| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2019/00360/И |
| Дугаар | 103/ШШ2019/00484 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2019/00484
*******019 11 1******* 103/ШШ*******019/00*******8*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******1 дүгээр байрны ************** тоотод оршин суух, овогт холбогдох эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******019 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н. миний бие хариуцагч П.ай нэг ангийн сурагчид байсан бөгөөд 1999 оноос хойш найзлаж нөхөрлөн үерхэж байгаад бидний дундаас *******000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин төрсөн, тухайн үед би оюутан байсан тул гэрлэлтээ батлуулаагүй, охиноо өөрийн нэрээр овоглосон. П. охиноо өөрийн хүүхэд мөн гэдгээ мэдэж манай гэрээр ирж очдог байсан ч П. гэр бүлтэй болсон тул ээж маань намайг залуу хүн өөрийгөө бод гээд охиноо ээждээ үрчлүүлсэн. Охиноо хэдийгээр эмээгийнх нь нэрээр овоглосон ч өөрийн асрамжид байлган өсгөн хүмүүжүүлж, эх хүний үүргээ биелүүлдэг. Охин маань *******017 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн суралцсан бөгөөд *******019-*******0*******0 оны хичээлийн жилд 3-р курсэд суралцаж байна. П. нь охиныгоо өсөж хүмүүжихэд эцэг хүний ямар ч оролцоогүй, ямар нэгэн байдлаар хүүхдийн тэтгэмж төлж байгаагүй. 1,******* дугаар курсийн төлбөрийг би өөрөө төлсөн болохоор энэ жилийнх нь төлбөрийг чи төлчих үү гэж асуухад эхнэр нь манай нөхрийн хүүхэд мөн юм уу?, манай нөхөр биш гээд татгалзаад байна, эцэг мөн эсэхийг нь тогтоолго, эцэг мөн эсэхийг нь мэдсэн хойноо төлбөр төлнө гэж дургүйцэн ярьсан тул ******* ын эцэг П. мөн эсэхийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шинжилгээгээр миний хүүхэд гэдэг нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн нь хариуцагч П. холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч П. нар нь 1999 оноос хойш үерхэж байгаад *******000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Н.ыг төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч П. нар нь нэг гэрт хамтран амьдарч байгаагүй боловч П.ын охин мөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Н.ын иргэний үнэмлэхний хуулбар, 000066*******88*******-**************/0******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 555/0000 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5158 тоот дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн П., Н., Н. нараас цусны дээж авч, биологийн дээжээс геномын ДНХ ялгаж, MNS 61*******0:*******010 стандарт болон аргачлалын дагуу ДНХ-ийн шинжилгээ хийж үр дүнг хүснэгтэд үзүүлэв. Хүний аутосомын хромосомын D3S1358, THO1, D*******1S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S8*******0, D16S539, Penta D, vWA, D8S1179, ТPOX, FGA локусын аллелиар П. нь Н.ын биологийн эцэг байх боломжтой ба эцэг байх магадлал нь 99,99 хувь байна гэж гарсан зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.7 дахь хэсэгт зааснаар *******000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ******* овогт ******* ын эцэг овогт мөн болохыг тогтоосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г. олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ