2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, *******дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бө баянхошуу овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000000053 дугаартай хэргийг ы 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ах нарын хамт *******дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, Бө баянхошуу овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед *******дүүргийн 2 дугаар хороонд байрлах *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны хувцас солих, үзлэг хийх өрөөнд зөрчлийн хэргийн дуудлагаар хүргэгдэн ирсэн байхдаа эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.гын тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж биед нь халдан нүдний шилийг нь эвдэх замаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны хувцас солих, үзлэг хийх өрөөнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлагаар хүргэгдэн ирсэн үедээ эргүүлийн цагдаа дэд ахлагч С.гын тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохин нүдний шилийг нь эвдэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч С.гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы 02 дугаар сарын 09-ний оройн 23 цагийн орчим -aac *******дүүргийн ******* хороо, 64 дүгээр байрны 5-14 тоотод хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу очиход тухайн айлд 4 хүн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай, нэг иргэн нь өөрийн регистрийн дугаар мэдээллээ хэлсэн, бусад хүмүүс нь хэлэхээс татгалзаж шаардлага эсэргүүцэж гэрээсээ хөөж салаавч гарган хэл амаар доромжилсон тул нэмэлтээр -г дуудаж *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэн саатуулах байранд авч ирж үзлэг шалгалтыг хийн оруулсан. Эрүүлжүүлэн саатуулах байранд ирээд Н.******* нь нүүр лүү нэг удаа гараараа цохиж нүдний шил хугалж гэмтээсэн.

Би 2018 оноос хойш *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор дэд ахлагч цолтой ажиллаж байна. ы 02 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирж эргүүлийн цагдаа, дэд ахлагч Д.ийн хамт 24 цагаар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 23 цагийн үед дуудлага мэдээллийг ирүүлсний дагуу дэд ахлагч Д.ийн хамт очиход 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 том хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Иргэдээс дуу чимээ, хэрүүл маргаан гаргаад байна гэсэн дуудлага ирсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больж унтаж амар гэж хууль ёсны шаардлага тавихад тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, дуу чимээгээ намсгахгүй, гэх эмэгтэй нь манай доод талын айл байнга дуудлага өгдөг гээд гэрээсээ гарч гүйгээд доод айлын хаалгыг өшиглөн орилж хашгираад агсраад байсан учир тэдгээрийг хэлтэс дээр авч ирээд саатуулах байрны хүлээлгийн өрөөнд оруулан биед үзлэг хийх гэхэд ******* нь хамт ирсэн гэх согтуу эмэгтэйтэйгээ хэрэлдээд түлхээд агсраад байхаар нь би сандал дээр суулгахад ******* нь шууд босож ирээд үгийн зөрүүгүй миний баруун талын шанаа руу зүүн гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас миний зүүж явсан харааны нүдний шилний rap хугарч ашиглах боломжгүй болсон. Миний биед гэмтэл, бэртэл учраагүй. Би хараа тааруулж 185 000 төгрөгөөр нүдний шил хийлгэсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна, *******д гомдолтой байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-17, 20-22 хуудас/,

- Гэрч Ё.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 02 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг өнгөрч байхад манай дээд талын 14 тоот айлын хүмүүс орилоод, агсам согтуу тавиад, унтуулж амраахгүй байсан тул би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Аймар чанга чанга хэрэлдэж зодолдоод байгаа бололтой байсан ба том өрөөнд унтаж байхад дээрээс нурж орж ирэх дөхсөн. Төд удалгүй нэг эмэгтэй хүн орилж чарлаад манай гэрийн хаалгыг аймар чанга нүдэж өшиглөсөн. Би айгаад онгойлгож өгөөгүй ба цагдаа нар аваад явж байгаа бололтой байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/,

 

- Гэрч Н.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “Манай эхнэр *******дүүргийн 151 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсныг тэмдэглэхээр манай гэрт миний төрсөн дүү *******, эхнэр тэй ирээд хоёр шил архи, хоёр хүүхэн хоёр хоёр лааз пиво уусан. Шөнө 23 цагийн үед манай дүү ******* нь эхнэр г чи одоо архи уухаа боль гэж хэд хэдэн удаа чанга дуугараад орилоход 2 цагдаа гэрт орж ирээд та нар айлын амгалан тайван байдал алдагдуулаад унтуулж амраахгүй байна нийтийн зориулалттай орон сууцны байранд шөнийн цагаар орилж чарлаж болохгүй гэхээр нь би олон юм яриагүй дуугүй байсан. Манай эхнэр согтоод гэр орондоо байна гэж цагдаатай маргалдсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд саатуулах байранд ороод миний сахар ихсээд эмнэлэг цагдаатай очиж үзүүлээд ирэхэд ******* нь эрүүлжүүлэхэд орохдоо цагдааг цохиж нүдний шилийг нь эвдэлсэн байсан. Манай эхнэр согтохоороо их муухай ааш авиртай болдог. Зүгээр сайхан ойлголцох юман дээр өвчигнөж байгаад ийм байдалд хүрлээ. Цагдаа нар дүрмийн дагуу ажилласан гэж үзэж байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 29-31 хуудас/,

 

- Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би *******дүүргийн 151 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. ы 02 дугаар сарын 09-ний өдөр манай нөхрийн дүү *******, эхнэр гийн хамт чихэр жимс хоёр лааз пивотой ирээд пивыг нь уусан. ******* дэлгүүр явж хоёр шил архи авч ирээд уусан. 23 цагийн үед ******* хоёр хоорондоо ялихгүй зүйлээс болж хэрэлдээд төд удалгүй хоёр цагдаа манай гэрт орж ирээд иргэний дуудлагаар явж байна та нар амар тайван байдлыг алдагдуулсан гээд манай нөхөр ******* хоёрыг аваад гарах гэхээр нь би манайх дуудлага өгөөгүй хэрүүл маргаан хийгээгүй гэхэд манай нөхрийг аваад гарсан. Би доод айлын хаалгыг дуудлага өгсөн гээд тогшиход цагдаа нар намайг аваад орцноос гарсан. *******, . бид нарыг цагдаа дээр хүлээлгийн өрөө рүү оруулаад би гаваа ав гэж орилоход миний гавыг тайлсан. Би уурласандаа шалан дээр нь ухаан алдаад унахад даралтыг үзэхээр нь та нар яагаад ингэж байгаа юм бэ гэхэд хоёр цагдаа хоёр талаас бариад эрүүлжүүлэх рүү хийсэн. Цагдаа нар бид нарыг цохиж зодсон зүйл байхгүй, татаж чангаагаад түрэмгий хандсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 34-36 хуудас/,

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 02 дугаар сарын 09-ний өдөр 20 цагт эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр Х.ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 23 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа д/а га, д/а нар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчлөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , *******, гэх гурван иргэнийг авч ирээд эрүүлжүүлэх байрны хажуугийн хувцас солих өрөөнд үзлэг хийж байхад нь ухаан алдаж унахаар нь би биед нь үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн ямар ч өөрчлөлтгүй байсан. т үзлэг хийж байхад ******* гэгч нь сууж байгаад гэнэт босож ирээд д/а гын баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиход зүүж явсан харааны шил нь хугарч эвдэрсэн. *******ыг барьж аваад шууд эрүүлжүүлэх байранд хийсэн. Алба хаагчдын хувьд бүх үйлдэл нь камерт бичигдсэн, тухайн этгээдүүдийг цохиж зодсон эрх чөлөөнд нь халдсан зүйл байхгүй, бүгд хууль дүрмийн дагуу ажилласан” гэх мэдүүлэг /х.х-ийн 44-46 хуудас/,

 

- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 02 дугаар сарын 09-ний өдөр эрүүлжүүлэх байрны эмч ахмад ын хамт эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 20 минутын үед  эргүүлийн цагдаа д/а С.га, д/а Д. нар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , *******, гэх хүмүүсийг эрүүлжүүлэх байранд хүргэж ирээд хувцас солиулах өрөөнд биед нь үзлэг хийх явцад нь зүрх өвддөг гээд газар хэвтээд өгсөн. ******* нь сандал дээр суугаад эхнэртэйгээ хэрүүл хийгээд эхнэрээ цааш нь түлхэхээр нь д/а га шаардлага тавьж сандалд нь суулгахад ******* нь босож ирээд шууд гын баруун шанаа руу нь гараараа хүчтэй цохисон. гын зүүж байсан харааны шил нь газар шалан дээр унаж хугарсан. Би шууд *******ыг барьж аваад гавлаад эрүүлжүүлэхэд хийсэн. , *******, нар нь бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шаардлага биелүүлэхгүй, хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийсэн. Алба хаагч нар хуулийн дагуу шаардлага тавьж харьцсан ба цохиж зодсон зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа камерын хяналт дор явагдсан. Хэрэв тухайн иргэдийг эрүүлжүүлэх байранд хийгээгүй бол үргэлжлүүлэн архидан согтуурч хэрүүл маргаан хийж дахин иргэдийн гомдол ирэх байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 49-51 хуудас/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 02 дугаар сарын 09-ний өдөр дэд ахлагч С.гын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед -аас *******дүүргийн ******* хороо, 64 дүгээр байранд согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэх дуудлага мэдээллийг ирүүлснийг хаягийн дагуу очиж шалгахад тухайн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Иргэдийн гомдол мэдээллийн дагуу явж байна гэж танилцуулахад гэх согтуу эмэгтэй нь хэрэлдээд бид нар мэдээлэл өгөөгүй, яах гэж ирсэн юм бэ, тайван амгалан гэртээ байна гэснээ гэнэт гарч гүйгээд доод айлынхаа хаалгыг цохиж өшиглөөд байхаар нь дэд ахлагч С.га бид хоёр тухайн 4 иргэнийг Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэх байрны хувцас солих өрөөнд оруулаад үзлэг хийж байхад ******* нь эхнэртэйгээ маргалдаад байсан. Гэнэт зогсож байсан дэд ахлагч С.гын шанаа тус газар нь ямар ч шалтгаангүйгээр цохиж харааны нүдний шилийг нь эвдэлсэн. Тухайн иргэдийг эрүүлжүүлэх байранд хийсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 58-59 хуудас/,

 

- Шүүгдэгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “ы 02 дугаар сарын 09-ний өдөр ахын гэрт ах , эхнэр нарын хамт архи уугаад бага зэргийн маргаан болоод хоёр цагдаа гэнэт гэрт ороод ирсэн. эгч манайх цагдаа сэргийлэх дуудаагүй гээд хэрүүл маргаан үүсгэж доод айлын хаалга үүдийг нүдээд бид нар Налайхын цагдаагийн хэлтэс дээр ирээд эрүүлжүүлэх байрны өрөөнд намайг сандал дээр суулгасан. Манай эхнэр намайг тайвшруулаад хацар элээд байхаар нь би эхнэрээ цааш нь түлхээд босоод ирэхэд нэг цагдаа намайг буцаагаад сандал дээр суулгасан. Би уурандаа тэр цагдааг нэг удаа шанаа руу нь гараараа цохисон. Би буруугаа хүлээж цагдаагаас уучлалт гуйж, нүдний шилийг нь төлж өгсөн. Цагдаагийн алба хаагчдаас гаргасан буруу зүйл байхгүй, намайг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 76-78 хуудас/,

 

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Харааны нүдний шил 148000 төгрөг гэжээ. /х.х-ийн 62-67 хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 6, 8-9, 10-12, 13 хуудас/,

 

- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалын хуулбар, үнэмлэхийн хуулбар, *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга, үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийн хуулбар /х.х-ийн 104, 105, 106-109, 112 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой АСАП сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 79-82, 88 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч С.га нь *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа жолооч ажилтай, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаал, үнэмлэхийн хуулбар, *******дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга, үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хохирогч С.гыг төрийн тусгай алба хаагч /цагдаа/ гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, 49.1-т “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1 цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл хохирогч С.га нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх явцад нь шүүгдэгч Н.******* нь хүч хэрэглэн эсэргүүцсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэрэг нь шүүгдэгч Н.*******ы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үйлдэлтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.гын нүдний шилний үнэ болох 185000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан нь хохирогчоос гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх саналтай гэсэн дүгнэлтийг,

            шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, учруулсан хохирлыг төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “камерын бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Н.*******д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “камерын бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА