| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00486/И |
| Дугаар | 103/ШШ2017/00519 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00519
07 ******* 3 03/ШШ07/0059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн *******- сумын дугаар баг, гудамжны -7 тоотод оршин суух, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 80.946.879 төгрөг, зээлийн хүү 9.37.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 07 оны 0 дугаар сарын 30-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О., Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, Д. нар нь тус банкны ******* салбараас 05 оны сарын 06-ны өдөр № ЗГ/5/0 дугаартай зээлийн гэрээг байгуулан 84.000.000 төгрөгийн зээлийг сарын , хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд барьцаанд нь ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 365 м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын 3-99 Л машиныг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3.053.******* төгрөг, зээлийн хүү 3.*******.68 төгрөг, нийт 6.94.89 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 06 оны ******* дугаар сарын 5-ны өдрөөс хойш огт төлөлт хийхгүй 309 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийг төлөх тухай удаа дараа мэдэгдэж мэдэх хуудас хүргүүлэн дуудаж уулзаж байсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул 05 оны дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ/5/0 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл 80.946.879 төгрөг, зээлийн хүү 9.37.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.*******, Д. нар нь 05 онд хөрөнгө оруулалтын буюу урт хугацааны зээлийг хөнгөлттэй нөхцлөөр 84 сарын хугацаатай авсан байгаа. Хөнгөлттэй нөхцөл гэдэг маань эхний 6 сар зөвхөн хүүгээ төлнө, үндсэн зээлээс төлөхгүй байхаар хийгдсэн графиктай, хөнгөлттэй нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээл юм. Харамсалтай нь зээлдэгч нар маань бизнес нь доголдоод зээлээ төлөх боломжгүй болсон юм уу, яасан юм жил гаруй зээлээ төлөхгүй явж байна. Үүнээс болж манай банк 00.000.000 гаруй төгрөгөөр хохироод байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээ маань 05..06-ны өдөр хийгдээд зээлийн олголт нь 05..3-ны өдөр олгогдсон. Яагаад гэвэл зээлийн гэрээ 05..06-ны өдөр хийсэн боловч зээлдэгч нар гарын үсэг зурах, нотариатаар батлуулах, Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх зэрэг ажиллагаа явагдсаны дараа зээл олгогддог юм. 05..3-ны өдөр дансанд нь зээл орсноос хойш хүүг нь бодож авсан. Түүнээс 05..06-ны өдрөөр бодож хүүг нь аваагүй, үүнийг бас зөвөөр ойлгоорой. Зээлдэгч нарт хөнгөлттэй зээл олгосон эхний 6 сар зөвхөн хүү төлөхөөр график хийгдсэн байгаа. Зээлдэгч нарын хувьд эхний 6 сар зөвхөн хүү төлсөн учраас өндөр хүү төлсөн юм шиг харагдаж байгаа юм. Бид нар тухайн хүнтэй гэрээ байгуулаад зээл өгсөн нь үнэн, тухайн хүний бизнест бид нар хяналт тавиад явах боломжгүй. Иймд зээлийн гэрээг гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл 80.946.879 төгрөг, зээлийн хүү 9.37.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Авсан зээлийн тухайд маргаагүй, 84.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээ байгуулагдсан өдөр нь энэ мөнгө нь шилжиж ирээгүй юм билээ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсан өдөр буюу 05..06-ны өдөр биш 05..3-ны өдөр 84.000.000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн харагддаг. Зээлдэгч буюу хариуцагчийн маань бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас хүнд байдалтай болсон. Энэ нь өөрсдөөс нь шалтгаалаагүй хамт ажиллаж байсан түнш нь итгэл эвдсэнээс болоод зээлээ төлж чадахгүй болсон юм байна лээ. ******* банк, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг тогтоосон зүйл байхгүй байна. Хариуцагч болон зээлдэгч нар нь хүнд байдалд байгаа учраас энэ их зээлийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа. Тэгэхээр өөрийнхөө нийт төлсөн 6.94.89 төгрөгийг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх зааснаар үндсэн зээлэндээ төлснөөр тооцуулж, үлдэх 57.705.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүүгийн бодолтонд эргэлзэж байгаа, мөн зээл хугацаандаа олгогдоогүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь Б.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 80.946.879 төгрөг, зээлийн хүү 9.37.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь зээлд төлсөн 6.94.89 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл 57.705.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.*******, Д. нар тус банкны ******* салбараас 05 оны сарын 06-ны өдөр № ЗГ/5/0 дугаартай зээлийн гэрээ байгуулан 84.000.000 төгрөгийн зээлийг сарын , хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд нь ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 365 м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын 3-99 Л машиныг тус тус барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 56. дахь хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 66 дугаар зүйлийн 66. дэх хэсэгт заасан ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасны дагуу байгуулагдсан, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53. дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 58 дугаар зүйлийн 58. дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, дүгээр зүйлийн . дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй байна.
Хууль болон гэрээнд зааснаар зээлдэгч нар нь үндсэн зээл 80.946.879 төгрөг, зээлийн үндсэн хүү 9.37.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөг төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 66.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь :
.Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 45 дугаар зүйлийн 45. дахь хэсэг, дугаар зүйлийн .7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 80.946.879 төгрөг, зээлийн хүү 9.37.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.577 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг нийт 00.833.4******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75. дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, ******* дүүргийн 3 дугаар хороо хэсгийн 3 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 365 м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын 3-99 Л автомашиныг тус тус дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 66.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 66.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТГАЛАГ