| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 24005510056 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******* хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* дүгээр талбайн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн сумын Ялалт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны дүгээр талбайн баруун талд үлдээсэн байсан ******* ******* -р талбайн өмчлөлийн 500 боодол өвснөөс 170 боодол өвсийг Mitsibishi маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад санал нийлэхгүй асуудал байна. Тухайн өдөр хадам ээжийн гэрээр ороход “өвс татах хэрэг байна, миний хүүгийн машин тэрэг яаж байна” гэсэн. Миний машины тос масло халаад явахгүй байсан болохоор тухайн өвсийг 3-4 хоногийн дараа албаны машинаар зөөсөн. Би өөрийнхөө машинаар зөөгөөгүй учраас хамгийн сүүлийн өвсийг буулгаж байхад “юун өвс юм бэ” гэж асууж байсан. Тухайн үед би албаны тэргээр зөөсөн учраас ээж тэгж асуусан байх, малд өгөх гэж татуулсан юм байхдаа гэж бодсон. Цаагуураа ямар учиртай өвс татуулсныг ойлгоогүй. Намайг 2-3 хоногийн дараа цагдаа дуудаж мэдүүлэг авсан. Би боомт дээр байсан учраас тухайн өдөр очиж чадаагүй. Тухайн үед гэх хүн над руу залгаад “манай өвсийг чи авсан байна, манайх өвсөө авъя гэхээр нь тэг, тэг” гэж хэлсэн. Би хулгай хийгээгүй, албаны машинаар өвс зөөсөн тул түлшнийх нь мөнгийг өгөөрэй” гэж хэлсэн. Үл ойлголцсон болохоор намайг цагдаад өгсөн байх. Би хувьдаа цөөхөн хэдэн малтай. Малдаа өвс бэлдэх санаатайгаар тухайн өвсийг татаагүй. ...тухайн өвснүүд дүгээр талбайн засмалын баруун талд байсан. ...Би хүний өөрийн нийлсэн 40 гаруй малтай. Ажлынхаа хажуугаар мал малладаг. Надад хулгайн сэдэл байхгүй. Үнэхээр хулгайн сэдэлтэй байсан бол хүнд, хадам ээжид ч гэсэн мэдэгдэхгүй байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх тухайн -тай -р талбайн байгаль орчны дүүцүүлэн хамгаалах гэрээг байгуулсан. Түрүү жил цаг хүндэрснээс болж 500 боодол хужир шүү авахаар тохиролцож авсан. Над руу яриад өнөө шөнө өвс буулгана газар заагаад өг гэсэн. Ажил тарсны дараа залгахаар нь өглөө 8 гээд газар зааж өгье гэж хэлсэн. Жолооч нь эргээд ажилтай гээд зам дээр буулгаж хаясан. Засмалаас буугаад 2 км хүрэхгүй газар буулгаж өгсөн. Би хүлээж авсны дараа, тухайн үед бүгд ажилтай маш завгүй байсан учир энэ хавиар дүүрэн хадлан байхад тухайн өвсийг хэн авах вэ гэж бодсон. Тэгээд 28, 29-ний өдөр нөгөө өвс алга болчихсон байна гэж хэлсэн. Тухайн өдөртөө цагдаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. нь манай хэлтсийн ажилтан, миний захиргаанд байдаг хүн, тэднийд боодолтой өвс байхаар нь // эгчээс энэ юун өвс вэ гэж асуугаад мяндсыг нь харахад манай боодолтой өвстэй адил цэнхэр өнгөтэй байсан. ...чи хүний юм зөвшөөрөлгүй авчихаад мэдэж байна уу гээд шийддэг газраар нь шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. ...Манаач т менежер өвс татаж ав гэж хэлсэн талаар сонссон. менежер бид хоёр зөрдөг. Намайг Эрдэнэт аймгийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Би тэр цагдаад ийм нөхцөл байдал байгаад байна гэхэд тэрийгээ шүүх хурал дээрээ хэлээрэй гэж хэлсэн. Би энэ асуудлыг 12 дугаар сарын сүүлээр мэдсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ******* ******* -тай гэрээтэй “” -ны зүгээс өвөлжилт хүндэрвэл зээр болон малд тавьж өгөх /пондны өвс/ 500 боодол өвсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө авчирсан бөгөөд тухайн үед миний бие амралттай байж байгаад ээлж солигдож ирэх үед надад “өвс ирж байна, буулгах газраа зааж өг” гэж хэлсэн. Тухайн үед дарга нар амарсан байсан тул өглөө хаана буулгах талаар хэлж өгье гэтэл ачиж ирсэн нь өглөө буулгаж чадахгүй гээд манай газрын тосны дүгээр талбайн ертөнцийн зүгээр урд зүгт байх засмал замын баруун талд нь буулгаж орхисон байсан. ...маргааш өглөө нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө би буулгасан өвсийг нь очих үзэх үед авчирсан 500 боодол өвсөө асгаад орхичихсон байсан. ...би ажлаа хийгээд явж байгаад маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүгээр талбайгаас 30км зайд байх өрмийн ажлыг шалгах гэж явж байх үедээ харахад тухайн өвс байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр очиж үзэхэд буулгаж орхисон өвснүүд байхгүй байсан. Өвс асгаж үлдээсэн өвс байсан гэх газрын хажуугаар тогтмол явдаг тул ямар нэгэн хүнд хариуцуулж үлдээсэн зүйл байхгүй. Тухайн компанийн зүгээс манай компанид 500 боодол өвс өгсөн шалтгаан нь дүйцүүлэн хамгаалах гэрээний хүрээнд хийгдэж байсан ажил байгаа юм. Тухайн алдагдсан гэх 500 боодол өвснөөс 170 ширхгийг манай хэлтсийн шингэн хаягдлын сахиул болох эгчийн хүргэн нь хүний хаясан байсан өвс гэж буруугаар ойлгоод авч явсан байсан. Бид 170 боодол өвсийг буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...”,
“... гэгчийн хувьд манай байгууллагын шингэн хаягдлын манаач гэх хүний хүргэн нь юм байна лээ. Тэрээр авсан өвснүүдээ хадам ээжийнхээ ажил дээр хаягдлын хашааны хажууд буюу манай байгууллагын эзэмшлийн талбай дээр аваачиж хураасан байсан. Ийм учраас тухайн өвснүүдээ ямар нэгэн алдагдалгүйгээр буцаан авсан гэж ойлгож болно. Тэрээр тухайн өвснүүдийг өөр газар руу зөөгөөгүй. Тухайн хэргийн улмаас хэн нэгний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Иймд үүнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 27-28, 33/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хураалттай өвснүүдийг манай хүргэн болох нь хар муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй авчирсан юм. /хэдний өдөр авчирсан гэдгийг нь тодорхой санахгүй байна гэх/ Тэгээд би “ямар учиртай өвс хаанаас авч ирж байгаа” талаар нь асуутал “замын хажууд байсан ба хүн авалгүй хэд хоносон” гэж хэлэхээр нь “дэмий юм авчирлаа” гэж хэлтэл “гайгүй байлгүй дээ хүн авахгүй хаячихсан байсан юм чинь” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Манай байгууллага 500 боодол өвс болон 500 кг хужир, шүү хүлээлгэн өгсөн. Тухайн эд зүйлсийг цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд цагаан зээр, зэрлэг ан амьтанд тавьж өгөх зориулалттай юм. хэлтэс нь манай байгууллагад харьяалагдахгүй, ******* ******* -д харьяалагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай хадам ээж надад дүгээр талбайн баруун урд зүгээс 2-3 километр зайтай газраас өвс татах хэрэг байна, машин чинь яаж байна” гэж ярьсан. Түүнд миний машин болохгүй гэдгээ хэлээд өөрийнхөө машиныг ажил дээрээ очиж тавиад 2-3 хоногийн дараагаар ажлынхаа зав чөлөөгөөр буюу ажил 18 цагийн орчимд тарах үед нь тухайн өвчийг хэлсэн газраас нь татаж өгсөн. Ингэхдээ би ажлынхаа Л-200 маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна, түр барьж байсан болохоор одоо санахгүй байна гэх/ тээврийн хэрэгслээр ачаан дээр 20 гаруй боодол өвс ачиж багтах учир 5-6 удаа нааш цааш явж зөөсөн. Ингэхдээ газрын тосны дүгээр талбайн шингэн хаягдлын талбайгаас ертөнцийн зүгээр баруун хойшоо 3-4 километр зайтай газраас зөөсөн. Миний хувьд яг хэдэн боодол өвс зөөсөн гэдгээ тоолоогүй бөгөөд хадам ээжийн ажлын гадаа буулгаад үлдээсэн. Манай хадам ээж нь шингэн хаягдлын манаачаар ажилладаг юм. Намайг хамгийн сүүлийн өвсөө буулгаж буухад хадам ээж гарч ирээд надад хандаж “юу буулгаад байгаа юм бэ” гэхээр нь өвсөө буулгаж байна гэж хэлээд явсан. ...Миний хувьд энэ үйл явдлаас хойш хадам ээжээс энэ өвснүүд юун өвс юм бэ гэж асуухад ажлын газрын өвс байсан хэмээн хэлсэн. Миний хувьд үнэн учрыг нь ойлгохгүй өмнө өгсөн мэдүүлэгтээ ажлаас нь татуулсан гэдгийг нь ч мэдэлгүй хадам ээж ийг буруу газраас өвч татуулсан юм болов уу хэмээн бодож байсан учир айгаад түүнийг асуудалд оруулаад яахав хэмээн “хаягдсан өвс” гэх мэтээр мэдүүлсэн юм. ...Миний хувьд хулгай хийгээгүй бөгөөд сүүлд энэ учир байдлыг ойлгосон. Тухайн байгууллагын гэх дарга нь манай хадам ээж рүү уг өвсийг тат хэмээн хэлүүлсэн байсан. Харин гэгч нь нь өвс татаарай гэж хэлснийг мэдэхгүй байж байгаад өвс алдагдсан мэтээр ойлгож цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн юм байна лээ. ...Би өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2024 оны ТА -р талбайн “Байгаль орчны дүүцүүлэн хамгаалах” гэрээний хуулбар, тоног төхөөрөмж хүлээлцэх акт хуулбар /хх-ийн 35-43/
- Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 47/
- Дамно үнэлгээ РЦ-24-295, РЦ-24-297 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 57-63, 69-72/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95-97/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 99-118/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 143-144/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* ******* өмчлөлийн 500 боодол өвснөөс 170 боодол өвсийг Mitsibishi маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би хөдөө гэрээсээ ирэхэд хадам ээжийн гэр рүү очих засмал замын хажууд овоолж орхисон өвснүүд байж байсан. Мөн намайг ажлаа хийгээд явж байх үед тухайн өвснүүд байж байсан ба тэр өвснүүдийг хүн очиж авалгүй 4-5 хоног болсон. Тэгээд би хүн хаячихсан юм байна гэж ойлгоод 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нар жаргаж байх үед /цагийг нь тодорхой санахгүй байна гэх/ өөрөө мал малладаг учир тухайн өвснүүдийг ажлынхаа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 100 орчмыг ачиж хадам ээжийн гэрийн гадна аваачиж хурааж орхисон. ...Тухайн өвснүүдийг би бусдын эзэмшлийн өвс гэдгийг мэдээгүй хүн очиж авалгүй 4-5 хоносон бас хурааж орхиогүй зүгээр машинаас буулгаад хаячихсан байхаар нь том тэрэгнээс буулгаж хаясан өвс гэж бодсон...”,
“...Тухайн өвснүүд нь хурааж, уяагаар уяж орхисон зүйл байгаагүй. Том машинаас нурж асгарсан байдалтай замбараагүй өвснүүд байсан. Тухайн өвснүүдийг нураагаад орхисон байсан тул хүн хаясан өвс гэж бодсон юм...”,
“...Би тухайн 170 боодол өвсийг ямар нэг зорилгоор бол аваагүй би бодохдоо том машинаас унасан юм байх өвөл болж байгаа юм чинь малд хэрэгтэй гэж бодоод хар өнгийн бикав маркийн машинаар зөөгөөд газрын тосны дүгээр талбайд байрлах шингэн хаягдлын цэг дээр аваачаад хураачихсан юм. Тухайн газар манай хадам ээж манаач хийдэг. Тухайн өвс байсан газар нь ээжийн байгаа газартай ойрхон байсан болохоор очоод хураачихсан...”,
яллагдагчаар өгсөн “...манай хадам ээж надад дүгээр талбайн баруун урд зүгээс 2-3 километр зайтай газраас өвс татах хэрэг байна, машин чинь яаж байна” гэж ярьсан. Түүнд миний машин болохгүй гэдгээ хэлээд өөрийнхөө машиныг ажил дээрээ очиж тавиад 2-3 хоногийн дараагаар ажлынхаа зав чөлөөгөөр буюу ажил 18 цагийн орчимд тарах үед нь тухайн өвсийг хэлсэн газраас нь татаж өгсөн. Ингэхдээ би ажлынхаа Л-200 маркийн тээврийн хэрэгслээр ачаан дээр 20 гаруй боодол өвс ачиж багтах учир 5-6 удаа нааш цааш явж зөөсөн. ...Миний хувьд яг хэдэн боодол өвс зөөсөн гэдгээ тоолоогүй бөгөөд хадам ээжийн ажлын гадаа буулгаад үлдээсэн. Манай хадам ээж нь шингэн хаягдлын манаачаар ажилладаг. Намайг хамгийн сүүлийн өвс буулгаж буухад хадам ээж гарч ирээд надад хандаж “юу буулгаад байгаа юм бэ” гэхээр нь өвс буулгаж байна гэж хэлээд явсан. ...Миний хувьд энэ үйл явдлаас хойш хадам ээжээс юун өвс юм бэ гэж асуухад ажлын газрын өвс байсан гэж хэлсэн. ...Миний хувьд хулгай хийгээгүй бөгөөд сүүлд энэ учир байдлыг ойлгосон. Тухайн байгууллагын гэх дарга нь манай хадам ээж рүү уг өвсийг тат гэж хэлүүлсэн байсан. Харин нь ыг өвс татаарай гэж хэлснийг мэдэхгүй байж байгаад өвс алдагдсан мэтээр ойлгож цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн юм байна лээ. ...Би өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлгүүд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх тухайн -тай -р талбайн байгаль орчны дүүцүүлэн хамгаалах гэрээг байгуулсан. Түрүү жил цаг хүндэрснээс болж 500 боодол хужир шүү авахаар тохиролцож авсан. Над руу яриад өнөө шөнө өвс буулгана газар заагаад өг гэсэн. Ажил тарсны дараа залгахаар нь өглөө 8 гээд газар зааж өгье гэж хэлсэн. Гэтэл нь эргээд ажилтай гээд зам дээр буулгаж хаясан. Засмалаас буугаад 2 км хүрэхгүй газар буулгаж өгсөн. Би хүлээж авсны дараа, тухайн үед бүгд ажилтай маш завгүй байсан учир энэ хавиар дүүрэн хадлан байхад тухайн өвсийг хэн авах вэ гэж бодсон. Ингээд 28, 29-ний өдөр нөгөө өвс алга болчихсон байна гэж хэлсэн. ... нь миний захиргаанд байдаг хүн, тэднийд боодолтой өвс байхаар нь эгчээс энэ юун өвс вэ гэж асуугаад мяндсыг нь харахад манай боодолтой өвстэй адил цэнхэр өнгөтэй байсан. ...Манаач т менежер өвс татаж ав гэж хэлсэн талаар сонссон. менежер бид хоёр зөрж ажилладаг. Намайг Эрдэнэтэд байхад цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Би тэр цагдаад ийм нөхцөл байдал байгаад байна гэхэд тэрийгээ шүүх хурал дээрээ хэлээрэй гэж хэлсэн. Би энэ асуудлыг 12 дугаар сарын сүүлээр мэдсэн...”,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ******* ******* -тай гэрээтэй “” -ны зүгээс өвөлжилт хүндэрвэл зээр болон малд тавьж өгөх /пондны өвс/ 500 боодол өвсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө авчирсан бөгөөд тухайн үед миний бие амралттай байж байгаад ээлж солигдож ирэх үед надад “өвс ирж байна, буулгах газраа зааж өг” гэж хэлсэн. Тухайн үед дарга нар амарсан байсан тул өглөө хаана буулгах талаар хэлж өгье гэтэл ачиж ирсэн нь өглөө буулгаж чадахгүй гээд манай газрын тосны дүгээр талбайн ертөнцийн зүгээр урд зүгт байх засмал замын баруун талд нь буулгаж орхисон байсан. ...маргааш өглөө нь би буулгасан өвсийг нь очих үзэхэд авчирсан 500 боодол өвсөө асгаад орхичихсон байсан. ... 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүгээр талбайгаас 30 км зайд байх өрмийн ажлыг шалгах гэж явж байх үедээ шалгах үед тухайн өвс байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр очиж үзэхэд буулгаж орхисон өвснүүд байхгүй байсан. Тухайн өвс асгаж үлдээсэн газрын хажуугаар тогтмол явдаг тул ямар нэгэн хүнд хариуцуулж үлдээсэн зүйл байхгүй. ...Тухайн алдагдсан гэх 500 боодол өвснөөс 170 ширхгийг манай хэлтсийн шингэн хаягдлын сахиул болох эгчийн хүргэн нь хүний хаясан байсан өвс гэж буруугаар ойлгоод авч явсан байсныг бид буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...”,
“...энэ хэрэгт ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэгчийн хувьд манай байгууллагын шингэн хаягдлын манаач гэх хүний хүргэн нь юм байна лээ. Тэрээр анх авсан өвснүүдээ хадам ээжийнхээ ажил дээр хаягдлын хашааны хажууд буюу манай байгууллагын эзэмшлийн талбай дээр аваачиж хураасан байсан. Ийм учраас ямар нэгэн алдагдалгүйгээр өвсөө буцаан авсан гэж ойлгож болно. Тэрээр тухайн өвснүүдийг өөр газар руу зөөгөөгүй. Энэ хэргийн улмаас хэн нэгний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй...” гэх мэдүүлгүүд,
гэрч С.ийн “...Тухайн хураалттай өвснүүдийг манай хүргэн болох нь хар муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй авчирсан юм. /хэдний өдөр авчирсан гэдгийг нь тодорхой санахгүй байна гэх/ Тэгээд би “ямар учиртай өвс хаанаас авч ирж байгаа” талаар нь асуухад “замын хажууд байсан ба хүн авалгүй хэд хоносон” гэж хэлэхээр нь “дэмий юм авчирлаа” гэж хэлэхэд “гайгүй байлгүй дээ хүн авахгүй хаячихсан байсан юм чинь” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, Дамно үнэлгээ РЦ-24-295, РЦ-24-297 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн бусад нотлох баримтууд авагдсан байна.
Шүүгдэгчийн тухайд өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч ******* урьд ял шийтгэл эдэлж байсан, хувьдаа малтай, оройн цагаар буюу 18 цагийн үед тухайн өвсийг тээврийн хэрэгсэл ашиглаж авсан...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Прокурорт гэрч асуулгах хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь ******* ******* -р талбайн оор ажилладаг ба тухайн өвс овоолсон газрын хажуугийн замаар өдөр тутмын ажлаа хийж явдаг бөгөөд тухайн өвсийг 3-4 хоногийн хугацаанд хүн ирж авахгүй байхаар нь хаягдсан өвс гэж бодон 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өвс байсан газраас 2-3 км-ын зайд байрлах ******* ******* шингэн хаягдлын манаач ажилтай хадам ээж С.ийн хашаанд зөөж хураасан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын авсан гэх 170 боодол өвсний өмчлөгч нь ******* ******* байх бөгөөд тус компани нь “” -тай гэрээ байгуулж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд зэрлэг ан амьтанд тавьж өгөх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 500 боодол өвс хүлээн авсан байна. Ингэхдээ тухайн өвсийг буулгах газар зааж өгөөгүйн улмаас тээвэр хийж ирсэн нь газрын тосны -р талбайн урд талын засмал замын баруун талд 500 боодол өвсийг буулгаж /хураалгүй асгаад хаясан/ орхисон байх бөгөөд тухайн үед өвс хүлээж авсан албан тушаалтан нь эд хөрөнгөд эд хариуцагч томилоогүй, эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамгаалах арга хэмжээ аваагүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шууд буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Иймд шүүгдэгч *******ыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж, шүүгдэгч *******т Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, эрүүгийн 24005510056 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн учир түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсарган, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч ******* овогт ******* ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 24005510056 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсарган, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА