| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00439/И |
| Дугаар | 103/ШШ2017/00445 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2017/00445
| *******07 09 | 03/ШШ*******07/00445 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* онд ******* дүүрэгт төрсөн, 3 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* супер маркетад ажилладаг, ам бүл *******, нөхрийн хамт *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******- тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9 онд хотод төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр ******* хүүхдийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******06 оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., хариуцагч О., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******005 онд О.ай танилцан улмаар *******006 оны 0******* дугаар сарын 4-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд буюу *******006 оны 7 дугаар сарын *******9-ний өдөр охин О. нь төрсөн. Бид зан харилцааны таагүй байдлаас болж *******009 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Охин маань сургуульд ортлоо бидний дунд явж байгаад одоо аавтайгаа хамт амьдарч байгаа. Бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулан, охиноо өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Охиноо төрүүлснээс хойш нөхөр маань надад ямар ч хайр халамжгүй болсон. Намайг жирэмсэн байхад ах, эгч нар нь байнга дарамталдаг байсан, би охиноо бодоод маш их тэвчиж амьдарсан, сүүлдээ тэвчихгүй болоод аргагүй эрхэнд би охиноо орхиод явсан. Би охиноо *******0 настай байхдаа төрүүлээд, ************** настай ээж дээрээ ирж амьдарсан, гэхдээ би охиндоо баяр болгон, 9 сарын болгонд цалин мөнгөөрөө хувцас, хунар юмыг нь бэлдэж өгдөг. Намайг охинтойгоо уулзах гээд очихоор ерөөсөө уулзуулдаггүй. Би охиндоо хайртай, миний амьдралын гол утга учир миний ганц охин, тиймээс би охиноо өөр дээрээ авч эхийн хайрыг мэдрүүлж өсгөмөөр байна. Миний охиндоо авч өгсөн даашинзыг ийн сүүлд суусан эхнэр шатаачихсан байдаг, ямар учиртай тэгдэг юм, өөрсдөө маш бохир суудаг, миний охин ч яг тэр чигээрээ л явж байгаа. Би охиноо өөр дээрээ авч яваад хичээл сургуульд оруулмаар байна, охиныхоо ирээдүйг бодмоор байна. Миний охин настай хүүхэд гэхэд бие дээгүүрээ зөндөө их сорвитой, тэр сорви юунаас болсныг мэдэхгүй байна. Охиноо л өөр дээрээ авчихвал энэ хүнээс нэхээд байх зүйлгүй, охиноо хаа ч газардуулахгүй аваад явж чадна. Намайг 6 жил охинтойгоо уулзаагүй гэж арай л хилсдүүлж байна. Би жил болгон хүүхэддээ хувцас хунарыг нь бэлдэж өгдөг байсан. Ах, эгчийндээ ирэх болгондоо өөр дээрээ авч ирж хонодог байсан. Ер нь зэрлэг, хэрцгий хүн, тэвчээрийн дээд цэг хүрээд л би явсан. Би одоо тийм зовлон эдлэхгүй сайхан байна, хадам ээж одоо ******* настай хүн байдаг, миний охинд маш сайн ханддаг, би охиноо тэр хөгшинд л итгэж орхисон. Эмээгээ өнгөрхөөр эмээгийнхээ утас, түрийвчийг аваад ээж рүүгээ яваарай, миний бие муудаж байна шүү гэж эмээ нь хэлсэн гэсэн, хадам ээжтэй уулзах болгонд хэрвээ би ойчоод өгвөл охиноо аваарай, энэ хоёр авч явж чадахгүй шүү гэж байнга хэлдэг. Хар багаас нь настай хүнд дасгачихаад охиноо хамаагүй авч явж чаддаггүй. Хадам ээж үнэхээр сайн хүн байдаг. Энэ хүн хөгширч байна, хэрвээ бурхан болчихвол би энэ хүнд охиноо найдаад орхиж чадахгүй. Энд байвал миний охинд ямар ч ирээдүй байхгүй. Би охиныхоо амьдрах орчныг бүрдүүлчихсэн, гэрэлтэй гэгээтэй, өнгө зүстэй явуулмаар байна. Эднийхэн маш их дарамттай байдаг. Сая бас утсаар яриад миний охин яагаад худлаа ярьж байгаа юм бэ? гэхэд охин маань намайг тэгж хэлэх юм бол эмээ надад утас авч өгнө гээд байсан юм гэж ярьсан, ганц охиноо л өөр дээрээ авахыг хүсэж байна, өөр зүйлгүй гэв.
Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******005 онд тай танилцаад *******006 онд охин маань төрсөн. Төрснийхөө дараа манай ээж рүү гутлаа авч чулуудаж байсан, миний ээж одоо ******* настай хүн, хоорондын жоохон маргаан гарахаар манай ээж рүү дайрч давшилж, сандал ч хүртэл чулуудаж байсан, энэ байдлаас болж бид хоёр салсан. Салсны дараахан манай ах нас барчихаад би хүүхдээ авч бай гээд өгөхөд хүүхдээ авахгүй эгчийндээ орхиод хот руу явчихсан байсан. Тэгээд араас нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад утсаар ярихад цаана нь нэг эрэгтэй хүн байсан, тэр хүн нь дэлгүүр гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд сураггүй, охинтойгоо уулзалгүй 6 жил болсон. Сүүлийн ******* жил охинтойгоо байнга уулзаж байгаа, уулзахдаа баярын үеэр л ирж уулздаг. Над руу яриад би очмоор байна, охинтойгоо уулзмаар байна гэхээр нь би тэг тэг, чи аваад яв гэж хэлдэг. Охины биеэр сорви байдаг гэж хэлж байна, үүнийг арай л хилсдүүлж байна. Би охиндоо гар хүрдэггүй, тэр байтугай би охиноороо хог ч шүүрдүүлдэггүй. Миний сүүлд суусан эхнэр охин д маань маш сайн, хувцас хунарыг нь угаадаг, багштай нь бид хоёр ээлжилж очиж уулздаг. Миний охин ******* настайгаасаа л над дээр байсан, охиноо хаяад явахад миний охин хөхний хүүхэд байсан, тэгээд уйлахаар нь эгчийнхээ мөөмийг хүртэл хөхүүлж байсан. Манайхан ийг дарамталдаггүй, хүүхдээ авахын тулд хүнийг ингэж гүжирдэж болохгүй шүү дээ. Манай охин одоо 6 дугаар ангид сурдаг, одоо надтай хамт амьдарч байгаа, эхнэр маань миний охиныг ******* дугаар ангид байхад надтай суусан 5 жил хамт амьдарч байна. Багаас нь өсгөсөн охиноо би өөрөө авч явна, авч явах ч чадалтай гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч А. нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О. нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ гэж маргаж байна.
Нэхэмжлэгч А., хариуцагч О. нар нь *******006 оны 0******* дугаар сарын 4-ний өдөр гэр бүл болж, *******006 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******006 оны 7 дугаар сарын *******9-ний өдөр хүү г төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
Зохигчид нь *******009 оноос хойш хувийн таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдраагүй ******* жил болсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусын амьдралтай болсон учраас шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаагүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй зэргээс харахад зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн насны байдал аавтайгаа хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан эцэг О.ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******, 6, ******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.7 дахь хэсгүүдэд зааснаар *******006 оны 7 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин О.г аав О.ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 70.*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ