| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/201800155/И |
| Дугаар | 103/ШШ2018/00186 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2018/00186
2018 7 4 103/ШШ2018/00186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .. сумын ....дугаар багт оршин суух, Д.Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 292 дугаар захирамжаар “С” ХХК-иас 26.143.975 төгрөгийг гаргуулж Д.Бд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад “С” ХХК нь тухайн шүүхэд дампуурах тухай хүсэлт гаргаж улмаар дампуурлын хэрэг үүссэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх бөгөөд ийнхүү түдгэлзүүлсэн тухай төлбөр авагчид даруй мэдэгдэх талаар заасан байдаг. . шийдвэр гүйцэтгэлийн тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар албан бичиг хүргүүлсэн гэх боловч төлбөр авагч Д.Бд огт мэдэгдээгүй бөгөөд үүний улмаас “С” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт оролцож чадахгүй хууль ёсны ашиг сонирхол нь
зөрчигдөж байна. Иймд ...... дугаар захирамжаар “С” ХХК-иас 26.143.975 төгрөгийг гаргуулж Д.Бд олгох шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр авагчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Д.Б 26.143.975 төгрөгөөр хохироод явж байна. гэв.
Хариуцагч ...... дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн тасгийн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Бы 26.143.975 төгрөгийн материалыг .... Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тасаг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээж аваад 17320288 дугаартай цахим бүртгэлд бүртгэсэн. “С” ХХК-тай холбоотой нийт 16 гүйцэтгэх бичиг баримт манай байгууллагад байсан. “С” ХХК-ийг хэрэг үүсгэх гэж байгаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түтгэлзүүлсэн захирамж гарсан. Үүний дагуу манай байгууллага бүх бүртгэлтэй иргэн, аж ахуй нэгжийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албан тоотоор хүргүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч Бд утсаар мэдэгдэх гэсэн боловч хөдөө байдаг болохоор утас нь холбогдохгүй мэдэгдэж чадаагүй. “С” ХХК-ийг дампуурч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан боловч мэдээгүй гэж хэлж байна лээ. Манай байгууллагын зүгээс “С” ХХК-д дампуурлын хэрэг үүссэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлсэн гэдгийг Бд албан ёсоор мэдэгдээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч .. дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдуулан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь шүүхийн шийдвэртэй иргэд, байгууллагын шийдвэрийн огноо, дугаар, төлбөрийн хэмжээний талаар тус шүүхэд албан бичиг хүргүүлсэн, төлбөр авагч Д.Б .... суманд амьдардаг тул тухайн үед мэдэгдэх боломжгүй байсан гэжээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Бы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: ... дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан “шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр төлөгч, төлбөр авагчид даруй мэдэгдэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, төлбөр авагч Д.Бд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай мэдэгдээгүй нь төлбөр авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгаас тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Д.Бы нэхэмжлэлтэй, ... дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдох Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ