| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00320/И |
| Дугаар | 103/ШШ2018/00333 |
| Огноо | 2018-12-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2018/00333
2018 12 20 *******3/ШШ2018/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд дүүрэгт төрсөн, 2 настай, *******, дүүргийн 1 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд техникийн засварчин мэргэжилтэй, ХК-д засварчин ажилтай, дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт - холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., хариуцагч Э.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Э.-тэй оюутан байхдаа үерхэж байгаад 2012 оны 11 дүгээр сард жирэмсэн болж охин - төрүүлсэн. Бид хоёр охиноо төрснөөс хойш хамт амьдарч байгаагүй тул би охиноо өөрийн нэрээр овоглосон. Охин маань том болж удахгүй сургуульд орох тул аавынх нь нэрээр овоглох нь зүйтэй гэж бодож байна. Тухайн үед би оюутан байсан болохоор авхуулъя гээд - хэлэхэд надад 500.000 төгрөг өгсөн. Би авахуулах гэж зөндөө эмнэлгээр явсан боловч томорсон учир авахуулж чадаагүй. Тэгээд би хүүхдээ төрүүлснийхээ дараа -Эрдэнийг ирэх болов уу гэж зөндөө хүлээсэн. Миний ээж охиныг минь 2 сартай байхад - ээж аав руу нь залгаад - хүүхэд төрсөн одоо 2 сартай гэж ярьхад хүүтэйгээ ярьж байгаад болно гээд тасалсан. Тэрнээс хойш одоог хүртэл огт холбоо бариагүй. Өөртэй нь холбогдох гэж зөндөө үзсэн Facebook хаяг руу нь охиныхоо зургийг хүртэл явуулдаг байсан. Нэгэнт надруу эргэж ирэхгүй байгаа учраас охиноо эцгээр нь овоглож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүний ярьсан үнэн. Миний анхны хүүхэд учраас төрүүлнэ гэж ярьж байсан. Эмнэлгээр хамт явж эхо-д хүртэл харуулж байсан. Дараа нь ******* ээж хүүхдийн сургууль хэцүү болчих учраас төрүүлэхгүй авахуулна гэж хэлсэн тэгээд би 500.000 төгрөг өгсөн. Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Э.- холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Б., хариуцагч Э.- нар нь 2012 онд үерхэж байх хугацаандаа 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин П.- төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж байгаа талаарх - өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин П.- төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Э.- охин П.- , хүүхэд , Э.- , Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.-эс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тушаалаар тогтоосон 198.600 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэт зааснаар нэхэмжлэгч Б. *******3.38 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр төрсөн охин ******* - эцэг овогт - мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ******* овогт ******* ******* - 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Э.-эс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэт зааснаар нэхэмжлэгч Б. *******3.38 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 2018 оны 11 сарын 2-ны өдрийн 1338 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас *******3.38 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ