| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0158/З |
| Дугаар | 128/ШШ2022/0348 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0348
2022 05 05 128/ШШ2022/0348
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Рендер трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Аминаа нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Аминаа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
Рендер трейд ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарт холбогдуулж, эдгээр улсын байцаагч нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн НА-23210000066 угаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1410 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа үүгээр уламжилж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Рендер трейд ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн НА-23210000066 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Рендер трейд ХХК-ийн төлөөлөгч Т.Аминаа 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 22/33 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Маралмаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд Рендер трейд ХХК-ийн төлөөлөгч Т.Аминаагийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Рендер трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цэвэлмаа, Т.Батхишиг нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн НА-23210000066 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН