| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 24.2.2., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга **** хөтөлж,
улсын яллагч *****,
шүүгдэгч ****,
“****,
шүүгдэгчийн өмгөөлөгч **** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** холбогдох эрүүгийн ***дугаартай, ***индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******
2. ********
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Шүүгдэгч **** нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд ***** гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
2.Шүүгдэгч **** гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмгөөлөгчийн хэлснээр харьцуулсан 2 зураг байсан угаасаа эвдэгдсэн талбай байсан үүнээс зөөсөн бол манай буруу болно гэж хэлсэн. 2022 онд гэрээтэй байсан нь батлагдсан. Би гэрээтэй байсан Энхбат гэж хүн байсан. Улсын том шалгалт ирж байсан. Тэр хүний заавраар л нөхөн сэргээлт хийсэн. Би байгаагүй учраас энэ хэдийн хооронд ямар яриа явсныг мэдэхгүй байна. Ашиглалт явуулахаа больсон учраас. Би тухайн үед байгаагүй, энэ компанийг худалдаж авахын тулд алтны дээжээ авдаг тэр нь хангалтгүй байна гэж үзсэн учраас хаягдал шороог авчраад угаа гэж л байгаа юм. Тэр нь *****2021 онд угааж байсан шороо. Хохирол бодогдоод намайг эндээс ухаж авчираад угаасан гээд байгаа талбай өөр талбай. Тэндээс нэг ч хүрз шороо авчирч хийгээгүй...” гэжээ[1],
-2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Улсын яллагч **** гэрээн дээр зураагүй гэж байна. Очоод уулзахад тамга дарахгүй гэхдээ амаараа зөвшөөрсөн. Би энэ компанийн гэрээг үйлдэж чадахгүй, манайх гэрээтэй байсан гээд мэлзээд зогсож байх зориг надад байхгүй. Энэ хүмүүс нь очиж шалгаад тогтоосон аман гэрээ байсан. Энхбаатар захирал байгаагүй тамга дараагүй явж байсан тийм л зүйл. Бусад талбайд нөхөн сэргээлт хийж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өлөнтийн аманд зөвхөн манайх нөхөн сэргээлт хийж байсан. ***** манай ажилчид 2022 оны гэрээнд байгаа хугацаанд ашиглаж үзээд бүтэлгүйтсэн талбай. Манай ухсан гээд талбай дээр битүү ухсан овоо л байсан. Эндээс аваад угаасан уу гэхээр үгүй юу гэж эндээс угаадаг юм гэдэг л зүйл хэлсэн. Хаанаас авсан бэ гэхээр нодлингийн ашиглаж байсан үлдэгдэл шороо шүү дээ гээд л өнгөрсөн. Байцаагч нэг сонин л зүйл гаргасан байна лээ” гэжээ.
2.Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***** надад 2 удаа буюу 2020 онд, 2021 онд талбай зааж өгсөн тэр талбайд бид нар хийж үзээд болохгүй болсон. Өөрсдийнх нь өөр өөр газрууд байгаа, 2021 онд угаагаад үлдээсэн талбай байгаа юм. Бид нарын 10 цаг угаасан гээд байгаа газар нь **** талбай дотор хаягдсан шороонууд байгаа юм. Над дээр хэрэг үүсгээд байгаа эвдэгдсэн гээд байгаа талбай нь өөрөө өөр талбай...” гэжээ[2],
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ****2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* Түүнээс хойш тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа юм. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны н А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт: “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Байгаль хамгаалах журмын гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн **** тоот дансанд төвлөрүүлнэ гэж байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч **** 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлтийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа мөн нөхөн сэргээлтийн зардал байхгүй учраас “Монлид” ХХК-н ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох эфль, гааль буудаж зардал гаргаж авахаар “Монлид” ХХК-тай гэрээ байгуулан эфль, гааль угааж байсан юм” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч *****202 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “нөхөн сэргээлт хийж байгаа талбайн манай кэмп талд хуучин ухагдсан угааж ашигласан шороог алт угаагч төхөөрөмжөөр угааж ашигласан. Тухайн шороон дээр алт угаагч төхөөрөмжөө байрлуулж, Хьюндай ЛС290 загварын экскаватороор шанагадаж шороог угаасан. Тухайн газраас цааш 300-400 метр зайтай газарт алт угааж байсан ус тогтож лаг үүссэн байсан газарт лагийг хуулж зөөж байсан. 2023 оны 6 дугаар сарын 08-ны орой алт угаагч төхөөрөмжийг тухайн газарт байрлуулан ойролцоогоор 10 орчим цаг алт угаах үйл ажиллагаа явуулсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч **** 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид нараас цаана 400-500 метр зайнд алт угаагч руу шороо хийж угааж байсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч **** 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөн сэргээлт хийж байсан талбайд байсан шороог алт угаагч төхөөрөмжөөр угаасан. Алт угаагч төхөөрөмжийн хажуу талд байсан овоолготой шороог алт угаагч төхөөрөмж рүү хийж буудсан” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч ***** 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ **** гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглалт явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч **** нь нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал **** нь ***** хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд ***** ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин **** нь 2022 онд манай компанийн 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компанийн 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажлыг дахин хийх нэрээр **** гэх газарт манай компанийн ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч **** 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***** холбогдох ажилтнууд манай компанийн эбэл шороог угаасныг би мэдэхгүй байна. **** түүний ажилтан **** гэх хүмүүст “****” гэж огт хэлээгүй” гэх мэдүүлэг[9],
10.“****” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн: “...нийт эвдэгдсэн 0.14га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийт 5,911,243 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 1,658,834 төгрөг болж байна” дүгнэлт[10],
11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3401 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь цагаан өнгийн цаастай 7.9350 грамм байх бөгөөд тухайн алтны жин 6.6295 грамм жинтэй байна” дүгнэлт[11],
12.“*****” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “***** маркийн экскаватор 20,000,000 төгрөг, тос гаргагч дизель генератор 1,050,000 төгрөг, алт угаагч автомат усан буу 3,500,000 төгрөг. Нийт үнэлгээ 24,550,000 төгрөг” тайлан[12],
13.*****” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Алт 6,6295 грамм 1,183,352 төгрөг” тайлан[13],
14.Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3346 дугаартай: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурьдагдсан солбилцол бүхий талбайг уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна” гэсэн албан бичиг[14],
15.Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/3703 дугаартай: “...солбилцол бүхий цэг нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын амгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 2.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна” албан бичиг[15],
16.Шүүгдэгч ***** 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би ****бэлэглэлийн гэрээгээр 2020 онд авч байсан, одоо захирлаар ажиллаж байна. Манай ****. Миний нэр дээр экскаватор-2900 1 ширхэг, ковш 1 ширхэг, Хово 2 ширхэг байдаг ба үүнийгээ компанийн үйл ажиллагаанд ашигладаг. Манай компани нь 2021 оны намар ****туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж талбайд нь олборлолт явуулж техникийн нөхөн сэргээлт хийсэн. Ингээд 08 дугаар сарын дундаас 09 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Тэгээд 2022 онд мөн ашигт малтмал олборлолт хийх, техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийж гүйцэтгээд буусан. Тэгээд 2023 онд бол ямар нэгэн олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй ба 2022 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Тэрнээс биш 2023 онд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн олборлолт явуулах эрх байгаагүй. Тэгэхээр 2021, 2022 онуудад туслан гүйцэтгэгчээр олборлолт явуулж хувь тохирох, олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээх гэрээгээр ажилласан гэсэн үг. Харин 2023 онд бол ямар нэгэн гэрээ хийгээгүй. Манай компани нь нөхөн сэргээлт хийх эрх байхгүй мөн ашигт малтмал олборлох эрх /А зөвшөөрөл/ байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эвдэгдсэн талбай нь манай компанийн нөхөн сэргээлт хийж байсан талбай юм. Учир нь 2021, 2022 оны нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу үлдсэн талбай юм. Тухайн онуудад нөхөн сэргээлт хийж байгаад үлдээсэн талбайгаа 2023 онд гүйцээж нөхөн сэргээлт хийж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд олборлолт явуулж байна гэж үзсэн. Тухайн эвдэгдсэн талбай нь манай нөхөн сэргээлт хийж байсан талбай ба 700 метр зайд **** хаягдал эбэл шороо байдаг. Тухайн эбэл шороог дахин угааж 6,6грамм алтыг гарган авсан. **** эбэл шорооны хажууд манай гитаран усан буу, тог гаргагч бензин мотор зэрэг байрласан. **** эбэл шороо нь ашиглалтын талбайгаас гадуур байдаг. *** нь А зөвшөөрлөө зарна гээд байхаар нь эблийг нь угааж үзээд алт сайн гарч байвал А зөвшөөрлийг нь худалдан авъя гэж бодож байсан. Энхбат гэдэг хүн манай хаягдал шороог дахин угааж болно дээж аваад үз гэж манай Мөнгөн гэх ажилтанд хэлсэн юм. Манай компани **** 2023 онд нөхөн сэргээх гэрээ хийгээгүй. 2022 оны нөхөн сэргээлт хийх үлдэгдэл талбай юм. Тухайн газрыг **** уурхайг хариуцсан мөн нөхөн сэргээлтийн ажлыг хариуцсан **** гэдэг хүн зааж өгсний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийж байсан юм” гэх мэдүүлэг[16],
17.Шүүгдэгч **** 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би энэ удаагийн мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Манай компани нь 2021 оны намар **** туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж талбайд нь олборлолт явуулж техникийн нөхөн сэргээлт хийсэн. Ингээд 08 дугаар сарын дундаас 09 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Тэгээд 2023 онд бол ямар нэгэн олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй ба 2022 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Тэрнээс биш 2023 онд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн олборлолт явуулах эрх байгаагүй. Тэгэхээр 2021, 2022 онуудад туслан гүйцэтгэгчээр олборлолт явуулж хувь тохирох, олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээх гэрээгээр ажилласан гэсэн үг. Харин 2023 онд бол ямар нэгэн гэрээ хийгээгүй. Болсон асуудлын хувьд гэвэл 2023 оны 06 дугаар сард манай компани **** талбайд нөхөн сэргээлт хийж байсан ба 06 дугаар сарын 09-ний өдөр манай ажилчин **** над руу залгаад “Захирлаа “**** ашиглалтын талбайгаас гарсан шороог дахин угааж үзэх үү? алт гарвал нөхөн сэргээлтийн ажлын зардалдаа нэмэр болгоё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилчиндаа зөвшөөрөөд ***** олборлосон шороо эблийг угаагаад үз” гээд хэлсэн. Тэгээд манай ажилчид миний хэлснээр тухайн эбэл шороог дахин гитаран усан буунд угааж байгаад цагдаад баригдсан. Манай компани нь 2021, 2022 онуудад ***** ашиглалтын талбайд олборлолт явуулахдаа гарсан эбэл шороог ашиглалтын талбайгаас зайтай аваачиж нь асгадаг. Ашиглалтын талбайн гадна дотно гэдгийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай ажилчин *** надад эбэл шороо угаая гэхээр нь би зөвшөөрсөн. Хэрвээ алтны илэрц сайн байвал *** худалдан авъя гэж бодож байсан. Манай компанид ашигт малтмал олборлох мөн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл байхгүй. Манай компани нь *** 2023 онд ажил гүйцэтгэх нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй. Харин 2022 оны гэрээний үлдэгдэл талбайг **** заалгаад хийж байсан юм. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эвдэгдсэн талбай нь манай компанийн нөхөн сэргээлт хийж байсан талбай юм. Учир нь 2021, 2022 оны нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу үлдсэн талбай юм. Тухайн онуудад нөхөн сэргээлт хийж байгаад үлдээсэн талбайгаа 2023 онд гүйцээж нөхөн сэргээлт хийж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд олборлолт явуулж байна гэж үзсэн. Тухайн талбайг уурхай хариуцсан дарга **** гэх хүн зааж өгсөн. Тухайн эвдэгдсэн талбай нь манай нөхөн сэргээлт хийж байсан талбай ба 700 метр зайд **** хаягдал эбэл шороо байдаг. Тухайн эбэл шороог дахин угааж 6,6грамм алтыг гарган авсан. **** эбэл шорооны хажууд манай китаран усан буу тог гаргагч бензин мотор зэрэг байрласан. **** эбэл шороо нь ашиглалтын талбайгаас гадуур байдаг. ***** нь “А” зөвшөөрлөө зарна гээд байхаар нь эблийг нь угааж үзээд алт сайн гарч байвал “А” зөвшөөрлийг нь худалдан авъя гэж бодож байсан. **** гэдэг хүн манай хаягдал шороог дахин угааж болно дээж аваад үз гэж манай **** гэх ажилтанд хэлсэн юм. Эвдэгдсэн талбайн ойролцоо бол ус байхгүй байсан. Миний бие бол хэргийн газар байгаагүй. Манай компани **** 2023 онд нөхөн сэргээх гэрээ хийгээгүй. 2022 оны нөхөн сэргээлт хийх үлдэгдэл талбай юм. Тухайн газрыг **** уурхайг хариуцсан мөн нөхөн сэргээлтийн ажлыг хариуцсан **** гэдэг хүн зааж өгсний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийж байсан юм. Тухайн гитаран усан буу, тог гаргагч моторыг 2023 оны 04 дүгээр сард **** гэх газарт дээж үзэх зорилгоор аваачиж байрлуулсан. Тухайн гитаран усан буу, тог гаргагч моторыг хүнээр дамжуулаад нэг танихгүй хүнээс авсан. Ашиглаж үзээд хэвийн ажиллаж байвал худалдан авна гэж бодож байсан боловч уг асуудал гарсаны дараа буюу 2023 оны 06 дугаар сарын сүүлээр хүнд нь буцаагаад аваачиж өгсөн. Гитаран усан буу, тог гаргагч моторын эзэмшигчийн утасны дугаар надад тухайн үед бол байсан одоо бол байхгүй. Учир нь би тэр хүнийг сайн танихгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийж байхдаа шороо угааж олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлын зардалдаа нэмэрлэх зорилготой байсан. Гэхдээ “Монлит” компанитай тохирч байж олборлолт явуулах байсан боловч 2023 оны 06 дугаар сард “*** компанитай тохиролгүйгээр олборлолт явуулчихсан юм” гэх мэдүүлэг[17],
18.Сэлэнгэ аймгийн **** 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-001/068/18 дугаартай: “Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуртийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.**** гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр газрын хэвлийд халдаж олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны А156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан 2023.12.04-ний өдрийн 21 тоот “****” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 985,149х2=1,970,298 төгрөг, газарт учруулсан хохирол 1110х3=3,330 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 4,924,984х3=14,774,952 төгрөг, нийт хохирлын хэмжээ 16,748,580 төгрөг болж байна.
2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” акт[18],
19.Хэрэгт эд мөрийн баримтаар: “...6.6295 грамм алтыг тооцсон” тухай мөрдөгчийн тогтоол[19], 20.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[20], 21.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт[21],22.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[22], 23.ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 124/3212 дугаартай албан бичиг[23], 24.Монгол банкны эрдэнэсийн санд алтан гулдмай хүлээн авсан тухай акт[24], 25.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[25], 26.Шүүгдэгч **** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[26], 27.Шүүгдэгч **** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[27], 28.72-49 УБУ улсын дугаартай, *** маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа[28], 29.Тээврийн хэрэгслийн лавлагаа[29], 30.Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1874 дугаартай албан бичиг[30], 31.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/1867 дугаартай албан бичиг[31], 32.“Монлид Трейд” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24/01 дугаартай албан бичиг, хавсралт[32], 33.Шүүгдэгч Ш.Болдбаатарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[33], 34.Шүүгдэгч Ш.Болдбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[34], 35.Шүүгдэгч Ш.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа[35], 36.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[36], 37.Шүүгдэгч Ш.Болдбаатарын тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[37], 38.“Далд Шугам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч томилох тухай мөрдөгчийн тогтоол[38], 39.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[39] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч ******* нь
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн …энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хойшлуулсан хугацаанд дараахь ажиллагааг хийлгэхээр мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт даалгасан. Үүнд:
1-рт: 2021, 2022 онд **** болон ***** хооронд “Нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох” хамтран ажиллах эсхүл туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан эсэх; Хэрвээ гэрээ байгуулсан бол гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулах;
2-рт: ****** хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ болон Ашигт малтмалын “А” зөвшөөрөл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх;
3-рт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хохирогчийн эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдааг засах;
4-рт: ****** мэдүүлэг авах;
5-рт: *****нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүхэд ирүүлэхийг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт даалгасан. Гэвч дээрх ажиллагаа дутуу хийгдсэн, хангалтгүй байна гэж шүүх дүгнэсэн.
Гэм буруугийн шүүх хуралдааны эхний шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан ***** дүгнэлт гаргасан газар нь тухайн **** нарын байсан газар биш гэдэг мэдээлэл өгч байгаа юм. Тухайн техник хэрэгсэл ч тэнд байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.4 дүгээр зүйлд заасан шинжээч худал мэдүүлэг өгөх гэдэгт эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн зүйл, заалтад хамааралтай зүйл, заалт хүчингүй болсон нэмэлт өөрчлөлт орсон байхад нэмэлт өөрчлөлт оруулаагүй хууль сануулж дүгнэлт гаргуулсан. Энэ нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж харж байна. Тиймээс нэмэлтээр тухайн газарт үзлэг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулж үзлэг хийж өгнө үү. Тогтоол гаргахдаа хууль зөрчсөн учир нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үү гэдэг асуудал байна. Мөн **** ярьж байгаа өмнөх шүүх хуралдаанд ч гэсэн ярьсан байна лээ захирамжид заагдсан зарим ажиллагаа дутуу хийгдсэн байсан. Хохирогчид хууль сануулахаас гадна худал мэдүүлэг өгөх гэдэг хуулийн өөрчлөлт орсон байхад хуучин хууль тогтоомжийн хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт орчихоод байхад түүнээс хойш 2 жилийн дараа нөгөө л хуулиа хэрэглээд яваад байна. Захирамжид заагдсан зарим ажиллагаа хангалттай хийгдээгүй байгааг анхаарч үзнэ үү. Тухайн газарт үзлэг хийхдээ **** оролцуулаагүй, энэ хүмүүсийг байлцуулаагүй байсан” гэсэн хүсэлтийг гаргаж, шүүх хэргийн оролцогч талуудыг саналыг харгалзан, шүүх хуралдааныг дахин 60 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа хүсэлтийг шийдвэрлэхээр тогтоож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн …энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсан нь шүүх хуралдааныг зөвхөн нэг удаа хойшлуулахаар заасан бөгөөд мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг дутуу хийсэн тохиолдолд дахин 60 хоногоор хойшлуулах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:
Яллагдагч ***** нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд **** гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
Мөн яллагдагч **** нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд *** гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүгдэгч *** болон **** эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан хууль зөрчсөн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдаагүй нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй (60 хоногийн хугацаанд хийгдсэн нэмэлт ажиллагаанаас гадна) гэсэн дүгнэлтэд шүүх хүрсэн.
-Хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч болон ***** төлөөлөл оролцуулаагүй[40];нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хууль зөрчсөн алдаанд тооцогдоно. (Үзлэг бичсэн дэслэгч ****** нарыг байлцуулсан байна)
-Цагдаагийн Ерөнхий газрын экологийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 04-ний 12/4/4421 дугаартай “хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг томилж өгөхийг хүссэн” албан бичгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал **** хүргүүлжээ. Дээрх албан бичгийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаартай албан бичгээр хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч”-ээр тус сангийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн *****[41] томилжээ.
Байгаль орчны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, 9-д “энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;” гэж хуульчилсан нь төрийг төлөөлж хохирогчоор тухайн сум, дүүргийн Засаг даргыг томилох бүрэн эрх, үүргийг хуулиар олгосон байна.
Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны захирагч ****, Ерөө сумын засаг даргыг төлөөлж, хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр ***** нарыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тухайн сумын Засаг дарга томилж ирүүлэх нь хуульд нийцэж, хууль зөрчихгүй болох байсан. Дээрх байдлаар хэргийн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг буруу томилсон алдаатай шийдвэрийг гаргаснаар, тухай бүр нь засаж залруулаагүйгээс оролцогчийн эрх зөрчигдөж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс эхний хуралдаанд: “...2018 оны зураг гээд байна мэдээж эвдрэлд өртөгдсөн талбай байж болно. Гэтэл энэ компани тэр газар ухсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өөрөө ганцхан газрын хэвлийд халдсан асуудал байхгүй гэдгийг анхаарч үзэх байх. Тусгай зөвшөөрөл ашигт малтмал олборлох байтугай эрэл хайгуул хийхийг энэ хуулиар хориглодог. 2023 онд энэ компани тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул буюу олборлолт хийгээд алт гаргаад ирсэн. Тухайн компани болон тухайн компанийг удирдаж буй 100 хувь хувьцаа эзэмшигч **** болон хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйл баримт тогтоогдож байна” гэсэн саналыг;
2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч ***** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны газрын албан бичгүүд зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, хор уршиг нөхөн сэргээлтийн зардалд 1,658,834 төгрөгийн зардал гарсан ба эдгээр нь төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэсэн;
-**** хувьд 2021 онд ***** компанитай гэрээтэй байсан боловч тухайн гэрээ цааш хийгдээгүй. Уг **** нь ямар нэг зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх эрхгүй компани гэж үзэж байгаа юм. Мөн тухайн хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон газар нь өөрөө хайгуулын тусгай зөвшөөрөл ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн давхцалгүй талаар албан бичиг ирсэн байдаг. **** компанийн тусгай зөвшөөрөлтэй газар биш байна гэж үздэг. Гэрч нарын мэдүүлгээр гэрээг үргэлжлүүлээгүй, холбогдох нөхөн сэргээлтээ хийж өгөөгүй, тухайн гэрээг дахиж хийгээгүй нөхцөл байдал тогтоогддог. Тиймээс 2022, 2023 онд тухайн гэрээг дахиж хийгээгүй нөхцөл байдал тогтоогддог. Тиймээс **** болон **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах өмнөх дүгнэлтээ дэмжиж байна” гэсэн гэм буруугийн болон хохирол төлбөрийн дүгнэлтийг хийжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ***** зүгээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоох ёстой энэ асуудлыг нарийвчлан тогтоогоогүй. Бид хавтаст хэрэгт авагдсан баримтыг харах ёстой. ***** яах гэж тэнд очсон бэ? гэдэг асуудал яригдана. ***** компанийн гэрээгээр тухайн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх зорилгоор очиж байгаа юм. Тэрнээс биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэргийг үйлдэх, бид нарт тусгай зөвшөөрөл байхгүй шүү гээд газар ухсан зүйл огт байхгүй. ***** гэж хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт байхгүй. Өөрөө тодорхой хэмжээнд төв оффис дээрээс холбогдож удирддаг. **** гадна **** компанийн зарим ажилчид хяналт тавиад байж байдаг нөхцөл байдал байна. **** сансрын зурагт байгаа хэд билээ мкв газрыг ухаж алт олборлож газрын хэвлийд халдсан гэж буруутгаж байгаа юм. Гэтэл тэр **** компанийн шинжээчийн дүгнэлтэд цагаатгах нэг том нотлох баримтыг авсан. Сансрын зурагт авагдсан гээд байгаа зураг бол 2018 онд аль хэдийн эвдэгдээд хэлбэр дүрсээрээ байгаа юм. Үнэхээр энэ асуудалд ухаад 2018 оныхоос хэлбэр дүрсийг нь өөрчлөөд илүү гаргаад ухаад байгаа юм уу? гээд харахад шинжээчийн дүгнэлтэд тийм зүйл байхгүй. Тэр ч битгий хэл шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт маш тодорхой харагдана. Энэ бол 2018 онд эвдэгдсэн талбай байна. **** хэлж байгаагаар бид нар **** компаний зааж өгсөн талбайгаас өөр газарт ухсан зүйл огт байхгүй. **** компанийн өөрсдийнх нь ухсан шороог ухаад тэр алтыг бид нар техник эдийн засгийн нөхөн сэргээлт хийхэд зарцуулдаг ийм л овоолттой шороо байсан. Тэндээс гаргаж авсан алт байгаа юм гэж байна. Яллагдагчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2 гэрээгээр батлагдаж байна. Гэрээг 2023 онд сунгаагүй, гарын үсэг зураагүй гээд байдаг. 2021 оноос 2022 онд үргэлжилж байгаа гэрээгээ эцсийн байдлаар ажлаа хүлээлцэж гэрээний биелэлтийг 2 компани дүгнээгүй. Тэгэхээр дүгнээд дуусгавар болсон гэдэг асуудал яриагүй. Тухайн асуудал дээр хугацаа заасан ч гэрээ байгаагүй. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг лавтай тогтоож чадаагүй учраас өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн;
-Прокурорын хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт тэгэж л гарна. Яагаад гэвэл газрын зургаас 2018 онд ухагдсан талбай 2023 онд та нар ухсан гэхээр **** бид нар ийм нүх ухаагүй, бид нар энд байгаагүй гэж маргах нь зөв. Тэр газрыг ухаад магадгүй бол 2018 онд өөр хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт шийтгэгдсэн байгаа байх. Дахин дахин халдсан гэдгийг нотолсон бол бид нар маргах шаардлага байхгүй. Урьдаас бэлдэж төлөвлөсөн байна гэж үзсэн бол үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. ***** гэрээгээ дүгнээд дуусгавар болсон гэж яриад байх юм. ***** гэж хүн ***** шиг өөрөө Америк улсад байдаг билүү хаана байдаг билээ тэгээд өмнөөс нь Энхбат гарын үсэг зурж үйл ажиллагаанд хяналт тавьж ажлыг үргэлжлүүлдэг ийм л бүтэц зохион байгуулалттай 2 компани байна. Энэ нөхцөл байдлыг харсан ч гэсэн зориуд гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулаагүй гэж үзэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцсон.
-“***** хэргийн газар дээр биечлэн очоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Мөрдөгчөөс шинжилгээний байгууллага руу явуулсан хууль бус ашиглалтын улмаас өртөгдсөн гэх газрын солбицол талбайд хэмжилтийг хийхэд нэг ухаш нүх үүссэн гэжээ. Тухайн солбицол бүхий зургийг сансраас 2018 оны болон 2023 оны зургийг авч, хавтаст хэрэгт хавсаргажээ.
Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт: тогтоолоор өгөгдсөн талбайг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар эвдрэлтэй байсан нэг ухашийг харуулж, мөн улаан өнгөөр тодруулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цас орсон байгаа боловч тухайн нэг ухашны зураг 2018 оны зурагтай яг ижилхэн, ямар ч зөрүүгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан сансрын зургаас харагддаг[42]
Тэгвэл шүүгдэгч **** болон ***** хууль бус ашиглалтын улмаас өртөгдсөн гэх газрын солбицлоор 2018 онд ухагдсан нэг ухаш байсан болох нь тогтоогдож байна. Хэрвээ 2018 онд ухагдсан газрыг 2023 онд дахин ухсан бол ямар нэгэн өөрчлөлт орох учиртай. Тэгэхээр улсын яллагчийн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэсэн яллах дүгнэлт үгүйсгэгдэж байна.
2021, 2022 онд **** болон ***** хооронд “Нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох” хамтран ажиллах эсхүл туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулахад дээрх гэрээ хийгдсэн бөгөөд *** талаас гарын үсэг зурагдаагүй, ****** гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан мөртлөө гэрээний хуудас бүхэн дээр ташуу **** тамга дарагдсан байв. Үүнийг шүүгдэгч ****талаас тайлбарлахдаа: “…бидний хооронд өөрөөр хэлбэл 2 компаний дунд тооцоо байгаа, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ,…тус компаниас нөхөн сэргээлт хийсэн үеийн дэнчингийн мөнгөө авна. Компаний захиралтай нэлээд юм болж байж зундаа бараг 1, 2 удаа л уулзаж байгаа юм. Бусад үед дандаа хүнээр дамжуулдаг. Өмнөх гэрээ ч гэсэн тэгэж л байсан, тийм учраас гарын үсэг зуруулж амжаагүй” гэснийг үгүйсгэх боломжгүй бөгөөд буруутгах аргагүй юм.
Хэрвээ **** 2023 онд ***** “Нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох” хамтран ажиллах эсхүл туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй юм бол яагаад **** өөрийн ашиглалтын талбайд тэдний техник, тоног төхөөрөмж болон ажилчдыг оруулж байршуулаад ажиллуулж байгаа нь ойлгомжгүй, энэ нь өмнөх оны хийгээгүй орхигдуулсан дутуу ажлын үлдэгдэл нөхөн сэргээлт хийлгүүлэх зорилготой байсан нь харагддаг ба энэ нь шалтгаант холбоотой гэж шүүх үзсэн.
Улсын яллагчийн зүгээс энэ төрлийн гэмт хэрэгт газрын хэвлийд халдсан гэдгээр хязгаарлахгүй, эрэл хайгуул явуулсан нь хамаарна гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч ***** болон **** нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан, эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэдийгээр 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг хураан авсан боловч энэ нь **** өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох эфль, гааль буудаж гаргаж авсан алт болохыг доорх гэрчүүд мэдүүлгээр гэрчилж мэдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч ***** “...**** тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлтийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа мөн нөхөн сэргээлтийн зардал байхгүй учраас **** ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох эфль, гааль буудаж зардал гаргаж авахаар **** гэрээ байгуулан эфль, гааль угааж байсан юм” гэх мэдүүлэг[43],
-гэрч **** “...бид нараас цаана 400-500 метр зайнд алт угаагч руу шороо хийж угааж байсан” гэх мэдүүлэг[44],
-гэрч ***** “...Нөхөн сэргээлт хийж байсан талбайд байсан шороог алт угаагч төхөөрөмжөөр угаасан. Алт угаагч төхөөрөмжийн хажуу талд байсан овоолготой шороог алт угаагч төхөөрөмж рүү хийж буудсан” гэх мэдүүлэг[45],
-гэрч **** 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ ***** гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. ...Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглалт явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан...” гэсэн **** төлөөлөл мэдүүлэхдээ[46] 2021 оны гэрээ 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, өвлийн хүйтэн болсон учраас буусан талаар мөн гэрээнд нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүйг хэлжээ.
Энэ нь шүүгдэгч **** гэрээ байгуулах нөхцлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч ****...Манай компани нь 2021 оны намар ***** туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж талбайд нь олборлолт явуулж техникийн нөхөн сэргээлт хийсэн. Ингээд 08 дугаар сарын дундаас 09 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. ...2022 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Тэрнээс биш 2023 онд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн олборлолт явуулах эрх байгаагүй. ...Харин 2022 оны гэрээний үлдэгдэл талбайг **** заалгаад хийж байсан юм..” гэх[47] мэдүүлэгтэй тохирч байгаа юм.
2021, 2022 онд **** болон **** хооронд “Нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох” хамтран ажиллах эсхүл туслан гүйцэтгүүлэх гэрээний үндсэн дээр дутуу хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцээх, тусгай зөвшөөрөлтэй ***** компаний урд ашигласан эфель шороог дахин угааж алт гаргаж авсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Үүнийг хэргийн мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор хангалттай тогтоогоогүй байх тул;
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***** нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Бусад асуудлаар.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг тоон гарын үсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд цагаатгах тогтоолын цагаатгасан хэргийн үйл баримт, гэм буруугийн болон прокурорын гаргасан үндэслэлгүйгээр цагаатгасан гэх эсэргүүцлийн агуулгад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai R290LC-7 маркийн экскаватор, 1,050,000 төгрөгийн үнэлгээ бүхий тос гаргагч дизель генератор, 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаагч автомат усан бууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгосугай.
3.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэх Монгол банкинд хадгалагдаж байгаа 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг ***** буцаан олгосугай.
4.Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 76-98 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 114-119 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 123-128 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 205-207 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 215-217 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 230 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 220-222 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 22-28 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 99-100, 107-108, 120-121, 129-130 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 109 дүгээр хуудас
[24] Хавтаст хэргийн 110 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 133-139 дүгээр хуудас
[26] Хавтаст хэргийн 148 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас
[28] Хавтаст хэргийн 152 дугаар хуудас
[29] Хавтаст хэргийн 153, 156-161 дзүгээр хуудас
[30] Хавтаст хэргийн 162 дугаар хуудас
[31] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас
[32] Хавтаст хэргийн 166-172 дугаар хуудас
[33] Хавтаст хэргийн 173 дугаар хуудас
[34] Хавтаст хэргийн 175 дугаар хуудас
[35] Хавтаст хэргийн 176 дугаар хуудас
[36] Хавтаст хэргийн 177 дугаар хуудас
[37] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас
[38] Хавтаст хэргийн 202 дугаар хуудас
[39] Хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас
[40] 1 хавтаст хэргийн 22-28 дугаар тал
[41] 1 хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал
[43] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[44] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[45] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[46] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас
[47] Хавтаст хэргийн 215-217 дугаар хуудас