир  бухимдаж өрөөнөөс тэвэрсэн байдалтай гарахад толгой хэсгээрээ цохих гээд байгаа юм шиг тийчгэнээд байсан.  Өрөөний хажуу талд байсан ширээ тулахад миний өөдөөс эргэж харахаар нь би нүүр хэсэгт цохисон. Ингээд цааш нь юм санахгүй болоод тухайн үед намайг хүмүүс салгаад байсныг бол санаад байна. Түүнээс хойш ухаан балартаж тухайн газраас гараад хажууд байсан дэлгүүр орох гээд явж байхад цагдаа болон эмнэлгийн машин ирэхээр нь буцаад хоолны газар руу орсон. ...Тэр хүн намайг цохих үед нь би ямар ч хариу үйлдэл гаргаагүй. Харин миний эхнэрийг цохисон. Гэр бүлээ хамгаалах бодол төрөөд тухайн хүнийг цохисон. ...Би хүний амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би танхайрсан зүйл байхгүй, би хохирогчийг эхнэрээ өмөөрч цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4-43, 3-р хх-ийн 09/

Шүүгдэгч *******-ний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Намайг Дорнод аймагт байж байхад танил монгол гэх залуу над руу холбогдоод “нэг хүн очно, тэр хүн гэр бүл зуучлалын ажлаар очих юм шиг байна, би сайн мэдэхгүй байна, чи тосож аваарай” гэхээр нь зөвшөөрч тухайн хүний wechat нь аваад  гэх хүнтэй холбогдсон. Ингээд 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тухайн Хятад хүн холбогдоод “намайг тосож аваарай, би Монгол машинд суусан” гэж хэлээд хоорондоо холбогдож байгаад түүнийг 15 цагийн орчим Дорнод аймгийн захын зүүн урд хэсгийн автотээврийн төвөөс эхнэр ийн хамт тосож авсан. Тэгээд би тухайн хүнээс “ямар буудалд орох вэ, үнэтэй буудалд орох уу, хямдхан буудалд орох уу” гэхэд дундын байхад болно гэхээр нь би Хэрлэн зочид буудалд өрөө авч өгч байрлуулсан. Буудалд ороод цүнхийг нь орхиод хоол идэхээр гарч Урсгал нэртэй хятад хоолны газарт орж хоол идсэн. Хоол идэж байхад тухайн Хятад иргэн надад хандаж “архи ууя” гэж хэлэхээр нь би “архи уухгүй ажлаа яръя” гэсэн чинь “зүгээрээ уух явцдаа яръя” гэж хэлээд 0,75 литрийн нэг шил архи аваад бид хоёр хувааж уусан. ...Ингээд удалгүй манай эхнэр ирж, хоол ч гарч бид нар идээд сууж байхад уг Хятад хүн “дуудах хүн байвал дуудаа, хоол идүүл, танилцъя” гэхээр нь эхнэр төрсөн дүү , түүний нөхөр нарыг дуудсан. Тэд нарыг ирэх үед хоол нэмж захиалж дахин архи захиалж ууцгаасан. Архинаас уг Хятад хүн, манай эхнэрийн дүүгийн нөхөр бид гурав ууцгаасан. Захиалсан хоолноосоо тэр Хятад хүн огт идэхгүй, би шартсан байна, надад архи байхад болно гээд байсан. Ингээд бид гурав 3 шил архи ууцгаасан бөгөөд тухайн үед надад хэлэхдээ “би байгууллагын ажлаар биш, Монголоос хүүхэн аваад Хятад руу оруулаад зарах санаатай байна. Чи маргааш гэхэд надад 1 хүүхэн олж өг” гэхээр нь би тийм ажил би хийхгүй гэдгээ хэлэхэд надад “чи олоод өгөө” гээд согтсон байдалтай гараараа миний дагз руу цохиод, толгой дээрээс дараад бараг ширээ мөргүүлэх шахуу, мөн гараараа миний гар руу маш олон удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүнд “чи ямар учраас цохино вэ, манай Монгол ёсонд тийм ёс байхгүй, хүнийг доромжилж байгаа юм уу” гэсэн чинь би ахиж ийм үйлдэл гаргахгүй гэж хэлчихээд дахиад цохиж, толгойны дагз руу алгадаад, эсхүл гар руу цохиод байсан. Би дахиж тэр хүнд хандан “битгий намайг цохио” гэж хэлсэн чинь Хятад хэлээр ярихгүй Солонгос хэлээр яриад байсан ба би тэр үед Хятад хэлээр яриа, хараагаад байгаа юм уу, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байх юмаа” гэсэн чинь босож ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад нэг удаа цохиж унагаасан. Би босож ирээд тэр хүнд “чи хоол идэж байх дундуур юунд зодоон хийдэг юм бэ” гэж хэлээд би тэр хүнийг заамдаж авахад ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохих гэхэд дүү дундуур ороод бид хоёрыг салгасан. Яг энэ үед уг Хятад хүн манай дүүгийн нүүр хэсэгт цохиж нүдний шилийг газарт унагаагаад тэр хоёр барьцалдаж авсан. ...Өрөөнөөс гарах үед тухайн Хятадыг тэвэрч гараад заалны хэсэгт очоод олон удаа нүүр хэсэгт нь цохиж байгаад газарт унахад дээрээс нь өшиглөж байсан. Би тэр үед нь гүйж очоод дээрээс нь удаа өшиглөсөн. Миний өшиглөсөн үйлдэл нь тэр хүний бие хэсэг рүү нь оносон оноогүйг мэдэхгүй байна. Энэ үед намайг зөөгч залуу салгаж болиулсан. Би түүнээс хойш тэр хүнийг цохиогүй. ...тэр хүнийг алах гэмтэл учруулах санаа огт байгаагүй бөгөөд намайг өрөөнд их дээрэлхсэн учир уурандаа очиж өшиглөсөн. Надад энэ хүнийг алах бодол байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/  

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн цогцост үзлэг хийсэн 04 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот дүгнэлтэд:

1. Амь хохирогчийн -ны биед нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалганд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал,   орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн  хөндийн цусан хураа нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 .1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалгад зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалгад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас баржээ.

6. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна гэжээ. /1-р хх-ийн 107-113/

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 38 тоот дүгнэлтэд:

1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн *******  нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

. БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.

3. БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн ******* нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 139-141/

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 тоот дүгнэлтэд:

1. Иргэн ******* нь сэтгэцийн хувьд одоогоор дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтанд хариулах хариу урвал. Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна.

. Иргэн ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.

3. Иргэн ******* нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 147-150/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 04 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт дүгнэлтэд:

1.3.Камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд хэвлий хэсэг рүү дэвсэж буй 19 цаг 33 минут 10 секундээс хойших *******ий хэвлий хэсэг рүү дэвсэж буй үйлдлээс үүсэх боломжтой.

. Цохилтын хүчийг тогтоох боломжгүй.

4. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай.

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэжээ. /3-р хх-ийн 163-169/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-44/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 45-46/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 51-5, 56-57/

- Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 49, 54/

- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 59/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 114-119/

- *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /1-р хх-ийн 157-4, -р хх-ийн 194-3, 3-р хх-ийн 104-14, 131-151/

- Амь хохирогч -ы өвчний түүх /1-р хх-ийн 50, -р хх-ийн 1-57/

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт /-р хх-ийн 60-64/

- Шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /-р хх-ийн 74-76/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-аас хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /-р хх-ийн 140-15/

- Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /-р хх-ийн 158-159/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /-р хх-ийн 161-176/

- Яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан шүүгчийн захирамжууд /3-р хх-ийн 194-198, 0-3/

- *******, ******* нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /3-р хх-ийн 08-10, 3-34/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 1-06, 15-17/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /-р хх-ийн 81, 97/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ээс Эрүүл мэндийн даатгалын санд 11,81,757 төгрөгийг төлсөн баримт, шүүгдэгч *******гээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11,030,05 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: СД-д буулгасан “ ” рестораны камерын бичлэгийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Шүүгдэгч  *******, ******* нар нь 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хятад хоолны ресторанд үйлчлүүлж байхдаа согтуугаар иргэн -тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, -ны бие махбодид  халдан толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх, хэвлийн тус газарт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч ******* нь мөн цаг хугацаанд амь хохирогч иргэн -ны толгойн тус газарт гараараа цохих, хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч ******* “...Удалгүй нөгөө Хятад иргэн /*******-ний Монгол нэр нь /  ахын дагз хэсэг рүү нь цохиж, чангаар хэрүүл хийгээд байгаа юм шиг зан гаргаад байсан бөгөөд уг үйлдлийг маш олон удаа гаргасан. ах эсэргүүцэл үзүүлэхгүй өөдөөс нь инээгээд надад  “Хятад хүмүүс ингэж ажил ярилцдаг юм аа, удахгүй ойлголцоно зүгээр зүгээр” гээд байсан. Энэ үед манай эхнэр надад “одоо явъя” гэж хэлэхээр нь би гадуурх куртикээ өмсөөд гарах гэж байхад хадам эгч ахад “явъя, явъя” гэж хэлэхэд ах бид нарт “за та нар явж бай би энэ хүнтэй учраа олоод явна, Хятад хүмүүс ингэж ярьдаг юм” гэж хэлсэн. Гэтэл нөгөө Хятад хүн нь ахын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба тэр үед ах сандал дээр сууж байсан болохоор арагш унаад босож ирээд тэр хоёр хоорондоо заамдалцаж авах гэхээр нь би дундуур нь орж тухайн Хятад иргэнийг тэвэрч аваад салгахад ширээн дээр байсан архины шилийг аваад ах руу далайхаар нь гараас нь шилийг нь аваад холдуулсан. Тухайн үед ахыг эхнэр нь хойшоо татаад өрөөнөөс гаргах гээд холдуулж байгаа харагдсан. Гаднаас зөөгч нар орж ирээд аваад гарч байсан бөгөөд нөгөө Хятад иргэн архины шилийг нь авлаа гээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба миний нүдний шил газарт унасан. Тэгээд газраас нүдний шилээ аваад эргээд харахад манай эхнэр тухайн Хятад хүн заамдаж аваад нүүр хэсэгт нь цохиж байгаа харагдахаар нь би хоёр гарыг нь барьж аваад тэврээд эхнэрийг маань цохисон учир  бухимдаж өрөөнөөс тэвэрсэн байдалтай гарахад толгой хэсгээрээ цохих гээд байгаа юм шиг тийчгэнээд байсан.  Өрөөний хажуу талд байсан ширээ тулахад миний өөдөөс эргэж харахаар нь би нүүр хэсэгт нь цохисон. Ингээд цааш нь юм санахгүй болоод тухайн үед намайг хүмүүс салгаад байсныг бол санаад байна...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******-ний “...надад хэлэхдээ “би байгууллагын ажлаар биш, Монголоос хүүхэн аваад Хятад руу оруулаад зарах санаатай байна. Чи маргааш гэхэд надад 1 хүүхэн олж өг” гэхээр нь би тийм ажил би хийхгүй гэдгээ хэлэхэд надад “чи олоод өгөө” гээд согтсон байдалтай гараараа миний дагз руу цохиод, толгой дээрээс дараад бараг ширээ мөргүүлэх шахуу, мөн гараараа миний гар руу маш олон удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүнд “чи ямар учраас цохино вэ, манай Монгол ёсонд тийм ёс байхгүй, хүнийг доромжилж байгаа юм уу” гэсэн чинь би ахиж ийм үйлдэл гаргахгүй гэж хэлчихээд дахиад цохиж, дагз руу алгадаад, эсхүл гар руу цохиод байсан. Би дахиж тэр хүнд хандан “битгий намайг цохио” гэж хэлсэн чинь “Хятад хэлээр ярихгүй Солонгос хэлээр яриад байсан ба би тэр үед Хятад хэлээр яриа, хараагаад байгаа юм уу, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байх юм” гэсэн чинь босож ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад нэг удаа цохиж унагаасан. Би босож ирээд тэр хүнд “чи хоол идэж байх дундуур юунд зодоон хийдэг юм бэ” гэж хэлээд би тэр хүнийг заамдаж авахад ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохих гэхэд дүү дундуур ороод бид хоёрыг салгасан. Яг энэ үед уг Хятад хүн манай дүүгийн нүүр хэсэгт цохиж нүдний шилийг газарт унагаагаад тэр хоёр барьцалдаж авсан. ...Өрөөнөөс гарах үед тухайн Хятадыг тэвэрч гараад заалны хэсэгт очоод нүүр хэсэгт нь олон удаа цохиж байгаад газарт унахад дээрээс нь өшиглөж байсан. Би тэр үед нь гүйж очоод дээрээс нь удаа өшиглөсөн. Миний өшиглөсөн үйлдэл нь тэр хүний бие хэсэг рүү нь оносон оноогүйг мэдэхгүй байна. Энэ үед намайг зөөгч залуу салгаж болиулсан. Би түүнээс хойш тэр хүнийг цохиогүй. ...тэр хүнийг алах гэмтэл учруулах санаа огт байгаагүй бөгөөд намайг өрөөнд их дээрэлхсэн учир уурандаа очиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч -ны “...Миний зодуулсан асуудалд Монгол хүн, Хятад хүн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч “...Юунаас болж муудалцсан бэ гэхээр тухайн гадаад улсын иргэн нь гийн толгойд хүрээд байсан. нь түүнд "толгойд битгий хүр" гэхэд тухайн гадаад улсын иргэн толгойд нь хүрэхээ болихгүй улам зориудаар толгойд нь хүрч өдөөд байсан. боль гээд гарыг нь түлхсэн чинь тухайн гадаад улсын иргэн нь шууд ахын нүүр рүү нь гараараа цохиж газарт унагаасан. босож ирээд тухайн гадаад улсын иргэнтэй барьцалдаж авсан. Би болиулах гэж дундуур нь ортол тухайн гадаад улсын иргэн намайг заамдаж аваад хацрын доод хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд ширээн дээрээс архины шил аваад ах руу дайрсан. Энэ үед дундуур нь орж гарыг нь барьж аваад гараас нь архины шилийг нь авч тавиулахад тухайн гадаад улсын иргэн нь гийн нүүр хэсэг рүү нь цохисон чинь гийн нүдний шил нь газарт унасан. нүдний шилээ газраас авч надад өгөх үед тухайн гадаад улсын иргэн өрөөнөөс гарсан. араас нь гарч зааланд байрлуулсан ширээн дээр түүнийг дарж унагаан толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед тухайн гадаад улсын иргэн нь газарт, ширээний хажууд унасан бөгөөд дээрээс нь , хоёр нийлээд ээлжлэн дэвсэлж эхэлсэн. нь "миний толгойд хүрсэн, ална чамайг" гээд  дэвсээд байсан. бол намайг өмөөрч түүнийг цохиж, ширээн дээр дарж унагаан дээрээс нь нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүнийг газарт унах үед нь ах, хоёр нийлж дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч О.ийн “...сууж байхад тэр Хятад байсхийгээд л манай нөхөртэй муудалцаад байх шиг байсан. Хоорондоо Хятад хэлээр ярьж байсан болохоор би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Нөхрийн маань толгойг байн байн дагз орчимд нь цохиод байсан. Тэгээд хоорондоо яагаад маргалдаад байгаа талаар нь асуухад нөхөр маань толгой руу байн байн цохиод байхаар нь битгий толгой руу цохиод бай би толгойдоо хүн хүргэх дургүй гээд маргалдсан гэж хэлсэн. Тэр Хятад энэ байдлаар манай нөхөртэй шөргөөлцөлдөж байгаад гэнэтхэн нөхрийн маань нүүр рүү 1 удаа шанаадсан. Манай нөхөр тэр Хятад шууд л босч ирээд зодолдох гэхээр нь би нөхрөө араас нь татаад зодолдохыг нь болиулах гэтэл тэр хятад ширээн дээрээс архины хоосон шил аваад бид нар руу шидэх гэж байсан. Би энэ үед дүүгийнхээ хүүхдийг өрөөнөөс гаргачхаад эргээд харахад тэр хятад манай эмэгтэй дүүг эрүү орчимд нь гараараа цохиж байсан. ...Би өрөөнөөс утсаа авах гээд буцаж ороод эргээд заал руу  гарч ирэхэд тэр Хятад, манай нөхөр, 3 заалны хэсэгт нь нөгөө Хятад хүн газарт уначихсан , өшиглөж байхаар нь би нөхрөө салгаж авсан. бас боль гээд нөхрөө салгаж авч байсан...” гэх мэдүүлэг,

гэрч “...өрөөнөөс нүдний шилтэй ах,  Хятад ахыг тэврээд гаргаж ирж байсан. Тэгээд гэнэт тухайн Хятад ахыг нөгөө тэвэрч гаргаж ирсэн нүдний шилтэй ах гараараа нүүрнийх нь хамар, уруул хэсэг рүү 4 билүү 5 удаа цохиод авсан. Цохиж байхдаа хараагаад байсан ба юу гэж хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан. Нүдний шилтэй ахад тухайн хятад хүн цохиулаад хойшоо савж унасан ба хоёр дахь удаагаа цохиулж байхдаа хойшоо унасан ба нөгөө цохиж байгаа нүдний шилтэй ах нь хойшоо унаж байхад нь нэмж цохиод байсан. Тэр үед нь би хамт   монгол ахыг гаргах гээд байж байсан чинь нөгөө ах хажуугаар гүйж очоод газарт унасан Хятад ахын хажууд очоод хөлөөрөө толгой болон цээжин бие хэсэг рүү олон удаа дэвсээд байсан. энхдээ толгой руу нь дэвсээд байсан ба хажууд нь зогсож байсан нүдний шилтэй ах бас хөлөөрөө тухайн Хятад хүнийг толгой болон цээжин бие хэсэг рүү нь дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна олон удаа дэвсэж өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

гэрч “...Энэ үед нь би заал руу гарч харахад заалны төв хэсэгт нэг эрэгтэй хүн газарт унасан, харин хажууд байгаа эрэгтэй хүн нь түүнийг зодох гээд дайраад байсан бөгөөд тухайн эрэгтэй хүнтэй хамт яваа бололтой эмэгтэй нь тэр хоёрыг  хаасан байдалтай байж байсан. Мөн манай ажлын эрэгтэй зөөгч тэр эрэгтэйг болиулж байгаа харагдсан. Намайг гарч ирсэн цагаас төд удалгүй нүдний шилтэй залуу нь манай зөөгч  хүүг гараараа цохих гээд далайсан бөгөөд би энэ үед тухайн нүдний шилтэй залууг татаж холдуулсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.гийн “...Хятад иргэн нь хамт явж байсан монгол иргэн рүү чанга чанга бархирч яриад дайраад байхаар нь хамт хорьж байсан. Тэгээд эргээд харсан чинь нүдний шилтэй Монгол ах Хятад иргэнийг гараараа нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиод тухайн Хятад нь арагшаа савж унаад толгойныхоо дагз хэсгээр ширээ мөргөөд газарт шалан дээр унасан. Тэгсэн монгол нь хажуугаар гүйж гараад Хятад иргэний хажууд очсон ба хөлөөрөө нүүр болон цээж рүү нь миний харснаар бол удаа дэвссэн ба хамт явж байсан монгол залуу нь бас хөлөөрөө толгой болон цээж рүү хамт дэвсэж өшиглөөд байсан. ...Намайг харахад бол өрөөн дотор тухайн хүмүүс хэрэлдээд байсан ба зодолдсон зүйл байхгүй Хятад, монгол хоёр нь гартаа архины шил барьчихсан муудалцаад хамт явж байсан хүмүүс нь салгасан байдалтай байсан. Харин зааланд гарсны дараа Хятад иргэнийг хамт явж байсан хоёр эрэгтэй нийлж толгой болон цээж хэсэг рүү хөлөөрөө удаа дэвсэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

шинжээч эмч *******гийн “...Нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь өшиглөх болон хөлөөрөө дэвсэх хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалганд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалганд цус хуралт гэмтлүүд нь цохих, унах зэрэгт үүсгэгдэх боломжтой. ...Дээрх тохиолдолд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч эмнэлгийн зүгээс яаралтай мэс засал болон бусад эмчилгээг стандартын дагуу хийгдсэн байна. Талийгаач нь артерийн даралт ихсэн, чихрийн шижин, элгэнд голомтлог үүсгэвэр зэрэг архаг хууч өвчтэй, мөн тухайн гэмтэл авах үедээ архины хордлоготой байсан боловч үхэлд хүргэсэн шалтгаан нь тухайн үед үүссэн нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа буюу хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас барсан байна...” гэх мэдүүлэг,

гэрч “...Манайх Хэрлэн сумын 7 дугаар багт Хятад үндэстний хоолоор үйлчилдэг ресторан юм. ...ресторанд 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим БНХАУ-ы иргэн зодуулсан гэх хэргийг мэдэж байгаа. Тухайн хятад улсын иргэн зодуулж байхад манай заалны хэсгийн зүүн урд талд хоёр тасалгаа бүхий хэсэг байдаг ба зүүн талын ширээнд нь иргэд сууж үйлчилгээ авч хооллож байсан. Уг иргэд  маргаан болсны дараа удалгүй гараад явцгаасан. Мөн давхрын 3, 4 тоот өрөөнд иргэд үйлчилгээ авч байсан. Манай байгууллага өглөө 08 цагаас оройны 3 цаг хүртэл үйлчлүүлдэг. ...Тогооч гарч ирээд салгаж байсан. Тэгэхээр түр хугацаанд үйл ажиллагаа зогссон...” гэх мэдүүлэг,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 04 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот “...Амь хохирогчийн -ны биед нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалганд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал,   орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн  хөндийн цусан хураа нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалгад зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалгад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна...” гэх дүгнэлт,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 04 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот “...Камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд хэвлий хэсэг рүү дэвсэж буй 19 цаг 33 минут 10 секундээс хойших *******ий хэвлий хэсэг рүү дэвсэж буй үйлдлээс үүсэх боломжтой.  Цохилтын хүчийг тогтоох боломжгүй. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна...” гэх дүгнэлт,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогч -ы өвчний түүх болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд иргэдийн төлөөлөгч гийн “...Шүүгдэгч нарыг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Цэрэндолгор “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .11-д зааснаар зүйлчилж өгнө үү...” гэх дүгнэлт,

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд “...Тухайн цаг хугацаанд хийсэн хагалгаа амжилттай болсон ч амь хохирогчийн архисах эмгэг, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл нь хохирогчийн амь насыг аврах боломжгүй болгосон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж зүйлчилж өгнө үү...” гэх дүгнэлт,

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “...Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зан байдал, зүй бус хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. 00 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд заасан нийтийн хэв журмыг зөрчих шинжүүдээс ий талийгаачийг зодохоос өмнөх үйлдэл ямар ч хамааралгүй, тусдаа салангид үйл явц гэж харагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт,

шүүгдэгч *******-ний өмгөөлөгч Б.Солонго “...Анх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .11-д  зааснаар бусдын амь насыг бүлэглэж хохироосон гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Хавтаст хэргийн материал, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгээс харахад хэн, хаашаа, хэрхэн яаж өшиглөж байгаа нь маш тод авагдсан байна. ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг  буюу гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг нотол гэж заасан. Үүнтэй холбогдуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргаж тус дүгнэлтээр 19 цаг 33 минут 10 секундээс хойших буюу ий амь хохирогчийн хэвлий хэсэг рүү дэвсэх үйлдэл амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан гэж үзсэн. ...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад “ ”-ын тогооч гэрч “манай байгууллагын эд зүйл эвдрээгүй, бидний биед халдсан зүйл байхгүй” гэж мэдүүлснээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт,

 шүүгдэгч *******-ний өмгөөлөгч Д.Урансувд “...Миний хувьд *******-ний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн *******-ний үйлдэл амь хохирогчийн биеийн аль хэсэгт ямар гэмтэл учруулсан  болохыг нарийвчлан тогтоогоогүй. Амь хохирогчийн биед учирсан хацар, уруул, зүүн шуу, сарвуу, бугалгад зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, бугалгад цус хуралт гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Тиймээс *******-ийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцжээ.  

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн бодит байдлыг тогтоох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:  Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн идэвхтэй үйлдлүүдийг буюу “ ” хятад хоолны рестораны 1 номерын өрөөнд хохирогчтой муудалцаж, хэрүүл зодоон үүсгэснээс зөөгч нар үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд шүүгдэгч *******-ийг тус өрөөнөөс гаргасан байтал тэрээр зааланд дээгүүрх хувцсаа тайлж улмаар тэй бүлэглэн хохирогчийг зодож, догшин авирлаж, тухайн газарт үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хохирогч -ний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

гэрч “...Нөхөр бид хоёр 16 цагийн орчимд ресторанд очсон. Биднийг очиход тэд заалны ширээнд хоол идээд сууж байсан бөгөөд 0,75 граммын шилтэй Эдэн нэртэй архийг тал хүртэл нь уусан байсан. Үлдсэн тал архийг , болон БНХАУ-ын иргэн тэр гурав хувааж уугаад цааш үргэлжлүүлэн архи ууна гээд тухайн рестораны 1 давхрын 1 дугаарын өрөөнд орж нэмж 0,75 граммын шилтэй нэг шил Эдэн архи захиалж уусан. ..., хоёр тухайн гадаад улсын иргэний дээрээс ээлжлээд хэд хэдэн удаа дэвссэн. нь "миний толгойд хүрсэн, ална чамайг" гээд дэвсээд байсан. нь бол намайг өмөөрч түүнийг цохиж, ширээн дээр дарж унагаан дээрээс нь нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүнийг газарт унах үед нь ах, хоёр нийлж дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэлсэн...”,

гэрч О.ийн “... рестораны талаараа сараалжин ханатай хэсэгт нь сууж байгаад тэр сараалжин ханатай хэсгийн урд талд байдаг VIP өрөө рүү нь орсон.  ... тэр Хятадтай барьцалдаж авах үед гаднаас зөөгч нар орж ирээд тэр хятад, , гурвыг нэг нэг зөөгч тэвэрч аваад өрөөнөөс гаргасан. Ингээд тэр 3 заал руу гарсан юм. ...Би өрөөнөөс утсаа авах гээд буцаж ороод эргээд заал руу  гарч ирэхэд тэр Хятад, манай нөхөр 3 заалны хэсэгт нь нөгөө хятад нь газарт уначихсан , өшиглөж байхаар нь би нөхрөө салгаж авсан. бас боль гээд нөхрөө салгаж авч байсан...” гэх,

гэрч “...1 номерын өрөөнд байсан хүмүүс бахиралдаад байсан ба би тухайн өрөөний хажууд зааланд сууж байсан хүмүүст хоолны хэрэгслийг нь өгч байсан. Тэгсэн бармен “хөөе юугаа хараад байгаа юм бэ орж болиулаач” гэж хэлсэн. ...өрөөнөөс нүдний шилтэй ах тухайн Хятад ахыг тэврээд гаргаж ирж байсан. Тэгээд гэнэт тухайн Хятад ахыг нөгөө тэвэрч гаргаж ирсэн нүдний шилтэй ах гараараа нүүрнийх нь хамар, уруул хэсэг рүү 4-5 удаа цохиод авсан. ...Тэр үед нь би хамт монгол ахыг гаргах гээд байж байсан чинь нөгөө ах хажуугаар гүйж очоод газарт унасан Хятад ахын хажууд очоод хөлөөрөө толгой болон цээжин бие хэсэг рүү олон удаа дэвсээд байсан...” гэх,

гэрч “...04 оны 04 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн орчимд ажил дээрээ захиалга авсан хоолоо хийгээд байж байхад манай хоолны газрын зааланд хүмүүс чанга дуугаар шуугилдаад байсан. Тухайн үед манай үйлчлэгч орж ирээд энд хүүхдүүд муудалцаад байна гэж хоол хийдэг өрөөнд байгаа нийт хүмүүст хандаж хэлсэн. Энэ үед нь би заал руу гарч харахад заалны төв хэсэгт нэг эрэгтэй хүн газарт унасан, харин хажууд байгаа эрэгтэй хүн нь түүнийг зодох гээд дайраад байсан бөгөөд тухайн эрэгтэй хүнтэй хамт яваа бололтой эмэгтэй нь тэр хоёрыг  хаасан байдалтай байж байсан. Мөн манай ажлын эрэгтэй зөөгч  тэр эрэгтэйг болиулж байгаа харагдсан. Намайг гарч ирсэн цагаас төд удалгүй нүдний шилтэй залуу нь манай зөөгч хүүг гараараа цохих гээд далайсан бөгөөд би тухайн нүдний шилтэй залууг татаж холдуулсан...” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ 18-19 цагийн орчим давхарт хоолны захиалга хүргэж өгөөд доошоо нэг давхар руу шатаар бууж байхад нэг давхарт түжигнэлдэх чимээ гарсан. Би зөөгч хамт 1 номерын өрөө рүү ороход дотор 3 эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэдтэй нийт 7 хүн байсан ба өрөөний буланд хоёр эмэгтэй хүн нь гартаа архины шил барьчихсан Хятад иргэнийг хориод наад талд нь болохоор нүдний шилтэй эрэгтэй Монгол ах нэг монгол ахыг тэвэрчихсэн хориод байж байсан. ...Тэгээд эргээд харсан чинь нүдний шилтэй Монгол ах Хятад иргэнийг гараараа нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиод тухайн хятад нь арагшаа савж унаад толгойныхоо дагз хэсгээр ширээ мөргөөд газарт шалан дээр унасан. Тэгсэн монгол нь хажуугаар гүйж гараад хятад иргэний хажууд очсон ба хөлөөрөө нүүр болон цээж рүү нь миний харснаар бол удаа дэвссэн ба хамт явж байсан Монгол залуу нь бас хөлөөрөө толгой болон цээж рүү хамт дэвсэж өшиглөөд байсан...” гэх,

гэрч “...Манайх Хэрлэн сумын 7 дугаар багт Хятад үндэстний хоолоор үйлчилдэг ресторан юм. ...ресторанд 04 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим БНХАУ-ын иргэн зодуулсан гэх хэргийг мэдэж байгаа. Тухайн Хятад улсын иргэн зодуулж байхад манай заалны хэсгийн зүүн урд талд хоёр тасалгаа бүхий хэсэг байдаг ба зүүн талын ширээнд нь иргэд сууж үйлчилгээ авч хооллож байсан. Уг иргэд маргаан болсны дараа удалгүй гараад явцгаасан. Мөн давхрын 3, 4 тоот өрөөнд иргэд үйлчилгээ авч байсан. Манай байгууллага өглөө 08 цагаас оройны 3 цаг хүртэл үйлчлүүлдэг. ...Тогооч маань гарч ирээд салгаж байсан. Тэгэхээр түр хугацаанд үйл ажиллагаа зогссон...” гэх зэрэг мэдүүлгүүд, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 45 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...Амь хохирогч нь дээрх битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас барсан” гэж, 0 дугаартай  цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “...Камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд хэвлий хэсэг рүү дэвсэж буй 19 цаг 33 минут 10 секундээс хойших ******* хэвлий хэсэг рүү дэвсэж үйлдлээс үүсэх боломжтой” гэж хохирогчийн үхэлд хүрсэн шалтгааныг тус тус дүгнэсэн байна. Үүнээс гадна:

Хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 19 цаг 31 минут 58 секундэд тус газрын зөөгч ажилтай Б., Э. нар 1 номерын өрөө рүү орж байгааг”,

“...19 цаг 3 минут 07 секундэд тус газрын кассчин 1 номерын өрөө рүү орж байгааг”,

“...19цаг 3 минут 34 секундэд тус газрын ажилчид болох Б., , нар 1 номерын өрөөнөөс монгол иргэн г  гаргаж ирсэн байгааг ”,

“...19 цаг 33 минут 03 секундэд 1 номерын өрөөнөөс БНХАУ-ын иргэн -ийг тэвэрч гарч ирж байгааг”,

“...19 цаг 33 минут 04 секундэд БНХАУ-ын иргэн -ийг  ширээ рүү түлхэж байгааг”,

“...19 цаг 33 минут 04 секундэд БНХАУ-ын иргэн -ний нүүр хэсэг рүү гараар 1 дэх удаагаа цохиж байгааг”,

“...19 цаг 33 минут 05 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний нүүр хэсэг рүү гараар дахь удаагаа цохиж байгааг”,

“...19 цаг 33 минут 06 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний нүүр хэсэг рүү гараар 3 дахь удаагаа цохиж байгааг”,

“...19 цаг 33 минут 07 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний нүүр хэсэг рүү гараар 4 дэх удаагаа цохиж газарт унагаж, энэ үед монгол иргэн /*******/ гүйж очиж байгааг”,

“...19 цаг 33 минут 08 секундэд нь БНХАУ-ын иргэн -ийг газарт унасны дараа хөлөөрөө биеийнх нь гэдэс рүү өшиглөж байгааг,  энэ үед монгол иргэн /*******/ ,  нарын  хажууд гүйж ирж байгааг”,

“...19 цаг 33 минут 08 секундэд нь БНХАУ-ын иргэн -ий гэдэс, цээжин бие хэсэг рүү дахь удаагаа, монгол иргэн /*******/ БНХАУ-ын иргэн -ний цээжин бие, толгой хэсэг рүү хөлөөрөө 1 дэх удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 09 секундэд монгол иргэн /*******/ БНХАУ-ын иргэн -ний цээжин бие, толгой хэсэг рүү хөлөөрөө дахь удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 10 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний гэдэс, цээжин бие хэсэг рүү 3  дахь удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 11 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний гэдэс, цээжин бие хэсэг рүү 3  дахь удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 1 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний гэдэс, цээжин бие хэсэг рүү 4  дэх удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 13 секундэд нь БНХАУ-ын иргэн -ний гэдэс, цээжин бие хэсэг рүү 5  дахь удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 14 секундэд   БНХАУ-ын иргэн -ий  цээжин бие хэсэг рүү 6 дахь удаагаа, монгол иргэн /*******/ БНХАУ-ын иргэн -ний хөл хэсэг рүү 3 дахь удаагаа өшиглөж байгааг”,

“...19 цаг 33 минут 16 секундэд монгол иргэн /*******/ БНХАУ-ын иргэн -ний нүүр, толгой руу 4 дэх удаагаа өшиглөж байгааг харуулав” гэх тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан судалж үзвэл хэд хэдэн хүн оролцсон зодооны явцад амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг шүүгдэгч ******* нь учруулсан, шүүгдэгч ******* зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй байх тул  шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан гэмт хэргийн “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирол, хор уршиг бодитойгоор учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  8  жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар  жилийн хорих ял, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар  жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар оногдуулсан жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  ялыг 10 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Монгол улс руу ирж, очих зардал, оршуулгын зардал нийт 11,030,05 төгрөг зарцуулсан. Сая шүүх хуралд ирэхэд замын зардал болон зочид буудлын зардалд 5,000,000 төгрөг зарцуулсан бөгөөд эдгээр зардлыг гаргуулна. Мөн сэтгэл санааны хохирлыг гаргуулна...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцоход зарцуулсан 5,000,000 төгрөгийн зардлын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.  

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар нэхэмжилсэн 11,030,05 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 11,81,757 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүхэд  ирүүлсэн байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан.

Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30. дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд гэм буруутай этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрхтэй байна.

Гэвч шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.   

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 11,030,05 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 11,81,757 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-ний гадаад паспортын хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Шүүгдэгч ******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 0.16 дугаар зүйлийн дахь хэсгийн .4-т зааснаар оногдуулсан жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жилийн хорих ял, шүүгдэгч *******-д оногдуулсан жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 177 /нэг зуун далан долоо/  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-д баримтаар нэхэмжилсэн 11,030,05 төгрөгийг, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд 11,81,757 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-ний гадаад паспортын хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА

                                 ШҮҮГЧИД                                       П.ПАГМА

                                                  Х.ОТГОНЖАРГАЛ