| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2307001410013 дугаартай хэргийг 2025 оны 0 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХН-д ******* ажилтай, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн хороо, тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* овогт *******ы ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 0 сарын 04-ний өдөр ******* дүүргийн хороо, тоотод байрлах Б.ийн гэрт Б., Ц. нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тэдгээрийг унтаж байх хооронд Ц.ын эзэмшлийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 250 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ы 0 сарын 04-ний өглөө 08 цагийн орчим *******ын хамт гэрийнх нь ойролцоо байх дэлгүүрээс 0.75 литрийн “Экс” гэх нэртэй архи 1 шилийг аваад , ******* бид 3 хувааж уугаад унтсан. 11 цагийн үед бид хоёрыг сэрээгээд ******* явсан байна, утаснуудаа байна уу үзээрэй гэхээр нь би утсаа хайгаад олоогүй, алга болсон байсан. Хамгийн сүүлд утас миний ширээн дээр байсан. Шууд утас руу залгатал дуудаж байгаад сүүлдээ утас унтраасан. Миний өөрийн эзэмшлийн “Айфоне 12 про макс” байсан ба ы 03 дугаар сарын 03-ны өдөр лизингээр 4 290 000 төгрөгөөр худалдаж авсан.
******* миний утсыг надад хэлэхгүйгээр аваад явсан нь тодорхой учир нь бусад бүх хүмүүс нь гэрт байсан. ******* надаас уучлалт гуйгаад миний утасны хохиролд 2 400 000 төгрөгийг 3 хувааж өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 37, 40-41 хуудас/,
- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* дүүргийн хороо, Нисэхийн 14-1 тоот манай гэрт найзууд ирээд бөөндөө хоол унд хийж идээд манайд хоносон. Үдээс өмнө 11 цагийн үед сэртэл гэрт манай нөхөр , түүний найз хоёр унтаж байхаар нь сэрээгээд та хоёр унтсан хойгуур архи дарс уусан юм уу, яаж байгаа юм бэ гэхэд манай нөхөр ыг сэрээгээд ******* хамт байсан түрүүлээд явсан юм байхдаа гэхэд гар утсаа хайгаад олохгүй ба утас руу нь залгахад холбогдох боломжгүй байхаар нь цагдаад хандсан. Ямар ч байсан шөнө гэрт байхад гар утас нь байсан, утсаараа хүнтэй яриад байсан. Бид нар *******ыг гар утас авсан гэж сэжиглэж байгаа” гэх мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/,
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* дүүргийн хороо, Нисэхийн 14-1 тоот гэртээ найзуудаа дуудаж бөөндөө хоол унд хийж идэж хоносон. Өглөө нь 7 цагийн үед ихэнх найзууд ажилтай гээд явж гэрт *******, , манай эхнэр, хүүхдүүд үлдсэн. , ******* бид гурав 8 цагт дэлгүүрээс 0.75 литрийн Экс нэртэй архи 1 шилийг аваад хувааж уусан. гар утсаараа найз охинтойгоо видео дуудлага хийж ярьж байгаад уусан архиндаа согтоод унтахаар нь ******* бид хоёр т ор засаж хэвтүүлээд би эхнэрийнхээ хажуугаар ороод унтсан, ******* ч бас унтлаа гээд ын хажуугаар ороод хэвтсэн. 11 цагийн үед сэрэхэд унтаж байсан ******* байгаагүй. Удалгүй сэрээд өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй учир цагдаад хандсан. *******ыг л гар утсыг авсан гэж сэжиглэж байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/,
- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ы 0 сарын 02-ны өдөр би найз нарын хамт ийнд очиж бид нар хөзөр тоглож архи ууцгаасан. , бид гурав архиа ууж дуусаад , хоёр унтсан. Би унтаагүй байж байгаад шөнө ийн гэрээс явахдаа ын ширээн дээр тавьсан байсан ipone-12 pro max маркийн хар хөх өнгийн утсыг аваад явсан. Би өглөө нь хот руу автобусаар яваад офицер дээр буугаад үл таних хүнд rap утсыг 1 400 000 төгрөгөөр зараад хотод нэг хоноод маргааш нь Сэлэнгэ аймгийн Бүрэн сум руу ажил хийхээр явсан. 2024 оны 10 дугаар сард гудамжинд таарахад чи миний утсыг аваад явсан төлж өг гэхээр нь би уучлалт гуйгаад ойрын хугацаанд 3 хуваагаад 2 500 000 төгрөг төлье гэсэн. ******* дүүргийн төвд явж байгаад цагдаад шалгуулахад таныг эрэн сурвалжилж байна гээд ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаагчтай уулзсан. Би тухай үед эхнэр хүүхдээсээ салсан амьдралд нэлээдгүй асуудалтай мөнгөний хэрэгцээтэй байсан. Би хохирлоо бүрэн төлсөн, надад гомдол саналгүй гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 59-61 хуудас/,
- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /х.х-ийн 29-30, 6364 хуудас/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “ipone-12 pro max маркийн гар утас 2 250 000 төгрөг гэжээ. /х.х-ийн 50-51 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, АСАП сангийн мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар, “*******” ХХН-ны тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээ /х.х-ийн 66-67, 71, 74-76, 89-101 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Хэргийн тухайд шүүгдэгч Б.******* нь ы 0 сарын 04-ний өдөр ******* дүүргийн хороо, тоотод байрлах Б.ийн гэрт Б., Ц. нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тэдгээрийг унтаж байх үед Ц.ын эзэмшлийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хулгайлан авч 2 250 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Б.*******ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг нь шүүгдэгч Б.*******ын амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдлээс үйлдэгдсэн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц. нь “Айфоне 12 про макс” загварын гар утас алдсан бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчид 2 400 000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч Ц. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол хор уршгийг арилгасан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 7 сар, 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Манай үйлчлүүлэгчид 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлаж өгнө үү. Шүүгдэгч нь хүний өмчлөх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн хэдий ч цаашид ямар нэг нь гэмт хэрэгт холбогдохгүй, залуу хүнийхэн хувьд засрах, ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг нь харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтойг анхаарч өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.******* нь бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА