Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2019/00473

 





 

2019 ******* 7

103/ШШ2019/00473



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 4а гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулах үндсэн, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О., хариуцагч Г., нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О. нь 2003 онд Г.тай танилцан улмаар 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2008 оноос эхлэн тусдаа амьдарсан. Одоо эргэж хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би өөр хүнтэй гэр бүл болсон гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид тусдаа амьдраад олон жил болсон гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би тай 2006 онд гэрлэж бидний дундаас 2010 оны 10 сарын 27-ны өдөр охин төрсөн. 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан тул тэжээн тэтгэх асуудлыг хамтатган шийдвэрдүүлэх хүсэлтэй байна. Бид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон тул охин Сийлэнгийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү. аас тусдаа амьдарч байсан учир охиноо өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг авсан гэв.

Нэхэмжлэгч О. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сийлэн миний охин мөн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Г.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Зохигчид нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О., хариуцагч Г. нар нь 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ хуулийн дагуу бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин О.Сийлэн төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин О.Сийлэнгийн Г-545 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 2 жил хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан, тусдаа амьдрах хугацаандаа хүүхэдтэй болсон ч эргэж хамт амьдраагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх ба гэрлэгчид нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болж дуусгавар болсон зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болно гэж зааснаар зохигчид нь охин О.Сийлэнг эх Г.ы асрамжид үлдээхээр тохиролцсон болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Охин Сийлэнг төрөхөд зохигчид тусдаа амьдарч байсны улмаас хүүхдээ эх Г.аар овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд нэхэмжлэгч О. нь өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул эцгээр нь тогтоох үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар охин Сийлэн төрснөөр үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг О.аас тэтгэлэг гаргуулж охин О.Сийлэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар О.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг нэхэмжлэгч О.т анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.960 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Отгогнцагаанд олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2010 оны 10 дугаар сарын 27ы өдөр төрсөн ******* овогт ы Сийлэнгийн эцэг ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

3. Гэрлэгчид нь охин О.Сийлэнг эх Г.ы асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин О.Сийлэнг ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг О.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.******* даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.т, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.аас улсын тэмдэгтийн хураамж 70.960 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.******* тус тус олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ