| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
25 03 24 25/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч: Т.******* нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.*******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 25.03.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1991.07.26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо *******-******* хорооллын *******- тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*******/ ******* овогт *******н ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* нь 24 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны гадна талын зогсоол дээр хохирогч Б.ийн хүзүүн тус газарт нь цаасны хутгаар зүссэний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-5-8/,
- Хохирогч Б.ийн: “...тай 4 пиво хувааж уугаад сууж байтал нь нөхөртэйгөө яриад хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би байр руу эргэж зогсоод машинаа байрлуулчихаад ыг буулгаад байж байтал хэсэг хугацааны дараа миний машины жолооч талын хаалгыг нөхөр нь онгойлгоод өөдөөс далайхаар нь би гараараа хаах үед миний гарыг зүсчихсэн. Тэр залуу гартаа цаасны хутгатай
байсан юм байна билээ, тэгээд ярилцаад учир зүйгээ олоод сална гэж бодоод “чи суучихаа ярилцъя” гэхэд нөгөө залуу “за” гээд муухай инээгээд машины ард суусан. урд суугаад би юм ярих гээд эргээд хартал ардаас баруун гараараа миний хүзүүний баруун талыг зүсээд зүүн гараараа миний толгой хэсэгт цохиод байсан. Тэгээд энэ байдал нь зогсохгүй хэд хэдэн удаа давтагдаад байсан, хажуугаас нөхрөө болиулах гэж үзээд бараагүй. Тэгэхээр нь арай гэж машинаас гараад зогстол миний хүзүүнээс цус гараад толгой эргээд ухаан алдсан. Хүзүүнд шилэн хүзүүнээс эхлээд хүзүүний урд хэсэг хүртэл 13 см урт зүсэгдсэн шарх, тус шархны дээд хэсэгт мөн 2-3 см зүсүүлсэн шарх, зүүн нүдний ойролцоо хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг /х.х-9-13/,
- Гэрч Б.ын “...Сансарын ойролцоох караокед орж үйлчлүүлж байгаад ... нөхөр миний хаана байгааг асуугаад байсан ба “очоод авъя” гэхээр нь би өөрийнхөө байгаа газрыг буюу “Оюунаагийн гэрийн гадаа байна” гэдгээ хэлсний дагуу ******* хүрч ирсэн. Тэгээд ******* нь хүрээд ирчихсэн наашаа дөхөөд ирэхийг нь хараад би машинаас бууж ирээд өөрийнх нь байгаа газар луу алхаж байхад надаас зөрөөд шууд ийн машин руу явсан. Тэгээд тэнд очоод хоорондоо маргалдаад нь машиныхаа хойд талдаа суудал дээрээ суусан байдалтай, харин ******* нь хаалгыг нь онгойлгочихсон зогсож байсан ба намайг араас нь яваад очиход намайг машин руу чихэж суулгасан. ... машины хойд талаас буугаад ирчихсэн машины урд явган суугаад гар нь цус болчихсон байсныг нь хараад гайхаад бууж ирээд ойртож харахад хаанаас нь цус гарч байгааг мэдэхгүй нилээн цус гарчихсан байсан. Тэгээд *******аас асуухад ******* нь “Хурдан түргэн дуудаадах” гэж хэлээд сандраад явчихсан ба ийг машинд нь суулгаад хамтдаа Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн ба ийг ******* нь машины хаалгыг онгойлгоод хүзүүг зүссэн байсан. Тэрийгээ өөрөө ч хэлсэн. Тухайн үед , ******* нараас өөр хүн тухайн орчинд, тээврийн хэрэгсэл дотор байгаагүй. ...харин ******* хүрч ирээд түүнтэй маргалдаад байхдаа руу дайрсан өнгө аястай байсан. Тухайн зүссэн эд зүйлээ хаашаа хаяж нуусан талаар би мөн мэдэхгүй байна. ийн биед *******аас өөр гэмтэл учруулах боломжтой хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /х.х-19-20/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 25 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний баруун талд 13 см урттай, 13 оёдолтой зүсэгдсэн шарх, мөн шархны урд дээд хэсэгт 2 см урттай, 2 осдолтой зүсэгдсэн шархтай, мөн шархны доор 4 см урт зүсэгдсэн зулгаралттай, зүүн алганы дотор хэсэгт 10 см, мөн дээд хэсэгт 1.5 см урт өнгөц зүсэгдсэн зулгаралттай, зүүн шанаанд тэмтрэхэд эмзэглэлтэй. Дүгнэлт: Б.ийн биед хүзүүнд шарх, зулгаралт, зүүн алганд зулгаралттай, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүний шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хүзүүнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Хүзүү, зүүн алганы зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /х.х-24-26/,
- Яллагдагч Т.*******ын “ Си Юу орох гээд явж байтал манай эхнэр нь нэг машинаас бууж байгаа нь харагдсан. Тэгээд алхаад тухайн машин руу очтол эхнэр намайг хараад буцаад машин руугаа очоод хаалгыг нь онгойлгоод юм хэлэх шиг болсон. Тэр хойгуур би тойроод жолооч талын хаалгыг нь нээгээд заамдаад цааш түлхээд дарж хэвтсэн. Тэгээд хэсэг ноцолдож байхад нөгөө залуу за больё суугаад ярилцаад үзье гэхээр нь за гээд машиных нь хойд талын суудал дээр суугаад манай эхнэр машинаа тойроод урд суух гээд явж байх үед миний халаасанд машинд байсан цаасны хутга байхаар нь тэрийг баруун гартаа бариад тухайн залуугийн хоолойд нь тулгаж, зүүн гараараа нүүр хэсэгт нь цохих үед тухайн залуу хойш налсан байж байгаад урагшаа огцом тонгойсон. Тэгээд л машинаас буугаад гараад явсан. Гадаа хүзүүгээ бариад гуйваад алхаж байхаар нь би араас нь гүйгээд очтол хүзүүнээс нь цус гарч байсан. 103 дуудтал “Цэргийн төв эмнэлэгт хүргээд өгчих” гэхээр нь тэр залуугийн машинд ар талын суудал дээр нь хэвтүүлж авч яваад эмнэлэгт хүргэж өгсөн. 23-ны өдөр ТҮЦ-ний тог янзалж байгаад тухайн хутгыг халаасандаа хийгээд мартчихсан байсан. Тухайн үед гадаа хаячихсан. Үүрээр цагдаа нартай манай эхнэр очоод хайгаад олоогүй гэсэн. Тухайн үед нөгөө залуу болон эхнэрийг хараад 2 жилийн хугацаанд намайг хуурч байсныг нь бодоод уураа барьж чадалгүй тийм зүйл хийчихсэн. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /х.х-61/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Т.*******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.******* нь нь 24 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны гадна талын зогсоол дээр хохирогч Б.ийг өөрийн эхнэр Б.тай хардаж, хүзүүн тус газарт нь цаасны хутгаар зүссэний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ын хардалтаас үүдэлтэй өс хонзонгийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний эрх эрх чөлөөнд зэвсэг хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрт 4500000 төгрөг хүлээн авсан, шүүх хуралд оролцохгүй” гэж мэдүүлж /х.х-67/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч Т.******* нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 05 дугаар сарын -ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-42/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-40/ тогтоогдож байна. Шүүгдэгч Т.******* нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /20 оны/ 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар ялгүй болсон байна. Иймд түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт хүргэн өгч эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын нөхөн төлбөрт 4.500.000 төгрөгийг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа өгсөн, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Т.*******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Т.*******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсоноор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******н *******ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Б. нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 4500000 төгрөг авсан” гэж мэдэгдсэн ба иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т.*******ад мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ